Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2021/00279

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Ж.Аийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: өөрийн байранд байрлах, /улсын бүртгэлийн дугаар /, Т ХХК-д холбогдох

 

Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2018 тоот тушаал, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Т ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн төлөөлөгч Ч.Рэгзэн, Ц.Эрдэмбилэг, гэрч Ж.Ууганцэцэг, Б.Норжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК-д 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд Занабазар бизнес төвийн зээлийн эдийн засагчаар, 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл харилцааны менежер, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Мөнгөн завъяа тооцооны төвийн харилцааны менежерээр ажилласан. Энэ хугацаанд харилцагчдад банкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зээлийн судалгаа шинжилгээ хийх, зээлийн ашиглалт болон эргэн төлөлтийг хянаж, зээлийн багцыг нэмэгдүүлэх замаар банкны ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх үйлсэд өөрийн эрдэм мэдлэг, авьяас чадвар, бүх нөөц боломжоо дайчлан зүтгэж ирсэн. Гэтэл Тны Гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үндэслэлгүйгээр ажлаас халсан. Миний бие Т ХХК-ийн Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Мөнгөн завъяа тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын зөрчил гаргаж байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, Тны Хөдөлмөрийн дотоод журам, Ттай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Т ХХК-д ажиллаж байх хугацаандаа ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй. Ажлаас халсан тушаалын үндэслэл болсон Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2018 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг ажил олгогч тухайн үед танилцуулж, мэдэгдээгүй, ажлаас халагдах үед олж мэдсэн. Ажилтан Ж.А намайг ажлаас халсан үндэслэлүүд нь хууль зүйн хувьд үндэслэлгүй буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй, Мөнгөн завъяа тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй тул Тны Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2018 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал болон 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд дээрх тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 9,794,018 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Т ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Ч.Рэгзэн, Ц.Эрдэмбилэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.А нь Тны Гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/962 тоот тушаалаар Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Мөнгөн завьяа тооцооны төвд харилцааны менежерээр томилогдон ажиллаж байсан. Тус нэгжид ажиллаж байхдаа удаа дараа зээлийн судалгааг банкны холбогдох дүрэм, зөрчиж хийсэн тул Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2018 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол гаргах хугацаа эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 cap байх ба ажилтан тус тушаалтай холбогдуулан нэхэмжлэл гаргах хугацаа дууссан. Түүнчлэн Ж.А нь Мөнгөн завьяа тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашиглаж, банкны холбогдох дүрэм, журмыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан нь Дотоод хяналт, шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын дагуу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Гүйцэтгэх захирлын Б/897 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар цуцалж, үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн Гүйцэтгэх захирлын дээрх тушаалууд нь хуульд харшлаагүй, үндэслэл бүхий тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж.А хариуцагч Т ХХК-д холбогдуулан Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2018 тоот тушаал, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 9,794,018 төгрөг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Т ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Т ХХК-нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ажилтан Ж.А нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь Дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон гэж маргажээ.

 

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Тны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.2, 5.28.3, 5.28.5, 5.28.7, 5.28.28, 5.28.34, 5.28.35, 5.28.48, 5.28.52, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3, 7.4.5, 7.4.7, 7.4.28, 7.4.34, 7.4.35, 7.4.48, 7.4.52 дахь заалтыг үндэслэн Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Мөнгөн завъяа тооцооны төвийн харилцааны менежер Ж.А нь харилцагч банканд өөрийн биеэр ирээгүй байхад өөрийн эгч болох Ж.Ууганцэцэгийн данс, гарын үсгийг ажлын бус шаардлагаар удаа дараа лавласан, гарын үсгийг дуурайлган зурж 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр харилцагчийн данснаас 171,000 төгрөгийн зарлагын гүйлгээг ахлах теллерээр хийлгэсэн, нийт 6,503,250 төгрөгийн зээлийг 2 зээлдэгчид судлан олгохдоо зээлдэгчийн гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн нэр дээр Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа авч өрхийн санхүүгийн боломжийг бүрэн судлаагүй, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 14,500,000 төгрөгийн хөрөнгө барьцаалсан хэрэглээний зээлийг судлан, олгохдоо гуравдагч этгээдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэлээр барьцаалсан, 7 зээлдэгчид нийт 44,600,000 төгрөгийн цалингийн зээл олгохдоо цалингийн орлогыг дангаар барьцаалсан, нийт 6,200,000 төгрөгийн лимиттэй зээлийн эрхтэй картыг 3 зээлдэгчид олгохдоо бусад банкан дахь зээлийн эрхтэй картуудын төлбөрийг тооцоололд тусгаагүй, данс хаасан хуулгыг аваагүй, нийт 48,500,000 төгрөгийн лимиттэй зээлийн эрхтэй картыг 11 зээлдэгчид олгохдоо Кредит карт эзэмших гэрээнд дансыг буруу тусгасан зэрэг зөрчлүүд нь Тны Ажилтны ёс зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.11, 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.5, 5.2.9, Зээлийн үйл ажиллагааны журам-ын 9 дүгээр зүйлийн 9.3, 13 дугаар зүйлийн 13.10.9, 25 дугаар зүйлийн 25.7.1, 29 дүгээр зүйлийн 29.6.3 дахь заалт, Ажлын байрны тодорхойлолтын зээлийн үйл ажиллагаа хэсгийн 1, 4, 7 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн, мөн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2018 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан байх тул Ж.Атэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 тоот тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ажилтан Ж.А нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/962 тоот тушаалаар Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Мөнгөн завъяа тооцооны төвийн харилцааны менежерээр томилогдон, Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ. /хх-ийн 4 тал/

 

Ажил олгогч ажилтны хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3-т Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд 2 ба түүнээс дээш удаа гаргасан, 7.4.28-т Шууд болон шууд бус харьяалах ажилтанд хууль бус үүрэг, даалгавар өгч гүйцэтгүүлсэн, хууль бус үйл ажиллагаанд татан оруулахаар ятгасан. Ажил үүргээ гүйцэтгэхэд зүй бусаар нөлөөлсөн, дарамт шахалт үзүүлсэн. 7.4.52-т Ажлын бус шаардлагаар удаа дараа харилцагчийн дансыг лавласан, мэдээллийг ашигласан, задруулсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заажээ. /2 хавтас 58-61 тал/

 

Ажилтан Ж.А нь харилцагч Ж.Ууганцэцэгийн данс, гарын үсгийг ажлын бус шаардлагаар удаа дараа лавласан болох нь Тны Грейпбанк программд Ж.А хандсан өгөгдлийн санд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар нотлогдож байх ба 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 14,500,000 төгрөгийн хөрөнгө барьцаалсан хэрэглээний зээлийг судлан, олгохдоо гуравдагч этгээдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэлээр барьцаалсан, 7 зээлдэгчид нийт 44,600,000 төгрөгийн цалингийн зээл олгохдоо цалингийн орлогыг дангаар барьцаалсан, нийт 6,200,000 төгрөгийн лимиттэй зээлийн эрхтэй картыг 3 зээлдэгчид олгохдоо бусад банкан дахь зээлийн эрхтэй картуудын төлбөрийг тооцоололд тусгаагүй, данс хаасан хуулгыг аваагүй, нийт 48,500,000 төгрөгийн лимиттэй зээлийн эрхтэй картыг 11 зээлдэгчид олгохдоо Кредит карт эзэмших гэрээнд дансыг буруу тусгасан, 2 зээлдэгчид 6,503,250 төгрөгийн зээлийг судлан, олгохдоо зээлдэгчийн гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн нэр дээр Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа авч өрхийн санхүүгийн боломжийг бүрэн судлаагүй зэрэг зөрчил гаргасан нь Т ХХК-ийн Дотоод хяналт, шалгалтын газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Чингэлтэй дүүрэг салбарын харъяа Мөнгөн завьяа тооцооны төвд хийсэн ээлжит, эрсдэлд суурилсан шалгалтын тайлан-гаар тогтоогдож /хх-ийн 86-84,72-87 тал/ байна.

 

Ажилтан Ж.А ньхарилцагч Ж.Ууганцэцэгийн данс, гарын үсгийг ажлын бус шаардлагаар удаа дараа лавлаж, харилцагч Ж.Ууганцэцэг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Тны 102900049407 тоот данснаас зарлага 171,000 төгрөгийг ХААН банкны 5431068214 тоот өөрийн дансанд шилжүүлсэн үйл баримт нотлогдсон гэж үзнэ. /хх-ийн 95 тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, 131.1.1 дэх заалтанд сануулах, 131.1.2 дахь заалтанд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 131.1.3 дахь заалтанд ажлаас халах гэж заажээ.

 

Ажилтан Ж.А нь ажил олгогч Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2018 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, дээрх тушаалыг ажил олгогч тухайн үед танилцуулж, мэдэгдээгүй, ажлаас халагдах үед олж мэдсэн гэж маргасан. /хх-ийн 2 тал/

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Тны Хөдөлмөрийн дотоод журам-ын 13 дугаар зүйлийн 13.1, 13.5.1, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.6.1 дэх заалтыг үндэслэн Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Мөнгөн завъяа тооцооны төвийн харилцааны менежер Ж.А нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 7,000,000 төгрөгийн бичил бизнесийн зээлийг олгохдоо барьцааны гэрээнд барьцаалах тоног төхөөрөмжийг нэг бүрчлэн тусгаагүй, барьцаа хөрөнгийн үнэлгээний хүснэгтэд барьцаалсан тоног төхөөрөмжийн жишиг үнийг тусгахдаа Тоёота акуа маркын авто машины жишиг үнэ тусгасан, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 70,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг олгохдоо зээлдэгчийн нэр дээрх бусад банкны зээлийг хаах зориулалтаар хүссэн зээлийг судалж олгосон, зориулалтын дагуу ашигласан эсэхийг баталгаажуулах баримт бичиг хавсаргаагүй, зээлдэгч Нэмүүнбат ХХК-д 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 12,000,000 төгрөгийн ахуйн хэрэглээний зээлийг олгохдоо зээлдэгчийн ургийн овог тусгаагүй, барьцаа хөрөнгийн харилцан тохиролцсон үнэлгээ зөрүүтэй тусгасан, фидуцын гэрээнд өмчлөгчөөр зээлдэгчийг тусгасан, зээл олгохдоо автомашины баталгааны хуудас хавсаргаагүй, барьцаа хөрөнгө болон тээврийн хэрэгслийн үнэлгээний хуудас үйлдээгүй, зах зээлийн харьцуулсан үнийн судалгаа хийгээгүй зэрэг зөрчил гаргасан нь Тны Зээлийн үйл ажиллагааны журам-ын 11 дүгээр зүйлийн 11.5.2а, 20.4.2.а, 24.3.2, 29.8.4 дэх заалтыг зөрчсөн гэж Ж.Ат сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 12 тал/

 

Ажил олгогч гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2018 тоот тушаалыг ажилтан Ж.А 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гардан авсан болох нь түүний гарын үсэг зурсан баримтаар нотлогдож байна. /хх-ийн 2 хавтас 70 дугаар талын ард/

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргана гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Ж.А гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул дээрх тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

Ажилтан Ж.А нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам зөрчиж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь ажил олгогч Т ХХК-ийн Дотоод хяналт, шалгалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн, мөн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Чингэлтэй дүүрэг салбарын харъяа Мөнгөн завьяа тооцооны төвд хийсэн ээлжит, эрсдэлд суурилсан шалгалтын тайлан-гуудаар тогтоогдсон тул ажил олгогч Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2018 тоот, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 тоот тушаалууд үндэслэлтэй байна.

Иймд Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2018 тоот тушаал, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 9,793,855 төгрөг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Т ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч Ж.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч Ж.А нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 1,291,844 төгрөг:21,5=өдөрт 60,085 төгрөг х 163 өдөр/ 9,793,855 төгрөгийг шаардсан тооцоолол гаргасан гэж тайлбарласан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.146 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2018 тоот тушаал, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Мөнгөн завъяа тооцооны төвийн харилцааны менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 9,793,855 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ