Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/шш2020/01888

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/01888

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Í.Ãýðýëòóÿà äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí шүүх õóðàëäààíààð, 

Нэхэмжлэгч: о нэхэмжлэлтэй,

Хариуцагч: м ХХК-нд холбогдох,

Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 96.000.000 төгрөг, алданги 48.000.000 төгрөг, нийт 144.000.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М  Б.Ц  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О , Хошууч генерал Т.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “”М  ХХК нь О Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газартай байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаар гэрээний дагуу “Алтайский-100” сортын үрийн улаанбуудайг нэг тонныг 600.000 төгрөгөөр тооцож, нийт 120.000.000 төгрөгийн 200 тонн улаанбуудайг урьдчилгаа 24.000.000 төгрөгийг төлж, үнийн дүнгийн үлдэгдэл 80 хувь буюу 96.000.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буцаан төлж, гэрээг дүгнэхээр тохиролцон Төв аймгийн Жаргалант сум дахь Улсын нөөцийн эрдэм шинжилгээний үндэсний төвөөс хүлээн авсан. Ж.Д  болон “М ХХК-тай холбоотой бүхий л хүмүүстэй уулзаж, гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, төлбөр төлөх хугацааг тохирч байсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Онцгой байдлын ерөнхий газраас Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016, 2017 онуудад нэхэмжлэл гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 156/ШЗ2017/00002 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 156/ШЗ2017/02091 дугаар захирамжаар компанийн захирлын овог, нэр, гэрийн хаяг, ажлын газрын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ж.Д нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН хотхоны 6А байрны 161 тоотод оршин суудаг болохыг тус хорооны Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 390 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон байна. Дээрх нөхцөлийн улмаас Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх бөгөөд “М ХХК-иас гэрээгээр олгосон үрийн улаанбуудайн үлдэгдэл төлбөр 96.000.000 төгрөг, алданги 48.000.000 төгрөг, нийт 144.000.000 төгрөгийг гаргуулж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс улсад учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд О газраас манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Манай “М ХХК нь О Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газартай байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаар “Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээ”-ний дагуу “Алтайский-100” сортын үрийн улаанбуудайг нэг тонныг 600.000 төгрөгөөр тооцож, нийт 200 тонныг 120.000.000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа 24.000.000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 96.000.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч цаг агаарын болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан 3, 4 жил дарааллан ургац алдан, алдагдалд орж, гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй байдалд хүрсэн. Нэгэнт гэрээ байгуулан нэхэмжлэгч байгууллагаас үрийн улаанбуудайг хүлээн авч тариалсан тул гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 96.000.000 төгрөгийг боломжит хугацаа тогтоон төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин манай компани алдагдалтай ажиллаж буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 48.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëöýãäñýí áîëîí õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О нь хариуцагч “М ХХК-нд холбогдуулан “Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 96.000.000 төгрөг, алданги 48.000.000 төгрөг, нийт 144.000.000 төгрөг гаргуулах тухай ” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Талууд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 102 тоот “Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээ” байгуулан, “М ХХК нь О газрын Улсын нөөцийн газар /тухайн үеийн нэршлээр/-аас 200 тонн үрийн улаанбуудайг нэг тонныг 600.000 төгрөгөөр, нийт 120.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, худалдан авагч нь төлбөрийн 20 хувь буюу 24.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 96.000.000 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй талаар маргаагүй.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан” гэж, мөн гэрээний нэрийг “Зээлээр олгох” гэсэн байгаа боловч гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан шинж буюу хүү төлөхөөр тохиролцсон агуулга тус гэрээнд тусгагдаагүй байх бөгөөд зөвхөн талуудын хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээг тохиролцсоныг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэхгүй юм.

 Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ургац алдаж, алдагдал хүлээсэн байгаа тул алданги төлөх боломжгүй байна” хэмээн маргаж байгаа боловч гэрээний 3.1.1-т “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний биелэлтийг саатуулсны улмаас учирсан хохирлыг бүрэн төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж, 3.1.2-т “Зээлдэгч нь улаанбуудайн үрийг хүлээн авснаас хойш аливаа эрсдэлийг урьдчилан тооцох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь зээлийн эргэн төлөлтөд хамаарахгүй” гэж, 6.1-т “Энэхүү гэрээний 2.1-т заасан үнийн дүнг гэрээний хүчинтэй хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцон, алдангийн хамт зээлдүүлэгчид төлнө” гэж тус тус тохиролцжээ.

Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь өөрийн эрсдлээ урьдчилан тооцох, мөн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд алдангийг хуульд заасан хэмжээгээр төлөхөөр талууд тохиролцсон байх тул шүүх алдангаас хариуцагчийг чөлөөлөх үндэслэлгүй байна.

Нөгөө талаар, гэрээний төлбөр төлөх сүүлийн хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байхаар тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч нь Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016, 2017 онуудад тус тус нэхэмжлэл гарган хандаж байсан нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамжуудаар тогтоогдсон ба Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр уг хугацааг дахин шинээр эхлэн тоолохоор заасан байх тул нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “М  ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 96.000.000 төгрөг, алданги 48.000.000 төгрөг, нийт 144.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О  олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “М ХХК-иас 144.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 877.950 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “М  ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 96.000.000 төгрөг, алданги 48.000.000 төгрөг, нийт 144.000.000 /нэг зуун дөчин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О  олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 877.950 /найман зуун далан долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА