Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/00795

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/00795

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, * плаза, * тоот хаягт байрлах ЮЭТЭ ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, * хотхон, Кинг тауэр, * дугаар байр, *тоот хаягт байрлах СЦ ХХК /РД:*/-д холбогдох,

  Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 418 557 033 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн Богд вила хотхоны блок D загварын 54.98 м.кв орон сууц буюу 115 458 000 төгрөг, Ажил гүйцэтгэх гэрээний дагуу чанаргүй хийсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардалд 74 310 324 төгрөг, Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангид 309 828 863 төгрөг, Зэндмэн тулга ХХК-ийн үнэлгээний зардал 500 000 төгрөг, нийт 500 097 097 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х,

хариуцагчийн төлөөлөгч Ц.Б, 

гэрч Ц.Ц, Б.Г

шинжээч Б, М нар онлайнаар,

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1, Нэхэмжлэгч ЮЭТЭ ХХК хариуцагч СЦ ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 418 557 033 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг, багасгаж шүүх хуралдааны явцад 303 099 033 төгрөг гаргуулахаар багасгаж, шаарджээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

ЮЭТЭ ХХК нь СЦ ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр №19/08/02 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгууулсан. Манай компани тус гэрээгээр Хан-Уул дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших орон сууцны В блокын барилгын цэвэр, бохир болон галын, усны шугам сүлжээ, борооны ус зайлуулах системийн угсралтын ажлыг нийт 800 000 000 төгрөгийн үнээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээт ажлын төлбөрийг 100 хувь бартерийн нөхцлөөр буюу орон сууц оролцуулан төлөхөөр талууд тохиролцож, * хотхоны Б блок D загварын орон сууц, 54,98 м.кв, 1 м.кв- 2 100 000 төгрөг, нийт 115 458 000 төгрөг, үлдэгдэл 684 542 000 төгрөгт Хангарьд сити-1 хотхоны В блокд, м.кв- 2 400 000 төгрөгөөр, 285.23 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Ийнхүү нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, гэрээний гүйцэтгэл 50 хувь орчимд хүрэх явцад хариуцагч тал ажлыг дүгнэн гэрээний биелэлт 50 хувьд хүрсэнийг баталгаажуулж эхний ээлжинд 2 орон сууцны өмчлөлийг шилжүүлэх байсан боловч тус үүргээ гүйцэтгэхгүй байсан учир манай компани гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөлд хүрсэн болно. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу манай компанийн гүйцэтгэсэн ажлын хөлс 418 557 033 төгрөг болсон бөгөөд гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тохирох үнийн дүн бүхий орон сууцыг шилжүүлж өгөхийг хариуцагч компаниас шаардсан боловч ажлын хөлсөнд хүлээлгэн өгөх орон сууц байхгүй гэсэн хариу өгсөн. Иймд хариуцагч компаниас гүйцэтгэсэн ажлын хөлс болох 418 557 033 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг шүүхэд хянагж өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагч СЦ-ХХК-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

  2. 

            3. 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ