Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 183/шш2020/01988

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/01988

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Í.Ãýðýëòóÿà даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: н холбогдох,

“Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Б.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/02032 дугаар захирамжаар О.А , Б.  нараас 128.116.657 төгрөгийг гаргуулж “ ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000000дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 320/4 дүгээр байрны 184 тоотод байрлах, 96,25 м.кв талбай бүхий орон сууцыг 298.345.200 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан. Миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-200000000 дугаарт бүртгэлтэй дээрх орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд тухайн орон сууцыг 298.345.200 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/02032 дугаар захирамжаар О.А  Б. нараас 128.116.657 төгрөгийг гаргуулж “П” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20290101 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч нь 27.000.000 төгрөгийг төлж, үлдэх 101.551.027 төгрөгийг төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөр төлөгч нар үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-20000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 320/4 дүгээр байрны 0000 тоотод байрлах, 96,25 м.кв талбай бүхий орон сууцыг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2029011 дүгээр тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 20290101 тоот тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2020 оны 4/14303, 4/14304 дугаар албан бичгээр мэдэгдэхэд төлбөр төлөгч Б.Н  нь 385.000.000 төгрөгөөр үнэлсэн, харин төлбөр авагч үнийн санал ирүүлээгүй тул 2020 оны 4/232 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 298.345.200 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг 2020 оны 4/17151 дугаар мэдэгдлээр талуудад мэдэгдсэн бөгөөд үүнийг шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.     

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮÍÄÝÑËÝÕ íü:

 

Нэхэмжлэгч Б.Н  нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Хэрэгт авагдсан төлбөр төлөгч Б.Н  О.А нарт холбогдох 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20290101 дугаар бүхий “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” тогтоолтой хувийн хэргээс үзэхэд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/02032 тоот захирамжаар иргэн Б.Н  О.Ар  нараас зээлийн гэрээний үүрэг 128.116.657,01 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 434.370 төгрөгийг гаргуулж “П  ХХК-нд олгох, мөн үүргийн гүйцэтгэлийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 320/4 дүгээр байр, 000 тоотод байрлах 96,25 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 320/4 дүгээр байрны зоорийн давхрын 55 тоотод байрлах, 11,5 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.  

            Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2029011 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 320/4 дүгээр байрны ,000тоотод байрлах, 96,25 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилж, мөн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 20290101 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор хураан авч, төлбөр төлөгч Б.Н , О.А  нарт хаяглан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4/14303, 4/14304 тоот албан бичгээр “Хөрөнгийн үнэлгээний санал”-аа 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлэхийг мэдэгдсэн, мөн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч О.А  утсаар ярьж үнийн санал авсан, төлбөр төлөгч Б.Н 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр үнийн саналаа ирүүлсэн, төлбөр авагч “П  ХХК-иас 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 11/2026 тоот албан бичгээр шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүссэн тухай баримтууд хэрэгт авагдсан байна.

            Улмаар 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4/232 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилж, шинжээч Э.Э  2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр холбогдох эрх, үүрэг танилцуулж, татгалзах үндэслэл бий эсэхийг тодруулжээ.

            Шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-иас 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр дүгнэлт ирүүлэхдээ дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 298.345.200 төгрөгөөр тогтоосон тухай тайланг ирүүлсэн байх ба 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт уг тайланг танилцуулсан байна.   

            Хэрэгт авагдсан “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланд Б.Н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-20000дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 320/4 дүгээр байрны 000 тоотод байрлах, 96,25 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдал, байрлал, орчинтой нь танилцаж, үзлэг, хэмжилт, шинжилгээ хийсэн, зах зээлийн үнэ ханшийг тухайн байршилд байрлах 3 өөр объекттой харьцуулан судалсан, мөн зах зээлийн хандлага, өртгийн хандлага, орлогын хандлага зэргийг тус тус судалжээ.  

            Өөрөөр хэлбэл, шинжээч нь дээрх үнэлгээг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудтай танилцсан, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу тайланг гаргасан байх тул дүгнэлтийн хувьд хууль зөрчигдөөгүй байна.

            Нэхэмжлэгчийн зүгээс “Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, бодит байдалд нийцээгүй гаргасан” хэмээн тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлэгдсэнийг нотлох, мөн харьцуулан судлах баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Б.Н  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Н  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2020/08616 тоот “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд уг захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Б.Н  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Н  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2020/08616 тоот “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                        ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                 Í.ÃÝÐÝËÒÓßÀ