Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 183/шш2020/01989

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/01989

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: т  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: э  холбогдох,  

“Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардал 351.575 төгрөг, нотариатын хөлс 6.300 төгрөг, нийт 357.875 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г  О.Баяржаргал, хариуцагч Б.Э  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Т  сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Э  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 37 дугаар байрны 51 тоотын 35 м.кв талбай бүхий орон сууцыг өнөөдрийг хүртэл өмчлөн, оршин суудаг. Гэтэл 2018 оны 8-12, 2019 оны 1-12, 2020 оны 1-5 дугаар саруудын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр нийт 351.575 төгрөгийг төлөлгүй, сууц өмчлөгчдийн холбооны нийт гишүүдийн эрх ашгийг хохироож байна. Иргэн Б.Э тухайн төлбөрийг төлөхгүй байсан тул өмнө нь нэг удаа шүүхэд хандан шийдвэрлүүлж байсан. Үүний дараа буюу 2018 оны 8 дугаар сараас хойших өнөөдрийг хүртэл хугацааны төлбөрийг төлөхийг шаардахад “Төлөхгүй, шүүхээрээ шийдвэрлүүлээд ав” гэж хэм амаар доромжилж, чирэгдэл учруулж байна. Иймд Б.Э  сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 351.575 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6.300 төгрөг, нийт 357.875 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би энэхүү байранд оршин суусан цагаас хойш сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн төлбөр бүрийг цаг тухайд нь төлж ирсэн. Гэтэл бидний төлсөн мөнгө болон подвалын байрнуудыг түрээслэсний орлого гэж 80.000.000 төгрөгөөс дээш орлого олдог байгууллага бидний эрх ашгийн төлөө ажилладаггүй, сууц өмчлөгчийн холбооны дарга өөрийн хувийн ашиг сонирхлын үүднээс ажилладаг. Нэг ч удаа бидэнд санхүүгийн тайлангаа танилцуулж, олон нийтэд мэдээлж байгаагүй. Би шударга хүн учир шударга хөдөлмөрлөхийг сууц өмчлөгчдийн холбооноос шаарддаг. Гэтэл тавьсан шаардлага биелүүлдэггүй. Мөн жижүүргүй байранд ямар жижүүрийн мөнгө гэж 7.500 төгрөг, 9.000 төгрөг авдаг нь ойлгомжгүй байна. Мөн камер байгаа эсэх нь тодорхойгүй байхад байнга камерны засварын мөнгө гэж нэмж мөнгө нэхдэгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өвчтэй хүн асардаг учир 200.000 төгрөгийг төлж чадна, үлдсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëöýãäñýí áîëîí õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä

¯ÍÄÝÑËÝÕ ÍÜ:

 

Нэхэмжлэгч “Т сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Э  холбогдуулан “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардал 351.575 төгрөг, нотариатын хөлс 6.300 төгрөг, нийт 357.875 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Т сууц өмчлөгчдийн холбоо нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, уг хугацаанаас хойш үйл ажиллагаа явуулж байгаа болох нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын олгосон гэрчилгээгээр тогтоогдож байна.

Мөн “Т сууц өмчлөгчдийн холбооны хөдөлмөрийн дотоод журам хэрэг хавсаргагдсан байх ба уг баримтаас үзвэл тухайн холбооны ажилчдыг ажилд авах, ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн харилцаанд байгууллага болон ажилтан нарын эдлэх эрх, үүргийн харилцааг зохицуулсан тухай дурджээ.

Гэвч хариуцагч Б.Э холбогдох “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардал”-ыг нотлох баримтууд нь хуульд заасан шаардлага хангахгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч талаас уг баримтуудыг “Нотариат баталгаажуулаагүй тул холбооны тамга дараад хэрэгт өгсөн” гэх тайлбар гаргасан боловч уг баримтыг байгаа газарт үзлэг хийлгэх, тухайн баримтыг хуульд заасан арга хэрэгслээр бэхжүүлүүлэх тухай хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзнэ.  

Нөгөө талаар, хэргийн 5 дугаар хуудаст авагдсан тус байрны 51 тоотын төлөгдөөгүй хураамжийн тооцоо гэсэн баримтад “1 м.кв-аас авах мөнгөний хэмжээ-175 төгрөг” “Нийгмийн даатгалын шимтгэл-1.125 төгрөг”, БОНЗ-200 төгрөг”, “Жижүүр-7.500, 9.000 төгрөг” гэж тус тус дурдсан хэсэг нь ямар ямар баримтуудаар давхар нотлогдож байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл, ямар баримт, хэм хэмжээг үндэслэн оршин суугчдаас 175 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1.125 төгрөг авдаг нь тодорхойгүй, хэнийг ямар ажилд томилж, хэдэн төгрөгөөр ажиллуулдаг болох, уг ажилчны нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг оршин суугчид хуваан төлөхийг зөвшөөрсөн эсэх, мөн БОНЗ гэдэг нь ямар зардал болох зэрэг нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уг зардлыг тайлбарлаж чадаагүй.

Мөн хариуцагч тухайн байранд жижүүр байдаггүй хэмээн маргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “3 жижүүр буюу харуулууд ээлжлэн ажилладаг” гэх боловч тухайн жижүүрүүдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй, жижүүр ажиллуулдаг эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдлууд талуудын гаргасан тайлбараар тогтоогдлоо.

Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлүүлээгүй, шийдвэрлүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2, 148 дугаар зүйлийн 148.2.3, 227 дугаар зүйлийн 227.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Э “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардал 351.575 төгрөг, нотариатын хөлс 6.300 төгрөг, нийт 357.875 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “Т  сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Т сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.3, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã óäèðäëàãà áîëãîí

ÒÎÃÒÎÎÕ íü:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2, 148 дугаар зүйлийн 148.2.3, 227 дугаар зүйлийн 227.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Э “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардал 351.575 төгрөг, нотариатын хөлс 6.300 төгрөг, нийт 357.875 /гурван зуун тавин долоон мянга найман зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “Т  сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Т сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                 Í.ÃÝÐÝËÒÓßÀ