Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2018/00226

       2018 оны 01 сарын 26 өдөр

    Дугаар 183/ШШ2018/00226

                 Улаанбаатар хот

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ___ өөрийн байр-2, __ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х____ байр 8 тоотод оршин суух, Б/__/-д холбогдох

Үйлчилгээ, хэрэглээний төлбөр болон зээлээр авсан гар утасны төлбөрт 1 417 054.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.___, нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

            Нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авав.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т  нь 2014 оны 6 сарын 01-ний өдөр өөрийн 99958260 дугаар дээр М-тай гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Ай-Фон эс 5 маркын гар утас худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтанд үүрэн холбооны дараа төлбөрт гэрээ байгуулж үүрэн холбооны багцын үйлчилгээнүүдийг авсан. Гэтэл тэрээр гэрээгээр хүлээсэн гар утасны болон ярианы төлбөрөө төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1 болон гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу гар утасны төлбөрийн үлдэгдэл болон ярианы үлдэгдэл төлбөрт нийт 1 417 054.58 төгрөгийг Б.Т гээс гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б.Т-д холбогдуулан үйлчилгээ, хэрэглээний төлбөр болон зээлээр авсан гар утасны төлбөрт 1 417 054.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2014 оны 6 сарын 01-ний өдөр гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр М ХХК нь 1 757 000 төгрөгийн үнэ бүхий i-phone 5s 16GB маркийн гар утас болон худалдан авалтад олгогдох үүрэн холбооны i-phone-54000 багц үйлчилгээг авч, худалдан авагч Б.Т  нь урьдчилгаа 455 000 төгрөг төлж, үлдэгдэл 1 279 000 төгрөгийг 24 сарын хугацаанд сар бүр 23 000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тохиролцсон байх ба төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги төлөхөөр тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээдэг.

Нэхэмжлэгч М ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлж хариуцагч Б.Т-д i-phone 5s 16GB марк”-ийн гар утсыг хүлээлгэн өгсөн байх бөгөөд харин хариуцагч нь гэрээний хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээний 2.4.1 “гэрээнд заасан аль нэг үүргээ биелүүлээгүй бол, 4.5.1-д төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, 4.6.2-т төлбөрийн үлдэгдэлтэй дугаарыг 9 дэх сард цуцлана” гэж тохиролцсноор гэрээг цуцлаж, үлдэгдэл төлбөрөө шаардсныг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Хариуцагч Б.Т  нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар ямар нэг тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.  

Түүнчлэн тус шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Т-д нэхэмжлэл гардаж авсан хаягаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т гээс 1 417 054 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37 623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т гээс улсын тэмдэгтийн хураамжинд 37 623 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ                             Б.МӨНХЖАРГАЛ