Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01175

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01175

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00433 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ти Эс Эй Ти ХХК, Ц.Билэгдэмбэрэл, С.Баярсүрэн, Ш.Эрдэнэтуяа нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 366 915 982,01 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болон батлан даагчийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Ти Эс Эй Ти ХХК-ийн захирал Ц.Билэгдэмбэрэлийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Батхишиг

Хариуцагч нарын өмгөөлөгч: Б.Бат-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн эрсдэлийн удирдлагын газрын захирал А.Энхбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг, Ц.Насанбуян нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

 

Голомт банк ХХК-тай Ти Эс Эй Ти ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 700 000 000 төгрөгийг жилийн 3,8 хувийн хөнгөлөлттэй хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, БГ2105017315 тоот ипотекийн гэрээгээр Ц.Билэгдэмбэрэлийн өмчлөлийн нэг газар байрладаг үл хөдлөхүүдийг барьцаалсан. Үүнд: 1054 м.кв талбайтай тахианы байрны зориулалттай агуулах, 484 м.кв бүхий аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ХД-67 дугаар байрны 14 тоот 76.9 м/кв бүхий 3 өрөө орон сууц, мөн уг байранд байрлах 18 м/кв бүхий 6 тоот авто зогсоол, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгоны 6 дугаар байр 16 тоот 34 м.кв бүхий 2 өрөө орон сууц, мөн Баянгол дүүргийн 10 дугаар хороо 17 дугаар гудамж 89 тоот хувийн сууцны зориулалттай 57.77 м.кв бүхий 2 ширхэг үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Г2205001219 тоот дугаартай Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 17 дугаар гудамж 89 тоотод байрлах 351 м.кв бүхий газар, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туулын 2-6 дугаар гудамжны 31-1, 31-2, 32 тоот тус тус700 м.кв газар, мөн уг хаягт байрлах 2-б-ийн 31 тоотод байрлах 700 м.кв бүхий газар, 2-б-ийн 32 тоотод байрлах 700 м.кв бүхий газар, нэг дор байдаг 6 газрыг барьцаалж зээл авсан. Мөн Ти Эс Эй Ти ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр БГ2105017315-1 тоот ипотекийн гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2206003047 дугаартай Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн 268 м.кв бүхий талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн дээрх хаягт байрлах 2568 м.кв бүхий газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан. Мөн БГ2105017315-2 тоот ипотекийн гэрээгээр Ц.Билэгдэмбэрэлийн өмчлөлийн Ү-2206045857 дугаартай мөн дээрх хаягт байрладаг 1680 м.кв бүхий тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, С.Баярсүрэнгийн өмчлөлийн БГ2206011417 дугаартай дээрх хаягт байрлах 443 м.кв талбайтай өмчлөх эрх, мөн түүнчлэн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан БГ2105017315-4 тоот ипотекийн гэрээгээр С.Баярсүрэнгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 2-6 байрны 36 тоотод байрлах 700 м.кв газар, түүнчлэн уг зээлийг эргэн төлөхгүй тохиолдолд өөрийн харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө болон бусад эд хөрөнгөөр хариуцна гэж 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ц.Билэгдэмбэрэл болон мөн тус өдөр Ш.Эрдэнэтуяа нар нь ГД2105017315 болон 15-1 гэсэн батлан даалт гаргасан юм. Ти Эс Эй Ти ХХК нь зээл аваад зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өдийг хүртэл биелүүлээгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 1 198 879 771 төгрөгийн үлдэгдэл, хүүний төлбөрт 148 704 749 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 19 331 460 төгрөг, нийт 1 366 915 982 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул банк 1 366 915 982 төгрөгийг Ти Эс Эй Ти ХХК-иас гаргуулж, дээр дурдсан барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Ц.Билэгдэмбэрэл болон Ш.Эрдэнэтуяа нарын эд хөрөнгө болон дансан дахь мөнгөнөөс гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ти Эс Эй Ти ХХК-ийн захирал Ц.Билэгдэмбэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ти Эс Эй Ти ХХК нь нэхэмжлэгч Голомт банктай 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр жилийн 3,8 хувийн хүүтэй, 3 жил буюу 36 сарын хугацаатайгаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1 700 000 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийг зориулалтын дагуу зарцуулж тахианы аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн боловч 2014 оны 2 дугаар улирлаас БХНАУ-ын юаны ханш 35 хувиар өсч гол түүхий эдийн үнэ нэмэгдэж, /Монгол улс тахианы тэжээл 100 хувь БНХАУ-аас импортлодог байсан/ өндөг үйлдвэрлэлийн өртөг өндөр болсон. Мөн 2014 онд ОХУ-ын рублын ханш 40 хувиар буурч импортын өндөг хямд үнээр их хэмжээгээр нийлүүлэгдэж, дотоодын тахианы аж ахуйнууд болон манай компани алдагдалтай ажиллаж хэвийн үйл ажиллагаа доголдсоноор зээлээ графикийн дагуу төлөхөд хүндрэл учирсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусах ёстой. Манай компани болон батлан даагч нь өөрсдийн өмчлөл эзэмшлийн тооны хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан. Гэтэл гэрээний үндсэн хугацаа дуусаагүй байхад 2015 оноос эхлэн жилийн 3,8 хувийн хүүтэй зээлийн хүүг 2,3 хувиар тооцож хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ц.Билэгдэмбэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ти Эс Эй Ти ХХК нь нэхэмжлэгч Голомт банктай 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр жилийн 3.8 хувийн хүүтэй, 3 жил буюу 36 сарын хугацаатайгаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1 700 000 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийг зориулалтын дагуу зарцуулж тахианы аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн боловч 2014 оны 2 дугаар улирлаас БХНАУ-ын юаны ханш 35 хувиар өсч гол түүхий эдийн үнэ нэмэгдэж, өндөг үйлдвэрлэлийн өртөг өндөр болсон. Мөн 2014 онд ОХУ-ын рублын ханш 40 хувиар буурч импортын өндөг хямд үнээр их хэмжээгээр нийлүүлэгдэж дотоодын тахианы аж ахуйнууд болон манай компани алдагдалтай ажиллаж хэвийн үйл ажиллагаа доголдсоноор зээлээ графикийн дагуу төлөхөд хүндрэл учирсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусах ёстой. Манай компани болон батлан даагч нь өөрсдийн өмчлөл эзэмшлийн тооны хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан. Гэтэл гэрээний үндсэн хугацаа дуусаагүй байхад 2015 оноос эхлэн жилийн 3.8 хувийн хүүтэй зээлийн хүүг 2.3 хувиар тооцож хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ш.Эрдэнэтуяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу мөнгийг Ти Эс Эй Ти ХХК өөрийн дансанд бүрэн хүлээн авч захиран зарцуулсан. Миний бие үндсэн зээлдэгч биш бөгөөд гэрээний дагуу мөнгийг захиран зарцуулаагүй, өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй. Мөн хариуцагч Ти Эс Эй Ти ХХК нь гэрээнд заасан хугацаанд үүргээ бүрэн биелүүлээгүй, хөрөнгийн байдал эрс муудсан тул зээлийн гэрээний үүргийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ти Эс Эй Ти ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 1 366 915 982,01 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар БГ2105017315,БГ2105017315-1, БГ2105017315-2,БГ2105017315-3, БГ2105017315-4 тоот ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт зааснаар БДГ2105017315-1, БДГ2105017315 тоот батлан даалтын гэрээний дагуу Ц.Билэгдэмбэрэл, Ш.Эрдэнэтуяа нарын эд хөрөнгө болон аливаа банкинд байгаа дансан дахь мөнгөн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 7 132 929 /6 992 529.91+70200+70200/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 7 132 929 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ти Эс Эй Ти ХХК-ийн захирал Ц.Билэгдэмбэрэл давж заалдах гомдол гаргасан боловч зохигчид давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрсэн бөгөөд уг эвлэрлийн гэрээндээ:

... ТИ ЭС ЭЙ ТИ ХХК /РД: 5189929/, Иргэн Цэдэвээ овогтой Билэгдэмбэрэл /ВК75120213/, Сүхбаатар овогтой Баярсүрэн /ВК85110808/, Шарав овогтой Эрдэнэтуяа /ХИ80022269/ нар нь  Голомт банктай байгуулсан ЗГ2105017315 тоот зээлийн гэрээний төлбөрт нэхэмжилсэн нийт 1 366 915 982.01 төгрөгийг энэхүү гэрээнд заасан нөхцөл хэлбэрээр бүрэн төлж барагдуулахыг  хүлээн зөвшөөрч харилцан тохиролцов.

2.2        Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн болох 1 366 915 982.01 төгрөгийг нэхэмжлэгчид дараах хэлбэрээр бүрэн төлж барагдуулна.Үүнд:

2.2.1 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон байгуулсан 2013.12.18 өдрийнБГ2105017315 тоот ипотекийн гэрээний зүйл болох иргэн Цэдэвээ овогтой Билэгдэмбэрэлийн өмчлөлийн 

o  Улсын бүртгэлийн Ү-2206019084 дугаартай ХУДүүрэг, 13-р хороо Туул 2/б дүгээр гудамжны  31-1 тоот, агуулах тахианы байр зориулалттай 1054.1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

o  Улсын бүртгэлийн Ү-2206011796 дугаартай,  ХУДүүрэг, 13-р хороо Туул 2/б дүгээр гудамжны 2/б 31 тоот, аж ахуйн  зориулалттай 484 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

o  Улсын бүртгэлийн Ү-2206017335 дугаартай,  ХУДүүрэг, 15-р хороо Үйлдвэр /17041/,  туул голын гудамж ХД67 байрны 14 тоот орон сууцны зориулалттай 76.9 м.кв талбайтай, 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгө;

o  Улсын бүртгэлийн Ү-2206017050 дугаартай,  ХУДүүрэг, 15-р хороо Үйлдвэр /17041/,  туул голын гудамж ХД67 байрны 6 тоот авто зогсоолын зориулалттай 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

o  Улсын бүртгэлийн Ү-2206009789 дугаартай,  ХУДүүрэг, 13-р хороо туул тосгоны 6р байрны 16 тоот орон сууцны зориулалттай 34 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө;

o  Улсын бүртгэлийн Ү-2205022801 дугаартай,  БГДүүрэг, 10-р хороо Зүүн нарангийн 17-р гудамжны 89 тоот хувийн сууцны зориулалттай 57.77 м.кв талбайтай 2 ширхэг, үл хөдлөх эд хөрөнгө;

o  Улсын бүртгэлийн Г-2205001219 дугаартай,  БГДүүрэг, 10-р хороо Зүүн нарангийн 17-р гудамжны 89 тоот нутаг дэвсгэрт 18640312027302 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай 351 м.кв талбайтай газар;

o  Улсын бүртгэлийн Г-2206005301 дугаартай,  ХУДүүрэг, 13-р хороо туул 2/б-р гудамжны 31-1 тоот нутаг дэвсгэрт 18616292540164 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбайтай газар;

o  Улсын бүртгэлийн Г-2206005300 дугаартай,  ХУДүүрэг, 13-р хороо туул 2/б-р гудамжны 31-2 тоот нутаг дэвсгэрт 18616292523154 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбайтай газар;

o  Улсын бүртгэлийн Г-2206004197 дугаартай,  ХУДүүрэг, 13-р хороо туул 2/б-р гудамжны 32 тоот нутаг дэвсгэрт 18616292566177 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбайтай газар;

o  Улсын бүртгэлийн Г-2206004196 дугаартай,  ХУДүүрэг, 13-р хороо туул 2/б-р гудамжны 2б-31 тоот нутаг дэвсгэрт 18616292592189 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбайтай газар;

o  Улсын бүртгэлийн Г-2206004198 дугаартай,  ХУДүүрэг, 13-р хороо туул 2/б-р гудамжны 2б-32б тоот нутаг дэвсгэрт 18616292580160 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбайтай газар;

o  2013.12.18 өдрийн БГ2105017315-1 дугаарт ипотекийн гэрээний зүйл болох  ТИ ЭС ЭЙ ТИ ХХК ний өмчлөлийн

o   Улсын бүртгэлийн Ү-2206003047 дугаартай, ХУДүүрэг, 13-р хороо 17170, Шувуун фабрикийн зам 75 тоот үйлчилгээний зориулалттай 268 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

o   Дугаар 0172961, ХУДүүрэг, 2009 оны 05 оны 06 өдрийн 216 тоот эзэмших шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 8041/0117 дугаар бүхий 2568 м.кв газрыг 5 жилийн хугацаатай үйлдвэрлэлийн зориулалттай газар;

o   2016.06.18 өдрийн БГ2105017315-2 дугаарт ипотекийн гэрээний зүйл болох  Цэдэвээ овогтой Билэгдэмбэрэлийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206045855 дугаартай,  ХУДүүрэг, 13-р хороо туулын 2/б-р гудамжны 32б тоот хаягтай байршилтай 1680.3 м.кв талбайтай, Тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

o   2016.11.22 өдрийн БГ2105017315-3 дугаарт ипотекийн гэрээний зүйл болох иргэн Сүхбаатар овогтой Баярсүрэнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-2206011417 дугаартай,  ХУДүүрэг, 13-р хороо 2/б-р гудамжны 34 тоот нутаг дэвсгэрт 18616292629158 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай 443 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар;

o   2017.01.05 өдрийн  БГ2105017315 дугаарт ипотекийн гэрээний зүйл болох  Сүхбаатар овогтой Баярсүрэнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-2206011411 дугаартай,  ХУДүүрэг, 13-р хороо 2/б-р хэсэг гудамжны 36 тоот нутаг дэвсгэрт 18616292541140 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар  гэсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг  эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй байдлаар нийт 854 148 911 төгрөгийн зээлийн төлбөрт тооцож Хавсралт№02 заасан харөнгүүдийг хариуцагч нар нь буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр Голомт банк, эсхүл түүний нэр заасан этгээдийн  өмчлөлд шилжүүлнэ.

2.2.2 Энэхүү гэрээний  2.2.1 т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсний дараах үлдэгдэл төлбөр болох 519 000 000 төгрөгийг энэхүү гэрээний  Хавсралт №1 т заасан графикийн дагуу төлж барагдуулна.

2.3        Энэхүү гэрээний 2.2.1-д заасны дагуу Нэхэмжлэгч талын өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ТИ ЭС ЭЙ ТИ ХХК, Иргэн Цэдэвээ овогтой Билэгдэмбэрэл, Сүхбаатар овогтой Баярсүрэн нар нь 2021.05.21-ний өдрийн дотор гэрээний  2.2.1 д заасан үнээр буцаан худалдан авах эрхтэй, хариуцагч нь тус хугацаанд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүхий зардлыг бүр хариуцах бөгөөд хэрэв уг хугацаанд буцаан худалдан аваагүй, мөн энэхүү гэрээний 2.2.2-т заасан төлбөрийн үүргээ биелүүлээгүй, график хугацааг зөрчсөн тохиолдолд хариуцагч нар нь буцаан худалдан авах эрхээ алдана. Энэ тохиолдолд Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг дангаар худалдан борлуулах эрхтэй болно.

2.4        Хариуцагч нар нь энэхүү гэрээний 2.2.2 т заасан графикт хугацаанд төлбөр төлөх үүргээ зөрчсөн даруйд Нэхэмжлэгч нь мэдэгдэл хүргүүлэх бөгөөд мэдэгдэл заасан хугацаанд зөрчлөө арилгах үүрэгтэй бөгөөд хэрэв мэдэгдэлд заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд графикт хугацааг зөрчсөн гэж үзнэ.

2.5        Хариуцагч нарын энэхүү гэрээний 2.3 т заасны дагуу буцаан худалдан авах үнэ нь үл хөдлөх хөрөнгийн үнэ+татвар+ бусад зардал байна.

2.6        Энэхүү гэрээний  2.2.2 т заасны дагуу төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд барьцаа хөрөнгийн худалдан авахад зориулан дараах нөхцөлөөр зээл олгох үүрэг хүлээнэ.

-       Зээлийн хэмжээ: Буцаан худалдан авах дүн

-       Хугацаа: 4 жил хүртэл

-       Хүү: Тухайн үеийн ерөнхий нөхцөлийн дагуу

2.7        Гэрээний дагуу шилжүүлэх үл хөдлөх эд хөрөнгө нь Хариуцагч нарын хууль ёсны өмч мөн бөгөөд аливаа гуравдагч этгээдийн барьцааны эрх, шаардах эрх үүсээгүй, эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, түүний захиран зарцуулах эрхийг аливаа байдлаар хязгаарлаагүй, үүрэг ногдоогүй, энэхүү гэрээний дагуу шилжүүлэх боломжтой хөрөнгө гэдгийг Хариуцагч нар баталж, уг баталгаа болон түүнээс үүсэх үр дагаврыг бүрэн хариуцна.

2.8        Хэрэв аливаа шалтгаанаар энэхүү гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлээгүй буюу шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон, мөн энэхүү гэрээний 2.2.2.-т заасан төлбөрийг графикт хугацаанд төлөөгүй тохиолдолд төлбөрийг батлан даагчийн эд хөрөнгөөс гаргуулна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар эвлэрснийг бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ти Эс Эй Ти ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 1 366 915 982,01 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар БГ2105017315, БГ2105017315-1, БГ2105017315-2, БГ2105017315-3, БГ2105017315-4 тоот ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт зааснаар БДГ2105017315-1, БДГ2105017315 тоот батлан даалтын гэрээний дагуу Ц.Билэгдэмбэрэл, Ш.Эрдэнэтуяа нарын эд хөрөнгө болон аливаа банкинд байгаа дансан дахь мөнгөн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ти эй эс ти ХХК, Ц.Билэгдэмбэрэл, С.Баярсүрэн, Ш.Эрдэнэтуяа нар нь  Голомт банктай байгуулсан ЗГ2105017315 тоот зээлийн гэрээний төлбөрт нэхэмжилсэн нийт 1 366 915 982,01 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг  хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Уг эвлэрлийн гэрээнд Ти эс эй ти ХХК, Ц.Билэгдэмбэрэл, С.Баярсүрэн, Ш.Эрдэнэтуяа нар нь Голомт банктай байгуулсан ЗГ2105017315 тоот зээлийн гэрээний төлбөрт нэхэмжилсэн 1 366 915 982,01 төгрөгийг гэрээнд заасан нөхцөл хэлбэрээр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон байна. Талууд 1 366 915 982,01 төгрөгийн 854 148 911 төгрөгийн зээлийн төлбөрт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн БГ2105017315 тоот ипотекийн гэрээний зүйл болох Ти эс эй ти ХХК, Ц.Билэгдэмбэрэл, С.Баярсүрэн нарын өмчлөлийн нэр бүхий эд хөрөнгийг шилжүүлэх, хавсралт №2-т заасан хөрөнгүүдээс хариуцагч нар буцаан худалдан авах нөхцөлтэйгээр Голомт банк эсхүл түүний нэр заасан этгээдийн өмчлөлд шилжүүлэх,

Энэхүү гэрээний 2.2.1-д заасны дагуу нэхэмжлэгч талын өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ти эс эй ти ХХК, Ц.Билэгдэмбэрэл, С.Баярсүрэн нар нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор гэрээний  2.2.1-д заасан үнээр буцаан худалдан авах эрхтэй, хариуцагч нь тус хугацаанд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүхий зардлыг бүрэн хариуцах бөгөөд хэрэв уг хугацаанд буцаан худалдан аваагүй, мөн энэхүү гэрээний 2.2.2-т заасан төлбөрийн үүргээ биелүүлээгүй, график хугацааг зөрчсөн тохиолдолд хариуцагч нар нь буцаан худалдан авах эрхээ алдана. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг дангаар худалдан борлуулах эрхтэй байхаар тус тус тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ хэрэгжүүлэх боломжтой байдаг.

 

Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас зохигчдын эвлэрлийг баталж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00433 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ти эс эй ти ХХК, Ц.Билэгдэмбэрэл, С.Баярсүрэн, Ш.Эрдэнэтуяа нар нь  Голомт банктай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ2105017315 тоот зээлийн гэрээний төлбөрт нэхэмжилсэн нийт 1 366 915 982,01 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг гэрээний үүргийг хангах баталгаа болгон байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 18 өдрийн БГ2105017315 тоот ипотекийн гэрээний зүйл болох иргэн Ц.Билэгдэмбэрэлийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206019084 дугаартай Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо Туул 2/б дүгээр гудамжны  31-1 тоот, агуулах тахианы байр зориулалттай 1054.1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн Ү-2206011796 дугаартай,  Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо Туул 2/б дүгээр гудамжны 2/б 31 тоот, аж ахуйн  зориулалттай 484 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн Ү-2206017335 дугаартай,  Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Үйлдвэр /17041/,  туул голын гудамж ХД67 байрны 14 тоот орон сууцны зориулалттай 76.9 м.кв талбайтай, 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн Ү-2206017050 дугаартай,  Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Үйлдвэр /17041/,  туул голын гудамж ХД67 байрны 6 тоот авто зогсоолын зориулалттай 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн Ү-2206009789 дугаартай,  Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо туул тосгоны 6 дугаар байрны 16 тоот орон сууцны зориулалттай 34 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн Ү-2205022801 дугаартай,  Баянгол дүүрэг, 10 дугаар хороо Зүүн нарангийн 17 дугаар гудамжны 89 тоот хувийн сууцны зориулалттай 57.77 м.кв талбайтай 2 ширхэг, үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн Г-2205001219 дугаартай,  Баянгол дүүрэг, 10 дугаар хороо Зүүн нарангийн 17 дугаар гудамжны 89 тоот нутаг дэвсгэрт 18640312027302 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай 351 м.кв талбайтай газар,

-Улсын бүртгэлийн Г-2206005301 дугаартай,  Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо туул 2/б-р гудамжны 31-1 тоот нутаг дэвсгэрт 18616292540164 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбайтай газар,

-Улсын бүртгэлийн Г-2206005300 дугаартай,  Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо туул 2/б-р гудамжны 31-2 тоот нутаг дэвсгэрт 18616292523154 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбайтай газар,

-Улсын бүртгэлийн Г-2206004197 дугаартай,  Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо туул 2/б-р гудамжны 32 тоот нутаг дэвсгэрт 18616292566177 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбайтай газар,

-Улсын бүртгэлийн Г-2206004196 дугаартай,  Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо туул 2/б-р гудамжны 2б-31 тоот нутаг дэвсгэрт 18616292592189 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбайтай газар,

-Улсын бүртгэлийн Г-2206004198 дугаартай,  Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо туул 2/б-р гудамжны 2б-32б тоот нутаг дэвсгэрт 18616292580160 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбайтай газар,  

2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн БГ2105017315-1 дугаарт ипотекийн гэрээний зүйл болох  Ти эс эй ти ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206003047 дугаартай, Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо 17170, Шувуун фабрикийн зам 75 тоот үйлчилгээний зориулалттай 268 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, дугаар 0172961, Хан-Уул дүүрэг, 2009 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 216 тоот эзэмших шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 8041/0117 дугаар бүхий 2568 м.кв газрыг 5 жилийн хугацаатай үйлдвэрлэлийн зориулалттай газар,

2016 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн БГ2105017315-2 дугаарт ипотекийн гэрээний зүйл болох  Ц.Билэгдэмбэрэлийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206045855 дугаартай, Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо туулын 2/б-р гудамжны 32б тоот хаягтай байршилтай 1680.3 м.кв талбайтай, Тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн БГ2105017315-3 дугаарт ипотекийн гэрээний зүйл болох иргэн С.Баярсүрэнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-2206011417 дугаартай,  Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо 2/б-р гудамжны 34 тоот нутаг дэвсгэрт 18616292629158 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай 443 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар,

2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн  БГ2105017315 дугаарт ипотекийн гэрээний зүйл болох  С.Баярсүрэнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-2206011411 дугаартай,  Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо 2/б-р хэсэг гудамжны 36 тоот нутаг дэвсгэрт 18616292541140 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар  гэсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг  эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй байдлаар нийт  854 148 911 төгрөгийн зээлийн төлбөрт тооцож нэхэмжлэгч Голомт банк, эсхүл түүний нэр заасан этгээдийн  өмчлөлд захиран зарцуулах эрхгүйгээр шилжүүлэх, эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагч  Ти эс эй ти ХХК, Ц.Билэгдэмбэрэл, С.Баярсүрэн нар нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 854 148 911 төгрөг, татвар болон бусад зардал багтсан үнээр буцаан худалдан авах,

 

Хариуцагч Ти эс эй ти ХХК, Ц.Билэгдэмбэрэл, С.Баярсүрэн нар нь үлдэгдэл төлбөр болох 519 000 000 төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу буюу 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл өдөр бүр 100 000 төгрөгөөр, 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүртэл өдөр бүр 500 000 төгрөгөөр, 2021 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 55 700 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах, энэ хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн эсхүл 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор үл хөдлөх эд хөрөнгөө буцаан худалдан аваагүй тохиолдолд хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах эрхээ алдаж, нэхэмжлэгч Голомт банк ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг дангаар худалдан борлуулах,

 

Төлбөр төлөх хугацаанд нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүхий зардлыг хариуцагч Ти эс эй ти ХХК, Ц.Билэгдэмбэрэл, С.Баярсүрэн нар бүрэн хариуцах,

 

Эвлэрлийн гэрээнд буюу энэ магадлалд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн даруйд нэхэмжлэгч Голомт банк ХХК-иас хариуцагч Ти эс эй ти ХХК, Ц.Билэгдэмбэрэл, С.Баярсүрэн нарт мэдэгдэл хүргүүлэх, хариуцагч нар нь мэдэгдэлд заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд зээл төлөх хуваарийг зөрчсөн гэж үзэх,

 

Хариуцагч нар нь эвлэрлийн гэрээнд буюу энэ магадлалд заасан хуваарийн төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг буцаан худалдан авахад нь зориулан нэхэмжлэгч нь 4 жилийн хугацаагаар тухайн үеийн ерөнхий нөхцөлийн дагуу зээл олгох,

 

Энэхүү гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлээгүй буюу шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон, мөн эвлэрлийн гэрээ болон энэ магадлалд заасан хуваарийн дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд төлбөрийг батлан даагч Ш.Эрдэнэтуяа, Ц.Билэгдэмбэрэл нарын эд хөрөнгөөс гаргуулахаар тус тус тохиролцсоныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 132 929 төгрөгийн 3 566 464,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ти Эс Эй Ти ХХК, Ц.Билэгдэмбэрэл, С.Баярсүрэн, Ш.Эрдэнэтуяа нараас 3 566 464,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ти Эс Эй Ти ХХК-иас төлсөн 254 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО