Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/02620

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 04 өдөр

   Дугаар 183/ШШ2019/02620

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-00, Засгийн газрын 00 дүгээр байранд байрлах Тийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсан 00 дүгээр байрны 00 тоот хаягт оршин суух, Б овогт Н-ийн Э/РД:00000000/-д холбогдох,

 

Төрд учирсан хохиролд 8 904 718 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Р.Жавзандулам, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, гуравдагч этгээд Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанзул нар оролцов.                                      

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлөх, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан. Н.Энь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/000дүгээр тушаалаар Б.Гыг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлжээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/0000 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0523 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 389 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/000дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Б.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 620 017 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг барагдуулах багцаас  2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1 655 117 төгрөгийг олгосон байна. Н.Энь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй Б.Гыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилоогүйгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 991 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2018/00000 дугаар тогтоолоор Б.Г-т ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7 061 664 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 7 249 601 төгрөгийг мөн олгосон байна. Н.Э-ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 8 904 718 төгрөгийг буруутай албан тушаалтан Б.Э-оос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/0000 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0523 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/000дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Б.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 620 117 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг барагдуулах багцаас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1 655 117 төгрөгийг олгосон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 991 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2018/01316 дугаар тогтоолоор Б.Гт ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7 061 664 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын А/000 дүгээр тушаалаар тус өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу 7 249 601 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зүйлийг үндэслэн байна. Шинэ Төрийн албаны тухай хууль нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Монгол улс орон даяар хэрэгжиж, үйлчилж эхэлсэн. Хуулийг хэрэглэхдээ батлагдсан цаг тооллоор бус хэрэгжиж эхэлсэн он цаг тооллыг баримталдаг. Онолын болон хуульд зааснаар зөвхөн Эрүүгийн хуулийг л буцааж хэрэглэдэг. Харин бусад хуулийг буцааж хэрэглэж болдоггүй юм. Хэрэв хуулийг буцаан хэрэглэхээр бол хуулинд тусгайлан тусгасан байх ёстой. Гэтэл Төрийн албаны тухай хуульд хуулийг буцааж эсвэл төсөөтэй хэрэглэх талаар ямар нэгэн тусгайлан заасан зохицуулалт байхгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэр биелүүлсэн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурьдсан нь буруу юм. Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/1134 дүгээр мэдэгдлээр уг 7 249 601 төгрөгийг шүүхийн шийдвэрийн данс руу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор шилжүүлэхийг мэдэгдсэн. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Даалгаврыг хүлээн авсан шийдвэр гүйцэтгэгч уг даалгаварт заасан ажиллагааг тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлж 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/000дүгээр тушаалаар тус өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу 7 249 604 төгрөгийн шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэний данс руу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болох 236.1.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг дуусгавар болдог. Төлбөр төлөгч этгээд нь төлбөрийг бүрэн төлснөөр төлбөрийн гүйцэтгэлийг бүрэн хангасанд тооцдог. Иймээс Сүхбаатар дүүргийн Тамгын газар нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу төлбөрийг шилжүүлснээр төлбөрийг төлсөн, үүргийн гүйцэтгэл дууссан гэж ойлгоно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хянаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т хариуцагч Н.Эод холбогдуулан төрд учирсан хохирол 8 904 718 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Н.Энь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2016 оны 12 сарын 28-ны өдрийн Б/000 дүгээр тушаалаар Б.Гыг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. Тус шийдвэр хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Түүний хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 8 904 718 төгрөгийг гаргуулна.” гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/000 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 12 сарын 28-ны өдрийн Б/000дүгээр тушаал хуульд нийцээгүй талаар дүгнэж, Б.Гыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 620 017 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэжээ.  /хх-17-32/

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг эс биелүүлснээс Б.Г нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7 061 664 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэж, улмаар дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу 2018 оны 10 сарын 19-ны өдөр Хууль зүйн, дотоод хэргийн сайдын А/000ушаалаар 1 655 117 төгрөгийг, 2019 оны 01 сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд            7 249 601 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-7, 10/

 

Хариуцагч нь 2016 оны 12 сарын 28-ны өдрийн Б/000дүгээр тушаалд 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд хамаарахгүй гэх татгалзалыг шүүх үндэслэлгүй гэж дүгнэв. 

 

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж заасны дагуу хариуцагч Н.Энь төрд учруулсан хохирол 8 904 718 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т зааснаар Т нь төрийн албаны төв байгууллага тул мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж заасны дагуу төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй болно. 

 

Иймд хариуцагч Н.Э-оос төрд учирсан хохирол болох 8 904 718 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т  зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 157 425 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Э*оос 8 904 718 /найман сая есөн зуун дөрвөн мянга долоон зуун арван найман/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т  зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид 157 425 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ