Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2021/02559

 

 

 

 

 

 

 

2021 12 16 181/ШШ2021/02559

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/ Чингисийн өргөн чөлөө 37/1 тоот хаягт оршин байрлах, ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж, 31 дүгээр байрны 76 тоот хаягт оршин суух, д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 53,617,378.70 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцог, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:*******нь манай байгууллагад хандаж өөрийн хэрэгцээнд зориулж 35,000,000 төгрөгийн зээл олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт холбогдох баримтыг үндэслэж 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 24 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэйгээр 35,000,000 төгрөгийг №ЗГ030310090 дугаартай зээлийн гэрээ, болон №ЗБ0303190090 дугаартай зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан зээл олгосон.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 31 дүгээр байрны 76 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2203006826 дугаартай 18 м.кв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч  2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан №ЗГ0303190090 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүү 127,728.51 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 18,489,650.20 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 35,000,000 төгрөг, нийт 53,617,378.70 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зохигч талууд байгуулсан Зээлийн гэрээний 2.1.9 заалтад ноцтой зөрчил гэдэгт зээлдэгч нь зээлийн үндсэн өр, түүний хүүгийн төлбөр, тэдгээртэй холбоотой бусад төлбөрийг төлөх, хугацааг хэтрүүлсэн зээл зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийг, зээлийн гэрээний 2.1.10 хугацаа энэхүү гэрээний 3.1.5-д заасан зээл ашиглах хугацааг хэлнэ.

Гэрээний хувьд хугацаа бол чухал зүйл бөгөөд зээлдэгч түүнийг аливаа хэлбэрээр зөрчсөн тохиолдолд уг үйлдэл нь гэрээний 2.1.9 дах хэсгийн дагуу ноцтой зөрчилд тооцогдох болохыг зээлдэгч үүгээр зөвшөөрөв. Зээлийн гэрээний 10.2 зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцална. 10.2.2 зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн хариуцагч  нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацааг удаа дараа зөрчиж ноцтой зөрчил гаргасан байхад, тухайн үед зээлийн гэрээг яагаад цуцлаагүй өдийг хүрсэн. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тухай Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол гарсан, энэхүү тогтоол гарснаас хойш худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоосон тул зээлийн үүргээ биелүүлэх боломжгүй болсон.

Мөн Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 тоот бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолд Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос иргэд аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгагдсан. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүй байх төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн. Хатуу хөл хорионы хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 12-ноос 12 дугаар сарын 14 хүртэл, 2020 оны 12 дугаар сарын 23-наас 2021 оны 1 дүгээр сарын 10 хүртэл, 2021 оны 2 дугаар сарын 11-нээс 23-ныг хүртэл, 2021 оны 4 дүгээр сарын 10-наас 7 дугаар сарын 8-ныг хүртэл хугацаанд үргэлжлүүлэх чиглэл өгсөн байна.

Хариуцагч н нь нэхэмжлэгч  2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авч Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 100 айл төв Алтайсайхан ХХК-ийн байранд сантехникийн холбох хэрэгсэл худалдах зорилгоор павилон түрээслэн авч үйл ажиллагаа явуулдаг байсан. -ийн эдийн засагч болох Ц.Мөнх-Эрдэнэ өөрийн биеэр ирж үйл ажиллагааг үзэж зээл олгохоор болсон. 2020 оны 1 дүгээр сараас түрээслүүлэгч Алтайсайхан компани нь өргөтгөлийн барилгын ажил эхлүүлсэнтэй холбоотойгоор түрээсийн үйл ажиллагааг түр зогсоосон, үйл ажиллагаа явуулаагүй хугацааны түрээсийн төлбөрөө нэхэмжилж  барааг дур мэдэн хураан авч түрээслэдэг павилоныг лацдан бизнесийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон.

2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Алтайсайхан ХХК-ийг шүүхэд өгч тус шүүхийн шүүгчийн 181/ШЗ2020/12448 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч  миний бие нэхэмжлэгч эргэлтийн хөрөнгийн зээл авч бизнесийн үйл ажиллагаагаа явуулсан боловч давагдашгүй хүчин зүйлс тохиолдон бизнесийн үйл ажиллагаа маань бүрэн зогссон, давагдашгүй хүчин зүйлс гэдэг нь бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорио, Улсын хил хаах, аюулт тахал өвчин болно. Мөн нэхэмжлэгч талын ирүүлсэн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтээс харахад миний бие нэхэмжлэгч талд нийт 6,273,635 төгрөг төлсөн боловч энэхүү төлбөрийг үндсэн төлбөрөөс бус зөвхөн хүү, алдангиас хассан байгаад нь гомдолтой байна.

Ийм, дээрх гурван тайлбарыг харгалзан үзэж миний төлсөн төлбөрийг үндсэн зээлээс суутгаж, бүх нийтийн хөл хорионы өдрүүдийн хүү, алдангийг хасан тооцож өгнө үү гэжээ.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК нь хариуцагч Ш.Энхсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53,617,378.70 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол, хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

1. 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Жи Эс Би Капитал ББСБ ХХК болон*******нарын хооронд ЗГ0303190090 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 24 сарын хугацаатай буюу 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, сарын 3,5 хувийн хүүтэйгээр 35,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн ба, мөн өдөр ЗБ0303190090 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулан, Ш.Энхчимэгийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 31 дүгээр байрны 76 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2203006826 дугаартай 18 м.кв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ./хх-12-21/

Зохигч талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байх бөгөөд зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь зээл, түүний хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчээс 35,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн гэдэгт маргаагүй, харин гэрээний дагуу төлсөн 6,327,632 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцоогүй тул уг мөнгөн дүнг үндсэн зээлээс хасуулж тооцуулна гэсэн тайлбар, хүсэлтийг шүүхэд гаргасан.

Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т Зээлдэгч нь зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлнө. гэж тохиролцсон байх тул хариуцагчийн маргаж буй ...төлсөн 6,327,632 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцоогүйг хасуулж тооцуулах гэсэн тайлбар хүсэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Гэрээний 4.9-т Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд, хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөгдөөгүй үндсэн өрийн үлдэгдлээс өр үүссэн өдрөөс эхлэн үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна гэж заасан талуудын тохиролцоо Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэсэн заалт болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэсэн шаардлагад нийцсэн байна.

Зээлдүүлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК нь гэрээгээр тохирсон 35,000,000 төгрөгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн, зээлдэгч*******зээлсэн 35,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээний дагуу үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Талуудын тохирсон гэрээний хугацаа 24 сар буюу 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл байх боловч зээлдэгч*******нь үндсэн хүүнд 2019.06.10-ны өдөр 396,046.35 төгрөг, 2019.06.30-ны өдөр 994,082.04 төгрөг, 2019.11.13-ны өдөр 1,677,255.57 төгрөг, 2019.12.20-ны өдөр 239,673.09 төгрөг, 2020.05.05-ны өдөр 2,262,480.53 төгрөг, 2020.10.02-ны өдөр 17,694.01 төгрөг, 2020.10.07-ны өдөр 55,618.21 төгрөг, нийлээд 5,642,849.80 төгрөг,

нэмэгдүүлсэн хүүнд 2019.06.10-ны өдөр 3,953.65 төгрөг, 2019.06.30-ны өдөр 5,917.96 төгрөг, 2019.11.13-ны өдөр 122,744.43 төгрөг, 2019.12.20-ны өдөр 60,326.91 төгрөг, 2020.05.05-ны өдөр 209,536.08 төгрөг, 2020.09.29-ний өдөр 100,000 төгрөг, 2020.10.02-ны өдөр 100,000+82,305.99 төгрөг, 2020.10.07-ны өдөр 24,381.79 төгрөг, нийлээд 709,166.81 төгрөг буюу нийтдээ 6,352,016.61 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтэд бичигдсэн төлөлтийн жагсаалтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч төлсөн нийт дүнгээ тооцохдоо 5,642,849,80 төгрөг гэж буруу гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч хариуцагч талын төлсөн гэж тодорхойлсон 6,327,632.00 төгрөгийн тооцоололтой маргахгүй хүлээн зөвшөөрсөн болно./хх-22-24/

Хэрэгт авагдсан дээрх тооцооллын баримтыг тодруулбал: хариуцагчийн төлсөн гэх 6,327,632.00 төгрөгөөс нэхэмжлэгчийн Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтэд бичигдсэн төлөлтийн тооцооллыг гаргахад 6,352,016.61 төгрөг болж байх бөгөөд 24,384.61 төгрөгийг хариуцагч талыг төлснөөр илүү тооцогдож байгааг нэхэмжлэгч зөвшөөрснийг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлүүдээ:

- ...гэрээний 2.1.9-т Ноцтой зөрчил-зээлдэгч нь зээлийн үндсэн өр, түүний хүүгийн төлбөр, тэдгээртэй холбоотой бусад төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийг, 2.1.10-т Хугацаа-энэхүү гэрээний 3.1.5-д заасан зээл ашиглах хугацааг хэлнэ. Гэрээний хувьд хугацаа бол чухал хүчин зүйл бөгөөд зээлдэгч түүнийг аливаа хэлбэрээр зөрчсөн тохиолдолд уг үйлдэл нь гэрээний 2.1.9 дахь хэсгийн дагуу ноцтой зөрчил-д тооцогдох болохыг зээлдэгч үүгээр зөвшөөрөв. гэж тохиролцсон атлаа зээлдэгч зээлийн гэрээний төлбөр төлөх хугацааг зөрчиж, ноцтой зөрчил гаргасаар байтал уг гэрээний 10.2-т Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдолд Зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлана, 10.2.2-т Зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн гэсэн энэхүү үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаагүйд нэхэмжлэгч буруутай тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэсгүй,

- Монгол Улсын Засгийн газраас Ковид-19 цар тахлын улмаас Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх арга хэмжээг авснаар үйл ажиллагаа зогссон учир 2020.02.12-ноос эхлэн 2021.07.01-нийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хасуулна,

- зээлийн хүү хэт өндөр, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргав.

Нэхэмжлэгч талаас Ш.Энхсайханы 2020.08.14-ны өдөр Жи Эс Би Капитал ББСБ гаргасан хүсэлтийг шүүхэд бичгийн баримтаар өгсөн ба үүнд ...Уг зээлийг төлж чадаагүй шалтгаан нь хүн бараа нийлүүлж залилуулсан. Авлагандаа Приус 30 маркийн 44-76 УБМ дугаартай автомашиныг авсан. Энэхүү автомашиныг зээлээсээ хасуулахаар 2020.08.25 гэхэд тооцуулж өгнө. Үндсэн зээл хүүгийн үлдэгдэл төлбөрийг 2020.09.15 гэхэд 7 сая төгрөг өгөх болно. Иймд та бүхэн төлбөр хийгдсэний дараа хугацааг сунган хүүг бууруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал уг зээлийг төлөөгүй үндэслэлээ нотлохоор шүүхэд гаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.09.28-ны өдрийн 181/ШЗ2020/12448 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, мөн шүүгчийн 2021.06.18-ны өдрийн 181/ШЗ2021/07134 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж зэрэгт*******нь хариуцагч Алтайсайхан ХХК-д холбогдуулан ...8-р павилонд байгаа 30 сая гаран төгрөгийн үнэ бүхий барааг хариуцагчид үлдээж, 31,415,000 төгрөг гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба уг иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа талаар бичигджээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээхээр хуульд заасан.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигч талуудын тайлбар, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх арга хэмжээ авсан талаарх нөхцөл байдал, Зээлдүүлэгч ББСБ нь зээлдэгч Ш.Энхсайханыг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасаар байтал гэрээний 10.2.2-т зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлаагүйд өөрөө буруутай байх тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцож шаардсан 2020.02.29-нөөс 2020.11.05-ныг хүртэлх хугацааны хүү гэх 11,025,000.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү гэх 550,990.04 төгрөг, нийт 11,575,990.07 төгрөг төлөх үүргээс хариуцагч Ш.Энхсайханыг чөлөөлөх үндэстэй ба дараах байдлаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

Зээлийн үндсэн хүүнд төлөгдөх төлбөрийг 2019.03.21-ний өдрөөс 2020.02.05-ныг хүртэл хугацаанд 13,107,500.06 төгрөгөөр, мөн хугацааны нэмэгдүүлсэн хүүг 285,905.28 төгрөгөөр, нийлээд 13,393,405.34 төгрөгийг хариуцагч Ш.Энхсайханыг төлөх үүрэгтэй гэж тооцоод үүнээс хариуцагчийн төлсөн 6,327,632.00 төгрөгийг хасаж, үлдэх 7,065,773.34 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцон хариуцагчаар төлүүлэхээр тогтоов.

Иймээс, хариуцагч Ш.Энхсайханаас үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүүнд 7,065,773.34 төгрөг, нийтдээ 42,065,773.34 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 11,551,605.36 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Жи Эс Би Капитал ББСБ ХХК болон*******нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ЗБ0303190030 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч ББСБ ХХК болон*******нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ЗГ0303190090 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс Ш.Эрдэнэчимэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006826 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000033889 дугаартай гэрчилгээтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 31 дүгээр байрны 76 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна./хх-ийн 15-19/

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заажээ.

Барьцааны гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ш.Эрдэнэчимэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006826 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000033889 дугаартай гэрчилгээтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 31 дүгээр байрны 76 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан Ш.Энхсайханаас 42,065,773.34 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 11,551,605.36 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ш.Эрдэнэчимэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006826 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000033889 дугаартай гэрчилгээтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 31 дүгээр байрны 76 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+426,037/ 496,237 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ш.Энхсайханаас /70,200+368,274/ 438,474 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ