Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2020/00448

 

 

 

 

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2020/00448

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р

Хариуцагч: Б,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 4 350 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн шүүхээс хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагч А.ан, нарийн бичгийн дарга Б.Бямба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би А.антай 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр танилцаж 2017 оны 2 дугаар сард бэр гуйж ирснээр 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлээ батлуулж 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хуримаа хийсэн...Миний бие өвдөж эмнэлэгт үзүүлсэн чинь жирэмсэн 3 долоо хоногтой, зулбах аюултай байна, хэвтрийн дэглэм барих шаардлагатай гээд ажлаас чөлөөлөх акт бичиж өгөөд хоёр долоо хоногийн дараа үзүүл гэсэн...Удалгүй А.аныг өөр хүнтэй байсныг мэдээд сэтгэл хямарч, даралт ихсээд яаралтайгаар хийсвэрт орж, охиноо төрүүлээд цус алдаж, цус хийлгээд эмнэлэгт 7 хоног гадуур гараад 1 сар боолт хийлгэсэн. Намайг ийм байдалтай байхад А.ан хадмийн хажууд өөр хүнтэй амьдрал зохиогоод зогсолгүй хүүхэдтэй болсон. Өөр хүнтэй байсан хирнээ миний амьдралаар тоглоод зогсолгүй ар гэрийг минь доромжилж, надад сэтгэл санаа болон биемахбодийн хохирол учруулж эдийн засгийн хохирол учруулаад зогсохгүй хамгийн гол нь амьдралаар минь тоглож охиноо аавгүй өсгөх айдастай амьдралд хүргэсэнд маш их гомдолтой байна. Иймд А.антай гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ өөр дээрээ авах, хүүхэддээ тэтгэлэг гаргуулж, хурим хийхэд авсан 4 000 000 төгрөг мөн байгууллагаас шинэ гэр бүл болсон хүндээ 350 000 төгрөгийн урамшуулал өгсөн тур мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Л.Болдбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Танай шүүхэд Б.ийн гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад зарим шаардлагыг нь зөвшөөрч, зарим шаардлагыг нь зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. 2. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин ““““““““““““““““““““гийн асрамжийг эх Б.д үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу шийдэж өгөхийг хүсэж байна. 3, 4 дүгээр шаардлага болох хурим хийхэд зарцуулсан гэх 4 000 000 төгрөг, тэдний ажлын газраас өгсөн гэх эдгээр мөнгөнүүдийг надаас нэхсэн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манай талаас мөн тодорхой хэмжээний мөнгө гаргаж бидний хуриманд зарцуулсан. Б. хэрвээ ажлын газраас бидний хуриманд бэлэглэсэн гэх 350 000 төгрөг нэхэж байгаа бол миний найз нөхөд, хамаатан садан, ах дүү нараас 350 000 төгрөгөөс илүү эд зүйлсийг бэлэг болгон бидэнд өгсөн. Үүнийг яаж тооцох болж байна. Нэхэмжлэгч Б.ийн нэхэж байгаа дээрх мөнгөнүүд нь бидний хуриманд ёс заншлын дагуу бидний хуриманд хэрэглэгдсэн мөнгө юм. Би үүнийг ганцаараа зарцуулж хэрэглээгүй учир би ганцаараа төлөх үндэслэлгүй үүнийг ч Б. надаас нэхэмжлэх нь ёс заншил болон ёс зүйн хувьд боломжгүй зүйл юм. Хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би антай 2016 оны 03 сард танилцсан 2017 оны 04 сараас хойш тусдаа амьдарсан 2020 оны 10 сард бэр гуйсан, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хуримаа хийсэн тэгээд хадмын хашаанд буусан, би ээлжийн ажилтай налайхын дулааны станцад ажилладаг. Ингээд ажил ихтэй тэр үеэр нь тэмцээн болоод би их ядарсан байсан тэгээд бие өвдөөд үзүүлтэл 3 долоо хоногтой жирэмсэн байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлээд хэвтэх шаардлагатай гэсэн тэгээд би хэвтрийн дэглэм сахиад хэд хоног хэвтсэн гэтэл тэр үеэс л хэрүүл маргаан болоод, хадам эгч нь орж ирээд нөхрөөрөө гэрийн ажил хийлгээд гээд бидний дунд янз бүрийн юм ярьсан. Тэр үеэс л бидний харилцаа муудаж би аав ээж дээрээ очоод 1 сар болоход нөхөр эргэж ирээгүй. Тэр үед нь би ч удаа дараа эмнэлэгт хэвтсэн тэр үед нэг эргэж ирээд явахдаа би чамаас сална гэж хэлсэн. Чамтай хэрэггүй суулаа энэ тэр гэж хэлдэг байсан тэгээд л намайг жирэмсэн байхад өөр хүнтэй болсон байсан болохоор би охиноо өөрөөрөө овоглосон намайг жирэмсэн 7 сартай байхад өөр хүнтэй гэрлэсэн тэр хүн нь одоо жирэмсэн 2 дахь хүүхдийг нь төрүүлэх гэж байгаа гэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ““““““““““““““““““““ гэдэг охин төрсөн. Охиноо өөрийн нэр дээрээ авна, тэтгэмж тогтоолгох, гэрлэлтээ цуцлуулна. Мөн манай ажлын хамт олноос өгсөн 350 000 төгрөг, 4 000 000 төгрөг гаргуулж авна цалингийн зээл авч хуримаа хийсэн учраас нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч А.ан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, хүүхдээ ээж ийн асаргаанд нь өгнө. Хүүхдийн тэтгэмж төлнө. Эхнэр бол өөрөө их зөрүүд ааштай их хэцүү зан ааштай жоохон л юм болвол шууд л гэрлүүгээ явна гээд л зөрүүдлээд яваад өгдөг байсан. Хамт амьдраад 1 сар л болоход 2-3 удаа гэрлүүгээ гүйсэн үүнээс нь л болоод бид хоёр салахаар болсон. Харин тэр 4 350 000 төгрөгийн тал хувийг нь төлнө. Би 2020 оны 12 дугаар сар гэхэд төлөөд дуусгана гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. нь А.анд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 4 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Б., А.ан нар нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болж, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр охин Р.”“““““““““““““““““““ төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, №1113000036 бүртгэлийн дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ийн ““““““““““““““““““““гийн №11130000783 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-н 9, 11-р хуудас/

Нэхэмжлэгч Б. нь гэрлэлтээ цуцлуулахаар гаргасан нэхэмжлэлд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгожээ.

Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэг нь гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгох бөгөөд цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэлгүй, гэрлэгчид 2018 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа гэсэн тайлбар, мөн нөхөр А.ан нь өөр хүнтэй 2018 оны 10 дугаар сараас хойш хамтран амьдарч одоо 2 дахь хүүхэд нь гарах гэж байгаа гэсэн тайлбар, гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон, гэрлэгчдийг эвлэрүүлэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байдал зэргийг үндэслэн шүүх гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хүүхдийн асрамжийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно гэж зааснаар гэрлэгчид тусдаа амьдарснаас хойш охин Р.”“““““““““““““““““““ нь эхийн асрамжид байсан, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхэд эхдээ илүү ээнэгшин дассан байдал, амьдрах, сурах, өсөж торних орчин, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын хүмүүжилд нөлөөлөх нөлөөллийг харгалзан үзэж охин Р.”“““““““““““““““““““г эх Б.ийн асрамжид үлдээж, эцэг А.анаар хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй бөгөөд эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ үүрэг хэвээр үлдэхээр зохицуулсан тул нэхэмжлэгч Б., хариуцагч А.ан нар хүүхдийн өмнө адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх үндэслэлтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэжээ.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б., хариуцагч А.ан нар 4 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч, нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 4 350 000 төгрөгийн 2 175 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч А.ан 2 175 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Б.д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч Б.ийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.анаас 227 180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б, Р нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар  охин Р.И-г эх Б.ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Р.”“““““““““““““““““““г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг А. анаар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гэрлэгчид болох Б., хариуцагч А.ан нар 4 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч, нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 4 350 000 төгрөгийн 2 175 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч А.ан 2 175 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Б.д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг батласугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.

6. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар охин Р.”“““““““““““““““““““г эцэг А.антай хүссэн үед нь уулзуулж хамт байх эрхийг нь эдлүүлж байхыг эх Б.д үүрэг болгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг нь хамгаалах үүрэг хэвээр үргэлжлэхийг эцэг А.ан, эх Б. нарт үүрэг болгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч Б.ийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.анаас 227 180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.д олгосугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3-н өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ж.Оюунзулд даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ТҮВШИНЖАРГАЛ