Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2020/0206

 

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2020/0206

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Б.Лгийн гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Дд холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: Б.Л /ШЗ:*********/

Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Д

Гомдлын шаардлага: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Дгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0065786 дугаартай Шийтгэлийн хуудас-аар иргэн Б.Л надад 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг 300,000 төгрөг болгон төлбөрийн хэмжээг багасгуулах

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удаанжаргал, хариуцагч Д.Д, гэрч М.Доржпалам, Т.Энхтөр, Г.Шинэбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гомдол гаргагч Б.Л шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Д нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 0065786 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Уранган ХХК-ийн захирал Б.Л гэж надад холбогдуулан, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөнд 3,000,000 төгрөгийн торгууль оногдуулсанд туйлын гомдолтой байна.

Дээрх Шийтгэлийн хуудсьг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/Ш32019/4077 дугаар Шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж 128/ГХ2019/0215 дугаар гүйцэтгэх хуудас гарчээ. Уг Шийтгэлийн хуудас-ны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас банкин дахь дансыг минь хааж, өмнө нь Уранган,, ХХК-ийн захирал байсан Б.Л надад торгох шийтгэл ногдуулж байгаа нь иргэн миний эрхийг ноцтой зөрчиж байна.

Учир нь улсын ахлах байцаагч Д.Д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4-р зүйлийн 5-д зааснаар Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ, мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-1' Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 2-т Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно гэж тус тус зааны дагуу шүүхэд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргахаас өмнө, түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Уранган ХХК-ийн эрх бүхий этгээд, захирал нь хэн болохыг тодруулж, тэдгээрт мэдэгдэж, ажиллагаанд оролцуулж байж шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэх ёстой байсан.

Иргэн Б.Л миний бие 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Уранган ХХК- ийн хувь нийлүүлэгчээс хасагдаж, захирлын ажлаа өгөөд удаж байхад хамааралгүй болсон компанийн үйл ажиллагаатай холбогдуулан Б.Л надад торгох шийтгэл ногдуулж улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр албадлагын арга хэмжээг авч. банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож битүүмжлэн, миний эрхэд огт үндэслэлгүйгээр халдаж байна.

Түүнчлэн энэхүү албадлагын арга хэмжээг Б.Л миний бие 2019 оны 09 сарын 10 даар банкны дансыг минь хааж, шийдвэр гүйцэтгэлээс холбогдсоноор ихэд гайхан нөхцөл байдлыг тодруулахаар, дээр дурдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/11132019/4077 дүгээр захирамж 128/ГХ2019/0215 дугаар гүйцэтгэх хуудсыг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуулбарлан авснаар олж мэдэж, танилцсан Шийтгэлийн хуудас-ыг танилцуулаагүй, хуулбарлаж авмаар байгаагаа хэлэхэд зөвхөн шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас л хуулбарлаж өгнө гээд өгөөгүй. Харин дараад 2019 оны 09.24-ний өдөр дахин очиж байж Шийтгэлийн хуудсыг хуулбарлаж авахад Б.Л надад Уранган ХХК-ийн захирал гэдгээр, мөп дулаан хязгаарласан гэх ямар учиртайг мэдэхгүй, хамааралгүй асуудлаар 3,000,000 төгрөгөөр торгохоор болсныг олж мэдсэн.

Иймд Уранган ХХК-д холбогдолгүй болсон иргэн надад огт мэдэгдэлгүй хамааралгүй асуудлаар торгох шийтгэл оногдуулж, үүний улмаас албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарсан нь илт үндэслэлгүй, эрхийг минь зөрчиж байх тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын алах байцаагч Д.Дгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0065786 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагч Б.Л 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нийслэлийн мэргэжлийн хяналтьн газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Дгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0065786 дугаартай Шийтгэлийн хуудас-аар иргэн Б.Л надад 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг 300,000 төгрөг болгон төлбөрийн хэмжээг багасгуулах тухай гэжээ:

Хариуцагч Д.Д шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Д би, ТХХК-ниас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр У ХХК нь хууль бусаар дулааны шугамыг хаасан байдлыг шалгаж өгнө үү гэх зөрчлийн талаархи гомдол, мэдээллийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр оройн 15 цаг 40 минутад газар дээр нь очиж У ХХК-ний барилгын инженер Л.Зг байлцуулан шалгахад ТХХК-ний халаалтыг хаасан байв.

Дээрхи байдал нь Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 12.8.3 дахь /Хууль, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж, хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж хэрэглээг түдгэлзүүлсэн бол ... заалтыг зөрчиж ТХХК 2018 оны 10 дугаар сарын 01-нээс хойш халаалтаа аваагүй, УБДС ТӨХК-ний 2018.10.08-ны өдөр №12/2374 дугаартай албан бичгээр хангагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн дулааныг хааж болохгүй талаар мэдэгдэл хүргүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон У ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар бүлэг, 12.8 дугаар зүйлийн 4.3 дах заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээж /07Б1810090962/1271/ прокурорт танилцуулсан.

Зөрчлийн хэргийн дугаар олгосон даруйд энэ талаар гомдол, мэдээлэл гаргагч ТХХК, холбогдогч У ХХК-д мэдэгдсэн.

1.            ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ДААЛГАВАР 2018 оны 10 дугаар сарын 26-нд Зөрчлийн үр дагавар арилгуулах тухай У ХХК-ний захирал Б.Лд Хангагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ТХХК-ний дулааны эрчим хүчийг тасалсан байдлыг зогсоож 2018 оны 10 дугаар сарын 30 өдрийн дотор дулааны шугамын хаалтыг нээж зөрчлийг арилгахыг даалгаж тогтоосон хугацаанд биелүүлээгүй, арга хэмжээний зардлыг төлөөгүй, заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхийг анхааруулсан.

2.            Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-д заасан заалт, мөн 12.8 дугаар зүйлийн 12.8.3 дахь заасныг үндэслэн У ХХК-д 3,000,0 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн шийтгэл оногдуулсныг мэдэгдэж, Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт /Шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй нь шийтгэл, албадлагын арга хэмжээг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй/ зааснаар шийтгэлийн хуудсыг албан бичгийн хамт хүргүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10:00 цагт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн 303 тоот өрөөнд хүрэлцэн ирэхийг мэдэгдье гэсэн 2018.11.15-ны 02-03/4364 дугаартай Дэд даргын албан бичиг хүргүүлсэн.

3.            Шийтгэлийн хуудсыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шуудангаар хүргүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр У ХХК нь торгуулиа төлсөн болно.

 

 

ҮНДЭСЛЭЛ:

Гомдол гаргагч Б.Л нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Дгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0065786 дугаартай Шийтгэлийн хуудас-аар иргэн Б.Л надад 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсньг хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдлын шаардлагыг анх гаргасан байна.

Улмаар 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Дгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0065786 дугаартай Шийтгэлийн хуудас-аар иргэн Б.Л надад 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг 300,000 төгрөг болгон төлбөрийн хэмжээг багасгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Д 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №0065786 тоот шийтгэлийн хуудсаар У ХХК-ийг бусдын дулааныг хязгаарласан зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасны дагуу 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт Хууль, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж, хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

Зөрчлийн хавтаст хэргээс үзэхэд Т ХХК-иас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан дулааны узелийг хамтран ашигладаг хөрш У ХХК-ийн зүгээс манай дулааны шугамыг хааж, дулааны хэрэглээг таслаад байна гэсэн агуулгатай гомдол гаргасан байна.

УТӨХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №12/2374 тоот албан бичгээр Т ХХК-иас гомдол ирсэн тул дулааныг дур мэдэн тасалж, хааж болохгүй талаар У ХХК-д мэдэгдсэн байна.

У ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №18/66 тоот албан бичгээр дээрх УТӨХК-ийн №12/2374 тоот албан бичигт хариу өгсөн байх ба У ХХК-ийн тус албан бичигт гүйцэтгэх захирал Б.Л гэж гарын үсэг зурсан байна.

Зөрчлийн хэрэгт авагдсан Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах №0200 тоот гэрээ, У ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №18/66 тоот албан бичиг болон бусад баримтуудаас үзэхэд маргаан бүхий дулааны шугам У ХХК-ийн хяналт, эзэмшилд байдаг болох нь нотлогдож байна.

Иймд У ХХК бусдын дулааныг хаасан, хязгаарласан зөрчил гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн гомдол гаргагч Б.Л нь ...Шийтгэлийн хуудас-аар иргэн Б.Л надад 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг 300,000 төгрөг болгон төлбөрийн хэмжээг багасгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөөс үзэхэд У ХХК дулаан хязгаарлах зөрчил гаргасныг гомдол гаргагч зөвшөөрсөн байна.

Маргаан бүхий мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №0065786 тоот шийтгэлийн хуудаст холбогдогч У ХХК захирал Б.Л гэж бичигдсэн нь байх хэдий ч хуулийн этгээдэд оногдуулахаар заасан 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх тул У ХХК-д шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байна.

Иймд хуулийн этгээдийг биш иргэн Б.Л надад шийтгэл оногдуулсан нь миний эрхийг зөрчсөн гэх гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй.

Гомдол гаргагч Б.Л нь №0065786 тоот шийтгэлийн хуудаст Б.Л гэж миний нэр бичигдсэний улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа надруу чиглэж, иргэн миний банкны дансыг битүүмжилж, миний эрхэд үндэслэлгүйгээр халдсан гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч энэ асуудлаар Б.Л нь шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан гомдол, хүсэлт гаргаж үүнийг залруулах, зөвтгөх боломжтой юм.

Мөн гомдол гаргагч болон түүний өмгөөлөгч нь Б.Л нь У ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш болсон, хувьцаа эзэмшигч биш болсон байхад Б.Лд торгох шийтгэл оногдуулсан нь хууль бус, Б.Л нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхийг шалгах ёстой байсан гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Гэвч Б.Л нь У ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчээс хасагдсанаас хойш У ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №18/66 тоот албан бичигт гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурсан байх ба үүнээс үзэхэд У ХХК-ийн гүйцэтгэх захиралыг Б.Л гэж ойлгосон, Б.Лг биш У ХХК-ийг торгосон гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд У ХХК бусдын дулааныг хаасан, хязгаарласан зөрчил гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх ба Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 3.1 дүгээр зүйлийн 1-д Шийтгэлийн зорилго нь...зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхэд...оршино гэж заасан зохицуулалтуудын агуулгаас үзэхэд зөрчил үйлдсэн нь тогтоогдвол шийтгэл хүлээх нь зайлшгүй, гарцаагүй тул маргаан бүхий №0065786 тоот шийтгэлийн хуудсыг шүүхээс хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Гомдол гаргагч болон түүний өмгөөлөгч нь У ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь Б.Л мөн эсэхийг хариуцагч шалгах ёстой байсан, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр хэнийг тогтоосон нь тодорхойгүй, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, холбогдогчийг хэргийн материалтай танилцуулсан баримт байхгүй, Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд заасан зөрчлийн хэрэг нээсэн хуулийн заалт болон шийтгэлийн хуудас дахь шийтгэл оногдуулсан хуулийн заалт хоёр хоорондоо зөрүүтэй зэрэг хууль зөрчсөн үйлдлийг хариуцагч гаргасан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байх хэдий ч У ХХК зөрчил гаргасан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №0065786 тоот шийтгэлийн хуудас нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчимд нийцсэн буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйл, 3.1 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Дгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0065786 дугаартай Шийтгэлийн хуудас-аар иргэн Б.Л надад 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг 300,000 төгрөг болгон төлбөрийн хэмжээг багасгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Б.Лгийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ