Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2022/00211

 

 

 

 

 

22 оны сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ22/011

аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: аймаг сумын 1 дүгээр баг, 1-2 тоотод оршин суух, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, ******* овогт гийн *******-*******ы /РД:НЭ87**************48/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: аймаг сумын 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, дугаар байр, № тоотод оршин суух, оны дугаар сарын -ний өдөр төрсөн, настай, эмэгтэй, аймгийн сумын сургуулийн ажилтай, овогт *******т /РД:МБ802*******2/ холбогдох

аймгийн сумын ерөнхий сургуулийн англи хэлний үндсэн багшийн ажлын байранд эгүүлэн тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******-*******, түүний өмгөөлөгч Ч., хариуцагч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г. /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.*******-******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: оны дугаар сарын 25-ны өдөр Г.*******тэй чатаар холбогдсон. аймаг сумын сургуулийн цахим хаягт англи хэлний багш авна гэсэн ажлын байрны зар тавьсан байхаар нь холбогдсон. Мөн Г.******* нь манай нөхөр Батзоригт С.*******-*******ыг англи хэлний багшийн ажилд ор гэж хэлүүлсэн байсан. Тэгээд би оны дугаар сарын 29-ний өдөр сургалтын менежер И.тай уулзахад чиний тушаал оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гарах юм байна чи оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа ороорой гэж хэлсэн. оны дугаар сарын 29-ний өдөр Г.*******тэй чатаар холбогдохдоо би өөрийгөө хүний орон тоон дээр түр орж байгаа гэдгээ мэдээгүй. Тэгээд би оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өдрөөс эхэлж ажлаа хийгээд явж байсан. оны 09 дүгээр сарын *******-ны үеэр Г.*******ийн өрөөнд ороход чиний тушаал түрээр гарсан шүү 6 сарын дараа жинхлэх байх гэсэн утгатай юм ярьсан. оны 09 дүгээр сарын 29-ний өдөр бичиг хэргийн ажилтан надад хоёр хувь хөдөлмөрийн гэрээ өгсөн. Тэгээд би хөдөлмөрийн гэрээгээ нарийн бичгийн хажууд бөглөөд захирлын өрөөнд орж өгөхөд чи Д. багшийн орон тоонд ажиллана шүү гэж хэлсэн. Би тэгэхээр нь энэ хөдөлмөрийн гэрээг зөвшөөрөхгүй, хүний орон тоонд ажилламааргүй байна гэсэн чинь Г.******* Д. багш энэ жил ажилдаа орохгүй байх гэж хэлсэн. Надад анхнаасаа Д. багшийн оронд ажиллана гэж хэлээгүй байж хөдөлмөрийн гэрээн дээр гарын үсэг зурсны дараа хэлсэн. Би маргааш нь буюу оны 09 дүгээр сарын *******-ны өдөр дахин орж уулзахад би УИХ-ын гишүүн Ч. багшийн орон тоо нэмүүлэхээр хэлсэн байгаа гэсэн. Үүнээс хойш уулзалдаагүй байж байгаад оны ******* дугаар сарын -ны өдөр намайг дуудахаар нь өрөөнд нь ороход надад ажлаас халах мэдэгдэл өгсөн. Би түүнд олон шаардлага тавихад би түр ажилтанд тайлбар тавих шаардлагагүй гэсэн. Тэгээд надад чи явах газраараа яв гэж хэлсэн. Эхлээд би сургуулийн ёс зүйн хороонд гомдол гаргасан. Мөн үйлдвэрчний эвлэлийн хороонд бас хандахад үйлдвэрчний хороо ямар ч хариуг өгөөгүй. 22 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сургалтын менежер орж ирээд ажлаа хүлээлгэж өг гэхээр нь би Г.*******тэй орж уулзахад Д. багш ажилдаа орж байгаа учир таныг ажлаас чөлөөлж байна гэсэн. 22 оны 01 дүгээр сарын -ны өдөр сумын засаг даргад хандаж өргөдөл өгөхөд хариу өгөхгүй удаад байсан. Би сумын зар дээр Г.*******ийн талаар тавихад 22 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сумын засаг дарга надад хариу өгсөн. Намайг цахим орчинд Г.*******ийн талаар мэдээлэл тавьсны дараа оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаартай тушаалд Г.******* өөрчлөлт оруулсан. Үүнийгээ тайлбарлахдаа Авлигатай тэмцэх газраас шалгалт ирээд зааварчилга өгсөн учир өөрчилсөн гэж тайлбарлаж байгаа боловч бодит байдал дээр эхний тушаалаа хүчингүй болгох ёстой байсан гэж бодож байна. Бага дунд тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 гэсэн заалтаар анх ажилд авчихаад хүний оронд түр авсан болж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 гэсэн заалт, Бага дунд тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 гэсэн заалтыг тус тус нэмсэн. Энэ нь санаатай үйлдэл гэж үзэж байна. Esis систем дээр англи хэлний багш 4 байхаас 3 багш байна гэж мэдүүлсэн. Г. багштай холбогдож гэрчээр асуугдаж өгөөч гэхэд би гэрчээр асуугдах боломжгүй гээд бид хоёр чатаар харилцсан. Г. багш би үндсэн багш болсон гэдгээ мэдээгүй гэдгээ надад хэлсэн. Г.******* намайг болон өөр хүний тушалыг ингэж дураараа өөрчилж байна. Бага дунд тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 гэсэн эхний тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энэ тушаалаа хүний орон тоонд авсан болгож өөрчилж намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул намайг аймгийн сумын ерөнхий сургуулийн англи хэлний үндсэн багшийн ажлын байранд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч аймгийн сумын ерөнхий сургуулийн Г.*******ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай сургууль англи хэлний багшийн 3 орон тоотой. Д., , 3 багш ажиллаж байгаад 2 үндсэн багш болох , нар өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Д. багш жирэмсний болон хүүхэд асрах чөлөөгөө авахад нь Г. багшийг оронд нь түр хугацаагаар ажиллуулсан. , гэсэн хоёр багш чөлөөлөгдсөн учир Г. багшийг англи хэлний үндсэн багш болгож томилсон. Ингээд англи хэлний багшийн 1 үндсэн орон тоо, 1 түр орон тоон дээр нийт 2 багш ажилд авахаар болж цахим орчинд ажлын байрны зар тавьсан. Зар тавигдсаны дагуу багш бүртгэгдээгүй учраас дотоод нөөц боломжоо ашиглан тус сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байсан монгол хэл, англи хэлний багш Э.Оюунчимэгийг англи хэлний багшаар түр хугацаагаар аваад 6 сар болгоод англи хэлний үндсэн багш болгож жинхлүүлсэн. Англи хэлний багш Д.ийн 1 орон тоон дээр буюу түр орон тоон дээр С.*******-******* багшийг ажилд авсан. С.*******-******* багш өөрөө над руу утсаар ярьж холбогдоод би ажилд авсан. С.*******-******* багшийг оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс багшаар ажилд түр авсан. Авлигатай тэмцэх газраас оны 11 дүгээр сард манай сургууль дээр ажиллахдаа албан хэрэг хөтлөлтийн талаар зөвлөгөө өгч ажилласан. Бид өөрсдийн техник шинжтэй алдааг засах зорилгоор өөрчилсөн. Тэрнээс утгыг нь бол өөрчлөөгүй. С.*******-*******ыг Д. багшийн орон тоонд түр авсан. Д. багш жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авсан байсан. С.*******-******* багшийг үндсэн багшаар ажилд авах ямар ч боломжгүй. Манайх 3 англи хэлний багшийн үндсэн орон тоотой. Манай сургуулийн багш ажилчдын орон тооны төсөв цалин батлагдсан. Esis систем дээр англи хэлний багшийн 4 орон тоо гэж тавигдсан нь би англи хэлний багшийн орон тоог нэгээр нэмэгдүүлэхээр тавьсан. Зөвхөн англи хэлний багшийн орон тоон дээр биш бусад багшийн орон тоон дээр нэмэгдүүлж нийт ******* орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж тавьсан. Одоогоор манай сургууль 72 орон тоотойгоор ажиллаж байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 700 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн тухай баримт, хөдөлмөрийн гэрээний хуулбар /нотариатаар гэрчлүүлээгүй/, аймгийн сумын ерөнхий сургуулийн захирлын оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/33 дугаартай гийн *******-*******ыг түр ажилд авах тухай анхны тушаал /нотариатаар гэрчлүүлээгүй/, аймгийн сумын ерөнхий сургуулийн захирлын оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/33 дугаартай ажилд түр авах тухай өөрчилсөн гэх тушаал /нотариатаар гэрчлүүлээгүй/, аймгийн сумын ерөнхий сургуулийн захирлын 22 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн № Б/ дугаартай С.*******-*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал /нотариатаар гэрчлүүлээгүй/, аймгийн сумын ерөнхий сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн № Б/22 дугаартай С.*******-*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал /нотариатаар гэрчлүүлээгүй/, аймгийн сумын ерөнхий сургуулийг англи хэлний багшийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж цахим орчинд тавьсан зарын мэдээлэл, аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 22 оны дугаар сарын 01-ний өдрийн № 243 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, гар утсаараа бичлэг хийсэн гэж 1 ширхэг Сиди зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн хариу тайлбар гаргаж, хөдөлмөрийн гэрээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/, С.*******-*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдэх хуудас, аймгийн сумын ерөнхий сургуулийн захирлын 22 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн № Б/ дугаартай С.*******-*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал /нотариатаар гэрчлүүлсэн/, аймгийн сумын ерөнхий сургуулийн захирлын 2011 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн № 68 дугаартай Д.ийг англи хэлний багшаар авч ажиллуулсан тухай тушаал, аймгийн сумын ерөнхий сургуулийн захирлын 20 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн № Б/79 дугаартай Д.д жирэмсний болон амаржсаны амралтыг нь олгож үүрэгт ажлаас нь түр чөлөөлөх тухай тушаал, аймгийн сумын ерөнхий сургуулийн захирлын 22 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн № Б/01 дугаартай хүүхэд асрах чөлөөтэй байсан багш Д.ийг англи хэлний багшаар ажиллуулах тухай тушаал, аймгийн сумын ерөнхий сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн № Б/22 дугаартай С.*******-*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал /нотариатаар гэрчлүүлсэн/, аймгийн сумын ерөнхий сургуулийн захирлын оны дугаар сарын 16-ны өдрийн № Б/29 дугаартай багш Г.ийг англи хэлний үндсэн багшаар ажиллуулах тухай тушаал, аймгийн сумын ерөнхий сургуулийн захирлын оны дугаар сарын 16-ны өдрийн № Б/******* дугаартай багш Э.Оюунчимэгийг англи хэлний багшаар түр ажиллуулах тухай тушаал, аймгийн сумын ерөнхий сургуулийн захирлын оны дугаар сарын 16-ны өдрийн № Б/******* дугаартай багш Э.Оюунчимэгийг англи хэлний багшаар түр ажиллуулах тухай тушаал, аймгийн сумын ерөнхий сургуулийн захирлын 22 оны дугаар сарын 24-ний өдрийн № Б/******* дугаартай Э.Оюунчимэгийг англи хэлний үндсэн багшаар ажиллуулахаар томилсон тушаал, аймгийн сумын ерөнхий сургуулийн захирлын 22 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн № А/01 дугаартай ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай тушаал, нийт 72 орон тоотой ажил, албан тушаалын жагсаалтын хавсралт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч С.*******-*******ы хүсэлтээр гэрчээр багш Д.ийг 1 удаа, сургалтын менежер И.ыг 2 удаа, багш Э.Оюунчимэгийг 1 удаа, нягтлан бодогч Д.г 1 удаа гэрчээр асуусан. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр сургалтын менежер И.аас Esis систем дээрх багш нарын мэдээллийг харуулсан баримт, хариуцагч Г.*******ээс гаргуулсан багш Г.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, багш Э.Оюунчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, нягтлан бодогч Д.гээс гаргуулсан багш Г.ийн ажлыг өөрчилсөн тухай 20 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн Б/80 дугаартай тушаал /имэйлээр ирүүлсэн/, С.*******-*******ыг түр ажилд авах тухай оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/33 дугаартай тушаал /имэйлээр ирүүлсэн/ зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Нэхэмжлэгч С.*******-*******оос шүүх хуралдаанд шинээр багш Г.тэй чатаар харилцсан гэх баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагч Г.*******ийн хүсэлтээр нийгмийн ажилтан О., дотоод хяналтын нэгжийн дарга Д. нарыг гэрчээр асуусан. Хариуцагч Г.*******ээс шүүх хуралдаанд шинээр аймгийн сумын Засаг даргын 22 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн № А/06 дугаартай сумын хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт салбар хороог шинэчлэн байгуулах тухай захирамж, сумын төсвийн байгууллагуудын 20 оны төсөв зэргийг гаргаж өгсөн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.*******-******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан аймгийн сумын ерөнхий сургуулийн англи хэлний үндсэн багшийн ажлын байранд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.******* нь С.*******-*******ыг англи хэлний багш Д.ийн оронд түр хугацаагаар ажилд авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хариу тайлбар гарган маргажээ.

Нэхэмжлэгч С.*******-******* нь аймаг сумын ерөнхий сургуулийн сургууль гэсэн өөрийн цахим хаягтаа байршуулсан англи хэлний багшийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтын зар тавьсан цахим мэдээллийн дагуу аймгийн сумын ерөнхий сургуулийн Г.*******тэй цахимаар холбогдон харилцсаны дагуу англи хэлний багшаар ажиллахаар болж аймгийн сумын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.*******ийн оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаартай гийн *******-отгоныг түр ажилд авах тухай тушаал гарч С.*******-******* нь оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн сумын ерөнхий сургуульд англи хэлний багшаар түр хугацаагаар ажиллах болсон нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин оны 09 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн сумын Улсын тэргүүний ерөнхий сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.*******, англи хэлний багш С.*******-******* нарын хооронд багштай хамтран ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулах явцад хөдөлмөрийн гэрээ хүчингүй болох, дуусгавар болох нөхцөл буюу хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-д заасан Жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан багш Д. нь ажилдаа эргэн орох хүсэлт өгч ажилдаа эргэн орсон өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэсэн нөхцөлтэй санал тохиролцохгүй зөрөлдсөнөөс хөдөлмөрийн эрхийн маргаан үүсэх нөхцөл болсон байна.

аймаг сумын Улсын тэргүүний ерөнхий сургуулийн захирлын 22 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн № Б/ дугаартай тушаалаар англи хэлний багш Даваагийн ажилдаа эргэн орж байгаа тул гийн *******-*******ыг 22 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

Нэхэмжлэгч С.*******-******* нь үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Г.*******, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д зааснаар сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д заавал сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлнэ гэж заагаагүй харин хандах эрхтэй гэж заасан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллага болох хөдөлмөрийн маргаан таслах комисс, гурван талт хороонд хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд шууд хандаж шийдвэрлүүлэхээр хуульчилсан ойлголт гэж үзэхээр байх тул хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор урьдчилан шийдвэрлүүлэх гэсэн хариуцагч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд гэрчээр Г.ийг цахимаар оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх Г. нь хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөөгүй тул түүнийг шүүх хуралдаанд шууд гэрчээр оролцуулах боломжгүй гэж үзэн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.*******-******* нь аймгийн сумын ерөнхий сургуулийн захирлын оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/33 дугаартай дугаартай тушаалыг эхлээд гаргахдаа Бага, дунд тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгийг баримталж ажилд авсан мөртлөө ажилд авсан уг тушаалд өөрчлөлт оруулж Бага, дунд тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтуудыг нэмсэн нь намайг хууран залилах үйлдэл гаргасан гэх боловч хариуцагч Г.******* нь С.*******-*******ыг англи хэлний багшаар ажилд авсан тухай тушаалдаа өөрчлөлт оруулсан нь тогтоогдсон боловч уг хоёр тушаалд С.*******-*******ыг 22 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн англи хэлний багшаар түр авч ажиллуулахаар заасан бөгөөд харин оны 09 дүгээр сарын 29-ний өдөр багштай хамтран ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан англи хэлний багш Д.ийн оронд түр хугацаагаар авсан гэдэг нь тодорхой болсноос нэхэмжлэгч С.*******-******* нь англи хэлний үндсэн багшийн ажлын байранд ажиллана, хүний оронд ажиллахгүй гэснээс хөдөлмөрлөх эрхийн маргаан үүсч улмаар хүүхэд асрах чөлөөтэй байсан багш Д. ажилдаа эргэн орж С.*******-*******ыг англи хэлний багшийн үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос нэхэмжлэгч шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулинд ажилд авсан тухай тушаал гарсан тэр өдөрт хөдөлмөрийн гэрээг байгуулах ёстой гэсэн заалт байхгүй боловч сургуулийн захиргааны зүгээс багштай хамтран ажиллах хөдөлмөрийн гэрээг 29 хоногийн дараа байгуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсарган өгсөн өөрийн утсаар бичлэг хийснийг Сидинд буулгасан гэснийг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлээгүй тул нотлох баримтаар тооцох шаардлагагүй байна.

аймаг сумын Улсын тэргүүний ерөнхий сургууль нь ажил, албан тушаалын 72 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаагаас англи хэлний багш 3 орон тоотойгоор буюу Д., Э.Оюунчимэг, Г. гэсэн 3 англи хэлний багш ажиллаж байгаа бөгөөд англи хэлний багш Г. нь 01 жилийн хугацаагаар чөлөө авсан үед дотоод нөөц боломжоо ашиглан түүний оронд Б. гэх багшийг түр ажиллуулж байгаа болох нь хариуцагч Г.*******ийн шүүхэд гаргаж өгсөн оны дугаар сарын 16-ны өдрийн № Б/29 дугаартай Г.ийг англи хэлний үндсэн багшаар ажиллуулахаар томилсон тушаал, хүүхэд асрах чөлөөтэй байсан Д. багшийг 22 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн англи хэлний багшаар ажиллуулахаар томилсон № Б/01 дугаатай тушаал, 22 оны дугаар сарын 24-ний өдрийн № Б/******* дугаартай Э.Оюунчимэгийг англи хэлний үндсэн багшаар ажиллуулахаар томилсон тушаал зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Харин 01 жилийн хугацаагаар чөлөө авсан англи хэлний багш Г.ийн оронд С.*******-*******ыг англи хэлний багшаар түр хугацаагаар ажиллах санал тавьсан боловч С.*******-******* нь хүний оронд ажиллахгүй үндсэн багшийн орон тоонд ажиллана гэсэн учраас дотоод нөөц боломжоо ашиглан багш Б.г Г.ийн оронд түр хугацаагаар ажиллуулж байгаа болохыг дурьдах нь зүйтэй байна.

Esis системд сургуулийн зүгээс шаардлагатай байгаа ажлын байрны тоог нэмэгдүүлэхээр нийт ******* орон тоог нэмэгдүүлэн байршуулснаас англи хэлний багшийн орон тоог нэгээр нэмэгдүүлэн нийт англи хэлний багшийн орон тоог 4 гэж тавьсан гэж хариуцагч Г.******* тайлбарласан бөгөөд үүнийг нэхэмжлэгч С.*******-******* нотлох баримтаар үгүйсгээгүй ба сургалтын менежер И. нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө манай сургууль англи хэлний 1 багш дутуу байна гэсэн нь юуг үндэслэн хэлж байгаа нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл: 01 жилийн хугацаагаар чөлөө авсан Г. багшийн оронд 1 багш дутуу байна гэж байгаа юм уу, эсвэл нийт 72 орон тооноос 1 англи хэлний багшийн орон тоо дутуу ажиллаж байгаа юм уу, эсвэл 72 орон тоон дээр нэмээд 1 англи хэлний багшийн орон тоо дутуу юм уу гэдгээ тодорхойлж чадахгүй байна. Хэрэв батлагдсан 1 англи хэлний багшийн орон тоо дутуу ажиллаж байгаа бол тэр сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах асуудлыг сургалтын менежер нь мэдээд сургуулийн нь нуун дарагдуулаад байгаа бол холбогдох газарт нь мэдээлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.*******-******* нь англи хэлний багш Г. нь өөрийгөө англи хэлний үндсэн багш болсон гэдгийг одоог хүртэл мэдээгүй явж байгаа нь миний Г. багштай чаталсан чатаар нотлогдох бөгөөд өөрийгөө Г. багшийн оронд англи хэлний үндсэн багшаар томилогдох ёстой байсан боловч хариуцагч Г.******* эрх мэдэл, тамга тэмдгээ ашиглаад Г. багштай хамтран ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа нөхөж хийж байгуулж гарын үсэг зуруулсан, мөн надтай оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан багштай хамтран ажиллах хөдөлмөрийн гэрээнд Г.******* өөрөө хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-д Д. гэж гараар бичиж байгуулсан гэж байгаа боловч С.*******-*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хариуцагч Г.******* нь гэж өөрийн гараар бичсэн, мөн багш Г.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг нөхөж хийж гарын үсэг зуруулсан гэдэг нь шинжээчийн дүгнэлт болон холбогдох нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхэд хөндлөнгийн байр сууринаас шударга ёсны зарчмыг баримтлан оролцох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн нэгний өмнөөс шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх, шинжээч томилох зэрэг асуудлуудыг шийдвэрлэхгүй бөгөөд С.*******-*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Д. гэж бичсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хэнийх нь бичгийн хэвтэй тохирч байгаа, мөн Г.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг нөхөж хийж гарын үсэг зурсан талаар шинжилгээ хийлгэх талаар хэргийн оролцогч нараас хүсэлт гаргаагүй, мөн энэ талаар шинжээч дүгнэлт гаргаагүй тул шүүх ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч С.*******-*******ы аймаг сумын ерөнхий сургуулийн англи хэлний үндсэн багшийн ажлын байранд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 700 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн *******01*******400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ нь:

1. оны 07 дугаар сарын -ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******т холбогдох аймгийн сумын ерөнхий сургуулийн англи хэлний үндсэн багшийн ажлын байранд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч С.*******-*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******-*******оос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 700 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн *******01*******400941 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН