Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 135/шш2017/01130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01557/и

     Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би даргалж, шүүгч Д.Оюундарь, Д.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ....... баг ....... хороолол, ........... байр .......... тоотод байрлах, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ......... сум, ......... дугаар баг, ........... дугаар хороолол, .......... дугаар байрны ...... тоотод оршин суух, Д.О /РД: ........., утас: ......./-т холбогдох

 

15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н, А.М, иргэдийн төлөөлөгч ........ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“2016 оны 08 дугаар сарын 23-ны өглөө ... аймаг, ... сум, ......... дугаар байрны доод давхрын автомашины гараашид ........ улсын дугаартай ....... маркийн автомашины цахилгаан утаснаас болж гал гарч Н ХХК-ийн эзэмшлийн .......... улсын дугаартай .......... маркийн автомашин шатсан. Шинжээчийн дүгнэлтээр 15,000,000 төгрөгөөр Н ХХК-ийн эзэмшлийн Ланд-80 маркийн автомашиныг үнэлсэн учраас Д.О 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Шатсан машинаа төмөрийн цэгт 200,000 төгрөгөөр худалдсан учир машины үнээс 200,000 төгрөгийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б  өөрийнх нь мэдүүлж байгаа нь 2016 оны 08 дугаар сарын 23-нд гал гарсны өглөө цайны дээж өргөх гэж байхдаа гал гарсанг мэдэж Онцгой байдлын газар руу залгаж хэлсэн. Бид нар шиг залуу хүмүүс өглөө эрт цайныхаа дээжийг өргөх үү. Гал гардаг өглөө нар 06 цаг 24 минутад мандсан. Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлтэнд 100 хувь Д.Отгонбаярын  эзэмшлийн автомашинаас гал гарсан гэж байгаагүй учраас Д.О   бүгдээрээ Сонголон хайрхан ХХК-иас хохирлоо нэхье гэж хэлэхэд татгалзсан. Мөн Н.Б  дүү түүнд одоо машинаа шинэчлээд авах цаг гэж хэлж байсныг сонссон. Тухайн үед манайхаас гаргуулах гэж байна гэж ойлгоогүй. Өнгөрсөн өвөл Н.Б  машин болон манай машин зэрэгцээ байрласан. Н.Б  .... автомашин жилийн 4 улиралд гараашаас гардаггүй байсан. Тэгээд он, өнгө, үзэж, насжилт болон эдэлгээний хувьд ямар байсныг ганцхан манайх биш 12 ширхэг гарааштай айлын хүмүүс мэднэ. Хэрвээ Н.Б  .......... автомашинаа 15,000,000 төгрөгөөр зарна гэвэл хэн ч авахгүй.  Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл нь Н.Б  автомашинаа тодорхой хэмжээгээр худалдан борлуулсан байгаа. Манайх шатсан автомашинаа төмрийн цэг дээр 120,000 төгрөгөөр тушаасан байхад 50 хувийн шаталттай машиныг 200,000 төгрөг тушаасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13,500,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Учир нь эдэлгээнд орсон автомашиныг зах зээлийн ханшнаас өндөр үнэлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна ” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                           ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Д.О холбогдуулан гар гарсны улмаас шатсан автомашины үнэ 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...шинжээч Б ХХК-ний гаргасан автомашиныг 10,800,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна, энэхүү 10,800,000 төгрөгийн тал хувь болох 5,400,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. үлдэх 5,800,000 төгрөгийг С ХХК төлөх ёстой...” гэсэн тайлбарыг гаргасан маргасан болно.

.... аймгийн .... сумын 10 дугаар баг, 5-7 дугаар байрны автограж, зоорийн давхарт 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гал гарч, нэхэмжлэгч Д.О  өмчлөлийн ... улсын дугаартай автомашин, ........ маркийн автомашин шатсан болох нь хэрэгт авагдсан ........... аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 23/195/22 тоот дүгнэлт, .......... аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 897 дугаартай тогтоол,  ........... дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны ....... дугаар сарын ..........-ны өдрийн .......... дугаар шийдвэр болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ......... оны ...... дугаар сарын .........-ны өдрийн ..........дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт : “...хэрэгт авагдсан гал унтраасан тухай нотломжид анхны голомт үүссэн байж болох газар .......... гэж тэмдэглэсэн байдал, галыг унтраасан схем зураг, гал түймэр гарсан газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлийн ... үзлэгийн байдлаар иргэн Д.О. .......... улсын дугаартай автомашины урд талын хэсэг болон салон дотор тал бүрэн шатсан. Иргэн Д.О. шатсан машины хажууд 2 км зайтай зүүн хананаас 1 м зайтай байсан иргэн Н.Б   ....... улсын дугаартай .......... маркийн автомашины баруун тал, урд талын дугуй бүрэн шатлаганд өртсөн байсан гэсэн тэмдэглэл, шатсан автомашины фото зураг, шинжээчийн дүгнэлтэнд ............ ДАХ улсын дугаартай шатлагын байдлын зураг авагдсан зэргээс үзэхэд Д.О  эзэмшлийн автомашинаас гал гарсан болох нь тогтоогдож байна...” гэжээ /хх-180-186/

Талууд “Д.О  эзэмшлийн  ..... улсын дугаартай автомашинаас гал гарсны улмаас нэхэмжлэгч Н ХХК-ний эзэмшлийн .......... улсын дугаартай автомашин шатсан” үйл баримтын талаар маргадаггүй ба харин Н ХХК-нд учирсан хохирлын үнэлгээний талаар талууд маргадаг болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Д.О өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Н ХХК нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлож, ... ХК-ний үнэлгээний тайланг нотлох баримтаар шүүхэд гаргасан ба ........ ХХК-ний үнэлгээний тайлангаар “................. улсын дугаартай автомашины зах зээлийн үнэ 15,000,000 төгрөгийн үнэтэй” гэжээ. /хх-8-9/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.О нь шинжээч томилуулж, Н ХХК-ний эзэмшлийн ......... Дар улсын дугаартай автомашины хөрөнгийн үнэлгээг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хангаж,  тус шүүхийн шүүгчийн ............ оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ...........дугаартай захирамжаар дээрх хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Б ХХК-ийг шинжээчээр томилсон.

Шинжээч Б ХХК-ний  оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтээр маркийн автомашин /нэмэлт тоноглолгүй/ нь 10,800,000 төгрөгийн үнэтэй гэжээ. /хх-69-75/

Нэхэмжлэгч Н ХХК нь шинжээч Б ХХК-ний дүгнэлтийг эс зөвшөөрч, дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, тус шүүхийн шүүгчийн ....... оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3217 дугаартай захирамжаар үнэлгээчин Б.Ж, А.М, Д.Т нарыг бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилж шийдвэрлэсэн.

Бүрэлдэхүүнтэй шинжээч Б.Ж, А.М, Д.Т нарын ......... оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтэд “...2005 онд үйлдвэрлэгдсэн .......... маркийн автомашин нь зах зээл дээр ямар жишиг үнэлтэй байхаар тодорхойлж, зах зээлийн үнэ цэнийг ........ оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 14,500,000 төгрөгөөр тогтоосон болно” гэсэн /хх85-86/ боловч ........... дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ....... оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ...... дугаартай тогтоолоор хариуцагч талын хүсэлтийг хангаж,  дээрх бүрэлдэхүүнтэй шинжээч нарыг нэмэлт шинжилгээ хийлгэхээр даалгаж,  шинжээч нар дүгнэлтээ “... 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн гал түймэрт өртсөн “Н” ХХК-ийн эзэмшлийн ......... улсын дугаартай автомашины үнэлгээг ........ оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар тогтоох”-ыг даалгажээ.

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтэд “... 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн гал түймэрт өртсөн, Н ХХК-ний эзэмшлийн ........ улсын дугаартай автомашины хөрөнгийн үнэлгээг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 13,500,000 төгрөгөөр үнэлгээчид бид хараат бусаар тогтоолоо...” гэжээ.

Дээрх шүүхээс томилсон шинжээчид болох Б  ХХК болон бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт нь гал түймэрт өртсөн “Н ” ХХК-ийн эзэмшлийн .......... улсын дугаартай автомашины 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үнэлгээг тогтоолгохоор шүүхээс шинжээч томилоход, шинжээч Б ХХК болон бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтүүд нь зөрүүтэй үнэлгээг тогтоож шүүхэд ирүүлсэн байна.

Тиймээс шүүх бүрэлдэхүүн дээрх шинжээч нарыг уг шатсан автомашины үнэлгээг ......... оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар гаргахдаа тус автомашинтай ижил төрлийн бусад автомашинтай харьцуулах замаар дүгнэлт гаргасан эсэх, ямар аргаар үнэлгээг тогтоосон зэрэг байдлыг харгалзан үзээд бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Өөрөөр хэлбэл шинжээч Б ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан үнэлгээний тайландаа “...зах зээлийн судалгаа, зах зээлд оролцогчдын асуулга судалгаанд үндэслэж, дундаж ханшаар тооцоолсон болно” гэж дурьдсан боловч тайланд ямар зах зээлийн судалгаа, зах зээлд оролцогчдын асуулгыг үндэслэсэн нь тодорхойгүй байна.

Харин бүрэлдэхүүнтэй шинжээч нар нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан дүгнэлтээ гаргахдаа “...www.unelgee.mn ........... тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний онлайн системд ..... оны 08 дугаар сард бүртгэгдсэн үнэлгээний мэдээллийг ашигласан болохоо зааж, уг автомашинтай ямар ижил төрлийн автомашины үнэлгээтэй харьцуулсан талаарх баримтыг дүгнэлтэндээ хавсаргасан” байна.

 

Иймээс бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч Н ХХК-ний эзэмшлийн .............. улсын дугаартай автомашиныг ........... оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаарх үнэлгээг 13,500,000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал “...шатсан автомашинаа 200,000 төгрөгөөр худалдсан учир машины үнээс 200,000 төгрөгийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй “ гэсэн тайлбарыг гаргасан тул дээрх машины үнэ 13,500,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг хасаж, үлдэх 13,300,000 төгрөгийг хариуцагч Д.О  гаргуулж, нэхэмжлэгч Н  ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н  ХХК-ний нэхэмжилсэн 1,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

              ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.О  13,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н  ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдэж, хариуцагч Д.О  тэмдэгтийн хураамж 224,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н  ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА

                                                                                       

                                                                                                            Д.АЛТАНТУЯА

                                                                                               Д.ОЮУНДАРЬ