Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 151/шш2020/00394

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2020/00394

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                     

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн “““““ Ж.”““““лд холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ”““““ сумын сургуулийн захиралын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, улирал тутам олгодог үр дүнгийн урамшуулал болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.”““““яа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““““эцэг, Б.”““““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.”““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Миний бие нь Төв аймгийн “““““ сумын сургуульд 1991 оноос бага, дунд ангийн багшаар, 2004 оноос сургалтын менежерээр, 2013 оны 05 дугаар сараас тус сургуулийн захирлаар нийт 28 жил тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 2007 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2013 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2019 онд Алтан гадас одонгоор тус тус шагнуулж байсан. 2013 онд тус сургуулийн захирлаар томилогдсоноосоо хойш хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, үр дүнгийн гэрээ 91,5-94,10 хувь, сайдын 299 дүгээр тушаалын үнэлгээ 80-91 хувь, Аймгийн засаг даргын нэрэмжит үзлэгийн үнэлгээгээр 81,56-95,7 хувьтай тус тус үнэлэгдэж байсан. Хамгийн сүүлд буюу 2019 оны 11 сарын 11-ний өдрийн Засаг даргын нэрэмжит үзлэгээр 88,11 хувьтай үнэлэгдсэн. Мөн Тев аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны үнэлгээгээр 2016-2018 онуудад зөрчилгүй үнэлэгдсэн.

Гэтэл 2019 оны 11 сарын 22-ны өдөр Төв аймгийн засаг даргын Б/61 тоот захирамж гарч, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. 2019 оны 11 сарын 22-ны өдрийн захирамжийг надад эх хувиар нь гардуулаагүй, 11 сарын 25-ний өдөр “““““ сумын Засаг даргын тамгын газрын дарга Н.Галбадрах өрөөндөө дуудаж, дотоод удирдлагаар ирсэн захирамжийг хэвлэн гаргаж, хуулбар хувийг надад өгсөн.

Нийгмийн даатгалын дэвтрийг буцааж авах гэхэд нягтлан бодогч Ш.Энхтунгалаг асууж байж өгнө гээд өдийг хүртэл буцааж өгөөгүй. Ажил олгогчийн энэхүү үйлдлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-г зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хэдийгээр миний бие Засаг даргын захирамжийг албан ёсоор гардаж аваагүй боловч, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Уг захирамжинд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.3.2, 3.3.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн, сахилгын зөрчил давтан гаргасан байх тул хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн байна.

Сахилгын зөрчил давтан гаргасан гэх тухайд:

Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 10 сарын 12-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Төв Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.”““““, мэргэжилтэн А.Батзаяа, Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.”““““эцэг, СХАА-н улсын байцаагч С.Ганболд, Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Ц.Намжилмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 12 сарын 21-ний өдөр тус сургууль дээр хяналтаар ажилласан бөгөөд ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлтийн 2 дахь заалтын дагуу Аймгийн Засаг даргын 2019 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжаар Х.”““““ миний үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан.

Тухайн үед хууль, эрх зүйн мэдлэггүйгээс гомдол гаргалгүй, сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн.

Уг хяналт шалгалтын дараа Төв аймгийн Засаг даргын тамгын газраас 2019 оны 01 сарын 04-ний өдөр 06/14 тоот албан бичгээр сургуулийн хамт олныг нэгтгэх, цаашид харилцаа хандлагаа сайжруулах, ажил эрчимжүүлэх, 10 заалт бүхий зөвлөмж чиглэл бидэнд ирүүлсэн. Миний бие сахилгын шийтгэл оноосон асуудалд дүгнэлт хийн, ирүүлсэн зөвлөмж чиглэлийн хүрээнд төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэн ажиллаж байх хугацаанд Төв аймгийн Засаг даргын 2019 оны 10 сарын 22-ны өдрийн А/559 тоот захирамжаар байгуулагдсан гэх ажлын хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.6, 5.7, 52.1, 52.3. 52.5 дахь заалтуудыг тус тус зөрчин, 2019 оны 10 сарын 29-ний өдөр тус сургууль дээр дахин хяналт шалгалт хийсэн бөгөөд уг шалгалтын үр дүнд Төв аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 33-01-204 тоот акт, мөн өдрийн 33-08-61 тоот албан шаардлага гаргасан ба уг албан шаардлагыг надад гардуулалгүйгээр, тэдгээрт үндэслэн Төв аймгийн “““““ захирамж гарган, ажлаас нь халсанд гомдолтой байна.

Засаг даргын захирамжид дурдсан Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 06 сарын 20-ны өдрийн акт, албан шаардлагын тухайд:

Төв аймгийн “““““ сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2017, 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд 2015 оны 06 сарын 20-ны өдөр 33-08-47 тоот улсын байцаагчийн албан шаардлага, 33-01- 99 тоот акт үйлдэгдсэн байх бөгөөд зөрчлийг илрүүлснээс хойш 5 сарын хугацаа хэтэрсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 т заасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй юм. Тухайн үед сахилгын зөрчил гаргасан тухай амаар болон бичгээр мэдэгдэж байгаагүй болно.

Засаг даргын захирамжинд дурдсан Төв аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 33-01-204 тоот актын тухайд:

Нөхцөл байдлыг үндэслэлтэй судлан, дүгнэлт гаргаагүй, дээр дурдсан улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, 2019 оны 11 сарын 29-ний өдөр Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч Ч.Хүрэлбаатарт хандан, Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 33-01-204 тоот актыг хүчингүй болгохоор гомдол гаргасан.

Монгол улсын Сангийн сайд Ч. Хүрэлбаатар уг гомдлыг хянаад 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 13-2/8392 тоот албан бичгээр 33-01-204 тоот актын 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1-д анхан шатны баримт бүрдүүлэх гэсний дагуу анхан шатны баримт бүрдүүлээгүй, 14.4.4-т аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр, 14.4.5-д бүх орлого, 14.4.6-д бүх зардлыг нягглан бодох бүртгэлд заавал бүртгэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байх тул тухайн актын 2 дахь заалт үндэслэлтэй байна гэжээ.

Миний бие анхан шатны баримтын бүрдлийг дутуу хангасан, аж ахуйн ажиллагааны санхүүгийн эх үүсвэр, бүх орлого, бүх зардлыг нягтлан бодох бүртгэлд заавал бүртгэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан байх ба энэ нь захиргааны зөрчлийн шинжийг агуулж байна.

Уг албан шаардлагад зарлагын баримтгүй бараа материалын тайланд орлого авсан, илүү орлого авсан, үндсэн хөрөнгийн бүртгэлд орлого аваагүй зэрэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйл, 20.1.1, 20.1.4, Сангийн сайдын баталсан Эд хариуцагчийн дүрэм"-ийн 4.4 ийг зөрчсөн байна гэсэн байх бөгөөд дурдсан зөрчлүүд нь мөн л захиргааны зөрчлийн шинжийг агуулж байна.

Ажлаас чөлөөлөх захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна.

Сахилгын зөрчлийг давтан гаргасан зүйлгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргаагүй болно. Ажлаас чөлөөлөх захирамжийн үндэслэх хэсэгт 40.1.5 гэж заасан боловч захирамжийн 1 дэх хэсэгт заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгтэй холбоогүй байх тул хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна.

Мөн Төв аймгийн “““““ 2019 оны 11 сарын 22-ны өдрийн Б/61 тоот захирамжаар миний биеийг ажлаас халахдаа тушаал гарсан өдрөөс нь буюу 2019 оны 11 сарын 22-ны өдрөөс шууд ажлаас халж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэснийг зөрчсөн байна.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, “““““ сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, улирал тутамд олгодог үр дүнгийн урамшуулал болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Төв аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/61 захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймгийн “““““ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Ажлаас чөлөөлсөн захирамжид Х.”““““г давтан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Засаг даргын хурлаар орсон гэдгийг батлах хурлын тэмдэглэл байхгүй. Мөн сахилгын шийтгэл авагдсан гэсэн мэдэгдэх хуудас байдаггүй. Хариуцагчаас энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэж үзээд байгаа хөрөнгө нь тусламжийн орлого биш, гадаадын тусламж биш, сургуулийн үйл ажиллагаанд зарцуулагдах зориулалтгүй орлого байсан. Гадаадын байгууллага нь тухайн байгууллагадаа гэрээ, хэлцэл, санамж бичиг байгуулаад хөрөнгө мөнгөө сургуулийн дансаар оруулаад ирвэл сургуулийн үйл ажиллагаанд зарцуулагдах болно. Үүнийг сургуулийн үйл ажиллагааны орлогоос салгахын тулд захирлыг биш харин ажилтныг томилоод түүний дансаар зарцуулах эрхийг тухайн ажилтанд олгосон байгаа нь тодорхойлолт болон бусад тайлбараар нотлогдож байдаг.

 

2018 оны 01 дүгээр сард гаргасан зөрчлийн хувьд хуулийн хугацаандаа гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан зөрчлийг давтан зөрчил гэж үзэхгүй бөгөөд энэ нь дүгнэлт гарсан өдрөөс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн буюу сахилгын зөрчилтэйд тооцох боломжгүй байна.

 

2019 оны 10 сарын 29-ний зөрчил дээр 1 албан шаардлага, 1 акт байдаг. Тэр акт дээр сангийн сайдад гомдол гаргасан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нярав анхан шатны баримтуудыг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна гэж үзээд 2 дугаар заалтыг хэвээр үлдээж, 1 дүгээр заалтыг хүчингүй болгосон байгаа юм. Энэ нь зөрчлийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж байна. Иймд сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““““эцэг шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа ...

“““““ сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.”““““гийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу томилсон ажлын хэсэг 2018 оны 12 сарын 21-ний өдөр тус сургуульд хяналт шалгалтаар ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтээр түр тушаалаар томилогдсон багш нарын ажлыг журмын дагуу үнэлж дүгнэсэн боловч үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоогүй, зарим багш нарт 2018 оны ээлжийн амралтын мөнгө олгогдоогүй, мөн ёс зүй, харилцаа хандлагын зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул аймгийн Засаг даргын 2019 оны 01 сарын 04-ний Б/01 тоот захирамжаар цалинг 2 сар 15% бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд сургуулийн хамт олныг нэгтгэх, цаашид харилцаа хандлагаа сайжруулах, ажил эрчимжүүлэх зөвлөмж чиглэлийг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын 2019 оны 01 сарын 04-ний 06/14 тоот албан бичгээр сургуулийн захиралд хүргүүлсэн.

Хяналт шалгалтаар ёс зүйн болоод төсөв, санхүүгийн зөрчил болох Солонгос улсын иргэнээс авсан 400 долларын хандив болон хамаарал бүхий аж ахуйн нэгжээс төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрөлгүй хандив авч данс бүртгэлд тусгалгүй зарцуулсан зэрэг сургуулийн санхүү төсвийн холбоотой, ашиг сонирхлын зөрчил, авлигын холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газарт хандаж хяналт тавьж ажиллах талаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад аймгийн засаг даргын тамгын газрын Нийгмийн бодпогын хэлтсийн даргын 2019 оны 01 сарын 07-ны 06/17 тоот албан бичгээр хүргүүлсэн.

2019 оны 10 сарын 22-ны өдрийн Аймгийн Засаг даргын А/559 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс “““““ сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны явцад хяналт шинжилгээ хийх, шалган туслах, өмнөх шалгалтын мөрөөр зохион байгуулсан ажлыг шалгах ажлыг 2019 оны 10 сарын 23-ны өдөр “““““ сумын Ерөнхий боловсролын сургууль дээр зохион байгуулсан.

Шалгалтын ажлын хэсгийн илтгэх хуудас, дүгнэлтээр “““““ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.”““““ нь Төсвийн ерөнхийлөн захирагчид урьдчилан мэдэгдэж, бичгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр байгууллагын нэмэлт санхүүжилтийн дансанд орж, тайлагнаж байх ёстой төсөвт байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд тухайн жилд шинээр бий болгосон нэмэлт орлого болох гаднаас ирсэн хандив тусламжийн мөнгө, төсөвт байгууллагын туслах үйл ажиллагааны орлогыг хувийн харилцах дансаар дамжуулж байсан бөгөөд байгууллагын нягтлан бодогч нь энэ талаар ямар ч мэдээлэлгүй, нярав Ж.Баярмаа нь Хүслийн аялал-ын төлөөлөгчөөр ажиллаж, захиралтай хамтран үгсэн хуйвалдаж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйл, давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг зөрчиж байх тул албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газарт хандаж шалгуулах шаардлагатай гэж үзсэн. Мөн ажлын хэсгийн дүгнэлтээр төсөв санхүүгийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчилд Санхүүгийн хяналт аудитийн албаны улсын байцаагчийн акт албан шаардлагууд бичигдсэн тул сахилгын арга хэмжээ авхуулах тухай саналыг аймгийн “““““д танилцуулсан.

Аймгийн “““““ Ж.”““““л “““““ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.”““““тай 2017 оны 01 сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.3.5-д заасан төсвийн хууль тогтоомж зөрчсөн... зөрчил дутагдлыг 2 ба түүнээс дээш удаа гаргасан нь аймгийн санхүүгийн хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон бол... гэсэн заалтын дагуу хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.3.2, 33.5 дахь заалтуудыг зөрчсөн сахилгын зөрчилд нь “““““ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.”““““д ажлаас халах сахилгын арга хэмжээ ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

Х.”““““ нь 2019 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжаар сахилгын арга хэмжээ авагдсан бөгөөд нэг жилийн дотор дахин сахилгын зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг баримтлан Аймгийн засаг даргын 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 6/61 тоот захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас халахаар шийдвэрлэсэн.

Аймгийн Засаг даргын 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 6/62 тоот захирамжийн 4-р заалтаар Х.”““““д аймгийн засаг даргын 2020 оны 11 сарын 22-ны өдрийн 6/61 тоот захирамжийг гардуулж, сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажпыг 11 сарын 25-ны дотор ажлын хэсэг томилон хүлээлцүүлэхийг “““““ сумын “““““ Б.Ууганбаярт даалгасан болно.

Аймгийн Засаг даргын 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 6/61 тоот захирамж нь хууль эрх зүйн үндэслэлтэй шийдвэр тул Х.”““““гийн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.”““““ хариуцагч Төв аймгийн “““““д холбогдуулан дараах шаардлага гаргасан байна.

-Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, “““““ сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, улирал тутам олгодог үр дүнгийн урамшуулал болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай гэж, /хх1-2/

-2020 оны 02 сарын 19-нд ..Төв аймгийн Засаг даргын 2019 оны 11 сарын 22-ны Б/61 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймгийн “““““ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх гэж гаргасан бөгөөд энэхүү шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон байна./хх62/

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ...2019 оны 01 сарын 04-нд авсан сахилгын арга хэмжээг зөвшөөрч гомдол гаргаагүй. 2019 оны 10 сарын 29-нд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж улсын байцаагчийн тавьсан акт, албан шаардлагад гомдол гаргах хугацаа олгохгүйгээр сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Сангийн сайдын албан тоотоор 33/204 тоот актын 1 дэх хэсгийг хүчингүй болгосон, 2 дах хэсэг нь анхан шатны баримтыг нягтлан, нярав бүрдүүлэх үүрэгтэй байхад захирлыг зөрчсөн гэж үзэж сахилгын зөрчил ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хөдөлмөрийн гэрээ цуцлах захирамжид ажил хүлээлцэх өдрийг тэмдэглээгүй нь захирамжийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна. 2019 оны 10 сарын 29-ний зөрчил нь захиргааны зөрчлийн шинжтэй бөгөөд ажлаас халах хүртэл арга хэмжээ тооцох үндэслэлгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд тэнцэх нөхөн олговор гаргуулна гэж,

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ... Х.”““““ нь 2019 оны 01 сарын 04-ний Б/01 тоот захирамжаар сахилгын арга хэмжээ авагдсан, 2019 оны 10 сарын 29-нд санхүүгийн зөрчил гаргасан нь улсын байцаагчийн актаар тогтоогдсон. Ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууьд нийцсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

Төв аймгийн Засаг даргын 2013 оны 08 сарын 10-ны А/240 тоот захирамжаар “““““ сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлаар Х.”““““г томилж, 2017 оны 01 сарын 16-нд ажил олгогч Төв аймгийн “““““ Ж.”““““л, ажилтан Х.”““““ нар хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулан гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болж, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. /хх22, 26-30/

Төв аймгийн Засаг даргын 2019 оны 11 сарын 22-ны Б/61 тоот захирамжаар ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.3.2, 3.3.5-д зааснаар ...”““““ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.”““““ нь 2018 оны 12 сарын 21-ний өдөр хийсэн хяналт шалгалтаар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил илэрч аймгийн Засаг даргын 2019 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 захирамжаар сахилгын арга хэмжээ авагдан, ажил эрчимжүүлэх талаар зөвлөмж чиглэл өгсөн боловч төсөв санхүүгийн зөрчил гаргасан нь Санхүүгийн хяналт аудитйн албаны улсын байцаагчийн 2019 оны 06 сарын 20-ны акт,албан шаардлагаар тогтоогдсон.

2019 оны 10 сарын 23-ны өдрийн ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд шалган туслах ажлын хэсгийн шалгалтаар дахин санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь 2019 оны 10 сарын 29-ний 33-08-61 дугаар албан шаардлага, 33-01-204 актуудаар нотлогдож, сахилгын зөрчлийг давтан гаргасан байх тул 2019 оны 11 сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас халсугай гэжээ. /хх19/

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөийн гэрээний хариуцлага хэсгийн 3.2.7-д төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, төсвийн хууль тогтоомж зөрчсөн дутагдлыг гаргахдаа их хэмжээний зөрчил гаргасан, хязгаарлалттай дүгнэлт авсан нь аймгийн санхүүгийн хяналт, төрийн аудит, мэргэжлийн хяналтын газар, хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон бол гэж,

мөн хэсгийн 3.3-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан хөдөлмөрийн харилцааг зогсоох, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах сахилгын зөрчилд дараахь зөрчлийг хамааруулна...

3.3.2-д сахилгын зөрчил давтан гаргаж /2 ба түүнээс дээш удаа/ сахилгын арга хэмжээ авагдсан, эсвэл аймгийн засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр сануулга авсан бол,

3.3.5-д төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, төсвийн хууль тогтоомж зөрчсөн, хязгаарлалттай дүгнэлт авсан зэрэг зөрчил дутагдлыг 2 ба түүнээс дээш удаа гаргасан нь аймгийн санхүүгийн хяналт, төрийн аудит, мэргэжлийн хяналтын газар, хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон бол гэж тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулсан дээрх хөдөлмөрийн гэрээ болон хэрэгт авагдсан бусад баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/61 тоот захирамж нь ажилтан Х.”““““д холбогдох 3 зөрчлийг нэрлэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Үүнд:

-2018 оны 12 сарын 21-ний өдөр хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд 2019 оны 01 сарын 04-ний өдөр Б/01 тоот захирамжаар сахилгын арга хэмжээ авагдсан гэжээ. Талууд энэхүү сахилгын арга хэмжээний талаар маргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул тухайн арга хэмжээг хүчин төгөлдөр гэж үзлээ.

-2019 оны 06 сарын 20-ны өдөр санхүүгийн зөрчил гаргасан нь Санхүүгийн аудитын албаны улсын байцаагчийн акт, албан шаардлагаар тогтоогдсон гэжээ. Ажилтан Х.”““““ нь Төв аймгийн Санхүүгийн хяналт Аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 06 сарын 20-ны 33-08-111, 33-11-99, 33-08-115 тоот актаар зөрчил гаргасан тогтоогдсон хэдий ч хөдөлмөрийн гэрээ цуцлах захирамжид дурдсан нь тухайн зөрчилд ногдуулах сахилгын шийтгэлийг хугацаа хэтрүүлж ногдуулсан гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

Гэтэл 2019 оны 06 сард илрүүлсэн зөрчлийг 2019 оны 11 сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах захирамжийн үндэслэлд дурдсан нь үндэслэлгүй болжээ.

-2019 оны 10 сарын 29-ний өдрийн 33-08-61 албан шаардлага, 33-01-204 актуудаар сахилгын зөрчлийг давтан гаргасан гэжээ.

Төв аймгийн Санхүүгийн хяналт Аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 10 сарын 29-ний 33-01-204 тоот актаар ...Төсвийн тухай хуулийн 47.1.5...төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бий болсон нэмэлт орлого: Сангийн сайдын 2017 оны 216 тоот тушаалын 1.3.1-д нэмэлт орлого олох үйл ажиллагааг төсвийн ерөнхийлөн захирагч урьдчилан бичгээр зөвшөөрсөн байх, 1.3.4. шийдвэр гаргах, тайлагнах, хяналт тавихад байгууллагын нийт хамт олны оролцоог хангах, 1.3.5. төсвийг зохистой удирдаж, өр төлбөр үүсэхгүй байх заалтуудыг тус тус зөрчсөн.

1.Энхтайваны корпусын шугамаар сургуульд багшилж байгаа багшийн гэр, нүүрсний зардал 300000 төгрөг, Дэлхийн зөн ОУБ-ын сургалтын үеийн хоолны орлого 3760830 төгрөг, нийт 4060830 төгрөгийг сургуулийн захирал Х.”““““, нярав Ж.Баярмаа нараар хувь тэнцүүлэн төлүүлэх,

2.Төлбөрийн 4060830 төгрөгийг 2019 оны 11 сард багтаан төлүүлж “““““ сумын ЕБС-ийн нэмэлт санхүүжилтын тоот дансанд оруулахыг захирал, нягтлан бодогч нарт актаар хариуцуулав.

3. Улсын байцаагчийн тогтоосон актыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл 10 хоногт багтаан гомдол гаргах эрхтэй болохыг шийдвэрлэсэн байна. /хх49-51/

Сангийн сайдын 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 13-2/8392 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр Улсын байцаагчийн 33-01-204 тоот актын ...түлшний зориулалтаар олгосон 300 000 төгрөг нь төсвийн хөрөнгөтэй холбоогүй үндэслэлээр хүчингүй болгож, ... 3760.8 мянган төгрөгийг зөрчлийг холбогдох хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байх тул үндэслэлтэй байна гэжээ. /хх3/

Дээрх баримтаар нэхэмжлэгч Х.”““““д холбогдох улсын байцаагчийн 2019 оны 10 сарын 29-ний 33-01-204 тоот актыг нэгдэх хэсгийг дээд албан тушаалтан хүчингүй болгосон хэдий ч тухайн актын бусад хэсэг нь хүчин төгөлдөр хэвээр байгаа нь хөдөлмөрийн гэрээний 3.2.7-д заасан төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, төсвийн хууль тогтоомж зөрчсөн дутагдал гаргасан байдлыг тогтоосон гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д ...сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэжээ.

Иймд ажилтан Х.”““““г 2019 оны 01 сарын 04-ний өдөр сахилгын арга хэмжээ авагдсаны дараа 2019 оны 10 сарын 29-ний өдөр дахин зөрчил гаргасан нь сахилгын шийтгэлтэй байх хугацаанд давтан зөрчил гаргасан гэж дүгнэж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан захирамж хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан,

40.1.5. мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан байна.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамжид хуулийн дээрх зүйл хэсгийг баримталсан байх бөгөөд ажилтан нь хөдөлмөрийн гэрээний 3.3-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д заасан хөдөлмөрийн харилцааг зогсоох, үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэлийн ногдуулах нөхцлийн 3.3.2, 3.3.5-д заасан зөрчил гаргасан болох нь дээрх нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд ажил олгогчийн санаачлагаар цуцалсан нь хуульд нийцсэн гэж дүгнэлээ.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоогоогүй хэдий ч энэ нь тус захирамжийг хүчингүй болгох болгох үндэслэлд хамаарахгүй байна.

Нэхэмжлэгч талаас гаргасан 2019 оны 01 дүгээр улиралын ажлын тайлан, үр дүнгийн хэрэгжилт зэрэг 4 хавтас баримтууд нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын үндэслэлд хамаарахгүйг болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Төв аймгийн “““““д холбогдох Төв аймгийн Засаг даргын 2019 оны 11 сарын 22-ны Б/61 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймгийн “““““ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Х.”““““гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН