Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2021/02400

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2021/02400

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2021 оны 12 07н02 өдөр

 

 

 

 

 

 

181/ШШ2021/02400

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг хотхон 2-409 тоотод оршин суух,  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 46, өөрийн байранд байрлах, д холбогдох,

Хууль бусаар нийтийн эзэмшлийн автозамыг хаасан, үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж барилгын ажлыг саатуулсны улмаас учруулсан хохирол 793,342,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Барилга албадан буулгаж, газар албадан чөлөөлүүлэх, газрын болон барилгын өмчлөгч компанийн эрх ашгийг зөрчиж, барилгын үнэ цэнийг унагасан, үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж барилгын ажлыг саатуулсны улмаас учирсан хохирол 796,471,880 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  түүний өмгөөлөгч О.Даваажаргал, хариуцагчийн төлөөлөгч П.Амартүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, иргэдийн төлөөлөгч Р.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Иргэн Г нь 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Газар худалдах худалдан авах гэрээний дагуу иргэн Ш.Нансалмаагаас Сүхбаатар дүүргийн 1 хороо, Ойн-3 гудамжны 221 тоот хаягт байрлах 581 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн Г-2203001493 улсын бүртгэлийн гэрчилгээтэй нэгж талбарын 18644310126361 дугаартай, мөн гудамжны 220 тоот хаягт байрлах 617 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн Г-2203001494 улсын бүртгэлийн дугаартай, нэгжталбарын 18644310125325 дугаартай газрыг тус тус худалдан авч газар өмчлөх эрхийн 000130051, 000130052 дугаар бүхий гэрчилгээнүүдийг авсан. Уг газарт барилга барихаар иргэн Ш.Нансалмаа нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрлөө авсан байсан бөгөөд уг зөвшөөрөл нь газар өмчлөх эрхийн хамт миний нэр дээр шилжин бүртгэгдсэн.

Тус зөвшөөрлийн дагуу 12 давхар орон сууцны зориулалттай барилга барихаар төлөвлөгдсөн байсан бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 2013/47 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож улмаар холбогдох техникийн нөхцөлүүдийг авсан байсан.

Г.Ж уг газрыг худалдан авсны дараагаар холбогдох хууль тогтоомжийн дагуу барилгын хэмжээг багасган 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 467 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаварыг авсан. Үүний дараагаар 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 400/2014 дугаар Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө авч сунгалт хийлгэн барилгын ажлаа гүйцэтгэсэн. Барилгын ажил эхлүүлэх үеэс эхлэн*******ХХК нь янз бүрийн аргаар миний ажлыг саатуулах, зогсоолгох, өмчлөх эрх бүхий газартаа нэвтрэх эрхийг хязгаарлах зэргээр удаа дараагийн хууль бус үйлдлийг гаргаж байсан.

К нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандан миний газрыг өөрийн эзэмшлийн газартай давхцсан болон миний барилга барих холбогдох зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, уг маргаан 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Улсын дээд шүүхийн 442 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж*******ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Тус компаний энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд Барилга хүлээн авах улсын комисс ажиллахаас татгалзаж 1 жил гаруй хугацаанд баригдаж дууссан барилгыг хүлээн авалгүй хугацаа алдуулж ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Өөрөөр хэлбэл К-ийн шүүхэд гаргасан үндэслэлгүй нэхэмжлэлээс болоод миний бие барьсан орон сууцны барилгаа бусдад худалдан борлуулах боломжгүй болсон бөгөөд уг хугацаанд барилгын 1 мкв талбайн үнэ 1 сая орчим төгрөгөөр буурсан.

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан барилгын ажил зогсоолгох талаар нэхэмжлэл гаргаж шүүхээс захирамж гарч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр барилгын ажлаа зогсоож шүүгчийн захирамжийг биелүүлэх талаар шаардлага хүргүүлж байсан. Уг захирамжид миний зүгээс гомдол гаргаж хууль бус болохыг тогтоолгон захирамжийг хүчингүй болгуулсан юм.

ХХК нь 2014 оны 5 дугаар сараас эхлэн миний өмчлөлийн газартаа орох замыг хууль бусаар хаах, зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам дээр хязгаарлах, төмөр шон зоож өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсаар байсан. Үүнийг нэг бүрчлэн дурьдвал:

1. 2014 оны 05 сард манай барилгын ар талаар явдаг нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийн компанийн үүдэнд машин тавин хааж ажил хийх боломжгүй болгож өмчлөх эрх бүхий газартаа авто машинаар орох боломжгүй болгосон.

2. Мөн барилгын аюулгүй ажиллагаа гэх нэрэн дор хамгаалалтын шатыг газраас 2.8 м өндөрт засаж газар шорооны ажил хийхэд шороо ачих машин багтахгүй болгосон.

3. 2014 оны 09 сард мөн газар шорооны ажил эхлүүлэх гэтэл 5 тн гэсэн хязгаарлалт бүхий тэмдэг хууль бусаар авч тавьсан байсан. Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн газраас уг асуудлыг тодруулахад тэмдэг олгосон талаар хэн ч мэдэхгүй байсан.

4. 2014 оны 09 сарын 14-ны өдөр 5 тнн-н даацын машинаар шороо зөөх гэсэн боловч 2014 оны 09 сарын 13-наас 14-нд шилжих шөнө өөрийн хашааныхаа хаалгыг нийтийн эзэмшлийн зам талбайруу сунгаж барьж машин явах боломжгүй болгосон.

5. 2015 оны 6 дугаар сарын 12-н өдөр жингийн хязгаарлалт 5 тн гэсэн тэмдгийг 2,5 тн болгон өөрчилж өндрийн хязгаарлалтыг 1,6 м болгон суудлын жижиг тэрэг багтаж орох боломжгүй болгосон.

Өгөөж хишиг ХХК-ийн дээр дурьдсан үндэслэлгүй, хууль бус үйлдлүүд нь миний барилгын ажлаа хэвийн явуулах, шударгаар эд хөрөнгө бий болгон өмчлөх, үр шимийг нь хүртэх зэрэг хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн юм.

Нийтийн эзэмшлийн замыг хууль бусаар хааж нэвтрэх боломжийг хязгаарласнаас улбаалан дараах нэмэлт зардал гарч ихээхэн хэмжээний хохирол учраад байна. Үүнд:

1. Барилгын газар шорооны ажил эхлэх үөд нийтийн эзэмшлийн зам талбайг хууль бусаар хаасанаас болож суурийн шороо ачих том оврийн машин ажлаа хий чадалгүй сул зогсож, газар ухаж байсан экскаватор хашаанд түгжигдэн сул зогссон. Үүний улмаас нийтдээ 27,280,000 төгрөгийн хохирол учирсан.

2. Барилгын ажилтай холбоотой бараа материалыг шууд нэвтрүүлэх боломжгүй болгон саатуулсанаас барилгад ашиглах материалыг бэлтгэхийн тулд бусдын эзэмшлийн талбайг түрээслэх, тээвэр хийх, материал зөөх тэрэг худалдан авах зэргээр нийтдээ 119,820,000 төгрөгийн шууд нэмэлт зардал гарч хохирол учирсан,

3. Барилгын ажлыг гүйцэтгэх кран г ХХК-ийн хууль бус үйлдлээс болж нэвтрэх боломжгүй болж Подем ажиллуулж нийт 32,760,000 төгрөгийн зардал гарсан

4. Барилга угсралтын ажил удааширч нэмэлт ажиллах хүч авах шаардлага үүсч 9 сарын хугацаанд нэмж ажилтан авч ажиллуулсны улмаас тэдэнд төлсөн ажлын хөлс 6,452,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан. Мөи барилгын бараа материал хадгалалт хамгаалалтыг нэмэгдүүлэх үүднээс нэмэлтээр харуул, хамгаалалтын ажилтан авч нийт 9,000,000 төгрөгийн ажлын хөлс олгосон.

5. Бест чойс ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 14-ны өдер Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж цемент авсан бөгөөд толбөрт нь барьж буй орон сууцнаас өгөхөөр тохиролцож 1 м.кв талбайг 3,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон. Тус компани нь хугацаандаа цементээ нийлүүлсэн боловч манай зүгээс*******ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс шалтгаалан хугацаандаа байраа ашиглалтад оруулж чадаагүй. Ингээд Бест чойс ХХК-аас надад албан шаардлага ирүүлсэн бөгөөд дээрх хугацаанд орон сууцны м.кв үнэлгээ унаж 2,500,000 төгрөг болоод байна. Бест чойс ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр гэрээгээ шинэчлэн байгуулж орон сууцны 1 м.кв талбайн үнийг 2,500,000 тегрөг болгон бууруулж өгехөөр тохиролцсон. Үүний зөрүүд 74,400,000 төгрөгийн шууд хохирол надад учраад байна.

6. Хөтөл тэлмэн ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр Арилжааны гэрээ байгуулж 631,990,000 төгрөгийн бетон зуурмаг авахаар тохиролцож төлбөрт нь 100 хувь орон сууц өгөхөөр тохиролцсон. Гэтэл мөн л дээр дурьдсан шалтгаанаар миний зүгээс орон сууцаа хугацаанд ашиглалтад өгч чадаагүйн улмаас 1 м.кв 3,500,000 тегрөгийн үнэтэй байрыг 2,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцож 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр гэрээгээ шинэчлэн байгуулсан. Үүний зөрүүд надад 180,560,000 төгрөгийн шууд хохирол учирсан.

Дээрх зардлуудаас зарим нэгэн барилгын ажлын явцад зайлшгүй гарах байсныг хасаж тооцвол:

 

 

Нэмэлт зардлын төрөл

 

Дүн

Бодит гарах байсан зардал зардалын дүн

Нийт гарсан

нэмэлт зардал

1

Экскаватор, Хова машин сул зогсолт, сул явалт

27,280,000

-

27,280,000

2

Нэмэлт тээвэр болон түрээсийн зардал

119,820,000

9,000,000

110,820,000

3

Подем ажилуулах

32,760,000

19,500,000

13,260,000

4

Туслах ажилчдын хөлс, 1 харуул хамгаалалтын хөлс

176,452,000

28,800,000

47,652,000

5

Бейст чойс ХХК нэмэлт төлбөр

74,400,000

-

74,400,000

6

Хөтөл тэлмэн ХХК нэмэлт төлбөр

180,560,000

 

180,560,000

 

Бүгд

 

 

453,972,000

 

Өгөөж хишиг ХХК-ийн хууль бус, үндэслэлгүйгээр манай барилга угсралтын ажлыг саатуулснаас үүссэн хохиролд нийт 453,972,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анх нэхэмжилсэн шаардлага дээрээ дараах баримтыг үндэслэн 339,370,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Барилгын гадна фасадны ажил гүйцэх бараа материал нийлүүлэх гэрээ-г Буяндэлгэрэх цамхаг ХХК-тай байгуулж Энэхүү гэрээний Буяндэлгэрэх цамхаг ХХК нь барилгын гадна фасадпы материал нийлүүлж, пасадны ажмыг бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд миний зүгээс ажлын хөлс болон материалын үнэд нийт 166,250,000 төгрөг төлөхөөр тохирч уг төлбөреө барьж буй барилгаас 47.5 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв-г нь 3,500,000 төгрөг тооцож төлөхөөр гэрээлсэн болно.

2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Цонхны ажил гүйцэтгэх гэрээ-г Алтайн гуулин констракшн ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу 166,250,000 төгрөгийн ажил хийлгэж миний зүгээс 47.5 м.кв талбай бүхий байрыг 1 м-кв-г нь 3,500,000 төгрөг тооцож гэрээ байгуулсан.

2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Хаалга нийлүүлж угсарч суурилуулах ажлын гэрээ-г Тул-Эрд ХХК-тай байгуулсан бөгөөд нийт 191,205,000 төгрөгийн хаапга нийлүүлж суурилуулахаар тохирч гэрээний үнэнА миний зүгээс 54,63 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв талбайг нь 3,500,000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцсон.

2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Салхивч агэвржуулалтын ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Эн ти эмХХК-тай байгуулж нийт 125,370,000 төгрөгийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээ авахаар болсон. Энэхүү гэрээний төлбөрт 35,82 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв талбайг 3,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон.

2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Цахилгаан холбоо дохиололын бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг Гейт сөрвис провайдер ХХК-тай байгуулж 291,620,000 төгрөгийн үнэ бүхий 2 байрыг ажлын хөлс болон материалын үнэд төлөхөөр тохиролцсон болно.

2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сантехникийн бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг Гейт сервис провайдер ХХК-тай байгуулж 260,400,000 төгрөгийн үнэ бүхий бараа ажил үйлчилгээ авч мөн дүнтэй 2 ширхэг байр өгөхөөр харилцан тохиролцсон.

Дээрх бүх бараа материал болон гүйцэтгүүлсэй ажлын хөлсөнд миний зүгээс барьж буй барилгаас орон сууц өгөхөөр тохиролцсон боловч*******ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны улмаас хугацаандаа барилгаа ашиглалтад оруулж шилжүүлэн өгч чадаагүй болно.

Хугацаандаа байрыг ашиглалтад оруулаагүйн улмаас дараах байдлаар гэрээнд тусгагдсан 1 м.кв талбайн үнэнд өөрчлөлт орж хохирол учраад байна.

Нэмэлт зардлын төрөл

Дүн 1м.кв

Шинээр тохироцсон үнэ 1 м.кв

Талбайн

хэмжээ

Зөрүү

Нийт нэмж төлөх

1

Гадна пасад

3 500 000

2 580 000

47,5 м.кв

920 000

43 700 000

2

Цонхны ажил

3 500 000

2 500 000

47,5 м.кв

 

1 000 000

47 500 000

3

Хаалга

3 500 000

2 500 000

54,63 м.кв

1 000 000

54 630 000

4

Салхивч

3 500 000

2 500 000

35,82 м.кв

1 000 000

35 820 000

5

Цахилгаан

3 500 000

2 500 000

83.32 м.кв

1 000 000

83 320 000

6

Сантехник

3 500 000

2 500 000

74,4 м.кв

1 000 000

74 400 000

 

Бүгд

 

 

 

 

339 370 000

Өгөөж хишиг ХХК-ийн хууль бус, үндэслэлгүйгээр манай барилга угсралтын ажлыг саатуулснаас үүссэн хохиролд өмнө гаргасан нэхэмжлэлийн дүн болох 453,972,000 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн дүн 339,370,000 төгрөг нийт 793,342,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Г.******* нь 2014 онд*******ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээт нэгж талбарлуу өөрийн барьж буй барилгаа оруулан барьж эхэлсэн юм. Тухайн үед*******ХХК-ийн барилгын ажил явагдаад эхэлсэн нэг блок барилга баригдаж дууссан байсан. Анх манай эзэмшлийн талбайруу оруулж барилга барьж байгаа талаар хэлж, барилгын ажлаа өөрсдийн эзэмшлийн газраа барихыг бидний зүгээс шаардаж байсан боловч хүлээж авалгүй янз бүрийн хүмүүс авчран дарамтлуулж манай хашааг нурааж барилгын ажлаа явуулж эхэлсэн юм. Тийм учраас манай компани өөрсдийн эрх ашгаа хамгуулуулахын тулд шүүхийн байгууллагад хандсан.

Тухайн үед Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж эрх ашгаа хамгаалуулахийн тулд явж байсан тул ямар ч хууль бус үйлдэл хийсэн зүйл байхгүи юм. Мөн хууль бус үндэслэлээр бид шаардлага гаргаж байсан бол Захиргааны хэргийн анхан шатны шүүх хууль бус шаардлагыг хүлээн авч шийдвэрлэхгүй байсан. Мөн бид нэхэмжлэгч Г.*******ийн барьж буй барилгыг барихыг зогсоолгох хүсэлт тавьж шүүх ханган шийдвэрлэж захирамж гаргасан боловч ******* гомдол гаргаж тухайн захирамж хүчингүй болж хэрэгжээгүй тиймээс бидний зүгээс Г.*******ийн барилгын ажилд саад болж, учруулсан хохирол байхгүй болно. Хэдийгээр бид Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхээр шүүхийн шатанд явж байсан боловч барилгын ажилд нөлөөлж, зогсонги байдалд оруулах, хохирол учруулах ямар ч нөхцөл байдал үүсээгүй болно.

Биднийг мөн барилгын ажлаа явуулахад нь мөн саад болох гэж гарц гаргаж, тэмдэглэгээ тэмдэг тавьж хохирол учруулсан гэж үзэж байна. Гэвч бид хуулийн дагуу холбогдох байгууллагуудад хандан зөвшөөрлийн үндсэн дээр тэмдэг, тэмдэглэгээ тавиулсан бөгөөд ямар нэгэн байдлаар Г.*******ийн барилгын ажилд саад учруулаагүй, биднийг саад учруулсан мөн бидний буруутай үйлдлээс болж Г.*******ийн барилгын ажилд саад болж хохирол учирсан гэх баримт нотолгоо юу ч байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:

Өгөөж хишиг ХХК нь 1991 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 1996 оноос Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 18644310084345, 18644310102377, 18644310106340, 18644310087314, 18644310100299, 18644310080379 дугаартай нийт 4320 м.кв газрыг зэмшиж, уг газар дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу үйлчилгээтэй орон сууцны барилгууд барьсан. Манай эзэмшлийн газрын зүүн талд буюу Олимпийн гудамжны 50-р байрны баруун талд олон жил эзэнгүй, хашаагүй зайд иргэн Г.******* нь нэгж талбарын 18644310126361 дугаартай газар болон нэгж талбарын 18644310125325 дугаартай газруудыг өмчилдөг.

Иргэн Г.******* нь 2014 оноос уг газар дээр 15 давхар барилга барьж эхэлсэн ба өнөөдөр уг барилга баригдаж ашиглалтад орсон бөгөөд анх барилгын суурь, зоорь, 1 давхарын угсралтын ажил хийж байхад Г.*******ийн барилга нь манай эзэмшлийн нэгж талбарын 11844310102377 дугаартай, 18644310106340 дугаартай газруудтай нийт 6.35 м.кв /баруун хойд хэсгээрээ 0.25м, дунд хэсгээрээ 0.23м, баруун урд хэсгээрээ 0.22м/ хэмжээгээр бусдын эзэмшил газар руу давж зөрчсөн болохыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/173 тоот албан бичиг, мөн газрын 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1/347 тоот албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 02-03/3742 тоот албан бичиг, Ширээгийн шугуй недра ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14/10 дугаартай Кадастрын хэмжилт хийсэн акт, "Геоид ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сард хийсэн 1:500-ны маштабтай байр зүйн зураг зэргээр тогтоосон бөгөөд уг зөрчлөө арилгахыг удаа дараа шаардсан боловч үл тоомсорлон, хууль тогтоомж болон манай компанийн газар эзэмших эрхийг зөрчин 15 давхар барилга барьж дуусгасан билээ.

Манай компани газар эзэмшигчийн хувьд Газрын тухай хуульд заасан газар ззэмших эрхээ хамгаалуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Иргэн Г.******* нь барилгаа батлагдсан зураг болон холбогдох хууль журмыг зөрчин манай*******ХХК-ийн эзэмшил газрын хил хязгаарын бэхлэгдсэн цэг болох хашааг маань эвдэн манай газар дээр давуулан оруулж барилгаа барьсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. гэсэн заалтуудыг зөрчсөн бөгөөд манай зэргэлдээ газрын өмчлөгч болохын хувьд Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.2.Газар өмчлөгч эрхээ хэрэгжүүлэхдээ хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй. гэснийг тус тус зөрчиж байгаа тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 91 дүгээр зүйлийн 91.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т тус тус заасны дагуу хариуцагч Г.*******ийн барилгын манай эзэмшил газартай давхацсан хэсгийг албадан буулгуулж, өөрийн эзэмшил газрыг албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан боловч учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр сөрөг шаардлагаа нэмэгдүүлсэн.

Өгөөж хишиг ХХК нь 1993 оноос хойш 28 жилийн туршид эзэмшиж хашаалж байгаа, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны газар дээрээ манай үл хөдлөх барилгууд байдаг бөгөөд ерөнхий төлөвлөгөөний дагуу үйлчилгээтэй орон сууцны барилгууд барьсан билээ. Гэтэл манай эзэмшлийн газрын зүүн талд буюу Олимпийн гудамжны 50-р байриы баруун талд огт эзэнгүй, хашаагүй, хоосон зайд иргэн Г.******* нь барилга барихдаа барилгын, газрын, бусад хууль тогтоомж норм, дүрмийг зөрчсөнөөр манай "Өгөөж хишиг" ХХК-д хохирол учруулсан.

Г.*******ийн барилгын улмаас манай барих барилгын урт нь 48м байсан нь хасагдаж 40м урттай болсноор нийт 1728 м.кв барилгын талбайгаар бид хохирсон.

Иргэн Г.******* нь "Барилгын захиалагч" этгээд бөгөөд МУ-ын Барилгын тухай хуульд зааснаар барилгын зохих зөвшөөрлийг авах, зөвхөн өөрийн эзэмшлийн газар дээрээ багтсан барилга байгууламжийг төлөвлүүлэх, зураг төсөл захиалж хийлгүүлж бүрдүүлэх, нэгдсэн магадлал экспертиз хийлгүүлэх, баримт бичиг бүрдүүлэх, техникийн нөхцөл авах, зөвшөөрлийг авах, барилгбн тэг тэнхлэгийг өөрийн эзэмшил газар дээрээ багтаан тавиулах, ажлын явцад хяналт тавих, эрх бүхий байгууллагын шаардлагыг биелүүлэх, барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ өөрийн буруутай үйлдэл эс үйлдэхүйг, мөн гарах эрсдэл, хохирлыг хариуцах үүрэгтэй, мөн МУ-ын Газрын хуулинд зааснаар өөрийн эзэмшлийн бус газрыг эзэмших, ашиглах, түрэмгийлэх, түүн дээр барилга барих эрхгүй, бусдын газар эзэмших болон бусад эрх ашгийг зөрчихгүй байх үүрэггэй этгээд юм.

Манай эзэмшил газар дээр барилгаа барьснаас гадна бидний барилга объектийн хөрш зэргэлдээ байршил орчинд зураг төсөлгүй, магадлалын ерөнхий дүгнэлтгүй, газар хөдлөлт, галын аюулгүй байдлын нормыг хангаагүй барилга барьсан, бидний орчин, орчны аюулгүй байдлыг алдагдуулсан. Г.******* нь Барилгын захиалагчийн хувьд орчны барилга байгууламж, иргэдийн хэвийн байдлыг алдагдуулахгүй байх, барилга барих явцад хяналт тавьж, Барилгын тухай хуульд зааснаар төрийн хяналт шалгалт, эрх бүхий байгууллагын шаардлагыг хангах үүргээ биелүүлээгүй зөрчлийг арилгалгүй, шаардлага хангахгүйгээр барилгаа барьж манай компанийг хохироосон.

Г.******* нь барилгынхаа эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөг хийлгэхдээ хөрш хил залгаа байрлах*******ХХК-ийн эзэмшил газар дээрх нэгэнт баригдсан байгаа барилга байгууламжийн байршил болон баригдахаар төлөвлөгдсөн барилга байгууламжийн байршил зэрэг бүхий Мэдээллийн сангийн жижүүрийн зургийг дур мэдэн хөдөлгөн шилжүүлэн байрлуулсан ерөнхий төлөвлөгөөг New Urbanism ХХК-иар захиалж гүйцэтгүүлсэн, Барилгын болон Хот байгуулалтын тухай хуулийг зөрчсөн Барилгынхаа тэг тэнхлэгийг тавиулахдаа хил залгаа*******ХХК-ийн газар дээр уртын дагуу 0.25м-ээр давуулж, 6.35 мкв талбайгаар сууриа оруулж улмаар манай газар дээр барилгаа барьсан, Газрын тухай хуулийг зөрчсөн,

Хөрш хил залгаа газар эзэмшигч, эд хөрөнгө өмчлөгч*******ХХК-тай огт зөвшилцөөгүй, санал авалгүй, НИТХ-ын 5/14 тогтоолын нэгдүгээр хавсралтын 4.2, 4.2.1, 4.3.1 дэх заалтуудыг зөрчиж хангаагүй, Барилгын хөрөнгө оруулагч, захиалагч Г.******* нь МУ-ын Барилгын хуульд заасан хөрөнгө оруулагч, захиалагчийн үүргээ биелүүлээгүй, барилгын үйл ажиллагаанд хориглох заалтуудыг зөрчсөн. Үүнд:

a) Зураг төсөлгүй барилга барьсан,

b) Гамшгаас хамгаалах улсын байцаагчийн дүгнэлтгүйгээр,

c) Инженер геологийн судалгааны дүгнэлтгүй, /15 давхар барилгад/

d) Техникийн нөхцөлгүй, /15 давхар барилгад/

e) Барилга хоорондын зай хэмжээний зөрчилтэй,

f) Экспертиз магадпалын ерөнхий дүгнэлтгүйгээр,

д) Зураг төсөл, техникийн нөхцөл нь бэлэн болоогүй барилгад хөрөнгө төвлөрүүлсэн,

h) Барилгын бүтээц, каркас"-ны ажлын зөвшөөрөлгүй,

i) Зөвшөөрөл нь 50 айлын сууц" гэснийг хэтрүүлж 70 айлын сууц барьсан,

Галын аюулгүй байдпын шаардлага барилга хоорондын зай хэмжээ, автозогсоол, нарны вусгал хангамж, мөн орц гарц зам талбайн норм хангагдаагүй. Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас хамгаалах улсын байцаагчийн дүгнэлтгүйгээр барилга барьсан. Газар хөдлөлт тэсвэрлэлтийн шаардлагыг хангаагүй, инженер геологийн судалгааны дүгнэлтгүй, магадлалын өрөнхий дүгнэлтгүй, ажлын зураг төсөлгүй барилгаа барьсан,

Г.******* нь мэргэжлийн байгууллагаас тогтоосон зөрчлийг арилгадаггүй, улсын байцаагчийн шаардлагыг хангадаггүй, үл тоомсорлон биелүүлээгүй, Зэргэлдээх байршилд түрүүлж баригдаж байсан манай барилгын ажилд үргэлж саад хийн, хэрүүл маргаан хийх, зодоон түрэмгийлэл зохион байгуулж, цахилгаан хангамжийг таслах, эд хөрөнгө эвдэлж гэмтээх, цонх хагалах, танхайрах, машин авчирч зам хааж таглаж хаасан зэрэг үйлдлийг гаргаж манай ажлыг удаа дараа саатуулсан. Мөн шүүхэд үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж манай барилгын ажлыг саатуулсан.

Дээрх байдал үйлдлийн улмаас манай*******ХХК-ийн төлөвлөсөн ажил саатсан, барилгын үнэ цэнэ унаж буурсан, хууль ёсны эзэмшлийн газраа эзэмшиж, ашиглах боломжгүйд хүрч иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний нөхцөл өөрчлөгдөхөд хүрч, эд хөрөнгөөрөө хохирсон учраас уг хохирлоо арилгуулахаар сөрөг нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн.

Төрийн эрх бүхий байгууллагуудаас дараахь байдлаар тогтоож, зөрчлөө арилгахыг шаардаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд: Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 02.07.84/178 дугаар актаар ...Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ны 1.6, НИТХ-ын 2014.04.10-ны 5/14 дүгээр тогтоолын 1-р хавсралтын 8 1.16-г зөрчсөн тул зөрчлийг арилгаж, норм дүрэмд нийцүүлж хангахыг шаардсан боловч зөрчлийг арилгаагүй, норм хангаагүй, Барилга, хот байгуулалтын яамны 2015.09.04-ний өдрийн 8/2685 тоот албан бичигт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2014.05.14, 2014.05.20, 2014.10.20, 2014.10.29, 2014.11.26, 2015.01.26-ны өдрүүдэд нийтдээ 6 удаа иргэн Г.*******ийн орон сууцны барилгатай холбоотой зөрчил, дутагдал, барилгын холбогдох, норм дүрмийг зөрчсөн болохыг удаа дараагийн шалгалтаар тогтоож, холбогдох улсын байцаагчийн акт, дүгнэлт гаргаж байсныг дурьдаад энэ нь "Өгөөж хишиг ХХК-ийн эд хөрөнгө, иргэдийн амь насанд аюул учруулж болох эрсдлийг бий болгож байгаа тухай дурьдсан.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015.04.03-ны өдрийн 7/949 тоот албан бичигт мөн л ...Г.*******ийн барилгын зөвшөөрлийн хүчингүй болгох арга хэмжээ авахыг шаардсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 2-03/3742 тоот албан бичигт Г.*******ийн барилга нь "Өгөөж хишиг ХХК-ийн эзэмшил газар руу орж бусдын газар эзэмших эрхийг зөрчсөн нь тогтоогдсон, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014.11.20-ны өдрийн 02-03/3616 тоот албан бичигт иГ.Жавхлантегсийн барилгад зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил явагдаж байгаа тул цахилгаан эрчим хүчээр хангахгүй байхыг УБЦТС ХК-д мэдэгдсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014.05.20-ны өдрийн 1515 тоот албан бичигт Г.*******ийн шилжүүлж авсан Ш.Нансалмаагийн 2015 оны барилгажих талбайн схем зурагт*******ХХК-ийн 2008 оны эскиз зурагт тусгагдсан тус компанийн одоо баригдаж байгаа орон сууцны барилга, ашиглагдаж байгаа захиргааны барилга, шинээр эхлэх орон сууцны барилгуудын байршлыг урагш нь шилжүүлж байршуулсан нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 10.1.6 дахь заалтыг зөрчсөн тухай дурьдсан.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015.03.19-ний өдрийн 1/347 албан тоотод Г.*******ийн нэгж талбарын ...6361, ...5325 дугаар бүхий газруудыг*******ХХК-ийн газар дээртай давхцуулсан зөрчлийг арилгах" тухай дурьдсан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014.10.29-ны өдрийн 02-07/3344 тоот албан бичигт мөн л Г.*******ийн барилгын зөрчлийг арилгуулах, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгохыг шаардсан" байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014.05.14-ний өдрийн 02-07/1452 тоот албан бичиг мөн л Т.*******ийн барилгын ажлыг зогсоож, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөөшөөрлийг хүчингүй болгохыг шаардсан" байдаг.

Барилгын хөгжлийн төвийн 2015.06.05-ны өдрийн 1/1255 тоот албан бичигт Г.*******ийн барилгын зураг төсөлд магадлал хийгдээгүй...", Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2015.11.20-ны өдрийн 779 дүгээр тоггоолд Т.******* нь 2014.04.28-29-нд шилжих шөнө*******ХХК-ийн цахилгааны утсыг ухаж гарган тасалсан, 2014.05.03-ны өдөр тээврийн хэрэгсэл гэмтээсэн, 2014.09.09-ний өдөр 20 ширхэг бетонон хашааг нурааж гэмтээсэн үйлдэл гэмт хэрэг мөн болохыг тогтоон, өөрөө гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөр төлөх талаараа хүсэлт гаргасан учир Өршөөлийн хуульд хамруулан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай дурьдсан. 1211 дүгээр хавтаст хэргийн 203 дахь талд авагдсан Барилгын хөгжлийн төвийн 2016.05.05-ны өдрийн 1/1047 тоот албан бичигт Г.*******ийн барилгад хийгдэж магадлалын дүгнэлтээр баталгаажсан Инженер-геологийн судалгааны дүгнэлт нь 12 давхар барилгад хийгдсэн, одоо баригдсан 15 давхар барилга нь тухайн үеийн Барилгын тухай хуулийн дагуу барилгын зураг төсөлд давхрын өөрчлөлтийг тусгасан мэргэжлийн дүгнэлт буюу магадлал хийгдээгүй тухай дурьдсан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015.11.13-ны өдрийн 02-02/3387 тоот албан бичигт тус газраас Г.*******ийн барилгын төлөвлөлтийн талаар хяналт шалгалт хийж нийт 10 гаруй эрх зүйн баримт бичгүүдийг холбогдох газруудад хүргүүлсэн талаар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 8-р сарын 26-ны өдрийн 07/2988 албан тоотоор Г.*******т Барилгын тухай хууль, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм-ийн II хэсэг, Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06-ийн I хэсэг, щБарилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбД 21-01-02-ийг, Ерөнхий шаардлага БНбД 12-03-04-г чанд мөрдөж, иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөл байдлыг щвлдагдуулахгүй байх, дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг албан ёсоор мэдэгдэж байна гэсэн зөрчлүүдтэйг тогтоож, арилгахыг шаардсан, Гамшгаас хамгаалах улсын хяналтын 1 байцаагчийн дүгнэлт 2015 оны 9-р сарын 14-ний өдрийн 11 дугаартай дүгнэлтэд Ертөнцийн зүгээр иргэн Г.*******ийн барилгын баруун урд талын консолтой хэсэг*******ХХК-ий барилгын зүүн тийш гарсан консолтой хана хооронд 77 см зайтай баригдсан байна. Иймд барилга хоорондын зай хэмжээ зөрчигдсөн..",

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015.04.21-ний өдрийн 1/1152 тоот албан бичигт Т.*******ийн барилгын газрын захирамж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэх-ийг, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2015.01.26-ны өдрийн 08/065/35 тоот албан бичиг НЕТГ нь Геодези зураг зүйн хуулийн 6.1:1, Кадастарын зураглал ба газрын кадастарын тухай хуулийн 7.5. 4 дэх заалтуудыг зөрчсөн, хэмжилт хийх эрхгүй гэсэн. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014.10.20-ны 02-07-107/1500 дугаартай авто замын дүгнэлтэд Т.*******ийн орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөний дагуу 50 дугаар байрны хойд талаар авто замын орц гарцыг төлөвлөснөөр авто тээврийн хэрэгслийг зорчуулах нь зүйтэй" гэсэн, Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2014.10.06-ны 10.7/47 дугаартай мэдэгдэлд "Өгөөж хишиг ХХК-ийн баруун талын автозамын доогуур цахилгааны өндөр хүчдлийн трасстай, ЗЦГ- Крас авто даацын хязгаарлалт, жингийн хязгаарлалтын тэмдэг байрлуулсан, том оврын автомашин орох боломжгүй байна" гэсэн дээрх нотлох баримтуудаар Г.******* нь хэрхэн Монгол улсын барилга хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын байгууллага, барилгын мэргэжлийн байгууллага төрийн агентлаг зэрэг бусдад холбогдох байгууллагын шаардлага, шийдвэр, дүгнэлтийг үл тоож улмаар манай компанийн эрхэнд халдан барилгаа барьсан, барилгын үйл ажиллагаанд оролцогч барилгын захиалагчийн хувьд үүргээ биелүүлдэггүй этгээд болох нь нотлогдож байна.

Иймээс нэхэмжлэгч Г.*******ийн дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас*******ХХК-д учруулсан дараахь хохирлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Г.******* нь барилгаа манай эзэмшил газар дээр оруулж барьсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тазрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. гэсэн заалтуудыг зөрчсөн бөгөөд манай зэргэлдээ газрын өмчлөгч болохын хувьд Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-т Газар өмчлөгч эрхээ хэрэгжүүлэхдээ хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй" гэснийг тус тус зөрчиж байгаа тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 497 дугаар зүйлийн 497.1, 228.1-д тус тус заасны дагуу хариуцагч Г.******* нь манай эзэмшлийн газар дээр газар дээр барилгаа барьсанаас манайх эзэмшил газраа ззэмших, ашиглах уг газар дээр барилга барих боломжгүй болж газар эзэмших эрх зөрчигдөж байгаа гэж үзэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бухий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх \л/рэгтэй Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. гэж заасны дагуу манай газар дээр баригдсан барилгын үнэлгээгээр гэм хорыг арилгуулахаар нэхэмжилж байна.

Үнэлгээг дараахь байдлаар тооцов. Үүнд Г.*******ийн барьсан барилгыг хэмжээгээр нь тооцвол:

Барилгын давхар

Барилгын

Харьцаа

 

 

Талбай м2

I

12.8м х 24м

307.2м2

II-XV

15.8м х 27м

5972.4м2

НИЙТ ТАЛБАЙ

6279.2 м2

 

Барилгын давхар

Барилгын

Харьцаа

Хэмжээ м2

I

12.55м х 24м

301.2 м2

II-XV

15.55м х 27м

5870.3м2

НИЙТ ТАЛБАЙ

6171.54 м2

Талбайн зөрүү 6279.6м.кв-6171.54 м.кв=108.06 м.кв нийтдээ 108.06 м.кв x 2.500.000=270,150,000 төгрөгийн үнэ бүхий барилгыг илүү барьж барилгын дотор талбайн архитектур орон зайн төлөвлөлтийг хийж*******ХХК-ийн эзэмшил газар дээр оруулж барьсан барилгаас ашиг олж манай компанийг хохироож байгаа тул дээрх хохиролд 270,150,000 төгрөгийг,

2. Г.*******ийн барьсан барилга хоорондын зай хэмжээний зөрчилтэй 15 давхар орон сууцны барилгаас 2015 оны 8 дугаар сарын 16-ны шөнийн 02-03 цагийн үед барилгын Фасадны дулаалгын хөөсөнцөр нь шавардлагатайгаа хийсч улмаар нягтарч чулуужсан хатуу болсон шавардлага нь гадна зогсоол дээр байсан 96-99 УНҮ улсын дугаартай Volksagen Touareng /жип/ автомашины хамрыг хонхойлгож гэмтээсэн, мөн манай компаний барьсан орон сууцны "А блок буюу "Юнайтед апартмент ЗОБ байрны 1-р жигүүрийн 11-р давхрын 27 тоот айлын хүүхдийн унталгын өрөөний 3 давхар шиллэгээтэй, цонхны шилийг хагалж, чулуу нь дотогш унаж иргэд оршин суугчдын амь насанд" аюул учруулсан.

Г.*******ийн барилгын инженер Гантөмөр гэгч нь айлын сууцанд нь орж байдлыг газар дээр нь үзээд хохирлыг барагдуулна гээд ямар ч арга хэмжээ аваагүй. Цонх нь Герман улсын Propine үйлдвэрийн КВЕ 70мм-ийн 3 давхар шиллэгээтэй цонхны зөвхөн цонхны шил хагарсан хэсгийн талбай нь 2.2м х 1.22м харьцаатай буюу 2.684м2 бөгөөд 3 давхар шил нь хагарсан учраас 2.684x3=8.052 м2 талбайтай шилэлгээний үнэнд 523.380 төгрөгийн төлбөр тооцоо гарч хохирсон.

Гэмтсэн цонхны зөвхөн шиллэгээний үнийг тооцвол:

2.2 м х 1.22 м=2.684 м2 х 3=8.052 м2 8.052 м2 х 65.000 төгрөг = 523.380 төгрөг

Цонхны шил хагарсны улмаас үүссэн хохирол 523.380 төгрөг,

3. Барилгын захиалагч Г.******* нь барилгынхаа төлөвлөлт, зай хэмжээ, байршил дахь зөрчил дутагдлаа арилгалгүй, хяналтын байгууллагын үүрэг даалгаврыг биелүүлэлгүй, мэдсээр байж манай барилгатай мөргөлдөж зөрөхөөр мөн нөгөө талдаа 50-р байрны гаражийн үүдэн дээр нь Г.*******ийн барилгын орц нь таарч байхаар хийлгэж зэргэлдээх бидний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Г.*******ийн барилга баригдсанаар манай компани барилгын ажлаа хэвийн явуулах, туслан гүйцэтгэгч бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн хамтрагч байгууллагуудын ажлыг саатуулах зэргээр, шударгаар эд хөрөнгө бий болгон өмчлөх, үр шимийг нь хүртэх зарах болон хуулиар олгогдсон бидний эрх ашгийг зөрчсөний улмаас дараахь нэмэлт зардлууд гарч биднийг хохироосон. Үүнд:

3.1. Бама Пундам ХХК нь 2013.06.26-ны өдрийн, 2014.06.16-ны өдрүүдийн Барилгын дотор цахилгаан холбооны ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж төлбөрийг бэлэн төлж байгаад гэрээний төлбөрийн үлдэгдэл төлбөрт орон сууцнаас өгөхөөр тохиролцож 107.88 мкв талбай бүхий орон сууцыг нийт 331.731.000 төгрөгт бартер тохирон 2014 оны 10-р сарын 11-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан бөгөөд 2014 оны 12-р сарын 26-ны өдрийн 122-14 дугаар бүхий албан хүсэлт ирүүлж бартерийн гэрээг цуцалж бэлэн мөнгөөр ажлын хөлсөө барагдуулахыг шаардсан тул нийт дүн болох 331.683.000 төгрөгөнд нь илүү том буюу 142.1 м.кв байр өгсөн. Бид аргагүй байдалд орж 34.22 м.кв /1м2-2.687.500 төгрөг/ сууцны талбайгаар буюу нийт 91.966.250 төгрөгөөр,

3.2. Уярал трейд ХХК нь 2013. 07.19-ний өдрийн, 2013.10.30-ны өдрийн Шилэн хийц, хуванцар цонх, тагтны шилэн хийцийн ажил гүйцэтгэж, материалаа нийлүүлж, төлбөрт нь орон сууцнаас өгөхөөр тохиролцож 142.1 мкв талбайтай сууцыг 612.000.000 төгрөгөөр бартерлахаар тохиролцож гэрээ байгуулсан гэтэл 2014 оны 08-р сарын 11-ний өдөр Уярал трейд" ХХК-иас хажууд өглөөний нар үзэхгүй өндөр барилга баригдаж эхэлсэнтэй холбоотой бартерласан байрыг цааш борлуулах боломжгүй болж байгаа тул бартерын гэрээг цуцлах" хүсэлт гаргаж, бид ажлаа явуулахад хүндрэлтэй болсон тул аргагүй байдалд орж 142.1м.кв-ийг нь 176.6м.кв байраар сольж, 34.5 мкв /1м2-3.834.500 төгрөг/ талбайгаар, 132.290.250 төгрөгөөр

3.3. "Эс Ти Эй" ХХК-тай 2014.04.13-ны өдөр, 2014.12.29-ний өдрийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх" 2 гэрээ хийж 2 гэрээний унэнд тус тусад нь 2 байр өгөхөөр тохиролцсон 107.88 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв үнийг 3.200.000 төгрөгөөр тооцож нийт 345.216.000.00 төгрөг, 130.54 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв үнийг 3.200.000 төгрөгөөр тооцож нийт 433.088.000 төгрөгөөр тус тус тохирсон гэтэл 2015 оны 09-р сарын 05-ны өдөр тус компанийн захирал нь хажуудаа ийм ойрхом барилгатай, хохиролтой байна гээд бартөрлахаа цуцлах тухай мэдэгдсэн, бид аргагүй байдалд орж, бартерийн 2 орон сууцаа тус бүрийг нь нэгж м.кв-ийн үнийг 2.100.000 төгрөгөөр тооцохоос өөр аргагүй болж хохирсон. 107.88 м.кв байрны үнийн зөрүүнд 118.668.000 төгрөг, 130.54 м.кв байрны үнийн зөрүү 148.874.000 төгрөг, нийт 267.542.000 төгрөгөөр хохирсон.

4. Мөн Г.******* нь 2014 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ажилчид болон хөлсний бөхчүүдээ зохион байгуулалттайгаар авчирч турхиран танхайрч манай барилгын бетон зуурмагийг манай хашаа руу оруулахгүй болгож цутгалтын ажлыг саатуулсны улмаас зуурмагийн зөөгч машинууд нь хий асаалттай удаан хугацаанд зогсч, 27 машинтай бетон зуурмаг нь ашиглах боломжгүй болж, буцаагдсан, үйлдвэр дээр хий ажилласан, бид төлсөн хохирсон, 34.000.000 төгрөгөөр хохироосныг тус тус нэхэмжилж байна.

Хохирлын тооцоог хүснэгтээр харуулбал:

1.

Өгөөж хишиг ХХК-ийн газрыг ашиглаж барьсан барилга

270.150.000 төгрөг

2.

Цонхны шилний үнэ

523.380 төгрөг

3.

Бама Пундам ХХК-ийн гэрээний үнийн зөрүү

91.966.250 төгрөг

4.

Уярал трейд" ХХК-ийн гэрээний үнийн зөрүү

132.290.250 төгрөг

5.

Эс Ти Эй ХХК-ийн гэрээний үнийн зөрүү

267.542.000 төгрөг

6.

Бетон зуурмагны үнэ

34.000.000 төгрөг

 

Нийт

796.471.880 төгрөг

Мөн Г.*******ийн хамсаатан, садан ахан дүүс хамтран зүтгэгч нар болох П.Ундрах, Т.Отгонбаяр, Т.Сайнзаяа, Б.Ганжаргал нар нь нийлж Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж, манай компаний барилгын Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах комиссын хурал дээр Г.*******ийн ажилтан Б.Ганжаргал нь ирж зүй бус авирлаж танхайрсан зэрэг үйлдлүүдийг гаргаж манай ажлыг саатуулж хохироосон.

Өгөөж хишиг" ХХК-ийн хөрөнгөөр хийж тавьсан асфальтан замаар том 40 тн-н хүнд даацын машин явуулж эвдэлж сүйтгэсэн, нэг урсгалтай замаар явж, эргэхдээ манай компаний барилга, хашааг шүргэж, зам доогуур байгаа манай дулаан, цэвэр ус, цахилгааны кабель зэргийг гэмтээж эвдэн сүйтгэсэн.

Г.******* гэгч нь холбогдох хууль, журмыг зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагуудаар тогтоогдсон улмаар бидний хууль ёсны эрх ашиг олон талаар зөрчигдөж манай компанид ихээхэн хэмжээний хохирол учруулж биднийг хохироосон юм. Иймд*******ХХК-д шууд бодитоор учирсан хохирол 796,471,880 төгрөгийг Г.*******өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч*******ХХК нь Г.*******ийг "нэгж талбарын 18644310102377, 18644310106340 дугаартай газруудын талбай руу нийт 6.35 м.кв хэмжээгээр бусдын эзэмшил газар руу давж барилга барьсан тул уг барилгыг нураах болон учирсан хохирол 796,471,880 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргасан байна.

Гэтэл хариуцагчийн сөргүүлэн шаардсан уг талбай руу манай барилга нэвтэрсэн асуудал байхгүй болох нь 1-р хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 442 дугаар тогтоолоор тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй талаар зохицуулсан бөгөөд энэ талаар дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байна.

Тодруулбал, УДШ-ийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 442 дугаар тогтоолын 5 дахь хуудаст ...Г.******* нарын хил залгаа газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд давхцалтай бүртгэгдсэн боловч бодит байдалд давхцаагүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээд /Г.*******/ газраа хашаалж тухайн хэмжээгээр эзэмших эрхээ хэрэгжүүлж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн*******ХХК газар эзэмших эрх зөрчигдсөн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. ...Мөн Г.*******ийн эзэмших эрх бүхий 1198 м.кв газартаа барьж байгаа 15 давхар орон сууцны зориулалттай цамхаг хэлбэрийн барилга нь*******ХХК-ийн хашаалан эзэмшиж буй газарт ороогүй болох нь тогтоогджээ., мөн тогтоолын 6 дугаар талд ...дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олгосон 467/2014 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгогдсон 400/2014 дугаар барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл нь Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль болон холбогдох журамд нийцсэн байхын зэрэгцээ нэхэмжлэгч*******ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байдал тогтоогдохгүй... хэмээн маш тодорхой дүгнэж*******ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасанчлан гагцхүү хоорондоо харилцан тооцогдох боломжтой, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал уг шаардлагыг шүүх сөрөг нэхэмжлэлийн журмаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болохоор заасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох зохицуулалтад хамаарах нөхцөл юм. Гэтэл хариуцагч*******ХХК-ийн сөргүүлэн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй буюу гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай огт холбоогүй, мөн дээрх сөрөг шаардлагын талаар УДШ-ийн тогтоол байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өгөөж хишиг ХХК-ийн эзэмшлийн газар дээр давхардуулж барилга бариагүй, холбогдох хууль тогтоомж зөрчин, хууль бусаар барилга бариагүй гэдзг нь захиргааны хэргийн гурван шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдоно. Нөгөө талаар хажууд нь барилга барихаар л барьсан барилгых нь үнэ цэнэ уначихдаг юм биш бол тэдний барилгын үнэ цэнийг унагаахаар зүйл миний зугээс огт хийгээгүй бөгөөд шүүхэд ч нэхэмжлэл гаргаж байгаагүй. Харин Өгөөж Хишиг" ХХК нь өөрсдөө захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж манай барилгыг бариулахгүй хохироосон шүү дээ.

Сөрөг нэхэмжлэлд дурьдсан болон хавсаргасан бичиг баримтууд нь бүгдээрээ захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдсэн баримтууд байгааг дурьдах нь зүйтэй байх. Ер нь манай барилгыг бариулахгүй гэхдээ Өгөөж Хишиг ХХК-аас мэргэжлийн хяналтын байгууллага, барилга хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар зэрэг маш олон газруудад хандаж, гомдол гаргасаар ирсэн хариунууд байгаа юм. Харин энэ хэмжээгээр манай барилгын ашиг саатаж байсныг нотлох нотолгоо болж өгнө. Сөрөг нэхэмжлэлд Г.******* барилга барихдаа хөрш зэргэлдээ Өгөөж Хишиг ХХК-аас санал аваагүй гэх мэтээр илэрхий дээрэлхүү хандаж ирсзнээ илэрхийлсэн байна.

Өгөөж Хишиг ХХК нь сөрөг нэхэмжлэлтэйгээ бараг ижил утгатай нэхэмжлэлийг 2020 онд Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүх-д гаргаж манай барилгын ажлыг зогсоож байсан бөгөөд уг нэхэмжлэл нь шалгагдаад хэрэгсэхгүй болгосныг санаж байна. Миний зүгээс Өгөөж Хишиг ХХК-ийн төлөвлөсөн ажлыг саатуулах, барилгынх нь үнэ цэнийг бууруулах газрыг нь ашиглуулахгүй байх, бусадтай байгуулсан гэрээ хэлцэл нь өөрчлөгдөхөд хүргэх зэрэг ямар ч үйлдэл хийгээгүй. Ийм том компаний өмнө үнэхээр хүчин мөхөсдөж дарамтлуулж байсан болохоор л одоо зөрчигдсөн эрхээ хамгаалуулж, хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Өгөөж Хишиг ХХК-ийн газар дээр давхардуулж барилга бариагүй учраас манай газар дээр иргэн Г.******* барилга барьснаар манайх барилгаан барих боломжгүй болсны хохирол гэж хохирол нэхэмжилж байгаа нь шүүхийг хуурах гэсэн л башир арга байх. Тэр ч байтугай цутгалтын ажлыг саатуулсны улмаас зуурмаг зөөгч машинууд хий асаалттай удаан хугацаанд зогссоны улмаас зуурмаг ашиглагдахгүй болсон гэж хохирол нэхэмжлээд түүнийхээ нотолгоо гэж өөрсдөө манай цутгалтын машинуудыг саатуулсан зургаа хавсаргаж шүүхийг хуурч байна. Манай барилга дээрээс шавардлагатай дулаалгын хөөсөнцөр салхинд хийсэн цонхны шил, машин гэмтээсэн талаар дурьдан хохирол нэхэмжилсэн байна. Энэ асуудал тухайн үедээ ярилцаад барилгыг барьж байсан компани нь Өгөөж Хишиг ХХК-ийн хохирлыг барагдуулаад дууссан юм билээ. "Өгөөж Хишиг ХХК нь хохирлоо тухайн үед нь арилгуулаагүй байх гэж байхгүй.

Сөрөг нэхэмжлэлд Г.******* нь мэдсээр байж манай барилгатай маргалдаж зөрөхөөр, мөн нөгөө талдаа 50-р байрны гражийн үүдэн дээр нь барилгын орц нь таарч байхаар сууриа тавьснаар биднийг хохироосон гээд мөн ихээхэн хэмжээний хохирол нэхжээ. Уг нь миний эхлэж тавьсан суурийг Өгөөж Хишиг ХХК дээш нь гомдол гаргаж өөрчлүүлж дахин ажил болгон барилгын холбогдох бүх зүйл өөрчлөгдөөд зардал гарсан болохоор манайх л хохирсон баймаар юм.

Мөн хэд хэдэн гэрээ хэлцэл өөрчлөгдөж нэмэгдэл зардал гарсан гээд хохирлоо төлүүлэхээр нэхэмжилжээ. Энэ гэрээ хэлцэл нь надтай хэрхэн яаж холбогдоод байгаа нь тодорхойгүйн дээр уг гэрээ хэлцлүүдээ анхныхаас нь өөрчилсөн, барилга барьж дууссанаас хойш 5-6 жилийн дараа нотариатаар батлуулсан байгаа зэрэг нь итгэл үнэмшил төрүүлэхгүй байна. Өөрөөр хэлбэл хууль ёсны нотлох баримт мөн үү биш үү гэдэгт эргэлзэж байна. Хэрвээ нотлох баримтаа хуурамчаар бүрдүүлвэл бас хариуцлага байдаг л байх.

Ийм учраас би гэм буруугүй, гэм буруугүй учраас Өгөөж Хишиг ХХК-д хохирол учруулаагүй, хохирол учруулаагүй учраас төлбөр төлөхгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Р.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

1. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд санхүүгийн баримт мэдээлэл бүрэн биш байна, хохирол 793 сая төгрөг гэсэн, барилга нь 7 тэрбумаар бодоход 89 сая төгрөгийн илүү зардал гарна гэж шинжээч тооцоолсон байна. Үүнээс 10 дахин их зардал гарна гэж хэзээ ч байхгүй, тооцоолол нь хэтэрхий өндөр байна. Зам хаасан нь шүүхийн тогтоолоор ажил зогссон байлаа ч ийм үр дүнд хүрэхгүй,

2. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг миний хувьд мэргэжлийн биш учраас дүгнэн хэлэх боломжгүй ч 20 см дээр 700 гаран сая төгрөгийн хохирол болно гэж бодохгүй байна. Арай л өндөр тусгасан байна. Энэ асуудал шүүхээр нэгэнт тогтоогдсон байна гэв.

Шүүх, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч*******ХХК-д холбогдуулан хууль бусаар нийтийн эзэмшлийн автозамыг хаасан, үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж барилгын ажлыг саатуулсны улмаас учруулсан хохирол 793,342,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол,

Хариуцагч нь Барилга албадан буулгаж, газар албадан чөлөөлүүлэх, газрын болон барилгын өмчлөгч манай компанийн эрх ашгийг зөрчиж, барилгын үнэ цэнийг унагасан, үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, барилгын ажлыг саатуулсны улмаас учирсан хохирол 796,471,880 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж, харилцан маргасан.

Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд санхүүгийн баримт мэдээлэл бүрэн биш байна, хохирол 793 сая төгрөг гэсэн, барилга нь 7 тэрбумаар бодоход 89 сая төгрөгийн илүү зардал гарна гэж шинжээч тооцоолсон байна. Үүнээс 10 дахин их зардал гарна гэж хэзээ ч байхгүй, тооцоолол нь хэтэрхий өндөр байна. Зам хаасан нь шүүхийн тогтоолоор ажил зогссон байлаа ч ийм үр дүнд хүрэхгүй, хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг миний хувьд мэргэжлийн биш учраас дүгнэн хэлэх боломжгүй. Хувьд хүний бодлоор бол 0,25 м, нийт 6,5 м газрын үнэлгээ гэхэд 700 гаран сая төгрөгийн хохирол болно гэж бодохгүй байна. Арай л өндөр тусгасан байна. Энэ асуудал шүүхээр нэгэнт тогтоогдсон байна гэсэн дүгнэлт гаргасны зарим хэсэг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч болон хариуцагч талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ харилцан нотлож хэрэгт дараах бичгийн баримтуудыг тус тус гаргаж өгчээ. Үүнд:

1. Улсын мэргэжлийн хяналтын газраас иргэн Г.*******т хүргүүлсэн 2014.05.14-ний өдрийн 02-07-84/178 тоот Барилгын ажлыг түр зогсоох тухай, мөн газраас*******ХХК-д хүргүүлсэн 2014.10.20-ны өдрийн 02-07-107/1500 тоот Авто замын төлөв байдлын тухай болон 2014.11.26-ний өдрийн 02-03/3742 тоот хариу хүргүүлэх тухай, мөн газраас 2014.11.20-ны өдрийн 02-03/3616 тоотоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанид хүргүүлсэн албан бичиг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн 2014.05.20-ны өдрийн 1515 тоот Ерөнхий төлөвлөгөөний тухай, 2014.05.14-ний өдрийн 02-07/1451 тоот Барилга угсралтын тухай, 2014.10.29-ний өдрийн 02-07/3344 тоот Барилгын төлөв байдлын тухай, 2015.04.03-ны өдрийн 7/949 тоот Барилгын төлөв байдлын тухай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хүргүүлсэн 2015.04.21-ний өдрийн 1/1152 тоот шийдвэр хүргүүлэх тухай албан бичгүүд, тус газраас*******ХХК-д хүргүүлсэн 2016.11.13-ны өдрийн 02-02/3387 тоот хариу хүргүүлэх тухай, мөн*******ХХК-ийн захирал П.Амартүвшинд хүргүүлсэн 2017.08.02-ны өдрийн 02-01/2316 тоот Залруулга хийсэн тухай /1-хх-244/,

2. Барилга хот байгуулалтын яамаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хүргүүлсэн 2015.09.04-ний өдрийн 8/2685 тоот Арга хэмжээ авах тухай, тус яамны Барилгын хөгжлийн төвөөс*******ХХК-ийн захирал П.Амартүвшинд хүргүүлсэн 2016.05.05-ны өдрийн 1/1047 тоот хүсэлтийн хариу, мөн*******ХХК-д хүргүүлсэн 2015.06.05-ны өдрийн 1/1255 тоот Хариу хүргүүлэх тухай,

3. Авилгатай тэмцэх газраас Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт хүргүүлсэн 2015.12.28-ны өдрийн 05/8318 тоот Хуулийн хэрэгжилтийн талаар, мөн газраас*******ХХК-ийн захирал П.Амартүвшинд хүргүүлсэн 2015.12.28-ны өдрийн 05/8319 тоот хариу хүргүүлэх тухай /3-хх-120/,

4. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2015.09.14-ний өдрийн 11 дугаартай*******ХХК-ийн захирал П.Амартүвшинд хүргүүлсэн дүгнэлт, мөн газраас Г.*******т хүргүүлсэн 2014.10.06-ны өдрийн 10.7/47 тоот Зөрчил арилгах тухай /1-хх-240/,

5. Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас Нийслээлийн өмчийн харилцааны газарт 2015.02.12-ны өдрийн 1/173 тоот Нотлох баримт ирүүлж давхцал арилгуулах тухай, мөн газраас*******ХХК-д 2015.03.19-ний өдрийн 1/347 тоот Хариу хүргүүлэх тухай,

6. Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн газраас*******ХХК-ийн захирал П.Амартүвшинд хүргүүлсэн 2015.06.02-ны өдрийн 12-2/43 тоот Албан бичгийн хариу /1-хх-197/, мөн газраас*******ХХК-ийн захирал П.Амартүвшинд хүргүүлсэн 2015.06.22-ны өдрийн 12-2/161 тоот албан бичиг /1-хх-200/, мөн*******ХХК-д хүргүүлсэн 2015.06.24-ний өдрийн 2015/003 тоот Албан мэдэгдэл /1-хх-201, 3-хх-119/,

7. Улаанбаатар хотын цагдаагийн газраас Г.*******т хүргүүлсэн 2015.06.26-ны өдрийн 12-2/177 тоот албан тоотын хариу /1-хх-243/,

8. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Прокурорын 2015.11.20-ны өдрийн 779 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /х-р хх-119-199/,

9. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газраас иргэн Г.*******т хүргүүлсэн 2015.05.18-ны өдрийн 1/652 тоот албан бичиг,

10. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Г.*******т хүргүүлсэн 2015.08.26-ны өдрийн 07/2988 тоот Барьж буй барилгын тухай /1-хх-241/ албан бичгүүд болон*******ХХК нь 2014.05.08-ны өдрийн 112/01 тоот Даацын хязгаарлалт хүсэх тухай албан бичгийг Нийслэлийн авто замын газарт хүргүүлсэн талаар албан бичгүүд тус тус авагджээ.

Шүүх дор дурдсан үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн зарим хэсэг үндэслэлтэй гэж үзэж, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч Г.******* нь*******ХХК-иас Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Ойн-3 гудамжны 221 тоот хаягт байршилтай 581 мкв талбай бүхий, 220 тоот хаягт байрлах 617 мкв талбай бүхий газарт 15 давхар орон сууцны зориулалттай барилга барих ажиллагаа явуулахад*******ХХК-ийн зүгээс хууль бусаар барилга угсралтын ажлыг саатуулснаас үүссэн хохиролд нийт 793,342,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шаардсан хохирлыг нь дурдвал:

1. Барилгын газар шорооны ажил эхлэх үед нийтийн эзэмшлийн зам талбайг хууль бусаар хаасанаас болж суурийн шороо ачих том оврийн машин ажлаа хийж чадалгүй сул зогсож, газар ухаж байсан экскаватор хашаанд түгжигдэн сул зогссоны улмаас учирсан хохиролд 27,280,000 төгрөг,

2. Барилгын ажилтай холбоотой бараа материалыг шууд нэвтрүүлэх боломжгүй болгон саатуулснаас барилгад ашиглах материалыг бэлтгэхийн тулд бусдын эзэмшлийн талбайг түрээслэх тээвэр хийх, материал зөөх тэрэг худалдан авах зэргээр нийтдээ 119,820,000 төгрөгийн шууд нэмэлт зардал гарч хохирол учирсан.

3. Барилгын ажлыг гүйцэтгэх кран нэвтрэх боломжгүй болж подём ажиллуулж, нийт 32,760,000 төгрөгийн зардал гарсан.

4. Барилга угсралтын ажил удааширч нэмэлт ажиллах хүч авах шаардлага үүсч 9 сарын хугацаанд нэмж ажилтан авч ажиллуулсны улмаас тэдэнд төлсөн ажлын хөлс 67,452,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан. Мөн барилгын бараа материал хадгалалт хамгаалалтыг нэмэгдүүлэх үүднээс нэмэлтээр харуул, хамгаалалтын ажилтан авч нийт 9,000,000 төгрөгийн хөлс олгосон. /1-р хх-29-31/

5. Бест чойс ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж цемент авсан бөгөөд төлбөрт нь барьж буй орон сууцнаас өгөхөөр тохиролцож 1 мкв талбайг 3,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон. Тус компани нь хугацаандаа цементээ нийлүүлсэн боловч манай зүгээс*******ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс шалтгаалан хугацаандаа байраа ашиглалтад оруулж чадаагүй. Ингээд Бест чойс ХХК-иас надад албан шаардлага ирүүлсэн бөгөөд дээрх хугацаанд орон сууцны мкв-ын үнэлгээ унаж 2,500,000 төгрөг болсон. Бест чойс ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэрээ /1-р хх-37-38/-гээ шинэчлэн байгуулж орон сууцны 1 мкв талбайн үнийг 2,500,000 төгрөг болгож бууруулж өгөхөөр тохиролцсон. Үүний зөрүүд 74,400,000 төгрөгийн шууд хохирол учирсан.

6. Хөтөл тэлмэн ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Арилжааны гэрээ байгуулж 631,990,000 төгрөгийн бетон зуурмаг авахаар тохиролцож төлбөрт нь 100 хувь орон сууц өгөхөөр тохиролцсон. Гэтэл мөн л дээр дурдсан шалтгаанаар миний зүгээс орон сууцаа хугацаанд нь ашиглалтад өгч чадаагүйн улмаас 1 мкв 3,500,000 төгрөгийн үнэтэй байрыг 2,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцож 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрээгээ шинэчлэн байгуулсан. Үүний зөрүүд 180,560,000 төгрөгийн шууд хохирол учирсан,

7. 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Барилгы гадна пасадны ажил гүйцэтгэх, бараа материал нийлүүлэх гэрээг Буяндэлгэрэх цамхаг ХХК-тай байгуулсан ба 3,500,000 төгрөгөөр тохирсон, шинээр гэрээ байгуулж 2,580,000 төгрөгөөр тохирсон зөрүү 920,000 төгрөгийг 47.5 мкв-аар тооцоход 43,700,000 төгрөг,

8. 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Цонхны ажил гүйцэтгэх гэрээг Алтайн гуулин констракшн ХХК-тай байгуулсан, уг гэрээний дагуу 166,250,000 төгрөгийн ажил хийлгэж миний зүгээс 47.5 мкв талбай бүхий байрыг 1 мкв-г нь 3,500,000 төгрөг тоцож гэрээ байгуулсан ба гэрээг шинэчилж 2,500,000 төгрөг, 47.5 мкв-аар тооцоход 47,500,000 төгрөг,

9. 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Хаалга нийлүүлж угсарч суурилуулах ажлын гэрээг Тул-Эд ХХК-тай байгуулсан, нийт 191,205,000 төгрөгийн хаалга нийлүүлж суурилуулахаар тохирч гэрээний үнэд 54.63 мкв талбайт бүхий байрыг 1 мкв-г нь 3,500,000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцсон ба гэрээг шинэчилж 2,500,000 төгрөг, 54.63 мкв-г тооцоход 54,630,000 төгрөг,

10. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Салхивч агааржуулалтын ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Эн ти эм ХХК-тай байгуулж нийт 125,370,000 төгрөгийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээ авахаар болсон, энэ гэрээний төлбөрт 35.82 мкв талбайтай байрыг 1 мкв-г 3,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохирсон ба гэрээг шинэчилж 2,500,000 төгрөг, 35.82 мкв-г тооцоход 35,820,000 төгрөг,

11. 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Цахилгаан холбоо дохиоллын бараа материал нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээг Гейт сервис провайдер ХХК-тай байгуулж 291,620,000 төгрөгийн үнэ бүхий 2 байрыг ажлын хөлс болон материалын үнэд төлөхөөр тохиролцсон ба гэрээг шинэчилж 2,500,000 төгрөг, 83.32 мкв-г тооцоход 83,320,000 төгрөг,

12. 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сантехникийн бараа материал нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээг Гейт сервис провайдер ХХК-тай байгуулж 260,400,000 төгрөгийн үнэ бүхий бараа ажил үйлчилгээ авч мөн дүнтэй 2 ширхэг байр өгөхөөр харилцан тохиролцсон ба гэрээг шинэчилж 2,500,000 төгрөг, 74.4 мкв-г тооцоход 74,400,000 төгрөг, нийтдээ 793,342,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Г.******* нь 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Ойн-3 гудамжны 221 тоот хаягт байршилтай 581 мкв талбай бүхий газар, мөн гудамжны 220 тоот хаягт байрлах 617 мкв талбайтай газрыг Ш.Байгалмаагаас худалдан авсан, уг газарт 12 давхар барилга барих зөвшөөрөлтэй байснаар үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлыг 2014 оны 4 дүгээр сараас эхлүүлж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барьж дуусгасан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2017/67 тоот актад бичигдсэн байна./1-хх-51-52/

Барилгын ажлыг гүйцэтгэх явцад буюу дээрх хугацаанд хариуцагч*******ХХК нь барилга барих газар давхацсан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 442 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн үйл баримт тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй./1-хх-54-72/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны болон Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдээр ... энэ хэргийн хариуцагч буюу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан*******ХХК болон, тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Г.******* нарын хил залгаа газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд давхцалтай бүртгэгдсэн боловч бодит байдалд давхцаагүй, эдгээр этгээд газраа хашаалж, тухайн хэмжээгээр эзэмших эрхээ хэрэгжүүлж байгаа бөгөөд*******ХХК-ийн газар эзэмших эрх зөрчигдсөн байдал тогтоогдоогүй, ... Г.******* эзэмших эрх бүхий 1198 мкв газартаа барьж байгаа 15 давхар орон сууцны зориулалттай цамхаг хэлбэрийн барилга нь*******ХХК-ийн хашаалан эзэмшиж буй газарт ороогүй болох нь тогтоогджээ ... гэж шийдвэрлэсэн үйл баримт нэгэнт тогтоогдсон байх тул дахин нотлох шаардлагагүй юм.

Тухайн хугацаанд зохигчид өөрсдийн өмчлөл, эзэмшлийн хөрш залгаа газруудад орон сууцны барилга барьж байсан үйл баримт Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудаар тогтоогдсон бөгөөд барилгын талбайд орох гарах гарцаар нэвтрэх машины даацын хэмжээг эрх бүхий этгээд болох Авто замын хөгжлийн газар, Замын Цагдаагийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хязгаарласан барилгын баруун талаар гарах замаар том оврын авто машин орох боломжгүй талаар Онцгой байдлын газраас 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10.7/47 тоот Зөрчил арилгуулах тухай албан бичгээр нэхэмжлэгч Г.*******т мэдэгдэж байсан баримтууд хэрэгт авагджээ.

Өгөөж хишиг ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.*******т холбогдох иргэний хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 40577 дугаар шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын хойно байрлах Г.*******ийн барьж байгаа 15 давхар барилгын тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэх байхыг даалгаж шийдвэрлэсэн /1-хх-53/ ба уг захирамжинд гомдол гаргаж, хүчингүй болгосон гэх тайлбарыг гаргасан, мөн тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШТ2016/00516 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор нэхэмжлэгч*******ХХК-ийн хариуцагч Г.*******ийн барилгыг албадан буулгах, газар чөлөөлүүлэх тухай үндсэн, гэм хорын хохиролд 173,067,440 төгрөг гаргуулах,*******ХХК-ийн зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./3-хх-115-126/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулсан ба уг дүгнэлтэд:

...өндрийн хязгаарлагч байгууламжийг 1.6м өндөртэйгээр байрлуулсан нь маргаантай бөгөөд байрлуулсан, буулгасан, байгууллага хугацаа энэ үед барилгын ажлын үе шатанд ямар хугацаанд гүйцэтгэж байсныг тодорхойлох нотлох баримт хэрэгт байхгүй, ...түр агуулахын зардал, харуул хамгаалалтын зардал төсөвт өртгийн нэмэгдэл зардалд туссан байдаг тул нэмэлт зардал биш, ...Төсвийн тооцоогоор машин механизмын зардалд өргөх төхөөрөмжийн зардалд тооцогдсон байдаг тул нэмэлт зардал биш, ...барилгын ашиглалтад оруулах акт гараагүй шалтгааны талаар баримт байхгүй байна, ...энэ барилгад төсвийн тооцооноос гадна нэмэгдсэн зардал нь 82,041,941 төгрөг гарсан байна гэжээ./2-хх-172-176/

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч*******ХХК-ийг зам хаасан, хууль бусаар тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан нь хууль бус ажиллагаа гэж тодорхойлон, гэм хор учруулсны хохирол гэж 793,342,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч Г.******* нь барилга барьж дуусгах хугацааг хариуцагч*******ХХК-ийн хууль бус ажиллагаанаас шалтгаалан хожимдуулсан гэж тодорхойлон тайлбарлаж, дээр дурдсан холбогдох бичгийн баримтуудаар нотолсон уг үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг холбогдох баримтаар үгүйсгэж чадаагүй байна гэж дүгнэлээ. Тодруулбал,

Хариуцагч*******ХХК нь нийтийн эзэмшлийн талбайд өндрийн хязгаарлалт тавьснаас нэхэмжлэгч Г.******* барилгын ажлаа гүйцэтгэхдээ нэмэлт зардал гаргасан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Ийнхүү тэмдэг тэмдэглэгээг хууль бусаар тавьсан үйлдэлдээ хариуцагч*******ХХК гэм буруутай тул хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид дараахи гэм хорын хохирлыг учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд: нэхэмжлэгчийн барилгын ажлыг гүйцэтгэж байсан Экскаватор, хово машин орж гарах боломжгүй болсны улмаас гаргасан нэмэлт зардал 27,280,000 төгрөг, туслах ажилтан, харуул хамгаалалтын хөлсний нэмэлт зардал 47,652,000 төгрөг тус тус гаргасан болох нь хэрэгт авагдсан Суурийн нүх ухах ажил гүйцэтгэх гэрээ, С.Отгонбатын нэхэмжлэх, бэлэн мөнгөний зарлагын баримт /1-хх-8-11/, Харуул хамгаалалтын хамтарсан гэрээ болон уг гэрээний нэмэлт, цалингийн хүснэгт /1-хх-23-27, 14-18/ зэрэг бичгийн баримтаар нотлогдож байх тул нийтдээ 74,932,000 төгрөгийн хохирол учруулсан байна гэж шүүх дүгнэсэн болно.

Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгуулахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтын дагуу хариуцагч*******ХХК-иас нэхэмжлэгч Г.*******т учруулсан хохирлыг дээрх байдлаар тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин нэхэмжлэлийн шаардлагын -Нэмэлт ажиллах хүч авах шаардлага үүсч 9 сарын хугацаанд нэмж ажилтан авч ажиллуулсны улмаас тэдэнд төлсөн ажлын хөлс 67,452,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан гэж тодорхойлсны 28,800,000 төгрөг,

-Барилгын ажилтай холбоотой бараа материалыг шууд нэвтрүүлэх боломжгүй болгон саатуулснаас барилгад ашиглах материалыг бэлтгэхийн тулд бусдын эзэмшлийн талбайг түрээслэх тээвэр хийх, материал зөөх тэрэг худалдан авах зэргээр нийтдээ 119,820,000 төгрөгийн шууд нэмэлт зардал гарч хохирол учирсан,

-Барилгын ажлыг гүйцэтгэх кран нэвтрэх боломжгүй болж подём ажиллуулж, нийт 32,760,000 төгрөгийн зардал гарсан,

-Бест чойс ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж цемент авсан бөгөөд төлбөрт нь барьж буй орон сууцнаас өгөхөөр тохиролцож 1 мкв талбайг 3,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсоны үнийн зөрүүд 74,400,000 төгрөгийн шууд хохирол учирсан,

-Хөтөл тэлмэн ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Арилжааны гэрээ байгуулж 631,990,000 төгрөгийн бетон зуурмаг авахаар тохиролцож төлбөрт нь 100 хувь орон сууц өгөхөөр тохиролцсоны үнийн зөрүүд 180,560,000 төгрөгийн шууд хохирол учирсан,

-2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Барилгы гадна пасадны ажил гүйцэтгэх, бараа материал нийлүүлэх гэрээг Буяндэлгэрэх цамхаг ХХК-тай байгуулсан ба 3,500,000 төгрөгөөр тохирсон, шинээр гэрээ байгуулж 2,580,000 төгрөгөөр тохирсон зөрүү 920,000 төгрөгийг 47.5 мкв-аар тооцоход 43,700,000 төгрөг,

-2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Цонхны ажил гүйцэтгэх гэрээг Алтайн гуулин констракшн ХХК-тай байгуулсан, уг гэрээний дагуу 166,250,000 төгрөгийн ажил хийлгэж миний зүгээс 47.5 мкв талбай бүхий байрыг 1 мкв-г нь 3,500,000 төгрөг тоцож гэрээ байгуулсан ба гэрээг шинэчилж 2,500,000 төгрөг, 47.5 мкв-аар тооцоход 47,500,000 төгрөг,

-2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Хаалга нийлүүлж угсарч суурилуулах ажлын гэрээг Тул-Эд ХХК-тай байгуулсан, нийт 191,205,000 төгрөгийн хаалга нийлүүлж суурилуулахаар тохирч гэрээний үнэд 54.63 мкв талбайт бүхий байрыг 1 мкв-г нь 3,500,000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцсон ба гэрээг шинэчилж 2,500,000 төгрөг, 54.63 мкв-г тооцоход 54,630,000 төгрөг,

-2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Салхивч агааржуулалтын ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Эн ти эм ХХК-тай байгуулж нийт 125,370,000 төгрөгийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээ авахаар болсон, энэ гэрээний төлбөрт 35.82 мкв талбайтай байрыг 1 мкв-г 3,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохирсон ба гэрээг шинэчилж 2,500,000 төгрөг, 35.82 мкв-г тооцоход 35,820,000 төгрөг,

-2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Цахилгаан холбоо дохиоллын бараа материал нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээг Гейт сервис провайдер ХХК-тай байгуулж 291,620,000 төгрөгийн үнэ бүхий 2 байрыг ажлын хөлс болон материалын үнэд төлөхөөр тохиролцсон ба гэрээг шинэчилж 2,500,000 төгрөг, 83.32 мкв-г тооцоход 83,320,000 төгрөг,

-2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сантехникийн бараа материал нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээг Гейт сервис провайдер ХХК-тай байгуулж 260,400,000 төгрөгийн үнэ бүхий бараа ажил үйлчилгээ авч мөн дүнтэй 2 ширхэг байр өгөхөөр харилцан тохиролцсон ба гэрээг шинэчилж 2,500,000 төгрөг, 74.4 мкв-г тооцоход 74,400,000 төгрөг зэрэг нийтдээ 718,410,000 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймээс хариуцагч*******ХХК-аас гэм хор учруулсны хохиролд 74,932,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 718,410,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Г.*******ийн 15 давхар орон сууцны барилгын*******ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18644310102377 дугаартай, 18644310106340 дугаартай талбайтай газруудад давхацсан хэсгийг албадан буулгаж, газрыг албадан чөлөөлүүлэх,

Өгөөж хишиг ХХК-ийн газрыг ашиглаж барьсан барилгын хохиролд 270.150.000 төгрөг, Цонхны шилний үнэ 523.380 төгрөг, Бама Пундам ХХК-ийн гэрээний үнийн зөрүү 91.966.250 төгрөг, Уярал трейд" ХХК-ийн гэрээний үнийн зөрүү 132.290.250 төгрөг, Эс Ти Эй ХХК-ийн гэрээний үнийн зөрүү 267.542.000 төгрөг, Бетон зуурмагны үнэ 34.000.000 төгрөг, нийт 796.471.880 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******өөс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэргийн үйл баримт, шүүх хуралдаан оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч Г.******* нь барилгын ажлаа гүйцэтгэх явцад хариуцагч*******ХХК нь барилга барих газар давхацсан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр ...газруудын давхцалыг хүчингүй болгуулах, Г.*******ийн орон сууцны 15 давхар барилгын 467/2013 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаар, 100/2014 тоот барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах, ...барилгын норм дүрм зөрчсөн зөрчлийг арилгуулахыг далгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 442 дугаар тогтоолоор хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан учир дээрх үйл баримт нэгэнт тогтоогдсон байх тул дахин нотлох учиргүй юм.

Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан бол уг гэм буруутай этгээдээс гэм хорын хохирлыг шаардах эрхтэй бөгөөд гэм хороос үүсэх үүрэгт хариуцагчийн гэм буруу, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх ёстой байтал*******ХХК-ийн Г.*******т холбогдуулан гаргаж буй сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй буюу Өгөөж хишиг ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18644310102377, 18644310106340 дугаар талбайтай газруудтай Г.*******ийн эзэмшлийн газар хэрхэн давхацсан байдал нотлогдоогүй бөгөөд түүний гэм буруугийн ямар үйлдэл болон шалтгаант холбоотой нь тодорхойгүй буюу уялдаа холбоогүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймээс Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан нэхэмжлэгч Г.*******ийн 15 давхар орон сууцны барилгыг хариуцагч*******ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18644310102377 дугаартай, 18644310106340 дугаартай талбайтай газруудад давхацсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй Г.Жавхлантөсийн барилгыг албадан буулгаж, газрыг албадан чөлөөлүүлэх, ХХК-ийн газрыг ашиглаж барьсан барилгын хохиролд 270.150.000 төгрөг, Цонхны шилний үнэ 523.380 төгрөг, Бама Пундам ХХК-ийн гэрээний үнийн зөрүү 91.966.250 төгрөг, Уярал трейд" ХХК-ийн гэрээний үнийн зөрүү 132.290.250 төгрөг, Эс Ти Эй ХХК-ийн гэрээний үнийн зөрүү 267.542.000 төгрөг, Бетон зуурмагны үнэ 34.000.000 төгрөг, нийт 796.471.880 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******өөс шаардаж буй нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т заасныг баримтлан хариуцагч*******ХХК-иас 74,932,000 төгрөг гаргуулан Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 718,410,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 497 дугаарзүйлийн 497.1-т заасныг баримтлан Г.*******т холбогдох, Барилга албадан буулгаж, газар албадан чөлөөлүүлэх, газрын болон барилгын өмчлөгч компанийн эрх ашгийг зөрчиж, барилгын үнэ цэнийг унагасан, үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж барилгын ажлыг саатуулсны улмаас учирсан хохирол 796,471,880 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,427,900 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 1,855,000 төгрөг, нийт 4,282,900 төгрөгийг, хариуцагчаас 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 4,140,310 төгрөг, нийт 4,210,510 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, хариуцагч*******ХХК-иас 532,610 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

4. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2020/09553 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т заасан, мөн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШЗ2021/06101 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан арга хэмжээг тус тус авч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцогч тал уг өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

С.ХИШИГБАТ