Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2021/00147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 13 А байрны 8 тоотод оршин суух, эмэгтэй, .............../РД:ХГ67041909/-гийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Баян-Өнжүүл сум, Бараат 1 дүгээр баг, Дэндгэрийн 3-1 тоотод оршин суух, эмэгтэй, ........................ /РД:НЭ73101506/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 2.583.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ........., түүний өмгөөлөгч ............... нар /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................., гэрч ....................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ..................нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч .............. шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ................. 2.000.000 төгрөг зээлсэн. Тунгалаг надаас 2.000.000 төгрөгийг зээлэхдээ хүүхдээ Япон улс руу явуулах онгоцны зардал дутуу гэж хэлээд зээлсэн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөгийн буюу 28 ширхэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн АLive мах-ыг зээлж аваад явсан. ................ 1.500.000 төгрөгийн зээлсэн барааны үнэ болох 917.000 төгрөгийг 4 удаа цувуулан шилжүүлсэн. Тунгалагаас зээлсэн 2.000.000 төгрөг болон барааны үлдэгдэл 583.000 төгрөг нийт 2.583.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч .................. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...................... нь Америк улсаас оруулж ирдэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн АLive мах-ыг иргэдэд худалддаг, зээлдэг байсан тухайгаа хар дэвтэр дээрээ бичсэн байгаа. Бараагаа иргэдэд зээл хэлбэрээ өгч буцаагаад мөнгийг нь авдаг байсан. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Тунгалаг нь 1.500.000 төгрөгийн барааг ..................... зээлсэн. Зээлж авсан бараанаас эхлээд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 400.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 150.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 267.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус Энхтуяагийн данс руу шилжүүлсэн байдаг. Ингээд 1.500.000 төгрөгийн барааны үнэ болох 917.000 төгрөгийг .................... данс руу шилжүүлж, үлдэгдэл барааны үнэ болох 583.000 төгрөг нэхэмжилж байгаа, энэ нь . хар дэвтэр дээр..................... нь бичигдсэн байгаа. 2.000.000 төгрөгийн хувьд 2017 оны 11 дугаар сарын 30-ны өдөр . нь Япон улс............ руу хүүхдээ явуулна гэж хэлээд Энхтуяагаас зээлж авсан. Уг зээлсэн мөнгөө одоог хүртэл өгөөгүй. Нийт ........... 2.583.000 төгрөгийг гаргуулж Энхтуяад олгож өгнө үү. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч .......2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь ................. 2.000.000 төгрөг авсан. Авахдаа хүүхэд Япон явнаа гэж мөнгө ерөөсөө аваагүй. Би түүний удирдлаган дор АLive мах компанид ажиллаж байсан юм. Надад цалин мөнгө ер бодож өгөөгүй. Тэр компаний бүтээгдэхүүн болох эрүүлжүүлэх бүтээгдэхүүнийг зарж өгвөл би цалин өгнө гэсэн өгөөгүй. ... би түүний дансанд зохих хэмжээний мөнгө хийсэн боловч хасаагүй хэлсэн байна. Дансаар гарч ирнэ. Би өөрөө хохиролтой. Турдаг гээд л бас надад зарсан ямар ч үр дүнгүй. Иймд би энэ хүнээс цалингаа авна. Хохирлоо барагдуулна. Худлаа хэлж намайг бас сүлжээнд оруулсан. Энэ 2 сая төгрөгийг авахдаа би эгч цалин мөнгө болно биз дээ. Дүүд нь мөнгө төгрөгний хэрэг байна гэхэд болно биз дээ гээд л өгсөн. Би луйвар хийгээгүй. Авах ёстой зүйлээ л авсан. Эд нарын мөнгө, мөнгө. Миний мөнгө болохоор үнэгүй зүйл юм байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2.000.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ......................... дансанд шилжсэн. Энэ талаар баримт хавтаст хэрэгт байгаа. Уг 2.000.000 төгрөгийг АLive мах-ын сүлжээний цалин гэж шилжүүлсэн байдаг. Энэ мөнгөнөөс буцаагаад 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 400.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 267.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг нийт 767.000 төгрөгийг ............ данс руу шилжүүлсэн. Гэхдээ цалин гэж шилжүүлсэн баримт байхгүй учраас 2.000.000 төгрөгөөс 767.000 төгрөгийг эрүүлж өгсөн байгаа. Ингээд үлдэгдэл 1.233.000 төгрөгийг төлнө. ................. 2.000.000 төгрөгийг зээлж аваагүй харин сүлжээний цалин юм. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 583.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж хэллээ. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг үндэслэж буй нотлох баримтаа нотлох ёстой. Үүнийг үндсэнд нэхэмжлэгч талаас хар дэвтэр шүүхэд нотлох баримтаар өгсөн байдаг. Хариуцагчийн зүгээс уг хар дэвтрийн нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх боломжгүй. Учир нь тухайн баримт нь хэзээ бичигдсэн, хэн бичсэн, мөн уг барааг өгсөн, авсан талаар гарын үсэг байхгүй. Тиймээс барааны үнэ болох 583.000 төгрөгийг өгөхгүй. 1.500.000 төгрөгийн бараа өгсөн, авсан гэх баримт байхгүй, мөн үлдэгдэл 583.000 төгрөгийн баримт байхгүй. Барааны үлдэгдэл мөнгө байхгүй гэж хариуцагч .............. надад хэлсэн учраас би энэ талаар мэдэхгүй байна. Харин 1.233.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ мөнгө зээлээгүй, сүлжээний цалин данс руу орж ирсэн байдаг гэв.

 

Шүүх, зохигчдын гаргасан тайлбаршүүх хуралдаанаар хэлэлцүүлэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ........ нь хариуцагч ............. холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2.000.000 төгрөгийг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 583.000 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжилж байна. /хх-1, 66-67/

 

Нэхэмжлэгч .......... нь ...Би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ........... 2.000.000 төгрөг зээлсэн. ... Мөн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөгийн буюу 28 ширхэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн АLive мах-ыг зээлж аваад явсан. гэж тайлбарлаж, шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч .......... ... Би түүний удирдлаган дор АLive мах компанид ажиллаж байсан юм. Надад цалин мөнгө ер бодож өгөөгүй. Тэр компаний бүтээгдэхүүн болох эрүүлжүүлэх бүтээгдэхүүнийг зарж өгвөл би цалин өгнө гэсэн өгөөгүй. Би өөрөө хохиролтой. Турдаг гээд л бас надад зарсан ямар ч үр дүнгүй. Иймд би энэ хүнээс цалингаа авна. Хохирлоо барагдуулна. Худлаа хэлж намайг бас сүлжээнд оруулсан. Энэ 2 сая төгрөгийг авахдаа би эгч цалин мөнгө болно биз дээ. Дүүд нь мөнгө төгрөгний хэрэг байна гэхэд болно биз дээ гээд л өгсөн. Авах ёстой зүйлээ л авсан гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

Хэрэгт дараах бичгийн болон бусад нотлох баримтууд авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Үүнд: Деспозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар харилцагч .......................... нь 5021559286 дугаар данснаас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийн зарлагыг 5731023930-руу шилжүүлсэн байна. /хх 4/,

 

Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 5021559286 дансруу 267.000 төгрөгийг Тунгалагаас У-98893039 гүйлгээний утгаар Энхсайхан Шагдар шилжүүлжээ. /хх 36/

 

ХААН Банкны дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар .................... 5731044644 дугаар данснаас 5021559286 дансруу гүйлгээний утга /Аliмaks гээд 150.000 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр/,

 

/Enhtuya egchid гээд 100.000 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр/,

 

/enhtuya гээд 400.000 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр/ гэж тус тус шилжүүлсэн байна. /хх 37-38/

 

Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2-5а/9467 дугаар албан бичигт Энхсайханы Гэрэлцэцэг 2018 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр Япон улсруу Буянт Ухаа боомтоор гарсан байна.

 

Гэрч .................... ...2.000.000 төгрөгийг зээлснийг мэдэж байна. Зээлсэн. 2.000.000 төгрөгөөс 767.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1.233.000 төгрөгийг төлнө, бараа авсан талаар мэдэхгүй... гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг, мөн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөгийн үнэ бүхий 28 ширхэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн шилжүүлэн өгснөөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

 

.............. нь ....................... мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх бөгөөд .................. нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шилжүүлсэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг дээрх дурдсан гэрээний дагуу хүлээсэн гэж үзнэ.

 

Иймээс нэхэмжлэгч тал нь хариуцагчаас зээлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй юм.

 

Хэргийг үйл баримтаас дүгнэхэд талууд зээлийн гэрээг бичгээр хийгээгүй, хүү болон хугацаа тохиролцоогүй хэдий боловч Иргэний хуулийн 281.1-д зааснаар мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцохоор байна.

 

Талууд 2.000.000 төгрөгийг авсан, аваагүй талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч тал зээлсэн, хариуцагч тал бараа боруулсан цалин, авах ёстой зүйлээ л авсан гэж маргаж байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийн удирдлаган дор АLive мах компанид ажиллаж байсан юм. Надад цалин мөнгө ер бодож өгөөгүй. ...Авах ёстой зүйлээ л авсан. ...хохиролтой... гэдэг боловч уг үйл баримтаа нотлож чадаагүйн гадна мөн ................... дансруу 4 удаа гүйлгээ нийт 917.000 төгрөгийг шилжүүлснээр харицагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгч ................. нь 2.000.000 төгрөг, мөн барааны үлдэгдэл 583.000 төгрөгийг хариуцагч ................... шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Шүүх, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн талуудаас гаргаж өгсөн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус хуульчилсан.

 

Зээлийн гэрээг ямар хэлбэрээр байгуулснаас хамаарч гэрээ байгуулагдсан эсэх, байгуулагдсан бол хэдийд байгуулагдсан асуудал шалтгаалах бол зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид үүссэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарна.

 

Гэрээний зүйл мөнгө, эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан. Мөнгө ................... данснаас ..................... дансанд шилжсэн. Шилжсэн талаар талууд маргаагүй.

 

Бараа ..................... шилжсэн, ................... авсан болох нь нөхөр ...................... дансны хуулгаар нотлогдон тогтоогдож байна. Бараа хэдэн ширхэг, ямар бараа байсан талаар талууд маргаагүй.

 

Иймд хариуцагч ................. нь нэхэмжлэгч ..................... 2.000.000 төгрөг болон авсан барааны үлдэгдэл төлбөр 583.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч .............. болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч .нь Иргэний хэрэг ..................шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан хариуцагч 583.000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэлээ нотлосон баримт шүүхэд ирүүлээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 заасныг баримтлан хариуцагч ............... 2.583.000 /хоёр сая таван зуун наян гурван мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .......... олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар тус шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 151/ШЗ2021/00259 дугаар захирамж нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч .............. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........... нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 65090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.АЛТАНТУУЛ