Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0058

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 21 өдөр Дугаар 128/ШШ2020/0058 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар ЭХХК, Ж.Оийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: ЭХХК /РД: *********/

Нэхэмжлэгч: Ж.О /РД:ХП*********/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэг, 2 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг болон Байгаль Орчин Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/116 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэг, 2 дугаар хавсралтын 9 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Х, Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээд  Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, өмгөөлөгч Д.Н , гуравдагч этгээд Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л, гэрч Х.Б, Ц.А, Ц.А нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЭХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ЭХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д "...Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга. хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно... гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А-328 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, А*******ын аманд байрлах 10 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгогдсон.

Манай компанийн тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрх авсаны дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалттай Улаанбаатар Б******* сургуулийг үүсгэн байгуулж, энэ төслийг хэрэгжүүлэхдээ 10 га газраа Х*******-ны 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ-ний дагуу барьцаанд тавьж зээл авч, өнөөдрийг хүртэл 10 га газрын 2010/33 дугаар гэрчилгээ эх хуваариа Х*******-ны барьцаанд байгаа болно. 2015 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд Газар ашиглах хугацаа, газрын хэмжээ гээд 37.1-д ...Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна... гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргаж, боловсролын үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа газрын эрхээ 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар сунгуулсан.

Гэтэл манай компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар тухайн үед ажиллаж байсан Х.Б, хувьцаа эзэмшигч Ц.******* нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ү ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, улмаар уг компанийн нэр дээр ЭХХК-ийн эзэмшлийн 10 га газраас 3 га газрыг салган Байгаль Орчин, Аялал жуулчлалын яамны сайдаар 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар хууль бус тушаал гаргуулан авсан байна.

Энэхүү хууль бус үйлдлээ үргэлжлүүлж, энэ аргаараа 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дахин Э ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, улмаар ЭХХК-ийн эзэмшлийн 10 га газраас 3 га газрыг хамтран төсөл хэрэгжүүлнэ гэх нэрийдлээр, мөн ЭХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Ж.Од мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүйгээр Э ХХК-д 3 га газрыг салган Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай тушаалаар хууль зөрчил шилжүүлсэн байна. Ингэхдээ тухайн үедээ ЭХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Б нь өөрийн үүсгэн байгуулсан Э ХХК-д ...ЭХХК-ийн эзэмшлийн 7 га газраас 3 га газрыг цуцлах хүсэлтийг гаргаж, уг 3 газрыг Э ХХК-д салган шилжүүлэх тухай хувьцаа эзэмшигчдын тогтоол гарсан, төсөл хамтран хэрэгжүүлэх гэж байгаа... гэх худал, баримтгүй үндэслэлүүдийг дурдаж 2017 оны 09-р сарын 06-ны өдрийн Газар салгуулж, бүртгүүлэх тухай 144 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуучлалын яамны харъяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан байдаг.

Улмаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар ....А*******ын амны 7,0 га талбайд ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа явуулдаг ЭХХК-ийн хамтарсан хөрөнгө оруулагч Э ХХК-д солбицлын дагуу 3.0 га газрын газар ашиглах эрхээ шилжүүлэх зорилгоор цуцлах хүсэлт ирүүлснийг хүлээн авч дамжуулан... Байгаль орчин, аялал жуучлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 974 тоот албан бичгээр уламжлуулсан байдаг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлд Газар ашиглах тухай хүсэлт гаргах гээд 35.1-д ''...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилж Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам-ын 2 дугаар зүйлийн 2.2-т Хамгаалалтын захиргаа" нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах тухай өргөдөл, хүсэлт, хэрэгжүүлэх төслийг хянан үзээд Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд заагдсан газар ашиглуулах чиглэл, байршилд нийцсэн бол хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналын хамт Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлнэ гэж заасан атал Э ХХК-д манай ашиглалтын газраас 3 га газрын газар ашиглах эрхээ шилжүүлэх зорилгоор цуцлах хүсэлтийг дэмжих бичиг /нөхцөл байдлыг тодруулах, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөрчин/ 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр сайдын тушаал гарсаны дараа буюу 6 хоногийн хойно гарсан байдаг.

Мөн Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай тушаалынүндзслэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1,мөн хуулийн 36 дугаар зүйл 36.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлд Газар ашиглах эрх дуусгавар болох, газрыг чөлөөлөх гээд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно гээд 40.1.1-д ...Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр... , Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд Газар эзэмших эрх дуусгавар болох гээд 39.1.3-д ...эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан... , Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны болон Горхи-Тэрэлжийн байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны санал иргэн, аж ахуй нэгж байгууллагын ирүүлсэн хүсэлтийг үндэслэсэн байдаг. Хэдийгээр хуульд заасан үндэслэлүүдийг дурдаж тэрхүү тушаалыг гаргасан байх боловч захиргааны актыг гаргахдаа дээр дурдсан ноцтойд тооцогдох зөрчлийг гаргасны зэрэгцээ, Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргаа үйл ажиллагаандаа баримтлах тусгай зарчмууд болох уг хуулийн 4.2.1-д заасан ...хуульд үндэслэх..., 4.2.5-д...заасан ...шийдвэр нь үндэслэл бүхий байх..., 4.2.6-д заасан ...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлын хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах..., 4.2.7-д заасан ...ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах..., 4.2.8-д заасан ...хууль ёсны итгэлийг хамгаалах... зарчмуудыг болон хуулийг ноцтой зөрчиж захиргааны актыг гаргасан байна.

ЭХХК-ийн ашиглалтын газраас 3 га газрыг шилжүүлэхтэй
холбогдуулж компанийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол огт гараагүй.

Мөн Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар Э ХХК-ийг байгуулсан Х.Б нь тухайн үед ЭХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байх хугацаандаа эрх бүхий албан тушаалтанд тооцогдож байсан бөгөөд Компанийн тухай хуулийн 84.4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтны хүлээх үүрэг болох ....хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх... ....үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх... ... компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах... шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийх сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх... гэх үүргийг зөрчиж, өөрийн шинээр үүсгэн байгуулсан нэгдмэл сонирхолтой компанид компанийн эзэмшлийн, банкны барьцаанд байсан 10 га газраас 3 га газрын ашиглах эрхийг Э ХХК-д шилжүүлсэн хууль бус үйлдлийг гаргаж, ашиг сонирхлын зөрчлийг үүсгэж, эрх хэмжээгээ хэтрүүлж, компанийн хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл, шийдвэр гаргуулж авалгүйгээр эрх бүхий төрийн байгууллагад хандсан нь дээрх хууль бус захиргааны акт гарах нэг эх сурвалж болсон байдаг.

Компанийн тухай хуулийн 89.1.2 дахь хэсэгт заасан хэлцлийн нөгөө тал болон оролцож байгаа хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл энгийн хувьцааны 20-с дээш хувийг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа. 89.1.4 дэх хэсэгт ...компанийн эрх бүхий албан тушаалтан хэлцлийн үр дүнд шууд буюу шууд бусаар үүсэх орлогоос хувь хүртэж байгаа тохиолдолд компанийн сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээдэд тооцно... гэж заажээ. ЭХХК-ийн эрх бүхий албан тушаалтан байсан Х.Б, Ц.Анар нь өөрсдөдөө хуулийн этгээд байгуулан ЭХХК-ийн газраас 3 га газрыг авсан нь Компанийн тухай хуулийн 89.1 дэх хэсэгт заасны дагуу сонирхлын зөрчилтэй хэлцэлд тооцогдоно.

Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийж, Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгг зааснаар тус шийдвэрийг сонирхлын зорчилгүй Төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хуралын гишүүдийн олонхийн саналаар гаргана гэдгийг зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлсэн хууль бус хүсэлтийг гаргаж, улмаар түүнийхээ дагуу ЭХХК-ний газраас 3 га газрыг Э ХХК-д шилжүүлсэн байдаг.

Байгаль орчин, аялал жуучлалын яам нь ЭХХК-ийн эзэмшлийн 10 га газрыг Х*******ны барьцаанд байгаа гэдгийг судлан үзэлгүйгээр, хувьцаа эзэмшигчдээс 3 га газрыг ЭХХК-иас Э ХХК-д шилжүүлэх шийдвэр гараагүй байхад түүнийг тодруулалгүйгээр, ашиг сонирхлын зөрчил үүссэн байхад шийдвэр гаргахаас татгалзалгүйгээр ЗЕХ-ийн 4 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зарчмуудыг баримтлалгүйгээр шийдвэр гаргасан байна. Байгаль орчины асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллага болох БОАЖЯ нь газрын гэрчилгээг бусдад шилжүүлэн, шинээр олгохдоо эх хувь /хуучин/ гэрчилгээг нь хураан авч дахин шинэ гэрчилгээ олгох зарчмаар явдаг ба харамсалтайгаар тэрхүү практик, хууль хэрэглээ алдагдсан байгааг энэхүү үйлдэл нь гэрчилж байгаа юм. Тодруулбал тухайн гэрчилгээ пь бусдад дамжуулагдсан эсэх, барьцаалагдсан эсэх, устсан эсэхийг даруй тодруулах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг мөн билээ. Мөн БОАЖЯ сайдын 2017 оны А/288 тоот тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд Газар ашиглуулах тухай шийдвэр гаргах гээд 36.1-д заасан нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг бүрдүүлэх гэх хуулийн дээрх заалтуудыг ноцтойгоор зөрчихөд хүрсэн байна.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны одрийн Д/288 дугаар Тазар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай тушаалыг компанийн гүйцэтгэх удирдлага солигдож 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсний дараа Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайтаас олж мэдсэн бөгөөд нэн даруй тушаалын Э ХХК-д 3 га газар ашиглах эрхийг олгосон хэсгийг хүчингүй болгуулж, ЭХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээлгэх тухай гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн Есдүгээр бүлэгт заасны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 103 тоотоор 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 132 тоот албан бичгээр хандсан боловч хуульд заасан хугацаанд хариу ирүүлсэнгүй.

Иймд ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу ийнхүү шүүхэд хандаж байгаа болно.

Иймд ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай тушаалын 1 дүгээр хавсаралтын 3 дахь хэсэг, 2 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль Орчин ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэг, 2 дугаар сарын хавсралтын 9 дэх хэсгийг, мөн Байгаль Орчин, Аялал жуулчлалын Яамны сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэг, 2 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай гэжээ.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн тухай:

Нэхэмжлэгч нь ЭХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд 2019 оны 3 дугаар сард бусад хувьцаа эзэмшигчид болох Х.Б, Ц.А*******, Ц.А*******, нараас хувьцааг нь шилжүүлэн авах гэрээ байгуулсан. Хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнүүдийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл бичиг баримтуудыг хүлээж авсан. Компанийн бичиг баримтуудыг хүлээн авсаны дараа Байгаль Орчин, аялал жуулчлалын яамны сайдын хууль бус тушаалуудаар манай компанийн мэдлийн 10 га газраас 6 га газрыг Х.Б, Ц.А нар нь салгуулан өөрсдийнхөө байгуулсан компаниудад олгуулсан болохыг олж мэдсэн.

Иймээс Байгаль орчин,аялал жуучлалын яамны сайдад 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргахад 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/3433 тоот албан бичгээр ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А/116 тоот тушаалаар 3 га газрыг салгаж Э ХХК-д олгосон байна. Гомдлыг шийдвэрлэх боломжгүй, газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргана уу... гэсэн хариуг ирүүлсэн тул ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлд заасны дагуу дээрх тушаалуудыг хүчингүй болгуулахаар хандаж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Нэг. ЖовогтойОминий бие ЭХХК-д 2010 онд хөрөнгө оруулж тус компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Улмаар ЭХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д ...Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн
дээр ашиглуулж болно... гэж
заасны дагуу Байгаль Орчин, Аяпал жуулчлалын яамны сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А-328 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, А*******ын аманд байрлах 10 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг олж авсан.

Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2010/33 дугаартай гэрчилгээг 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр авч, гурвалсан 2010/33 тоот гэрээг 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан. Газар эзэмшигчдийн хувьд эзэмшиж буй газар дээрээ бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийж, Улаанбаатар Б******* сургуулийг байгуулсан.

Түүнчлэн газар эзэмшигчийн эзэмшиж буй 10 га газрыг 2015 онд газар ашиглах эрхийн хугацааг сайдын тушаалаар 5 жилээр сунгуулсан.

Хоёр. Маргаан бүхий тушаалууд нь ЭХХК-ний үүсгэн
114, компанийн
хувьцаа эзэмшигч Ж.О миний хууль ёсны эрх, ашиг
сонирхлыг болон компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэрүүдийг гаргасан байна.

Манай компани нь тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрх авсаны дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалттай Улаанбаатар Б*******йг үүсгэн байгуулж, энэ төслийг хэрэгжүүлэхдээ 10 га газраа Х*******-ны 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ-ний дагуу барьцаанд тавьж зээл авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 10 га газрын 2010/33 дугаар гэрчилгээ эх хуваариа Х*******-ны барьцаанд байгаа болно.

Гэтэл компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар тухайн үед ажиллаж Х.Б, хувьцаа эзэмшигч Ц.******* нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ү ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, тус компанийн нэр дээр компанийн ашиглалтын 10 га газраас 3 га газрыг салган Байгаль Орчин Ногоон 1, Аялал жуулчлалын яамны сайдаар 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/116 дугаар хууль бус тушаал гаргуулан авсан.

Энэхүү хууль бус үйлдлээ үргэлжлүүлж, энэ аргаараа 2015 оны 09 дүгээр
02-ны өдөр дахин Э групп ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, ар 'ЭХХК-ийн газраас дахин 3 га газрыг хамтран төсөл хэрэгжүүлнэ гэх нэрийдлээр ЭХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Ж.О надад мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүйгээр Э 3 га газрыг салган Байгаль орчин, аялап жуучлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар Тазар ашиглах эрхийг дуусгавар болгох, олгох тухай тушаалаар хууль зөрчин шилжүүлэн авсан үйлдэл нь ашиг сонирхлын зөрчилтэй, компанийн болоод хувьцаа эзэмшигч миний эрхийг ноцтой хохироосон, хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болсон байна.

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны сайдын манай эзэмшлийн газраас бусдад шилжүүлсэн /шинээр олгосон/ захиргааны актыг гаргахдаа тухайн эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй компанийн өөрийн ашиглалтын газраа бусдад шийдвэр, газар ашиглах эрхээсээ татгалзсан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, зөвшөөрөл нь гарсан эсэх зэргийг харгалзан судалж холбогдох шийдвэрийг гаргах ёстой байсан хэмээн үзэж байна.

Өөрөөр хэлбэл яам нь Төрийн үйл ажиллагааны үндсзн зарчим, Захиргааны
ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргаа үйл ажиллагаандаа
баримтлах тусгай зарчмууд болох уг хуулийн 4.2.1-д заасан
...хуульд үндэслэх...",
4.2.5-д...заасан ...шийдвэр нь үндэслэл бүхий байх..., 4.2.6-д заасан ...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах.. , 4.2.7-д заасан ...ашиг сонирхлын тлтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах..., 4.2.8-д заасан ...хууль ёсны итгэлийг хамгаалах... зарчмуудыг баримтлалгүйгээр, хуулийг ноцтой зөрчиж захиргааны актыг гаргасан байна.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан рөл үүсээгүй байхад үндэслэлгүйгээр манай эзэмшлийн газраас бусдад
шуүлсэн, 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн улс даяар мөрдөгдөн
хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27, 29 заалтыг
хэрэгжүүлээгүй буюу эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдээгүй, сонсох ажиллагааг хийгээгүй нь захиргааны урьдчилсан процесс ажиллагааг хэрэгжүүлээгүй, нь хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн БОАЖЯ сайдын 2017 оны А/288 тоот тушаал нь Тусгай
хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд Газар ашиглуулах
тухай шийдвэр гаргах гээд 36.1-д
...Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бус, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана... гэх хуулийн заалтыг ноцтойгоор зөрчиж, Богдхан уулын цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 974 тоот дэмжих бичиг гарахаас өмнө Байгаль орчин, аялал жуучлалын сайд оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаал гаргасан нь үндэслэлгүй, хуулийг илтэд зөрчсөн, компанийн газар ашиглах, өмчлөх эрхэнд хуулиар халдсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар хууль бус тушаалыг гаргахдаа Ү ХХК-иар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргуулж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 194 тоот албан бичгээр ....Ү ХХК-ийн хүсэлтийг судлан үзэхэд, хүсэлтэд дурдсан солбицол А*******ын аманд байрлалтай 3.0 га талбай| газар нь Байгаль орчны сайдын 2010.10.22-ны өдрийн А-328 дугаар тушаалаар 3.0 га талбай ашиглаж буй Х******* ХХК-ны нэр шилжүүлэхээр ирүүлсэн хүсэлттэй газарт давхцаж байгаа тухай буюу хамаарагдаж буй болохыг тодорхойлсон... байхад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дээрх заалтуудыг мөн 36 дугаар зүйлийн 36.1-д ......Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана... гэж заасныг зөрчиж, тушаалыг гаргасан Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 04 дүгээр I 14-ний өдрийн А/116 дугаар тушаалыг Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 35 дугаар зүйлд Газар ашиглах тухай хүсэлт гаргах гээд 35.1-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана... мөн зүйлийн 35.2-т Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам-ын 2 дугаар зүйлийн 2.2-т ...Хамгаалалтын захиргаа нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах тухай өргөдөл, хүсэлт, хэрэгжүүлэх төслийг хянан үзээд Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд заагдсан газар ашиглуулах чиглэл, байршилд нийцсэн бол хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналын хамт Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлнэ... гэх хуулийн заалттай нийцүүлэх зорилгоор хууль бус захиргааны акт гарсаны дараа буюу 1 жилийн дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас, БОАЖЯ-ны ТХНУГ-аас мөн адил 1 жилийн дараа тухайг газар нь аливаа давхцал маргаангүй хэмээх тодорхойлолтыг нөхөн гаргуулан авсан байна.

Өөрөөр хэлбэл манай газар ашиглах эрхийг бусдад эзэмшүүлэх захиргааны акт гарах эрх зүйн үр дагавар үүсээгүй байсан ба Ү ХХК нь сайдыг тушаал гарахаас өмнө БОНҮ, Ерөнхий үнэлгээгээ хийлгээгүй байсан, хийлгэсэн байсан ч цаг хугацааны хувьд зөрүүтэй, газрын давхцалтай байхад яамны сайд эрх мэдлээ хэтрүүлэн ямар нэгэн давхцалгүй хэмээн тэрхүү захиргааны актыг гаргасан болж таарч байна.

Байгаль орчны асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллага болох БОАЖЯ нь газрын гэрчилгээг бусдад шилжүүлэн, шинээр олгохдоо эх хувь /хуучин гэрчилгээг нь хураан авч дахин шинэ гэрчилгээ олгох зарчмаар явдаг б* харамсалтайгаар тэрхүү практик, хууль хэрэглээ алдагдсан байгааг энэхүү үйлдэл

нь гэрчилж байгаа юм. Тодруулбал тухайн гэрчилгээ нь бусдад дамжуулагдсан эсэх барьцаалагдсан эсэх, устсан эсэхийг даруй тодруулах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг мөн билээ.

Дөрөв. Компанийн тухай хуулийн 9.1 дэх хэсэгт Компанийн эд хөрөнгө н
эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэнэ, мөн хуулийн 30.1 дэх хэсэгт Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэнэ. Компанийн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон эзэмшиж байгаа хөрөнгөөс бүрдэнэ. Харин тухайн хөрөнгийг компанийн хувьцаа эзэмшигч нар Компанид эзлэх хувьцааныхаа хувиар эзэмших юм

Тодруулбал ЭХХК-ийн нийт хөрөнгийн 51 хувийг ззэмшиж байсан этгээдэд мэдэгдэлгуй компанийн буюу хувьцаа эзэмшигч миний 51 хувийн эзлэх хөрөнгөнөөс дур мэдэн өөрсдөө үүсгэн байгуулсан хуулийн этгээдрүү шилжүүлэн авсан нь хууль бус байна.

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар Ү ХХК, Э ХХК-ийг байгуулсан Х.Б нь тухай үед ЭХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байх хугацаандаа эрх бүхий албан тушаалтанд тооцогдож байсан бөгөөд Компанийн тухай хуулийн 84, дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтны хүлээх үүрэг болох ...хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх..., ...үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчим баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх... ...компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах..., ...шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийх сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх... гэх үүргийг зөрчиж, өөрийн шинээр үүсгэн байгуулсан нэгдмэл сонирхолтой компанид компанийн эзэмшлийн, банкны барьцаанд байсан 10 га газраас 6 га газрын ашиглах эрхийг 3,3 га газраар нь тус тусад нь салгаж Э ХХК, Ү ХХК-д тус тус шилжүүлсэн хууль бус үйлдлийг гаргаж, ашиг сонирхлын зөрчлийг үүсгэж, эрх хэмжээгээ хэтрүүлж, компанийн хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл, шийдвэр гаргуулж авалгүйгээр эрх бүхий төрийн байгууллагад хандсан нь дээрх хууль бус захиргааны акт гарах нэг эх сурвалж болсон байдаг

Компанийн тухай хуулийн 89.1.2 дахь хэсэгт заасан хэлцлийн нөгөө тал болон оролцож байгаа хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл энгийн хувьцааны 20-с дээш хувийг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа, 89.1.4 дэх хэсэгт ...компанийн эрх бүхий албан тушаалтан хэлцлийн үр дүнд шууд буюу шууд бусаар үүсэх орлогоос хувь хүртэж байгаа тохиолдолд компанийн сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээдэд тооцно... гэж заажээ. ЭХХК-ийн эрх бүхий албан тушаалтан байсан Х.Б, Ц.******* нь өөрсдөдөө хуулийн этгээд байгуулан ЭХХК-ийн газраас 6 га газрыг авсан нь Компанийн тухай хуулийн 89.1 дэх хэсэгт заасны дагуу сонирхлын зөрчилтэй хэлцэлд тооцогдоно.

Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийж, Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар тус шийдвэрийг сонирхлын зөрчилгүй төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эззмшигчдийн хурал/-ийн гишүүдийн олонхийн саналаар гаргана гэдгийг зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлсэн хууль бус хүсэлтийг ; гаргаж, улмаар түүнийхээ дагуу ЭХХК-ний газраас 6 га газрыг "Ү ХХК, Э ХХК-д шилжүүлсэн байдаг.

Тав. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл Оролцогчийг сонсох гээд 26.1-д ....Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно..." мөн хуулийн 27.1-д ...Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно... гэж заасны дагуу сонсох ажиллагааг эрх, хууль ёсны ашиг; сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох ЭХХК-ийн хувьцааны 51 хувийн хувьцааг эзэмшигч Ж.Од огт мэдэгдэж, тайлбар тодруулга аваагүй захиргааны актыг гаргасан, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх, 24, 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг бүрдүүлэх гэх хуулийн дээрх заалтуудыг ноцтойгоор зөрчихөд хүрсэн байна.

Иймд ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасныг баримтлан Байгаль Орчин Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаалын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэг, 2 дугаар хавсралтын 9 дэх хэсэг, мөн Байгаль Орчин, Аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэг, 2 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ЭХХК 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаалын 1 дүгээр хавсралтын 1 дэх заалт 2 дугаар хавсралтын 9 дэх хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн үндэслэл:

ЭХХК нь Байгаоль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А-328 дугаар тушаалаар Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо А*******ын аманд байрлах 10 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгогдсон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А-328 дугаар тушаал гарсантай холбогдуулж Байгаль орчны яамны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл түр олгох түр журам-ын 3.4-т заасны дагуу улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2010/33 дугаартай гэрчилгээг 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр авч улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гурвалсан 2010/33 тоот гэрээг 2011 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан.

Манай компани нь тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрх авсаны дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалттай Улаанбаатар Б******* сургуулийг үүсгэн байгуулж энэ төслийг хэрэгжүүлэхдээ 10 га газраа Х*******-ны 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ-ний дагуу барьцаанд тавьж зээл авч өнөөдрийг хүртэл 10 га газрын 2010/33 дугаар гэрчилгээ эх хуваариа Х*******-ны барьцаанд байгаа болно.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд Газар
'ашиглах хугацаа, газрын хэмжээ гээд 37.1-д ...Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна... гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргаж, ашиглаж байгаа газрын эрхээ 2020 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар сунгуулсан.

БОАЖЯ нь манайд огт мэдэгдэлгүй, ЭХХК-ийн газар ашиглах эрхээсээ татгалзсан саналыг үндэслэн хэмээн манай ашиглалтын 10 га газраас 3 га газар ашиглах эрхийг дуусгавар болгон, Ү ХХК-д манай ашиглалтын газраас хууль бусаар 3 га газрыг олгох тухай Байгаль Орчин, Аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/116 дугаар тушаал манай компанийн газар эзэмшиж, ашиглах, өмчлөх хууль ёсны эрх
билээ.

Байгаль орчны асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллага болох БОАЖЯ нь газрын гэрчилгээг бусдад шилжүүлэн, шинээр олгохдоо эх хувь /хуучин/ хураан авч дахин шинэ гэрчилгээ олгох зарчмаар явдаг ба харамсалтайгаар тэрхүү практик, хууль хэрэглээ алдагдсан байгааг энэхүү үйлдэл нь гэрчилж байгаа юм. Тодруулбал тухайн гэрчилгээ нь бусдад дамжуулагдсан эсэх, |сан эсэх, устсан эсэхийг даруй тодруулах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг мөн билээ.

Сайдын 2016.04.14-ны А/116 тоот тушаал нь Газар ашиглах эрхийг дуусгавар болгох ашиглах зөвшөөрөл олгох тухай гэж 1 дүгээр хавсралтаар Богдхан дархан цаазат газарт газар ашиглах эрх нь дуусгавар болсон иргэн, аж ахуйн нэгж байгууллаг гээд 1-р хавсралтаар ЭХХК-ийн 3 га газрыг ашиглах эрхийг хүчингүй болгосон байна. Уг тушаалын үндэслэх хэсэгт газрын эрх дуусгавар болгох нэг ч заалт баримтлаагүй. Газрын тухай хуулийн 33.1, 36.1 дэх заалт буюу газар ашиглуулах шийдвэрийн заалтыг үндэслэсэн байх бөгөөд газар ашиглах эрх дуусгавар болгох нэг ч заалт баримтлаагүй байдаг. Тус яаманд хандан тус өөрийн газар ашиглах эрхээсээ татгалзах тухай нэг ч удаа хүсэлт гаргаж байгаагүй атал тус компанийн ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хэмээн хууль бус гэжээ.

Гэтэл ЭХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал
жуулчлалын яаманд хандан өөрийн ашиглаж буй газраасаа татгалзах хүсэлтийг огт гаргаж байгаагүй (компанийн архивт тийм албан бичиг байхгүй) атал Байгаль орчин, аялал жуучлалын яамны сайд (хуучнаар)-ын
2016 оны 04 дүгээр сарын
14-ний өдрийн А/116 дугаар тушаалыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд
тус сургуультай холбоотой маргаанд яамнаас ирүүлсэн нотлох баримтуудтай
2019.8 23 ны өдөр танилцах явцдаа БОНХАЖЯамны сайдын өдрийн 4/116
тушаал гарч манай газар өмчлөх хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн, нэхэмжлэгч байгууллагаас өөрийн ашиглалтын газраасаа татгалзахыг хүссэн ямар ч албан бичиг байхгүй болохыг олж мэдээд нэн даруй тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ЭХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээлгэх тухай гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн Есдүгээр дагуу
2019 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 310 тоот албан бичгээр, аялал жуулчлалын яаманд хандахад тус яамнаас 2019 оны 10 дугаар сарын өдрийн 10/7080 тоот албан бичгээр Танай компанийн ерөнхий 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 18/24 тоот албан гэх хүсэлтийг үндэспэн БОНХАЖСайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-16 дугаар тушаалаар 3 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгож, Ү ХХК-д газар ашиглах эрх опгосон байна" гэх утга бүхий хариуг үзлээ. Тус хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир арга буюу шүүхэд хандахад хүрлээ.

Иймд ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу ийнхүү шүүхэд хандаж байгаа болно.

Иймд ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасныг баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаалын 1 дүгээр хавсралтын 1 дэх заалт, 2 дугаар хавсралтын хүснэгт хэсгийн 9 дэх хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа:

Э ХХК-ний нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.

Э ХХК-ний гаргасан хүсэлтийн дагуу Байгаль орчин, ногоон
хөгжил, аялал жуулчлалын сайдын 2010.10.22-ны өдрийн А/328 дугаар тушаалаар
Э ХХК-нд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 10.0 га талбай газар олгосон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016.04.14-ний өдрийн А/116
дугаар тушаалаар дээрх 10 га газраас танай цуцлах хүсэлтийн дагуу Ү ХХК-нд 3 га газар, 2017.10.03-ны өдрийн А/288 дугаар тушаалаар мөн 3 га газар Э ХХК-д тус тус олгосон.

Иймд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа буюу хөөн хзлэлцэх хугацаа дууссан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа:

Ж.Оийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.

Э ХХК-ний гаргасан хүсэлтийн дагуу Байгаль орчин, ногоон
югжил, аялал жуулчлалын сайдын 2010.10.22-ны өдр
ийн А/328 дугаар тушаалаар ЭХХК-нд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 10.0 га талбай газар олгосон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016.04.14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар дээрх 10 га газраас Э ХХК-ний хүсэлтийн дагуу Ү ХХК-нд 3 га газар, 2017.10.03-ны өдрийн А/288 дугаар тушаалаар мөн 3 га газрыг Э ХХК-д тус тус шилжүүлсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Э ХХК-ний хүсэлтийг үндэслэн холбогдох тушаалуудыг гаргасан болохоос биш Ж.О гэдэг хүний нэр дээр байсан 10 га газрыг шилжүүлээгүй болно.

Иймд дээрх нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.,

Гуравдагч этгээд Э гурпп ХХК шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа: ЭХХК, иргэн Ж.О нарын гаргасан нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э ХХК-ийг гуравдагч этгээдээр ан оролцуулж буй хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны ийн А/328 дугаар тушаалаар ЭХХК-ийн хүсэлтийг үндэслэн уггууллагад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд аялаллчлалын зориулалтаар 10.0 га газар ашиглах зөвшөөрлийг олгосон.

ЭХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх зрх бүхий этгээдийн газар салгуулж, бүртгүүлэх тухай Байгал орчин, аялал жуулчлалын яамны харъяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан хүсэлт, уг байгууллагаас гаргасан санал, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр А/288 дугаарзр ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай тушаалаар 3 га газрыг Э ХХК-д тус тус шилжүүлсэн.

Түүнчлэн Э ХХК-ийн тухайн үеийн үүсгэн байгуулагчид нь газар ашиглах эрхийг хуваах талаар ЭХХК-ийн хувьцаа эзэмшигчидтэй харилцан зөвшилцөлд хүрсэн байсан гэдэг.

Иймд ЭХХК болон иргэн Ж.О нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ү ХХК шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа:

ЭХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигч иргэн Ж.О нараас Байгаль орчин, аялал жуулчлал /БОАЖ/-ын сайдыг хариуцагчаар татан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдсаны учир нэхэмжлэлийг гардан авч танилцсан болно.

Нэхэмжлэгч ЭХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тус компаний захирлаар ажиллаж байсан, компанийн хувьцаа эзэмшигч Х.Б нь нөгөө хувьцаа эзэмшигч Ц.А*******тай хамтран 2015 оны 10 дугаар сарын 14-нд Ү ХХК-ийг байгуулсан байх бөгөөд захирал Х.Б ЭХХК-д ашиглах эрхтэйгээр олгогдсон 10 га газраас 3 га газрыг Ү ХХК-руу шилжүүлэх хүсэлт гаргасан нь хууль бус гээд үүнийгээ Компанийн тухай хуулийн 84-р зүйлийн 84.4 \Компаний эрх бүхий албан тушаалтан үүргээ зорчих 89-р зүйлийн 89.1 болон 89.1.2 \сонирхлын зөрчил бүхий этгээд, эрх бүхий албан тушаалтан\ 92-р зүйлийн 92.1\ Сонирхлын зөрчилтэй хэлцэл, түүнийг хийх журам\ -р зүйлийн заалтуудыг зөрчсөн гэдгээр үндэслэжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь ЭХХК-ийн газар ашиглах эрхийг бусдад шилжүүлэх захиргааны акт гаргах эрх зүйн үр дагавар үүсээгүй \сайдын тушаал гарахаас өмнө БОНБ Ерөнхий үнэлгээ хийлгээгүй байсан, хийлгэсэн байсан ч цаг хугацааны хувьд зөрүүтэй, газрын давхцалтай\ байхад БОНХАЖ-ын сайд тус компаний газраас 3 га газрыг хасаж, Ү ХХК-д олгосон нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг гээд сайдын Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах эрх олгох тухай 2016 оны 4 сарын 14-ний өдрийн А\166 дугаар Тушаалын 1-р хавсралтын 1 дэх хэсэг, 2-р хавсралтын 9 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү, гэжээ.

Энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Миний төлөөлүүлэгч Ү ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч, одоогийн захирал Л.Г 2016 оны 11 сарын 28-ны өдөр тус ХХК-ийн анхны үүсгэн байгуулагчид болох иргэн х.Б, Ц.А нараас Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр дурьдсан компанийг шилжүүлэн авсан байдаг юм.Компанийг шилжүүлэн авах үед тус компаний нэр дээр БОНХАЖ-ын сайдын 2016оны 04 сарын 14-ний өдрийн А\116 дугаартай тушаалын 2-р хавсралтаар ашиглалтын эрхтэйгээр олгогдсон Богдхан уулын дархан цаазат газар болох А*******ын аманд байршилтай 3 га газар байсан байна. Ашиглалтандаа 3 га газар бүхий Ү ХХК-ийг шилжүүлэн авсан Л.Г хувьд тус компани тухайн газрыг урьд нь хэрхэн шилжүүлэн авсан түүхийг мэдэхгүй, мэдэх хууль ёсны шаардлага ч байгаагүй. Учир нь: шилжүүлэн авсан Ү компани нь төрийн хуулийн дагуу албан ёсны бүртгэлтэй хууль ёсны компани байсан компаний нэр дээрх ашиглалтын эрхтэй 3 га газар ч төрийн захиргааны байгууллагаас олгосон хууль ёсны гэрчилгээ, гэрээ бүхий баримттай байсан байна.Иймд Ү компанийг шилжүүлэн авсан Л.Гын хувьд,Ү ХХК болон түүний хөрөнго болох гурван га газрын шударга эзэмшигч юм. Ү ХХК-ийн шинэ эзэмшигч, Гуравдагч этгээд Л.Г нь ЭХХК-ийн хувьцаа эзэмшигч байгаагүй тул тус компаний дотоодын асуудал,дүрэм, журмыг мэдэхгүй. Иймд мөн компанийн захирал Х.Б Компанийн тухай хуулийг зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт, тайлбар өгөх боломжгүй гэж үзэж байна.Хэрэгт цугласан нотлох баримтуудаас үзэхэд, Х.Б нь ЭХХК-ийн захирал, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий цорын ганц этгээд байсан байна. Ийм ч учраас тэрээр Хан-Уул дүүргийн 4-р хороонд 10 га газар эзэмших хүсэлтийг анх 2010 оны 9 сарын 3-нд 01\24 дугаартай өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр БОАЖ-ын яаманд гаргаж байсан байна. Мөн тус ХХК-ийн зүгээс ашиглалтын газраасаа тодорхой хэсгийг Ү ХХК-д шилжүүлэхээр гаргасан хүсэлтэд ч тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий захирал Х.Бгарын үсэгурсан. Иймд тэрхүү хүсэлтийн хууль ёсны байдал болон захирал Х.Бын бүрэн эрхэд эргэлзэх хууль зүйн үндэслэл, түүнийг магадлах шалтгаан, хуулиар хүлээсэн үүрэг БОНХАЖ-ын сайдад байгаагүй.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны БОНХАЖ-ын яамны
тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандсан 2016 оны 4 сарын 13-ны
өдрийн 194 дугаартай албан бичшт Ү ХХК-ий хүссэн газар Х*******
компаний нэр шилжүүлэхээр ирүүлсэн хүсэлттэй газартай давхцалтай байгаа мэтээр тодорхойлсон хэдий ч тухайн газар бүр өмнө нь БОАЖ-ын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-328 дугаартай тушаалаар ЭХХК-д олгогдсон газарт хамаарч байсан учир тийм давхцал байх боломжгүй гэдэг нь тухайн үедээ тодорхой байсан байна

Иймд ЭХХК-ий ашиглалтын 10 га газраас хасалг хийж,
Ү ХХК-д 3 га газар олгохоор шийдвэрлэсэн БОНХАЖ-ын сайдын 2016оны 4 сарын 14-ний өдрийн А\116 дугаартай тушаал хуульд нийцэн гарсан, хуульзөрчөөгүй гэж бид үзэж байгаа.

Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2019 оны 3
сард Х.Б нарын хувьцаа эзэмшигчдээс хувьцааг нь шилжүүлж авсан. 2019 оны 4 сарын 3 хүртэл бичиг баримтуудыг хүлээж аваад компанийн газраас 6 га газар Х.Б нарын байгуулсан компаниудад шилжсэнийг олж мэдсэн. БОАЖ-ынсайдад тухайн асуудлаар 2019 оны 4 сарын 23-нд гомдол гаргасан. Сайд гомдлыг шийдвэрлэх боломжгүй, Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.3-т заасан
дагуу шүүхэд нэхэмжлэл гаргана уу, гэсэн хариу ирүүлсэн гэжээ.

Хэргээс үзэхэд

БОАЖын яам 2019 оны 5 сарын 22-ны өдрийн 03\3433 дугаартай албан бичгээр ЭХХК-ий хувьцаа эзэмшигч Ж.Оийн дурьдсани хүсэлтэд хариу өгөхдөө , -шүүхэд нэхэмжлэл гарга гээгүй, харин Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.3-т заасан гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн, гэж мэдэгдсэн байна.

Гуравдагч этгээд болох Ү ХХК-ий хувьд, 2016 онд тухайн 3 га газрыг шилжүүлж аваад, 2017 онд уул талбайгаа тойруулан газар дээр байгаа хүний нүдэнд байтугай огторгуйгаас дурандахад харагдах хамгаалалтын хашаа барьж, хашаандаа гэр барьж сахиултай болгох зэрэг арга хэмжээ авсан байдаг. ҮүнийгОзахирал олж хараагүй, юуны учир компанийх нь \сургуулийн\ газарт тусгайлсан хашаа баригдсаныг лавлан тодруулахгүй байх ямар ч боломжгүй юм. Мөн бидэнэхүү газар дээр газар шорооны ажил хийж, бохирын шугам \100-гаад сая төгрөг зарцуулсан\ татсан. Энэ ажлын явцыг ч харахгүй өнгөрөх боломжгүй.

Мөн БОАЖ-ын яамны цахим мэдээллийн сангаар газрын хөдөлгөөн ямагт
мэдээлэгдэж байдаг. Иймд 2016 онд компанийх нь газар өөр компанид шилжсэн
гэдгийг 3 жилийн дараа компаний хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргааны
асуудал шийдвэрлэгдэх шатанд олж мэдсэн мэтээр нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үнэнд нийцээгүй байна. Иймд түүний тус шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийг ЗХШХШ тухай хуулийн 54-р зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах ёстой гэж үзэж байна

Дараагийн асуудал. Иргэн Ж.О нь ЭХХК-ий хувьцаа эзэмшигч болохоос бус компани биш. ЭХХК болон иргэн
Ж.О нар нь хуулийн өмнө тусдаа эрх, үүрэг, хариуцлага хүлээдэг бие даасан субъектууд тул компаний ашиглалтад олгогдсон газрын асуудлаар иргэнОшүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй субъект биш юм. Өөрөөр хэлбэл, түүний нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах бас нэгэн үндэслэл нь энэ байна.

Иймд Ү ХХК-д газар шилжүүлэн олгосон БОАЖ-ын сайдын 2016 оны 4 сарын 14-ний өдрийн 116 -р тушаалын 1 болон 2-р хавсралтын холбогдох заалтуудыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг өмнө дурьдсан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ү ХХК-ийн өмгөөлөгч Д.Н******* шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа:

ЭХХК нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /БОАЖ/-ын сайдыг хариуцагчаар татан тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тус компанийн эзэмшлийн 10 га газраас хувьцаа эзэмшигч Х.Б, Ц.А нар өөрсдийн нэр дээр байгуулсан Ү ХХК руу 3 га газрыг салган авч, БОНХАЖ-ын сайдаар 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаартай хууль бус тушаал гаргуулан авсан гэдгийг дурьдсаны дээр сайдын энэхүү тушаалыг нэхэмжлэлдээ нотлох баримт болгон хавсаргасан байдаг. Харин нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо энэ тушаалыг орхигдуулж, зөвхөн Э компанид шилжсэн 3 га газартай холбогдсон БОАЖ-ын сайдын 2017 оны А\288 тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн байдаг юм.

Харин тус компаний хувьцаа эзэмшигч иргэн Ж.О нь монхүү нэхэмжлэлээс 2 хоногийн дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ сайдын дурьдсан 2 тушаалыг хоёуланг хүчингүй болгох шаардлага гаргасан байдаг бөгөөд тэрээр 2019 оны 3 дугаар сард Х.Б нарын хувьцаа эзэмшигчдээс хувьцааг нь шилжүүлж аваад, 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл бичиг баримтуудыг хүлээлцэж байхдаа компаний газраас 6 га газар Х.Б нарын байгуулсан компаниудад шилжсэнийг олж мэдсэн. Ингээд БОАЖ-ын сайдад тухайн асуудлаар 2019 оны 4 сарын 23-нд гомдол гаргасан. Сайд гомдлыг шийдвэрлэх боломжгүй, Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.3-т заасан дагуу шүүхэд нэхэмжлэл гаргана уу, гэсэн хариу ирүүлсэн гэж тайлбарласан байдаг.

Гэвч хэргээс үзэхэд:

БОАЖ-ын яам 2019 оны 5 сарын 22-ны өдрийн 03\3433 дугаартай албан бичгээр Э******* гарден' ХХК-ий хувьцаа эзэмшигч Ж.Оийн дурьдсан хүсэлгэд хариу өгөхдөө , -шүүхэд нэхэмжлэл гаргаж гээгүй, харин Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.3-т заасан гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн, гэж мэдэгдсэн байдаг.

Бид иргэн Ж.Оийн гаргасан энэхүү нэхэмжлэлд 2019 оны 10 дугаар сард тодорхой тайлбар өгсөн байгаа.

Харин БОНХАЖ-ын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А\116 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар ЭХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 25-нд тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь өөрсдийнх нь нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа өнгорсөн нөхцөл байдлыг ямар нэг байдлаар залруулах арга эрэлхийлсэн шинжтэй харагдаж байна. Энэ нь:

БОАЖ-ын яамнаас тус сургуультаи холбоотои маргаанд ирүүлсэн нотлох баримтуудтай танилиах явцдаа БОНХАЖ-ын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-
ний өдрийн А\116 дугаартай туишал гарч манай газар
өмчлөх хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн, нэхэмжлэгч байгууллагаас өөрийн ашиглалтын газраасаа татгалзахыг хүссэн ямар ч бичиг байхгүй болохыг олж мэдээд, нэн даруй тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ЭХХК-ий газар ашиглах эрхийг сэргээлгэх тухай гомдлыг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны одор гаргасан яамнаас ... танай компаний ерөнхий захирал Х.Бын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 18\24 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн БОНХАЖ-ын сайдын 2016 оны 4 дүгээр сарыи 14-ний одрийн А\116 дугаартай тушаалаар 3 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгож, Ү ХХК-дгазар ашиглах эрх олгосон байна" гэсэн хариу ирүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна, гэсэн үндэслэлүүд зааснаас тодорхой байна.

Гэтэл тус компанийн 2019 оны 5 дугаар сарын 27-нд тус шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлд БОНХАЖ-ын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А\116 дугаартай тушаал хууль бус болох тухай дурьдаж байсан хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаас харвал бүр 4 сард ч тухайн тушаал хууль бус болох тухай мэдэж байсан байж болохоор/

Түүнчлэн тус компаний хувьцаа эзэмшигч Ж.О мөн л нэхэмжлэл гаргасан тэр үедээ л тушаалыг хууль бус гэж үзэж байсан ч 2019 оны 5 дугаар сарын 29-нд энэхүү тушаалыг хүчингүй болгуулахаар мон хуульд заасан хугацаа хэгрүүлэн нэхэмжлэл гаргаж байсан үйл баримтуудаас үзэхэд тус компаний хувьд БОАЖ-ын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А\116 дугаартай тушаалтай холбогдсон аливаа асуудлаар гомдол, нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаагаа алдсан байна.

Үүнээс гадна тус компани нэхэмжлэгч байгууллага өөрийн ашиглалтын газраасаа татгалзахыг хүссэн ямар ч бичиг байхгүй болохыг олж мэдээд нэхэмжлэл гаргаж байна гэсэн байдаг.

Харин хавтасг хэрэгт авагдсан нотдлох баримтуудаас үзэхэд:

Нэхэмжлэгч ЭХХК 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдор
А*******ын аман дахь өөрийн ашиглаж буй 10 га газраасаа 3 га газрыг Ү компанид шилжүүлж, компанийхаа газраас хасалт хийх хүсэлтийг
БОНХАЖ-ын яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд гаргаж байсан байх ба Ү ХХК ч мон өдөр 28 дугаартай албан бичгээр 3 га газрыг шилжүүлэн авах хүсэлтээ мөн газарт илэрхийлж байсан байна. БОНХАЖ-ын сайд чухамдаа энэхүү хүсэлтийг үндэслэн тушаал гаргасан нь тодорхой юм.

Ийнхүү нэхэмжлэгч компани өөрийн газраасаа 3 га газар бусдад шилжүүлэх
хүсэлтийг өөрсдөө гаргачихаад, хүсэлтийг нь хангасан сайдтай өнөөдөр маргах
болсон нь ойлгомжгүй асуудал.

Өмнө дурьдсаныг үндэслэн ЭХХК-ийн ашиглалтын 10 га
газраас хасалт хийж, Ү ХХК-д 3 га газар олгохоор шийдвэрлэсэн
БОНХАЖ-ын сайдын 2016 оны 4 сарын 14-ний одрийн А\116 дугаартай гушаал гаргах ажиллагаа нэхэмжлэгч компанийн хүсэлтээр хийгдсэн хуульд нийцэн гарсан, хууль зөрчөөгүй гэж бид үзэж байгаа.

Иймд тус компанийн нэхэмжлэлийг ЗХШХШ тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ЭХХК болон Ж.О нь Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэг, 2 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг болон Байгаль Орчин Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаалын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэг, 2 дугаар хавсралтын 9 дэх хэсэг тус тус хүчингүй болгуулах -ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж тус тус хуульчилсан байна.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9-д тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох гэж тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан байна.

Дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 9-д заасан зохицуулалтыг үндэслэн Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам-ыг баталсан байна.

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 2 болон 3 дугаар бүлгээр газар ашиглах хүсэлт гаргах, газар ашиглах зөвшөөрөл олгох харилцааг зохицуулсан байна.

Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтууд болон дээрх журмаас үзэхэд газар ашиглах хүсэлт гаргах, газар ашиглах зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхэд компанийн гүйцэтгэх захиралд хүсэлт гаргах эрх олгогдсон эсэх, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл зэрэг эрх бүхий байгууллагаас гүйцэтгэх захиралд газар ашиглахтай холбоотой хүсэлт гаргах эрхийг олгосон эсэхийг захиргааны байгууллага буюу Байгаль орчны сайд шалган үзэх үүрэгтэй талаарх зохицуулалтууд тус хуулиуд болон уг журамд тусгагдаагүй байна.

ЭХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрий №78/24 тоот болон 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №144 тоот хүсэлтүүдээс[1] үзэхэд ЭХХК-ийн буюу тус компанийн гүйцэтгэх захирлын хүсэлтүүдийг үндэслэн маргаан бүхий газруудын ашиглах эрхийг Э ХКК болон Ү ХХК-иудад олгосон байна.

Өөрөөр хэлбэл ЭХХК-ийн өөрийнх нь хүсэлтүүдийг үндэслэн маргаан бүхий газрын ашиглах эрхийг Ү ХХК болон Э ХХК-иудад олгосон байх тул гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон сайдын тушаалуудыг шүүхээс хууль бус гэж үзэх боломжгүй.

Маргаан бүхий газрын тодорхой хэсгүүдийг ашиглах эрхийг Ү ХХК болон Э ХХК-иудад ашиглуулахыг буюу шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэлтүүдийг гаргах үед ЭХХК-ийн гүйцэтгэх захирлаар Х.Б ажиллаж байсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа[2] болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.

Иймд ЭХХК-ийн өөрийнх нь хүсэлтүүдийг үндэслэн холбогдох тушаалуудыг гарган маргаан бүхий газруудыг гуравдагч этгээдүүдэд шилжүүлсэн болохоос биш Ж.О гэдэг хүний нэр дээр байсан газрыг шилжүүлээгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж зааснаас үзэхэд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох шийдвэр гаргах нь яамны буюу сайдын бүрэн эрх байх ба уг эрх хэмжээнийхээ хүрээнд сайд 2017 оны А/288 дугаар, 2016 оны А/116 дугаар тушаалуудыг гаргасан байна.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Б нь Компанийн тухай хуулийн 84, 89, 92 дугаар зүйлүүдийн холбогдох заалтуудыг зөрчиж, сонирхлын зөрчил үүсгэж, сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн, компаний хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авалгүйгээр өөрийн үүсгэн байгуулсан нэгдмэл сонирхолтой компанид компанийн эзэмшилд байсан газрын ашиглах эрхийг шилжүүлж, сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн гэсэн агуулгаар тайлбарлан, энэ үндэслэлээр маргаж байна.

Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь өөрийн ажиллаж байгаа болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанитай дор дурдсан харилцаанд орсон бол компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээдэд тооцогдоно:, 89.1.2-д хэлцлийн нөгөө тал болон оролцож байгаа, эсхүл уг хэлцэлд төлөөлөгч буюу зуучлагчаар оролцож байгаа хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл энгийн хувьцааны /ногдол хувийн/ 20-оос дээш хувийг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа;, 89.1.4-д хэлцлийн үр дүнд шууд буюу шууд бусаар үүсэх орлогоос хувь хүртэж байгаа, 90 дүгээр зүйлийн 90.1-д Сонирхлын зөрчилтэй хэлцлийн улмаас компани, түүний хараат болон охин компанид учирсан хохирлыг гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө., 90.2-т Компанийн энгийн хувьцаа эзэмшигч болон компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 90.1-д заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй., 93 дугаар зүйлийн 93.1-д Энэ хуулийн 89.1-д заасан этгээд нь энэ хуулийн 91, 92 дугаар зүйлийн шаардлага, журам зөрчсөний улмаас компани буюу түүний хараат болон охин компанид учруулсан хохирлын хэмжээгээр, эсхүл хэлцлийн үр дүнд авсан зүйлээс олсон ашгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ., 93.2-т Энэ хуулийн 89.1-д заасан этгээдтэй байгуулсан хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх Компанийн тухай хуулийн зохицуулалтуудаас үзэхэд компанийн эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргаан нь нийтийн эрх зүйн биш харин хувийн эрх зүйн буюу иргэний эрх зүйн харилцаанаас шалтгаалан үүссэн маргаан болох нь тодорхой бөгөөд компанийн гүйцэтгэх захирал сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн эсэхтэй холбоотой, сонирхлын зөрчилтэй хэлцэлд тооцох эсэх, сонирхлын зөрчилтэй хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус тооцох эсэхтэй холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх хувийн эрх зүйн маргаан юм.

Тодруулан хэлбэл компанийн гүйцэтгэх захирал нь маргаан бүхий газрын ашиглах эрхийг шилжүүлэх хүсэлт гаргасныг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн гэж үзэх эсэх, сонирхлын зөрчилтэй хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус тооцох эсэх зэрэг нь иргэний хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх хувийн эрх зүйн маргаан бөгөөд энэ асуудлаар нэхэмжлэгч нь иргэний хэргийн шүүхэд хандах эрх нь нээлттэй юм.

Иймд компанийн гүйцэтгэх захирал нь газрын ашиглах эрхийг шилжүүлэхтэй холбоотой хүсэлт гаргахдаа хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авсан эсэх зэрэг гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн иргэний эрх зүйн нөхцөл байдлыг хариуцагч буюу сайд шалган тодруулах үүрийг хуулиар хүлээгээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй буюу Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр тайлбарлаж байгаа нэхэмжлэгч талын тайлбарууд үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Мөн Х******* ХХК-ны газартай давхцалтай гэх буюу Х******* ХХК-ны нэр шилжүүлэхээр ирүүлсэн хүсэлттэй газарт хамаарагдаж буй болохыг тодорхойлов гэх Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №194 тоот албан бичиг нь санамсаргүй, техникийн алдаатай гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг ба маргаан бүхий газрууд бусдын газартай давхцалгүй, ЭХХК-д ашиглах эрх олгосон байсан газрыг Ү ХХК болон Э ХХК-иудад ашиглуулах шийдвэр гаргасан тул энэ маргаанд газрын давхцлын асуудал яригдахгүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэлгүйгээр гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж заасан зохицуулалт байгаа тул ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг заавал газар ашиглах эрх олгосон тушаал гаргахаас өмнө хийсэн байхыг шаардахгүй, төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийсэн байвал хуулийн шаардлага хангана гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж заасан байна.

Иймд хуулийн дээрх зохицуулалтад ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийх боломжтой байдлаар зохицуулсан байх тул Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэлгүйгээр гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчсөн гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь ЭХХК-ийн анх олгосон 10 га газраас 3 га газрыг нь Ү ХХК-д, 3 га газрыг нь Э ХХК-д олгосон атлаа тус компаниудад олгосон газарт холбогдох ЭХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэрийг гаргаагүй нь хуульд нийцэхгүй, газар ашиглах эрхийг дуусгавар болгохтой холбоотой хуулийн заалтыг баримтлах ёстой, ЭХХК-ийн 10 газраас 6 га газрын ашиглах эрхийг нь дуусгавар болгож байгаа бол газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосон шийдвэрийг гаргах ёстой байсан, газар ашиглах эрхийг дуусгавар болгохтой холбоотой хуулийн заалтыг баримтлах ёстой гэсэн агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь сайдын 2016 оны А/116 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар ЭХХК-ийн 3 га газарт холбогдох газар ашиглах эрхийг дуусгавар болгож, харин 2 дугаар хавсралтаар Ү ХХК-д газар ашиглах эрх олгосон, мөн сайдын 2017 оны А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар ЭХХК-ийн 3 га газарт холбогдох газар ашиглах эрхийг дуусгавар болгож, харин 2 дугаар хавсралтаар Э ХХК-д газар ашиглах эрх тус тус олгосон нь байх ба үүнээс үзэхэд маргаан бүхий сайдын тушаалууд нь зорилгодоо нийцсэн байх зарчимд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 974 тоот дэмжих албан бичиг нь сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 тушаалаас хойш гарсан нь хууль зөрчсөн гэж тайлбарлан маргаж буй боловч захиргааны байгууллагууд хоорондын харилцааны буюу яам болон түүний харъяа байгуулагуудын хоорондын албан хэргийн харилцааны асуудал нь маргаан бүхий сайдын тушаалыг шүүхээс хууль бус гэж дүгнэх үндэслэл болохгүй буюу нэхэмжлэлийг хангах хэмжээний үндэслэл болж чадахгүй юм.

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 974 тоот албан бичиг гарсан талаар тайлбарлаж буй хэдий ч тус албан бичиг нь яаманд буюу газрын хувийн хэрэгт байхгүй /шүүхээс яамны бичиг баримтад үзлэг хийж, үүнтэй холбоотой бүх нотлох баримтууд, газрын хувийн хэрэг зэргийг бүрэн гүйцэд үзэж шалгасан/, харин газрын хувийн хэрэгт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн № 809-10 тоот санал хүргүүлэх тухай хоёр албан бичиг[3] авагдсан болно.

Иймд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн № 809-10 тоот санал хүргүүлэх тухай хоёр албан бичиг хэрэгт авагдсан тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 974 тоот дэмжих албан бичиг нь сайдын 2017 оны А/288 тушаалаас хойш гарсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй төдийгүй баримтаар нотлогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь маргаан бүхий сайдын тушаалуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь ЭХХК-ийн өөрийнх нь хүсэлтүүдийг үндэслэн маргаан бүхий газрын ашиглах эрхийг Ү ХХК болон Э ХХК-иудад олгосон байх ба ЭХХК-ийн өөрийнх нь хүсэлтүүдийг үндэслэн гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчөөгүй талаар дээр дүгнэсэн, энэхүү үйл баримт нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлийг хангаж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь Байгаль орчин, аялал жуучлалын яам нь ЭХХК-ийн эзэмшлийн 10 га газрыг Х*******ны барьцаанд байгаа гэдгийг судлан үзэлгүйгээр гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журамд ашиглах эрхтэй газрыг буюу газар ашиглах эрхийг барьцаалж болох талаарх зохицуулалт байхгүй тул хариуцагчийг буруутгах боломжгүй ба манай газрыг Х*******ны барьцаанд байгааг хариуцагч шалгаж үзэх үүргээ биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 9, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, Компанийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэг, 2 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг болон Байгаль Орчин Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/116 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэг, 2 дугаар хавсралтын 9 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч ЭХХК-ийн болон Ж.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ЭХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/-төгрөгийг болон нэхэмжлэгч Ж.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 158 хуудасны б тал болон 177 дугаар хуудас

[2] Нотлох баримтын хавтасны 2 дугаар хуудас болон 2 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар хуудасны б тал болон 174 дүгээр хуудас, мөн 243 дугаар хуудас