Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 136/шш2018/00309

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 136/ШШ2018/00309

Дорноговь аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д аймаг, Д сум, * дугаар багт оршин суух И х овогт Цийн Н /РД: ********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймаг, А сум, Н багт оршин суух И ж овогт Шгийн Б /РД: **********/-д холбогдох

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н, хариуцагчийн өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ;

Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2001-2003 онд Ш.Бтай гэр бүл болохоор дотно харилцаатай байсан. Гэвч Ш.Б нь хэсэг хугацааны дараа өмнөх гэр бүлтэйгээ амьдрах шийдвэр гаргаад явсан. Би том хүү Н.Пыг 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрүүлсэн. Одоо 16 настай. Д аймгийн Д суманд миний хүү 9 жил сураад өнгөрсөн жил Г-С аймгийн М с үийн төвд сургаж байгаад 1 жилийн чөлөө авсан. Би хариуцагчтай ярилцаж тохиролцохгүй. Иймд Ш.Быг Н.Пын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргаж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг өгөх асуудлын талаар нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцмээр байна. Энэ нь хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд харшлах зүйл болохгүй учраас хариуцагчийн надад тавьж байсан саналыг нь нэхэмжлэгчид тавих хүсэлтэй байна. Хариуцагчийн зүгээс хүүхдийн тэтгэлгийг төлнө гэж байсан. Гэхдээ хүүхдийг 18 нас хүртэл 2,000,000 төгрөгийг бөөнд нь төлье гэсэн юм. Энэ мөнгийг 2018 оны 11 дүгээр сард 1,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 1,000,000 төгрөгийг хаврын улирал болохоор ноолуур гарах үеэр өгөөд дуусгая гэсэн юм. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн гаргах саналыг сонсмоор байна. Надад эвлэрэх санал тавих эрх хэмжээний итгэмжлэл олгогдоогүй. Гэхдээ миний үйлчлүүлэгчийн зүгээс надад энэ саналыг тавьсан юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч өөрөө оролцоогүй боловч ирээд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурах боломж байгаа учраас би энэ саналыг тавьсан юм гэв.

Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Нтай 2001-2003 онд гэр бүл болохоор дотно харилцаатай байгаагүй тул Н.П миний хүүхэд биш эцэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Ш.Бт холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч Ш.Б нар нь гэрлэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх ба тэдний дундаас 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүү Н.П төрсөн ба хүү Н.П нь эх Ц.Наар овоглон төрсний бүртгэлд бүртгэгджээ. /хх-7 дугаар тал/,

Шүүх хариуцагчийн хүсэлтээр Н.Пын эцэг Ш.Б мөн эсэхийг шинжилгээгээр тогтоохоор Шүүхийн Шний Үндэсний хүрээлэнг шинжээчээр томилжээ.

Шүүхийн Шний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 7064 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд .....Ш.Б нь Н.Пын биологийн эцэг байх боломжтой байна... гэжээ.

Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар И ж овогт Шгийн Б нь 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Н.Пын эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Ш.Баас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулан 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Н.Пыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ш.Баас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 48,665 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Баас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, мөн 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Н.Пын эцэг нь И ж овогт Шгийн Б нь мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Н.Пыг эцэг Ш.Б тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч Ш.Баас сар бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Н.П-д хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Баас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ш.Баас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 48,665 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА