Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2021/00938

 

 

 

 

  2021         11         19                                            151/ШШ2021/00938

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Говь ХК-ийн байр, 3 давхар, 301 тоотод байрлах ““““““““““ХК ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр баг, Эрдэнэ-Уул гэх газар байрлах................. ХХК-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Сансар үйлчилгээний төвд байрлах “““““““““““““““““““““” ХХК,

Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгах тухай нэхэмжлэлд 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, Л.Мөнхдөл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, Н.Бямбадорж, Д.Үнэнбат, хариуцагчийн өмгөөлөгч С.Санчир, Н.Мэнд-Амар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул, Л.Энхжаргал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ““““““““““ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

““““““““““” XXK нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Өнөөдөр сониноор дамжуулан түрээслэгч сонгон шалгаруулах талаар нээлттэй сонгон шалгаруулалтын урилгыг зарласан бөгөөд сонгон шалгаруулагчаас зарласан түрээсийн санал хүлээн авах тухай урилгыг ““““““““““XK нь худалдан авсан. Уг санал хүлээн авах урилгад заасан шаардлагад нийцүүлэн холбогдох компанийн баримт бичиг, сонгон шалгаруулалтын баримт бичгийг -д 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр урилгад заасан хугацаанд хүлээлгэн өгсөн.

““““““““““ XXK-аас сонгон шалгаруулалтын дүнг оролцсон аж ахуй нэгжүүдэд 2020 оны 5 дугаар сард мэдээлэхээр сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан боловч тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хойшлуулсан тухай и-мэйлийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр       [email protected] и-мэйл хаягаас ирүүлсэн байдаг. Сонгон шалгаруулалт зарласан баримт бичигт заасан хугацааг удаа дараа баримталдаггүй... C/C 313-2 талбайд зарласан сонгон шалгаруулалтад манай компанийг тэнцээгүй буюу шалгараагүй талаар  нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр [email protected] и-мэйл хаягаас бидэнд мэдээлсэн.

Уг дүнг мэдээлэхдээ манай компани ямар шалтгааны улмаас тэнцээгүй, сонгон шалгаруулагчаас ямар шаардлагыг хангаагүй талаарх тодорхой хариуг бидэнд ирүүлээгүй.

Монгол Улсын Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2-т Уралдаант шалгаруулалтын болзолд гүйцэтгэх ажил, түүний хугацаа, тодорхой эрх олгох нөхцөл, шагналын тоо, хэмжээ, гүйцэтгэсэн ажил буюу төслийг шалгаруулах журам, хугацааг тодорхой заах бөгөөд эдгээрээс бусад нөхцөлийг оруулж болно гэж хуульчлан тогтоосон.

Гэтэл  нь нээлттэй сонгон шалгаруулалт гэж зарладаг боловч сонгон шалгаруулалтын явц, сонгон шалгаруулах комисс, шалгаруулалтад оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийг ямар шалгуураар үнэлж дүгнэх, түүнд холбогдох дүрэм журам болон хэзээ хэрхэн шалгаруулж дүгнэх нь тодорхойгүй, хаалттай байдлаар хийгддэг, оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн гомдол гаргах эрхийг хааж Үндсэн хуулиар олгогдсон шүүхэд хандах эрхийг хязгаарласан баталгааг гаргуулж авсан зэрэг нь сонгон шалгаруулалтыг нээлттэй, шударга явуулаагүй бөгөөд оролцогч аж ахуйн нэгжүүдийг шударгаар өрсөлдөх боломжийг хаасан, Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулийг ноцтой зөрчиж сонгон шалгаруулалт явуулж ““““““““““ХК-ийн эрхийг зөрчсөн болно.

Нэгд, Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.5-д “Хэрэв болзол өөрчлөгдөх шалтгаан нөхцөл байвал түүнийгээ анх зарласан журмаар мэдэгдэнэ” гэж хуульчилсан. Болзол гэдэгт хугацаа орно. Тэгэхээр хариуцагч тал болзлоо өөрчилснийг мэдэгдэхдээ хууль зөрчсөн. Хоёрт, журам нь гүйцэтгэсэн ажил буюу төслийг шалгаруулах журам гэсэн байдаг. Энэ журмаа хариуцагч тал урилга нь журам юм гэж тайлбарладаг. Журам гэдэг нь тухайн сонгон шалгаруулалт явуулах аргачлал, үр дүн, үндэслэл болон шалгаруулалт явуулах талаар тодорхой байх ёстой. Тэгэхэд урилгад сонгон шалгаруулалтын аргачлал, үр дүн, үндэслэлийг олон нийтэд танилцуулахгүй ба аливаа асуултад хариулт өгөхгүй гэсэн байдаг. Олон нийт гэж оролцсон талуудыг хэлж байгаа юм. Урилга гэдэг нь тухайн сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгжүүдэд оролцохыг хүссэн баримт юм. Мөн урилга дээрээ журам байхгүй буюу аргачлал бүх зүйлийг хаалттай гэж заасан нь урилгыг худалдаж авснаараа бид түүнийг хүлээн зөвшөөрсөн гэсэн зүйл биш.

Гуравдагч этгээдийн зүгээс дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж их хэмжээний хөрөнгө оруулсан гэж тайлбарлаж байна. Энэ асуудал нь хэрэгт хамааралгүй.

Иймд  талбай түрээслэгчийг сонгон шалгаруулалтыг үнэлж дүгнэхдээ хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн байх тул Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжид талбай түрээслэгчээс санал авах тухай 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр С/С 313-2 талбайд зарласан сонгон шалгаруулалтын урилгын дагуу хийгдсэн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч -ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын менежментийг хэрэгжүүлэхээр 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж байна.  болон Үндэсний хөгжлийн газрын хооронд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын менежмент төсөл-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг байгуулсан. Тус концессын гэрээгээр олгосон эрхийн хүрээнд  нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламж болох терминал дахь зарим түрээсийн талбайд түрээслэгч сонгон шалгаруулахаар “Түрээсийн санал хүлээн авах урилга”-ын дагуу саналыг хүлээн авч, шалгаруулалт хийсэн.

Тус сонгон шалгаруулалт нь шударга байдлыг хангах үүднээс зохион байгуулагдсан бөгөөд концессын гэрээний дагуу  нь заавал сонгон шалгаруулалт зарлан явуулах үүрэг хүлээгээгүй. Ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр үйл ажиллагаа эрхлэх этгээдийг шууд сонгож гэрээг шууд байгуулах бүрэн эрх олгогдсон байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлдээ  нь Монгол улсын Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2-т заасныг зөрчсөн гэж үзсэн байна. -ийн бэлтгэсэн түрээсийн санал хүлээн авах урилга нь Монгол улсын Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2-т заасныг зөрчөөгүй буюу дүрэм, журам хугацаа нь дүрэмд маш тодорхой тусгагдсан байгаа.

Сонгон шалгаруулалтад оролцсон компаниудын ирүүлсэн баримт бичиг, мэдээлэл нь борлуулалтын орлого, барааны татан авалт, зардал гэх зэрэг бизнесийн нарийн мэдээллүүдийг агуулсан байх бөгөөд тэдгээрийг өөр хооронд нь харьцуулсны үндсэн дээр сонгон шалгаруулалт явуулсан.

 нь аж ахуйн нэгжүүдийн гомдол гаргах эрхийг хаасан гэж нэхэмжлэлдээ дурдсан байсан. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг бусад компаниудад задруулах, ямар компанитай харьцуулахад нэхэмжлэгч ““““““““““ХК нь шаардлага хангахгүй байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэх ямар ч боломжгүй. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсний үндсэн дээр сонгон шалгаруулалтад оролцсон байдаг.

Сонгон шалгаруулалтын явцад оролцогч компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах, шаардлагатай бол тодруулга авах зэрэг үйл ажиллагаанууд хийгдэж байсан. Нэхэмжлэгч компани нь тухайн үед ямар нэгэн гомдол, санал гаргаж байгаагүй. Сонгон шалгаруулалт явагдаж өнгөрснөөс хойш бусад аж ахуйн нэгжүүдээс ямар ч гомдол гаргаж байгаагүй. Мөн өрсөлдөгч нарынхаа мэдээллийг цуглуулах ямар ч оролдлого хийж байгаагүй. Зөвхөн ““““““““““ХК-аас удаа дараа нэхэмжлэл гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ашиглаж бусад компаниудын мэдээ мэдээллийг цуглуулах зэрэг үйлдэж гаргаж байгаа нь илт байна.

Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтын болзлоо өөрөө зөрчиж бусад оролцогч компаниудын мэдээллийг олохын тулд Монгол улсын Шүүхийн нэр хүндийг ашиглаж байна. -ийн зүгээс хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарлах нь хууль зүйн болон ёс зүйн хувьд үндэслэлгүй.

Түүнээс гадна сонгон шалгаруулалт явуулснаас хойг нэг жил орчим хугацаа өнгөрсөн. Тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан компани нь тухайн талбайд багагүй хэмжээний хөрөнгө оруулж, татваргүй барааны дэлгүүр нээх бэлтгэл ажлыг хангасан. 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шинэ нисэх онгоцны үйл ажиллагаа явж эхэлсэн тул тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан компани нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Эдгээр байдлыг үл харгалзан дахин сонгон шалгаруулалт явуулах нь илүү үнэлгээ авч шалгарсан компанид багагүй хохирол учруулах нь ойлгомжтой байна. ““““““““““ХК нь дахин сонгон шалгаруулалт зарлахад шалгарна гэсэн баталгаа байхгүй.

Иргэний хуулийн 421 дүгээр зүйлд заасан зохих журмыг тогтоож, сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан. Уг баримтын 7.2-т сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримт бичгийг үндэслэн түрээслэгчийг сонгон шалгаруулах журамд нийцсэн байдал болон бизнесийн туршлагын нэгдсэн үнэлгээгээр хийнэ гэсэн тодорхой заалт байдаг. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийг харьцуулсан үнэлгээнүүдийг тодорхой харж болно.  анх сонгон шалгаруулалт зарлахдаа хэд хэдэн талбайд сонгон шалгаруулалт зарласан. Материал хүлээж авах үед бидний төлөвлөж байснаас илүү их хэмжээний оролцогчид материал ирүүлсэн. Жишээ нь, маргаан бүхий талбайд нийт 8 компани материал ирүүлсэн. Нэг компанийн ирүүлсэн материалын дундаж хуудас нь 700-800 байсан. Тиймээс сонгон шалгаруулалт хийж, үнэлгээ гаргахад хугацаа хангалтгүй, амжихааргүй учир албан ёсоор нэхэмжлэгч компанид и-мэйлээр үр дүн мэдэгдэх хугацааг хойшлуулсан тухай мэдэгдсэн. Мөн анх сонгон шалгаруулалт явуулах, үр дүнг мэдэгдэх хэсэгт сонгон шалгаруулалтын үр дүнг бүх оролцогчдод и-мэйлээр эсхүл утсаар мэдэгдэнэ гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгч тал түүнийг үгүйсгэдэггүй.

 2020 оны 5 дугаар сард сонгон шалгаруулалтын үр дүн мэдэгдэх хугацааг хойшлуулсан тухай албан ёсоор цахимаар буюу и-мэйлээр мэдэгдсэн. Энэ нь анх нэхэмжлэгч талын худалдаж авсан сонгон шалгаруулалтын баримт бичигт дурдагдсан байдаг. Тийм учир сонгон шалгаруулалт заасан журмын дагуу явагдсан гэж үзнэ. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдүүдтэй хийсэн уулзалт гэж тайлбарладаг. Түүнийг нэхэмжлэгч тал буруугаар тайлбарлаж байна. Сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн ерөнхий шаардлагыг хангасан компаниудтай тодруулга хийж ганцаарчилсан уулзалт хийсэн. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд компанийг хооронд нь харьцуулсан үнэлгээнээс харахад хэд хэдэн анхаарах зүйл байдаг.

Нэхэмжлэгч ““““““““““ХК-ийн хувьд татваргүй барааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах үйлчилгээний С/С-313-2 дугаартай талбайд сонгон шалгаруулалтын материал ирүүлсэн боловч үйл ажиллагааны туршлага, борлуулалт, бүтээгдэхүүний төрөл, ажиллах хүч зэрэг нь бусад оролцогч компаниудын хувьд хангалтгүй байсан учир шалгараагүй. Тийм учир нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “““““““““““““““““““““” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Гуравдагч  этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн байр суурьтай оролцож байна. “Өнөөдөр” сонинд зарласан сонгон шалгаруулалтыг хараад үүнд оролцох боломжтой гэж үзэж нийт 518 хуудас бүхий хоёр боть баримтыг тухайн сонгон шалгаруулалт зарласан компанид хүргүүлсэн байдаг. “Өнөөдөр” сонинд зарлагдсан урилга дээр монгол болон англи хэл дээр ямар шат дараалалтайгаар сонгон шалгаруулалт явуулах талаар тодорхой дурдсан байдаг. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч компани нь манай компанийг сонгон шалгаруулалтад шалгарсан учир гэрээ байгуулах боломжтой болсон талаар хариуг хүлээн авснаар үйл ажиллагаагаа эхэлж одоогоор  шинэ нисэх онгоцны буудалд дэлгүүрээ нээж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ сонгон шалгаруулалт зохих журмын дагуу явуулаагүй, хэрхэн “““““““““““““““““““““” ХХК-ийг шалгаруулсан нь тодорхойгүй байна гэдэг. “Өнөөдөр” сонинд сонгон шалгаруулалтыг зарлахдаа маш тодорхой дурдсан байдаг. Үүнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагыг оролцох боломжийг олгосон. Мөн 9 төрлийн шаардлагыг маш тодорхой дурдсан байсан. Тэгэхээр нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаас харахад “““““““““““““““““““““” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцсон бусад компаниудаас илүү өндөр үнэлгээ авсан нь тодорхой харагддаг. Мөн хугацааны тухайд уралдаант шалгаруулалтын болзолд заасан хугацаа бусад хүчин зүйлсийг өөрчлөхийг хуулиар хориглоогүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 421 дүгээр зүйлд зааснаар уралдаант шалгаруулалт зохион байгуулж байгаа этгээд тэдгээрийг өөрчлөх эрхтэй. Түүний дагуу тодорхой нөхцөл байдлын улмаас сонгон шалгаруулалтын дүнг зарлах хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулсан. Түүнийг и-мэйлээр албан ёсны хуудаснаас компаниудад мэдэгдсэн байдаг. Түүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаагаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгч талын эрх ашиг хэрхэн сэргэх, нөгөөтэйгөөр уралдаант сонгон шалгаруулалт явуулж үр дүн гарсан нь нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа нь огт тодорхойгүй байна. Маргаан бүхий талбайд нийт 8 компани өрсөлдсөн. Тэдгээрээс нэг нь л сонгогдох нь тодорхой. Түүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч материалаа явуулсан. Хариуцагч компани өөрийн эрх хэмжээний хүрээнд сонгон шалгаруулалтад цугларсан материалыг дүгнэж хамгийн их оноо авсан компанийг шалгаруулсан. Ингэснээр бусад 7 компанийн хууль ёсны ашиг сонирхол нь огт зөрчигдөөгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгч ямар үр дүнд хүрэх нь тодорхойгүй байна. Манай компанийн хувьд маргаан бүхий талбайн сонгон шалгаруулалтад шалгарсан цагаас эхлэн үйл ажиллагаагаа явуулахдаа маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн...

Иргэний хуулийн 421 дүгээр зүйлд зааснаас яг аль хэсгийг нь зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Сонгон шалгаруулалтын урилгыг харахад хуульд заасан бүх зүйл тодорхой заагдсан байдаг. Хугацааны тухайд хойшилсон нь сонгон шалгаруулалт хүчингүй болох үндэслэл болох эсэх нь ойлгомжгүй байна. Мөн сонгон шалгаруулалтын үнэлгээний хувьд нэхэмжлэгч компани нь манай компаниас маш доогуур үнэлгээ авсан байна. Дутуу үнэлгээ авсан талаар тухайн үед нь маргаагүйгээрээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

Мөн сонгон шалгаруулалтын урилгын 5.7-д заасан үр дүн мэдэгдэх гэсэн зохицуулалтад сонгон шалгаруулалтын явцад ямар ч асуултад хариулт өгөхгүй, сонгон шалгаруулалтын үр дүнг бүх оролцогч нарт и-мэйлээр эсхүл утсаар мэдэгдэнэ. Сонгон шалгаруулалтын аргачлал, үр дүн, үндэслэл олон нийтэд танилцуулагдахгүй гэж заасан. Урилгыг анх авахдаа баталгаа гаргаж гарын үсэг зурсан гэрээ гэж ойлгож болно. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ““““““““““ХК-аас хариуцагч -д холбогдуулан Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч терминалын барилга дахь түрээсийн С/С-313-2 дугаартай талбайд түрээслэгч сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ сонгон шалгаруулалтыг явуулах журам байхгүйгээр сонгон шалгаруулалт явуулснаараа оролцогчдод тэгш боломж олгоогүй; сонгон шалгаруулалтын хариу мэдэгдэх хугацааг өөрчилснөө хуульд заасан журмын дагуу зарлаагүй нь хууль зөрчсөн гэж тайлбарлан маргаж,

Хариуцагч  нь сонгон шалгаруулалтыг олгогдсон эрхийн хүрээнд хуульд заасан журмын дагуу явуулсан, оролцогчдод тэгш боломж олгосон, сонгон шалгаруулалтын журмыг зөрчөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “““““““““““““““““““““” ХХК нь сонгон шалгаруулалт хуульд заасан журмын дагуу явагдсан бөгөөд тухайн сонгон шалгаруулалтын үр дүн нэхэмжлэгчийн ямар ч эрхийг зөрчөөгүй, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх нь тодорхойгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд мэтгэлцэж байна.

Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар компани хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй бөгөөд -ийн улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрэмд “агаарын тээврийн туслах үйл ажиллагаа, хуурай замын тээврийн үйл ажиллагаа, ...түрээс болон лизингийн” зэрэг үйл ажиллагаа эрхлэхээр тогтоожээ. /1-хх-48-49/

Хариуцагч  нь Монгол Улсын Засгийн газартай 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төслийг хэрэгжүүлэх концессын гэрээг байгуулж, тус гэрээний үйлчлэлийн 15 жилийн хугацаанд Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг жигдрүүлж, нисэх буудлын үйлчилгээний ноу-хау, олон улсын сайн туршлага, стандарт, шинэ технологийг нэвтрүүлэн ажиллах үүргийг хүлээжээ. /1-р х.х-161-218/

Уг концессын гэрээний 11.5.1, 11.5.4, 14.1.5-д зааснаар  нь нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх болон нисэх буудлын бизнес эрхлэх зорилгоор хууль тогтоомж болон энэхүү гэрээнд заасан нөхцөлүүдэд нийцүүлэн, худалдан авах ажиллагааны шаардлага, стандартыг хангаж байгаа, өрсөлдөхүйц үнэ санал болгосон дотоодын хуулийн этгээдүүдтэй тэргүүн ээлжинд гэрээ байгуулахыг эрмэлзэн ажиллах, зорчигч терминалын барилгын VIP лоунжийн хэсгээс бусад хэсэгт жижиглэнгийн худалдаа, хоол хүнс, татваргүй бараа борлуулах эрхийн түрээсийн талаар гэрээ байгуулах эрхийнхээ хүрээнд Монгол Улсад бүртгэлтэй, дотоодын хуулийн этгээдүүдийн саналыг авч, сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан нь хууль болон концессын гэрээг зөрчөөгүй байх ба зохигч талууд эрх олгогдсон эсэх талаар маргаагүй болно.

Хариуцагч -ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/103А дугаартай “Талбайн түрээслэгч сонгон шалгаруулах тухай” тушаалаар “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч терминалын барилга дахь зарим түрээсийн талбайд түрээслэгч сонгон шалгаруулах; сонгон шалгаруулалтын үр дүнг Компанийн менежменийн багт танилцуулахыг тус тус Түрээсийн үйлчилгээний хэлтэст зөвшөөрч, даалгаж, уг тушаалын хавсралтаар “Түрээсийн санал хүлээн авах урилга”-ыг баталж, сонгон шалгаруулалтын буюу түрээсийн санал авах хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 17.00 цаг гэж баталсан. /1-р хх-159, 122-135/

Тус “Түрээсийн санал хүлээн авах урилга”-ын 9 дүгээр хуудасны “Үйл ажиллагаа эхлүүлэх өргөдлийн дараалал” хэсгийн 3-т “Тавигдах шаардлага”-ыг тодорхой тусгажээ. Тухайлбал, санхүүгийн хувьд зохих чадвартай, тогтвортой удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг байх, өндөр чанарын бараа бүтээгдэхүүнээр үйлчилж, сайн чанарын үйлчилгээ үзүүлэх чадвартай, бизнесийн туршлагатай байх, шаардлагатай зөвшөөрөл, лиценз бүхий ажилтнуудыг авч ажиллуулах чадвартай байх, сүүлийн 2 жилийн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллага гэх мэт төрийн байгууллагуудаас үйл ажиллагааг нь зогсоох ноцтой мэдэгдэл хүлээн аваагүй байх, сүүлийн 2 жилд аливаа татвар, хураамж төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргаагүй байх бөгөөд орон нутаг, улсын чанартай татвар, хураамжийг төлсөн байх, хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа явуулдаггүй байх, тухайн бизнесийн чиглэлээр 2-оос доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх зэргийг нарийвчлан тусгажээ.

Мөн урилгын 11 дүгээр хуудасны 7-д “Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт бичигт үндэслэн “түрээслэгчийг сонгон шалгаруулах журамд нийцсэн байдал” болон “бизнесийн туршлага”-ын нэгдсэн үнэлгээгээр сонгон шалгаруулна” гэж зааж, тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, хугацаа, сонгон шалгаруулалтын үр дүнг танилцуулах эрх, үүргийг зөвшөөрч, даалгаснаар Түрээсийн үйлчилгээний хэлтэс сонгон шалгаруулалтыг явуулах үүрэг хүлээсэн байна.

Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-д “Ямар нэгэн ажлыг гүйцэтгэх тодорхой болзлыг хангаж, шалгарсан этгээдэд эрх олгохоор нийтэд зарласан хуулийн этгээд нь зарласан болзол ёсоор шалгарсан этгээдэд тухайн эрхийг олгох үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 421 дүгээр зүйлийн 421.2-т “Уралдаант шалгаруулалтын болзолд гүйцэтгэх ажил, түүний хугацаа, тодорхой эрх олгох нөхцөл, шагналын тоо, хэмжээ, гүйцэтгэсэн ажил буюу төслийг шалгаруулах журам, хугацааг тодорхой заах бөгөөд эдгээрээс бусад нөхцөлийг оруулж болно” гэж тус тус заасан.

-аас боловсруулж, сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцогчдод зориулан гаргасан -ийн зорчигч үйлчилгээний барилгад Түрээсийн санал хүлээн авах урилга (хоёрдугаар шат) гэсэн баримт бичигт гэрээний хэлбэр, гэрээний нөхцөл, гүйцэтгэх үйл ажиллагааны төрөл, үйлчилгээний талбайн барилгын ажлын зардал, түрээсийн талбайн засал чимэглэл дизайн, үйл ажиллагаа эхлүүлэх үндсэн нөхцөл гэх зэрэг гүйцэтгэх  ажил, нөхцөл, шаардлага, уралдаант шалгаруулалтын болзол журмыг тодорхой тусгасан байгаа нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2-д заасантай нийцжээ.

 нь Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч, үйлчилгээний байгууламжид худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглагдах С/С-313-2 дугаартай талбайд “түрээсийн гэрээ байгуулах эрх” олгох зорилгоор түрээслэгч сонгон шалгаруулах шалгаруулалтыг 2 үе шаттайгаар явуулжээ.

  1. Түрээслэгч сонгон шалгаруулах шалгаруулалтын эхний үе шат

 Хариуцагч  нь талбай түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцохыг урьж, Монголын улсын өдөр тутмын “Өнөөдөр” сонины 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Баасан гарагийн №078 (6880) дугаарын тэргүүн нүүрэнд “Сонгон шалгаруулалтын урилга №2” нэртэй талбай түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай нийтэд зарлан мэдэгдэж, сонирхсон оролцогчдод зориулан гаргасан сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хэзээ, хаанаас, хэрхэн худалдан авах талаар болон тус сонгон шалгаруулалтад оролцогчдоос сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлэх баримт бичгийг хүлээн авах сүүлийн хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 17.00 цаг хүртэл гэж тогтоосон болохыг зарлан мэдээлжээ. /1-р хх-38/

 ““““““““““ХК нь зарласан урилгыг хүлээн авч, сонгон шалгаруулалтын баримт бичгийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр худалдан авч, “-ийн зорчигч үйлчилгээний барилгад Түрээсийн санал хүлээн авах урилга (хоёрдугаар шат)” гэсэн баримт бичигт тусгагдсан нөхцөл, шаардлага, тодорхойлолтын дагуу сонгон шалгаруулалтын баримтыг бүрдүүлж, битүүмжлэн  2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цаг 10 минутад -д хүлээлгэн өгч, хүлээн авсан байна. /1-р хх-ийн 4-5/

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.4-т “Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болгохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ” гэж тодорхойлсон.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу  түрээслэгчийг сонгон шалгаруулалтын журмаар сонгон “гэрээ байгуулах эрх олгох” саналаа нийтэд зарлан мэдээлж, хэлцэл хийх хүсэл зоригоо илэрхийлсэн  дуудлагыг нэхэмжлэгч ““““““““““ХК хүлээн авч, баримт бичгийг хүлээлгэн өгснөөр сонгон шалгаруулалтын эхний үе шатанд тэнцжээ.

Ийнхүү сонгон шалгаруулалтын эхний үе шатанд нэхэмжлэгч ““““““““““ХК тэнцсэнээрээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна”, мөн зүйлийн  9.4.2-д “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх“ гэсэн   иргэний эрх зүйн хамгаалалт зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх бөгөөд сонирхогч этгээд болон аж ахуйн нэгж байгууллагуудыг сонгон шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангагдсан байна.

2. Түрээслэгч сонгон шалгаруулах шалгаруулалтын 2 дахь үе шат буюу ирүүлсэн саналын бичиг баримтыг үнэлэх үнэлгээний шат

С/С-313-2 талбайд түрээслэгч сонгон шалгаруулах урилгад бичиг баримтаа ирүүлсэн оролцогчдын материалд үнэлгээ өгч, харьцуулалт хийхээс өмнө  саналаа илэрхийлсэн компаниудтай ганцаарчилсан уулзалт ярилцлагыг хийжээ. Тодруулбал, “““““““““““““““““““““” ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр, ““““““““““ХК-тай 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр уулзалтуудыг зохион байгуулсан байна. /2-р хх-6-15/

Хэрэгт авагдсан “С/С-313-2 талбай дахь сонгон шалгаруулалт” /2-р хх-ийн 16/ баримтаас үзвэл, сонгон шалгаруулалтын үнэлгээний шатанд өрсөлдсөн нийт 8 компанийг тус бүрд материалын агуулга/дизайн, борлуулалт, барааны төрөл, барааны үнийн уян хатан байдал, үйл ажиллагаа болон ажилчдын төлөвлөгөө, үйл ажиллагааны туршлага, санхүүгийн суурь үзүүлэлт, шинэ үйлчилгээ, бусад (ажиллах эрмэлзэл/шударга байдал) зэрэг 9 үзүүлэлтээр “А”, “В”, “С” үнэлгээ өгч,  илүү үнэлэгдсэн гэх компанийн саналыг цэнхэр өнгөөр тэмдэглэж, шаардлага хангасан “0”, хангаагүй “х”, тодорхой бус “-“ гэж үнэлгээ өгч, компаниудыг хэрхэн үнэлсэн байдлаа тодорхойлон тэмдэглэж, харьцуулсан дүгнэлтийг гаргасан 8 хүн гарын үсгээ зурж, баталгаажуулжээ.

Улмаар -ийн Түрээсийн үйлчилгээний хэлтсээс үнэлсэн харьцуулсан үнэлгээний үр дүнг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн -ийн Удирдлагын багийн (12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр) хуралдаанаар хэлэлцэж, “шаардлага хангасан” үнэлгээ авсан “““““““““““““““““““““” ХХК-д “Түрээсийн гэрээ байгуулах эрх” олгохоор шийдвэрлэсэн байна. /2-р хх-1-5/

Өөрөөр хэлбэл, “““““““““““““““““““““” ХХК-ийн талбай түрээслэх санал нь ““““““““““ХК-ийн саналаас илүү “шаардлага хангасан” гэж үнэлэгдсэн байх бөгөөд  нь сонгон шалгаруулалтыг явуулахдаа талуудын эрх тэгш байдлыг хангаагүй, шударга бус явагдсан, сонгон шалгаруулалтын журам байхгүйгээр явуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч  нь сонгон шалгаруулалтын хариуг “2020 оны 5 дугаар сард гаргах байсан боловч гаргаагүй, 6 дугаар сард хариу гарахаар боллоо” гэдгийг манайд и-мэйлээр мэдэгдсэн нь хууль зөрчсөн бөгөөд “сонгон шалгаруулалтын хариуг мэдээлэх” хугацаанд орсон өөрчлөлтийг анх сонгон шалгаруулалт зарласан хэлбэрээр буюу сониноор дамжуулан зарлахгүйгээр явуулсан нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.5-д заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байна.  

Хариуцагч -аас сонгон шалгаруулалтын хариуг 2020 оны 5 дугаар сард мэдэгдэх байсан боловч 6 дугаар сард хариу гарахаар болсныг, мөн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр сонгон шалгаруулалтад тэнцээгүй тухай мэдэгдлийг и-мэйл хаягаар дамжуулан нэхэмжлэгч ““““““““““ХК-д мэдэгдсэн бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.

 -ийн зохион байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн уулзалтад ““““““““““ХК-ийн төлөөлөл оролцохдоо сонгон шалгаруулалтын хариуг мэдэгдэх хугацаа хойшлогдсон талаар гомдол гаргаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, сонгон шалгаруулалтын үр дүн буюу хариуг “Түрээсийн санал хүлээн авах урилга (хоёрдугаар шат)-д “Үйл ажиллагаа эхлүүлэх бэлтгэл ажлын хуваарь /Төлөвлөгөө/” гээд ...“8.3-т Сонгон шалгаруулалтын хариуг мэдээлнэ – 2020 оны 5 сард” гэж төлөвлөсөн байжээ./хх-132/ 

Сонгон шалгаруулалтын дуудлагад С/С-313-2 дугаартай талбай дээр 8 компани саналаа ирүүлж, өрсөлдсөн бөгөөд тэдгээр оролцогчид нь сонгон шалгаруулалтын бичиг баримт хүлээлгэн өгвөл зохих 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш түрээслэх саналаа хожимдуулж ирүүлсэн, саналыг хүлээн авсан, эсхүл өөр бусад оролцогчдод материал бүрдүүлж ирүүлэх боломжийг тэгш бусаар олгохын тулд хугацааг хойшлуулсан зэрэг “сонин”-оор дамжуулан нийтэд зарласан “болзол”-д заасан хугацаанд өөрчлөлт ороогүй байна. 

 Харин сонгон шалгаруулалтын хариуг мэдээлэхээр “төлөвлөсөн” хугацааг өөрчилсөн байх тул Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.5-д заасан “Уралдаант шалгаруулалтын болзолд орсон өөрчлөлтийг уралдаант шалгаруулалт зарласан журмаар зарлах” үүргээ биелүүлээгүй, зарлаагүйгээс болж нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, хууль зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан гэх үндэслэл нотлогдон тогтоогдохгүй байна. 

Дүгнэвэл, хариуцагч -аас өөрийн компанийн үйл ажиллагааны зорилго болон концессийн гэрээгээр олгогдсон эрхийн хүрээнд С/С-313-2 дугаартай талбайд зарласан сонгон шалгаруулалтын дуудлагад оролцогчдод хүргэгдсэн -ийн зорчигч үйлчилгээний барилгад Түрээсийн санал хүлээн авах урилга (хоёрдугаар шат)  баримт бичигт тусгагдсан нөхцөл,  шаардлага,  журамд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу гүйцэтгэх захирлаас эрх олгогдсон Түрээсийн үйлчилгээний хэлтсээс үнэлгээ өгч, харьцуулсан дүгнэлт гаргаж, компанийн Менежментийн багийн хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлсэн нь хууль зөрчөөгүй байх ба нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, хохирол учруулсан болох нь нотлогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ““““““““““ХК-ийн хариуцагч ”............” ХХК-д холбогдуулан гаргасан Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжийн С/С-313-2 дугаартай талбайд түрээслэгч сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулж, дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “““““““““““““““““““““” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулснаар хэргийг хянан хэлэлцэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “““““““““““““““““““““” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах” үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан боловч түрээсийн гэрээ байгуулагдсанаас хойшхи үйл баримтыг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үндэслэлээр шүүх үнэлээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ““““““““““ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2-т заасныг баримтлан хариуцагч -д холбогдох Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжийн С/С-313-2 дугаартай талбайд түрээслэгч сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгах тухай нэхэмжлэгч ““““““““““ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ““““““““““ХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНХБҮРЭН