Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2021/02268

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2021/02268

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

2021 11 24 181/ШШ2021/02268

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн төв бүс дунгдгол гудамж 54 байр 39 тоот хаягт оршин суух, нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их тойруу 81/1 тоотод оршин байрлах, холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин олговор 69,041,178 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Иргэн  нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 501 дүгээр Засгийн газрын тогтоолоор мөн Сангийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр тушаалаар Гааль татварын ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилогдсон. Монгол улсын Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг үндэслээд Сангийн сайд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 315 дугаар тушаал гаргаад г ажлаас нь чөлөөлсөн. Тэгээд нэхэмжлэгч нь үндэслэлгүй ажлаас чөлөөсөн гомдлоо Захиргааны шүүхэд гаргасан. Сангийн сайдын 2016.09.09-ний өдрийн 315 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Дэд даргаар томилуулах,дэд даргаар томилуулах санал тавиагүй, Гаалийн ерөнхий газрын даргын эрх үүрэг хууль бус болохыг тогтоолгож, г томилуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж, Засгийн газрын 2018.08.24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0317 тоот шийдвэр, мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0499 тоот магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилгүй байсан цалин 10,068,848 төгрөг гаргуулан олгож, ажилд нь эгүүлж томилохыг даалгаж шийдвэрлэсэн.

Хариуцагч , Сангийн яам, Засгийн газар зэрэг төрийн захиргааны байгууллагууд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг огт биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч Н 2018 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 21,159,785 төгрөг гаргуулъя гэж хандаад тухайн маргаан 3 шатны шүүхээр хэлэлцэгдээд эцэслэн шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхээс ажилгүй байсан хугацааны цалинд 16,235,138 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна хэмээн шийдвэрлэсэн. Сангийн сайдын 2016.09.09-ны өдрийн гтыг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр байдаг. Хариуцагч байгууллагууд огт биелүүлэхгүй байсаар байгаад удаа дараа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж явсаар байгаад эцэст нь т бол ажилдаа огт томилогдохгүй нөхцөл байдалд хүрээд ажлаас чөлөөлөгдсөн ч гэсэн тушаал байхгүй нөхцөл байдал үүсээд шүүхэд хандах байдлаар тэтгэврээ тогтоолгоё гэсэн бичгийг Сангийн сайдад хандаж хүсэлт гаргасан. Тэгэхэд би тэтгэвэр тогтоолгоё та бичиг хийгээд өгөөч гэхэд та хуучин хуулийн үндэслэлийн үед тэтгэвэрт гарсан учраас шинэ хуулиар боломжгүй гэсэн. Тэгээд шүүхэд хандах замаар тэтгэвэрээ тогтоолгоод тэтгэвэрт гарсан.

Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 71 дугаартай шийдвэрээр ыг ажлаас чөлөөлсөн. Иймээс т нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэдэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байгаа. Үндэслэлгүй халагдсан 2016.09.09-ний өдрөөс Сангийн сайдын ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасан хугацаа буюу 2021.04.30-ны өдөр хүртэлх хугацааны тыг ажлаас үндэслэлгүй халсан хоногийг тоолох боломжтой гэж үзэж байна. Иймээс 2016.09.09-ний өдрөөс 2018.02.02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулаад авсан. Иймд 2018.02.03-ны өдрөөс нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн 2021.04.30-ны өдрийн шийдвэр гарах хүртэлх хугацаа болох 38 сар 27 хоногийн цалин болох 69,041,178 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Захиргааны байгууллага нь захиргааны шүүхүүдээс гаргасан шийдвэрүүдийг огт биелүүлээгүй байгаа тул нэхэмжлэгч т нь одоог хүртэл хохирсоор байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 100.1-т заасан захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол болон Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дүгээр зүйлүүдэд заасны дагуу дээрх нэхэмжилж байгаа 69,014,178 төгрөгийг гаргуулан өгч, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа:

Иргэн н гаргасан нэхэмжлэлд дурдсан 69,041,178 төгрөгийг гаргуулах шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Нэхэмжлэлээ гаргаж үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл нь нөхөн олговор авах, цалин авах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор авах асуудалтай ямар ч холбоогүй. Иргэд хоорондын байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа байна. Үндэслэл болгож байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт нь нэхэмжлэл гаргах үндэслэл биш.

2. Засгийн газрын тухай хуулийн 183.3-т агентлагийн дэд даргыг Монгол улсын Сайд томилж чөлөөлөх эрхтэй гэж заасны дагуу рын даргад ыг томилж, чөлөөлөх эрх олгогдоогүй учраас ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг манай байгууллага гаргах боломжгүй байна.

Иймд албан тушаалтныг томилсон, чөлөөлсөн шийдвэр гаргасан Сангийн сайдаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

3. од тодорхой хэмжээний нөхөн олговруудыг өгч байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, буцалтгүй тусламжийг өгсөн. Төрийн албан хаагч төрийн албаны харилцаа дууссан гэдэг үндэслэлээр нөхөн олговор гэх буцалтгүй тусламжийг өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч т нь хариуцагч Гт холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин олговорт 69,041,178 төгрөг гаргуулж, 2018.02.02-ны өдрөөс 2021.04.30-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагыг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд бүхэлд нь дэмжиж оролцсон.

Хариуцагчийн төлөөлөгч нь тыг Монгол улсын Сайд томилж, чөлөөлөх эрхтэй, Гын даргад эрх олгогдоогүй тул Сангийн сайдаас ажилгүй байсан хугацааны цалин олговороо гаргуулах нь зүйтэй гэж эс зөвшөөрч маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн заримыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0317 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 221/МА2017/0499 дугаар магадлалаар нэхэмжлэгч тын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалын од холбогдох хэсгийг хүчингүй болгож, Гаалийн ерөнхий газрын даргаас тыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дэд даргын албан тушаалд санал болгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж, ажилгүй байсан 7 сар 18 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 10,067,848 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулан Н.Энхцогтод олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг  даалгаж шийдвэрлэсэн байна./хх-ийн 7-17 дахь талд/

Дээрх шүүхийн шийдвэр, магадлалд заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/628 дугаар тушаалаар Н.Энхцогтод ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,067,848 төгрөгийг олгож, Н.Энхцогтыг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулах саналыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/574 дугаартай албан бичгээр Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хүргүүлсэн талаар зохигчид маргаагүй бөгөөд энэ талаар тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02253 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн ба уг шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2487 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2019/00587 дугаар тогтоол зэргээр Гаалийн ерөнхий газраас 16,235,138 төгрөг гаргуулан Н.Энхцогтод олгож, уг үнийн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, зохих бичилт хийхийг Гт даалгаж, нэхэмжлэлээс 4,924,647 төгрөгийн шаардлагыг Сангийн сайдад холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./хх-ийн 18-33 дахь талд/

Зохигч талууд дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэхэмжлэгч од /10,067,848+16,235,138/ нийтдээ 26,302,986 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин олговор олгосон болох нь хэрэгт авагдсан баримтууд талуудын тайлбараар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Захиргааны хэргийн болон Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхүүдийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэхэмжлэгч ыг үндэслэлгүй ажлаас халсан болон түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговруудыг Граас гаргуулж шийдвэрлэсэн үйл баримт нэгэнт тогтоогдсон байх тул дахин нотлох учиргүй юм.

Нэхэмжлэгч ын шууд ажил олгогч буюу ажилгүй байсан хугацааны олговрыг олгох эрх бүхий этгээд нь Сангийн сайд биш байх бөгөөд өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг Грт даалгаж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байх тул хариуцагчийн төлөөлөгчийн татгалзаж буй ...Гаалийн ерөнхий газрын даргад тыг томилж, чөлөөлөх эрх олгогдоогүй учраас ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг манай байгууллага гаргах боломжгүй... гэсэн тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан байтал нэхэмжлэгч Ныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилоогүйн улмаас ажил албан тушаалаа гүйцэтгэх боломжгүй байсаар 2020 оны 8 дугаар сард тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж шүүхийн дүгнэснээр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа авч, тэтгэвэрээ тогтоолгох, нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхээ хэрэгжүүлэхээр Монгол Улсын Сангийн сайдад хүсэлт гаргасан боловч Сангийн сайд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6/5902 дугаар албан бичгээр хүсэлтийг хангахаас татгалзсан хариу өгснийг нь ...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, төрийн албанаас чөлөөлж, нэг удаагийн буцалтгүй туслах олгох тухай тушаал шийдвэр гаргахыг Сангийн сайдад даалгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлийг нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0137 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн байна./хх-ийн 34-40 дэх талд/

Улмаар Монгол Улсын Сангийн сайд 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 71 дүгээр Ныг төрийн албанаас чөлөөлөх тухай тушаалаар Н.г Гаарын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлж, түүнийг ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож, холбогдох төлбөр тооцоог дуусгавар болгохыг Гааын даргад даалгасан бөгөөд нэг удаагийн буцалтгүй тусламжид 36,224,850 төгрөгийг олгосон талаар зохигч талууд харилцан тайлбарласан, уг тушаал хэрэгт авагджээ./хх-ийн 6 дахь талд/

Дээр дурдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч тын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т заасан ...хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах... үндсэн эрх, эрх чөлөөг нь эдлүүлээгүй үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 38 сар, 27 хоногийн хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэлийн 38 сар, 18 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь үүрэгт ажлаас чөлөөлсөн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалаас өмнөх 3 сар болох 2016 оны 6, 7, 8 дугаар саруудад авч байсан цалингийн дундаж орлого 1,757,412 төгрөг гэж үүнийгээ 38 сар, 27 хоногоор тооцож нийт 69,041,178 төгрөг гаргуулахаар тодорхойлж нэхэмжлэлээ гарган шаарджээ.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэг хүлээнэ. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөслтэй танцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заажээ.

Нэхэмжлэгчийн шаардсан 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааг хуанлиар тооцвол 38 сар, 18 хоног байх бөгөөд өмнөх шүүхийн шийдвэрт тодорхойлсон цалин хөлсөөр буюу 1,757,412 төгрөг х 38 сар = 66,781,656 төгрөг, 83,686 төгрөг х 18 хоног= 1,506,348 төгрөг, нийтдээ 68,288,004 төгрөг болж байх тул /69,041,178-68,288,004/ үүнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс 753,174 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч 69,041,178 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 2021.09.16-ны өдөр 503,160 төгрөг төлснийг төсвийн орлого болгох бөгөөд хариуцагчаас 499,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох хуулийн зохицуулалтын дагуу хувиарлалтыг хийх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Г 68,288,004 төгрөг гаргуулан Нод олгож, уг үнийн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, зохих бичилт хийхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлээс 753,174 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2021-09-16-ны өдөр төлсөн 503,160 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлого болгож, хариуцагчаас 499,390 төгрөг гаргуулан Нод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 14 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ