Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2017/00365/и |
Дугаар | 151/шш2018/00274 |
Огноо | 2018-03-07 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 151/шш2018/00274
2018 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 151/ШШ2018/00274 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ын,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Төв аймгийн “““““д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, 2.304.000 төгрөгийн цалин хөлсний зөрүүг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.”““““, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.”““““, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Р.”““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.”““““ би төрөлх сургуульдаа ажил амьдралын гараагаа эхэлж боловсролын салбарыг хөгжүүлэх ариун үйлсэд чин сэтгэлээсээ хүчин зүтгэсээр даруй 22 жилийг ардаа орхижээ. Тэрээр 16 жил багшлахдаа хүүхэд бүрийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж улс, аймаг, бүсийн олимпиад, уралдаан тэмцээн, ЭЕШ-нд олон шавь нар маань амжилт гаргаж тэднээрээ бахархах сайхан дурсамж дурдатгалтай он цагийг өнгөрөөсөн. 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймагт Сүмбэр сумын ЕББДС-ийн захирлын сонгон шалгаруултанд 1 дүгээр байранд орж 2011 оны 1 дүгээр сарын 05-нд захирлын үүрэгт ажилд томилогдсон. Томилогдсон тэр мөчөөс жавар хургасан хичээлийн анги танхим, хуруу гар нь бээрсэн хүүхдүүд, үстэй дээл цасны гуталтай багш, ажиллагсдын ажиллах, суралцах орчин, дотуур байрны цонх нь битүү мөстсөн, хүүхдийн хоол хүнсний чанарыг дээшлүүлэн илчлэг сайтай бүтээгдэхүүнээр хангуулах, үдийн цай хөтөлбөрийг 5 өдөр- 5 халуун хоолтой болгох, анги танхимын орчин нөхцлийг сайжруулах, багш нарыг ажлын байран дээрээ хөгжих нөхцөл боломж, багш ажиллагсдын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, хамт олноо ажилдаа сэтгэлээрээ ханддаг болгох, сургуулийн эргэн тойронд мод тарьж хашаажуулж ногоон төгөл болгохын төлөө ажиллаж байсан. Энэ бүхний өөрчлөхөд маш их тэвчээр, хатуужил, хүнлэг ариун сэтгэл, шийдэмгий байдал, ноён нуруу шаардсан он жилүүд байлаа. Аливаа зүйлийг эмэгтэй хүний хатан ухаанаар эерүүлж байсан нь хүндлэлийн эсрэг хандлагууд гарч гэр бүл, үр хүүхдүүд сэтгэл зүйн дарамт дайралтанд удаа дараа орж байсан боловч амьдралын нугачаа бүхэн дардан алгуурхан байдаггүйг эрхэмлэж, тэсэн тэвчиж өнөөдрийг хүрсэн. Ажлын маань гүйцэтгэл талаар болоогүй үр дүнгийн гэрээ дүгнэхэд аймаг,, сум орон нутгийн “““““, БСУГ-ын хамт олон маань 89%-93% хүртэл дүгнэж байсан нь илүү ихийг хийх урам зориг хайрлаж байсныг мартахын аргагүй. Төв аймгийн “““““, сумын “““““, сургуулийн захирал нар 2017 оны 1 дүгээр сарын 16-нд гурвалсан гэрээ 1 жилийн хугацаагаар байгуулсан мөртлөө 2017 оны 3 дугаар сарын 06-нд Сүмбэр сумын орлогч дарга А.Баасанхүү ажил хүлээлцэх гишүүдтэй ирж Төв аймгийн засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/12 тоот захирамж, Сүмбэр сумын ажил хүлээлцэх, ажлын хэсэг байгуулах тухай 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/34 ажил хүлээлцэх захирамжийг танилцуулан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлыг шууд хүлээлцсэн. Төв аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дах хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлсөн байна. Уг захирамжийг надад 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр танилцуулж, миний ажлыг шууд хүлээн авсан болно. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байтал намайг давтан зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн нь ойгомжгүй хууль бус бөгөөд миний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Миний гаргасан гэх зөрчлийн талаар нэхэмжлэгч надад огт танилцуулаагүй бөгөөд ямар зөрчлийг хэзээ, хэрхэн гаргаснаа миний бие өөрөө ч мэдэхгүй байгаа болно. Миний бие одоо тус сумын ерөнхий боловсролын сургуульд насан туршийн боловсролын багшийн ажил хийж байгаа болно. Иймд нэхэмжлэгч намайг Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, нэмэгдлийн зөрүүг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.”““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.”““““ нь анх 2017 оны 4 дүгээр сарын 4-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ “““““ нь өөрийн төрлөх сургуульдаа ажиллаад 22 жил өнгөрсөн. Анх 2011 оны 1 дүгээр сарын 05-нд Сүмбэр сумын сургуулийн захирлаар томлигдон ажиллаж эхэлсэн. Ажиллах явцдаа сургуулийн гадаад, дотоод орчинг сайжруулах, сургалтын чанар, сурагчдын хичээл зүтгэлийг нэмэгдүүлэх талаар олон ажил хийж гүйцэтгэсэн, алдаа зөрчил гаргаж байгаагүй. Ажлын үр дүнгийн үнэлгээгээр 89-93% дүгнэгдэж урамшуулал авдаг байсан. 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Сүмбэр сумын орлогч дарга А.Баасанхүү ажил хүлээлцэх гишүүдтэй ирж Төв аймгийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б12, Б34 дугаартай захирамж танилцуулан, хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлыг шууд хүлээлцсэн. Урьд өмнө ямар нэгэн сахилгийн шийтгэл хүлээж байгаагүй атал намайг давтан зөрчил гаргасан гэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль бус миний эрхийг ноцтойгоор зөрчиж байх тул, ажилд эргүүлэн томилох, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б27 дугаартай “““““д холбогдох сануулах сахилгын шийтгэлийг хэргийн материалд хавсаргасан байсныг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн. Тэрнээс өмнө мэдээгүй. Уг захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг шаардлагын үндэслэл нь юу вэ гэхээр захирамж гаргахдаа аудитийн шалгалтаар хязгаарлалттай сөрөг дүгнэгдсэн гэсэн үндэслэлээр шийтгэл авагдсан байдаг. Энэ аудитын шаргалт хэзээ болсон бэ гэхээр 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүмбэр сумын сургуулийн төсөвт хийсэн шалгалтаар хүүхдийн тооны зөрүүгээр тооцоод, 5.525.900 төгрөгийн хоолны зардлыг илүү зарцуулсан байна гээд акт тавигдсан байдаг. Энэ зөрчил гарснаас хойш 2016 оны 6 дугаар сарын 22-ны сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн. “““““д холбогдох энэ зөрчил өөрөө ноцтой зөрчил үү гэвэл бас ажлаас халах хэмжээний зөрчил биш юм. Мөн зөрчилтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан гэдэг. Гэтэл давтан зөрчил нь мөн л хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. Тухайн үедээ “““““ нь маргаагүй боловч шүүх дээр тухайн актууд нь хууль зүйн үндэслэлтэй байна уу гэдэг дээр хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байдаг. Тавигдсан актуудын хувьд 2014, 2015 оны актууд байдаг.Энэ акт тавигдсан үндэслэл нь сургуулийн захирлын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан хүмүүс дээр үр дүнгийн урамшуулал олгосон гэх үндэслэлээр акт тавигдсан. Энэ нь багш ажилчдын ажлын үр дүнгийн хувийг харгалзан олгосон тул огтхон ч хууль зөрчсөн үйлдэл биш юм. ....................
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.”““““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Р.”““““ нь Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албыг хашиж байх хугацаандаа дотуур байрны хүүхдийн хоолны нормыг 22 хүүхэд амьдарч байхад 40 хүүхдээр зарцуулж 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртлэх хугацааны зөрүүг тооцоход 5525.9 мянган төгрөгийн хоолны зөрдлыг илүү зарцуулсан зөрчлийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Төв аймгийн Аудитын газрын ТӨАГ/30/147 тоот актаар төлбөр тавьж, дээрх 5525.9 мянган төгрөгийн төлбөрийг төсвийн шууд захирагч сургуулийн захирал Р.”““““ нараар төлүүлж, аймгийн Төрийн сангийн төсвийн орлого төвлөрүүлэх дансанд тогтоосон хугацаанд төвлөрүүлэхээр хариуцуулсан байдаг. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ТӨВ-2016/01/СТА-ТЕГ-51/232 тоот Төв аймгийн Аудитын газрын албан шаардлагыг үндэслэн Аймгийн засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан хэлий ч төсөвт төвлөрүүлэх мөнгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй. Аймгийн засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Сүмбэр сумын сургуульд санхүүгийн үйл ажиллагаанд нь шалгалт хийхэд санхүүгийн зөрчил дахин илэрч, 2016 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн Санхүүгийн хяналт, Аудитын алба, улсын ахлах байцаагчийн 33-07-127, 33-09-121, 33-09-122, тоот актаар 982440 төгрөгийн төлбөр тавигдаж зөрчил давтан гаргасан бөгөөд улсын байцаагчийн акт, албан шаардлагыг бүрэн биелүүлээгүй. Аймгийн засаг даргын тамгын газрын 7027-1111 төвөөс 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сүмбэр сумын иргэдээс Р.”““““тай холбоотой санхүүгийн зөрчил болон ёс суртахууны доголдолтой талаар өргөдөл, гомдол удаа дараа ирүүлж байсан. Дээрх зөрчлүүд нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, 16.5.5, Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 зөрчсөн бөгөөд Аудитын газрын болон санхүүгийн хяналт аудитын албан шалгалтуудаар удаа дараа санхүүгийн зөрчил илэрч төсвийг зорулалт бусаар захиран зарцуулсаны улмаас улсад учруулсан хохиролоо бүрэн барагдуулаагүй нь Аймгийн “““““тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.7, 3.3.5-д заалтад тусгасан Р.”““““ хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил болж байх тул Аймгийн засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/12 тоот захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Р.”““““ Төв аймгийн “““““д холбогдуулж урьд эрхэлж байсан Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгож, 2.304.000 төгрөгийн цалин хөлсний зөрүүг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэхээр шаарджээ. /хх 1-2/ ,
Ажил олгогч Төв аймгийн “““““ нь 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар Р.”““““ыг ...2015 оны санхүүгийн тайланд аудит хийхэд нийт 5525.9 мянган төгрөгийн дотоор байрны хүүхдийн хоолны зардлыг илүү зарцуулсан зөрчил гаргасан байна. Давтан 2016 онд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас улсын ахлах байцаагчийн 3 удаагийн актаар нийт 982.440 төгрөгийн зөрчил тус тус гаргасан байна. Дээрх зөрчлүүдийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор багтаан дансанд бүрэн төвлөрүүлээгүй байна. Тус асуудлаар Сүмбэр сумын иргэдээс 11-11 төвд ёс зүй, хариуцлагыг дурдсан өргөдөл хоёр удаа ирсэн зэрэг үндэслэлээр, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн гэрээний 3.2.7 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. /хх 4-7/,
Нэхэмжлэгч Р.”““““ нь Төв аймгийн “““““д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, 2.304.000 төгрөгийн цалин хөлсний зөрүүг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Р.”““““ нь Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан болох нь үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ, Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх 8-23/,
Ажил олгогч Төв аймгийн “““““ нь 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сүмбэр сумын “““““ С.Мөнхтүвшин, Сургуулийн захирал Р.”““““ нартай гурвалсан Үр дүнгийн гэрээг,
мөн түүнчлэн ажилтан буюу Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Р.”““““тай хөдөлмөрийн гэрээ байгуулснаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулан, уг гэрээг хугацаагүйгээр байгуулжээ. / 9-23/
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээг, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, 131 зүйлийн 131.2-д Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан бөгөөд,
2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар Р.”““““ыг ...2015 оны санхүүгийн тайланд аудит хийхэд нийт 5525.9 мянган төгрөгийн дотоор байрны хүүхдийн хоолны зардлыг илүү зарцуулсан зөрчил гаргасан байна. Давтан 2016 онд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас улсын ахлах байцаагчийн 3 удаагийн актаар нийт 982.440 төгрөгийн зөрчил тус тус гаргасан байна. Дээрх зөрчлүүдийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор багтаан дансанд бүрэн төвлөрүүлээгүй байна. Тус асуудлаар Сүмбэр сумын иргэдээс 11-11 төвд ёс зүй, хариуцлагыг дурдсан өргөдөл хоёр удаа ирсэн зэрэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгож, ногдуулах эрхтэй хэдий ч хуульд заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сар хугацаанд сахилгын шийтгэл ногдуулах нь хуульд нийцэх юм.
Өөрөөр хэлбэл: Сүмбэр сургуулийн 2014, 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 66.4 дэх заалт, Аймгийн засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албан 2016 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу хяналт шалгалт хийж, Сүмбэр сумын сургуулийн захирал Р.”““““, ахлах ня-бо Ж.Молор нарт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын алба, улсын ахлах байцаагч №33-07 127, №33-09-121, №33-09-122 дугаар бүхий Төсөвт төвлөрүүлэх тухай 3 акт тавигдаж зөрчил илэрсэн байх бөгөөд ажил олгогч 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байжээ.
Иймд Р.”““““ы нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн хувьд: պ 69 69.1- ... , 㿿 ...- .
д Д.Наранбаатарын үндсэн цалинг 394000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн байдал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны амралт бодогдсон байх тул өмнөх 3 сарын дундаж цалингаас тооцож, сарын дундаж цалинг тооцохдоо 0421133 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн 2016 оны 6, 7, 10 дугаар саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 519076 + 891600 + 444200 = 2.166.480 : 3 сар = 618292 : 20 = 30.914 төгрөг байна. Нэхэмжлэгч Д.Наранбаатарын ажилгүй байсан хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 20-ний өдрийг хүртэлх ажлын 77 өдрөөр тооцож олговорт 2.380.424 /хоёр сая гурван зуун наян мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Д.Наранбаатарыг Төв аймгийн Төв-Чандмань дулааны эрчим хүчний газрын кип автоматикийн техникч преслэгч ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Төв Чандмань дулааны эрчим хүчний газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх ажлын 77 хоногийн олговорт 2.380.424 /хоёр сая гурван зуун наян мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Наранбаатарт олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53100 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Төв Чандмань дулааны эрчим хүчний газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ