Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 104/ШШ2019/00425

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, шүүгч Л.Нарангэрэл, З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******, гийн******* /РД:*******/

 

Хариуцагч: *******,*******,******* *******ын ******* /РД:/-т холбогдуулан

 

Эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд, эмчлүүлэхэд гарсан зардал 4.597.438 төгрөг, эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр 1.490.000 төгрөг, олох ёстой байсан орлого 19.968.000 төгрөг, зайлшгүй гарах бусад зардал /банкинд төлөх хүү 5.155.000 төгрөг, унааны зардал 4.309.318 төгрөг/-д 9.464.318 төгрөг, нийт 35.519.756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн өмгөөлөгч Д., иргэдийн төлөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., өмгөөлөгч С. нар тайлбарлахдаа: Би 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр т шинжилгээ өгөөд гарж иртэл Э.******* нь авто зогсоолд машинаа холдуулсангүй гэж марган намайг татаж унагаснаас миний бие махбодид хүндэвтэр зэргийн хохирол учруулсан.

Үүний улмаас хариуцагч Э.*******ыг , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, эмчилгээний зардалд 3.393.734 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Э.******* шүүхийн тоггоол гарсны дараа төлбөрийг төлсөн.

Гэвч би шүүхийн тогтоол гарахаас өмнө хийлгэсэн эмчилгээний зардлын зарим баримтыг хэрэгт хавсаргаж өгч амжаагүй байсан. Одоо тухайн баримтуудаас гадна 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас хойшхи хугацаанд хийлгэсэн эмчилгээний зардлаа гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд:

1. 2018 оны 01 дүгээр сараас 6 дугаар сар хүртэлх хугацаанд болон шүүхийн тогтоол гарснаас хойш хийлгэсэн эмчилгээ, эмчийн үзлэг шинжилгээ, эм тарианы зардалд нийт 4.597.438 төгрөг,

2. Гэмт хэрэг болсон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш Гэмтлийн эмнэлэг, эмнэлэг болон дүүргийн эмнэлэгүүдэд хэвтэн эмчлүүлэх, өдөр тутмын эмчилгээ хийлгэх, мөн уламжлалт эмчилгээ, боолт хийлгэх, хохирогчийн хувьд эрүүгийн хэрэгт шинжилгээ хийлгэх, мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцохоор , , , , Нийслэлийн Эрүүгийн хэргийн Ддах шатавж заалны шүүхэд очих бүрт гэмтлийн улмаас автобусаар явах боломжгүй байсан тул байнга таксигаар үйлчлүүлж байсан. Иймд унааны зардалд нийтдээ 4.309.318 төгрөг,

3. Би гэмтэл авах үед 2 сартай жирэмсэн байсан. Хөлний гэмтлийн улмаас зайлшгүй хагалгаа хийлгэх шаардлагатай болсон тул үр хөндүүлсөн. Хөлний гэмтэлд 2 удаа хагалгаа хийлгэсэн, одоо дахин хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Тухайн үед хэргийн газар дээр зүүн хөлийн шагай мултарч, шууд гуталтайгаа гадагшаа эргэсэн байсан. Гэмтлийн улмаас 2 яс хугарч дотор хавчаар яс үйрсэн гэсэн боловч хагалгаа хийх үед дотор хавчаар яс бяцарсан байснаас шруф тогтоох боломжгүй хүндрэл үүссэн.

Одоогийн байдлаар хөл гэмтсэн хэсгээрээ харлаж мах нь үхжиж, хөлний ул унжсан, татах булчин ажиллахгүй байнгын хаван хавдартай зэргээр өвчин, зовиур шаналалтай, маш удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч дээрдээгүй, хөлний гэмтэл бүрэн эдгэрээгүй, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж, групп сунгагдаж эмчилгээ хийлгэсэн. Мөн цаашид хөлөө тайруулах магадлалтай хүнд нөхцөл байдалд байна. Одоо шурга авах мэс засалд зайлшгүй орох шаардлагатай байгаа. Үүнд: Мэс заслын зардал 350.000 төгрөг, ор хоногийн 1 хоногт 69.000 төгрөг 10 хоногт 690.000 төгрөг, мэс заслын багцын төлбөр 150.000 төгрөг, мэс заслын дараах боолт 1 удаагийнх 10.000 төгрөг 10 удаа 100.000 төгрөг, мэс заслын дараах физик эмчилгээ 1 удаагийн 1 эмчилгээ 5.000 төгрөг, өдөрт лазер, дасгал гэх мэтээр 4 төрлийн физик эмчилгээ хийлгэхэд 20.000 төгрөг 10 хоногт 200.000 төгрөг нийт 1.490.000 төгрөг болж байна.

4. Хөдөлмөрийн чадвар 100 хувь, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан үед олох байсан орлого, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан үе буюу нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл орлогын зөрүүнд 19.968.000 төгрөг,

5. Би худалдааны төвд 6 павилон, 4 хана зэрэг түрээслэн зөвхөн сарын түрээсэнд 4.200.000 төгрөгийг төлдөг, арилжааны банкинд хугацаатай хадгаламжийн данстай, мөнгөн хуримтлалтай, 5 төрлийн бизнесийн болон хэрэглээний зээлтэй, зээлээ цаг хугацаанд нь төлдөг, ны сайн харилцагч,ууд руу бизнесийн зорилгоор байнга ирж, очдог "Мишээл ехро" худалдааны төвд жил бүр зохион байгууллагддаг үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцдог зэргээр дээшлэн дэвжиж байсан амьдралыг минь орвонгоор нь эргүүлсэн. Би Э.*******ын үйлдлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж, хэвийн хөдөлмөр эрхлэх боломжгүй, арилжааны банкны зээлээ ч төлж чадахгүй байдалд хүрсэн. ны зээлийн хүүгийн төлбөрт 5.155.000 төгрөг нийт 35.519.756 төгрөгийг тус тус гаргуулахаар шүүхэд хандсан.

Иймээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4.597.438 төгрөг, ирээдүйд гарах эмчилгээний зардалд 1.490.000 төгрөг, олох ёстой байсан орлогод 19.968.000 төгрөг, бусад хохиролд 9.464.318 төгрөг нийт 35.519.756 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Миний бие одоо шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн үнийн дүнг нийт 12.221.000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Үүнд: Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 3 сарын хугацаанд олох ёстой байсан орлогоо 6.681.000 төгрөгөөр, ирээдүйд гарах эмчилгээний зардлаа 5.540.000 төгрөгөөр тооцсон. Учир нь одоо зүүн шагайн хугарлыг шургаар бэхэлсэн үлдэц авах мэс засал хийлгэх эмчилгээний төлбөрт 2.140.000 төгрөг, шагайн үе түгжих 2 дахь шатны хагалгааны төлбөрт 4.890.000 төгрөг нийт 7.030.000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. мөн Би 2017 онд өөрийн дансанд орсон орлогоос зөвхөн 12 сарын орлогыг гэмтэл авснаас хойшхи хугацаанд бодож тооцоход 64.834.426 төгрөг болж үүний тал хувь 32.420.000 төгрөгийн 20 хувь нь 6.400.000 төгрөг болж байна. Зарлагын аргаар бодож үзэхэд сар бүр захиран зарцуулж байгаа эргэлтийн хөрөнгийн зээлүүд, автомашины зээл зэрэгт 1.000.000 төгрөг, 11 павилоны түрээс 4.200.000 төгрөг, павилон тус бүрд ажиллаж байгаа худалдагчийн цалинд 500.000 төгрөг, мөн ахуйн хэрэглээ зэргийг нэмж тооцоход нийт 9.000.000 төгрөг болсон. Үүнээс үзэхэд миний сарын орлого 1.800.000 төгрөг болсон. Тухайн үед хадгаламжийн дансандаа 1.300.000 төгрөг хадгалсан байсан. Би хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжид төрөөс 243.000 төгрөг авдаг байсан. 2018 оны 10 сараас уг тэтгэмж 270.000 төгрөг болсон. Хэрвээ гэмтэл аваагүй, павилонуудаа хэвийн ажиллуулж байсан бол энэ хугацаанд олох байсан орлогоо хамгийн багаар буюу 1.350.000 төгрөгөөр тооцоход 26.430.000 төгрөгийг олох боломжтой байсан. Иймд хариуцагчаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 47.740.756 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 467 дугаар тогтоолоор би 350 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж, нэхэмжлэгч Б.гийн эмчилгээний зардалд 3.393.734 төгрөг төлж барагдуулсан. Нэхэмжлэлд дурдснаар ирээдүйд гарах эмчилгээний зардал 1.490.000 төгрөг, олох ёстой байсан орлого 19.968.000 төгрөг, бусад зардал 9.464.318 төгрөг, нийт 35.519.756 төгрөг нь илт шунахайн сэдэлтээр мөнгө олох гэсэн бусармаг арга байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. өмгөөлөгч Д. нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хэрэг гарсан өдөр би Гэмтэл согог судлалын төвд очиж Б.тай уулзахад олон хүмүүсийн дэргэд над руу элдэв бусаар орилж хашхирч байсан болохоор холбоо барьж чадаагүй. Би дүү Э.*******ыг дагуулан дээр очиж болсон явдлын талаар мэдүүлэг өгүүлсэн нь хүн ёсны үүднээс хандсан асуудал. Миний дүү гэм буруутай үйлдэлдээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өгсөн шийтгэлийг хүлээж, 3.393.734 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн.

Гэтэл дахин 47 сая төгрөг нэхэмжилж байна. Би хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний баримтуудтай танилцаад түүний биед учирсан гэмтэлтэй хамааралгүй баримтууд их байсан тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. ХХК-ийн эмийн баримтанд бичигдсэн 30ш 51.600 төгрөг-антибиотек тул эмчийн жороор олгогдох, заавал жортой байх ёстой. Харин эмчийн жор дээр 1 ширхэгээр 1 удаа 5 хоног уух гэсэн байх тул 8.600 төгрөг, эмчийн заавраар кальци 3 сараар уух шаардлагатайг тэмдэглэсэн байх тул Био кальци 3ш 181.500 төгрөг, 2018.06.12-ны өдөр эмнэлэгт шагайн үений эгц хажуу зураг авхуулсан 35.000 төгрөг, 2018.08.14-ний өдрийн эмнэлэгийн эмчийн тэмдэглэлд Д витамин уух гэж бичигдсэний дагуу 2018.11.16-ны өдөр витамин Д, С авсан байх тул 35.000 төгрөг, 2018.11.15-ны өдрийн хэвтэн эмчлүүлэгчдийн нэг өдрийн хэсэг газрын бариа хийлгэсэн баримт нь төлбөр тушаасан хүний гарын үсэг байхгүй, хэдэн төгрөг төлснөө баримтаар нотолж чадахгүй, зөвхөн жагсаалт байдлаар бичсэн, хуулбар, нотлох баримтаар тооцох боломжгүй хэдий ч эмчийн заалтад зүүн хөлд зөөлөн бариа гэж дурьдагдсан учраас 15 болон 16-ны өдрийн хэсэг газрын бариагаар тооцож нийт 10.000 төгрөг, 2018.11.16-ны өдрийн эмнэлгийн эмчийн тэмдэглэлд гэмтлийн эмчилгээ хийлгэсэн талаар дурьдагдсан тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн ор хоногийн төлбөр 690.000 төгрөг, 2018.11.16-ны өдрийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн физик эмчилгээний аппаратны төлбөр 20.000 төгрөг гэх мэт нийт 1.092.500 төгрөгт холбогдох хэсэгт эмчлүүлэгчийн гар картанд бичсэн эмчилгээ, эм, тариа, бэлдмэл байх тул зөвшөөрч байна.

Мөн эмчилгээний төлбөрөөс маргаагүй үнийн дүнтэй холбогдуулан унааны зардлаас 200.000 төгрөгийг зөвшөөрч, нийт 1.292.500 төгрөгийг нэхэмжлэгч Б.д төлөхөд татгалзахгүй.

Харин ХХ-117 Корпорация "" 2018.01.09-ний өдрийн 187.820 төгрөг-ногоолинтой бальзам, мөнгөн бальзам, нүүрний арьсанд зориулсан ухаалаг тос, интеллектуальный крем гэх/, ХХ-118 Корпорация "" 2018.09.27-ны өдрийн /мөнгөн бальзам, хойд туйлын омега биологийн идэвхит бүтээгдэхүүн/ ХХ-119 Корпорация "" 2018.10.13-ны өдрийн 199 110 төгрөг, (новомин, тригельм, шээс бэлгийн замын тогтолцооны хамгаалалт, байгалийн гаралтай тэжээллэг коктейль гэх/, ХХ-120 Корпорация "" 2018.10.14-ний өдрийн /хойд туйлын омега-3, хөл арчилгааны сэргээгч тос гэх/, ХХ-121 Корпорация "" 2018.10.18-ны өдрийн 173.950 төгрөг /амин ургамал, цэвэрлэгээний турбо цай, хөл арчилгааны сэргээгч тос, нөхөн төлжүүлэгч бальзам, эмэгтэйчүүдийн бэлгийн ариун цэвэрт зориулсан фито саван, Горхон сэргээгч тос форте/, ХХ-122 Корпорация "" 2018.10.20-ны өдрийн 174.300 төгрөг /хойд туйлын омега-3, органик магни агуулсан элемвитал, курил боролзгонтой цай, шанга зүрхэн, бие галбиржуулах тос/, ХХ-123 Корпорация "" 2018.10.21-ний өдрийн живокост, биологийн идэвхит бүтээгдэхүүн, ХХ-124 Корпорация "" 2018.10.22-ны өдрийн 13.100 төгрөг /Алттай бальзам.../, ХХ-125 Корпорация "" 2018.10.30-ны өдрийн 29.420 төгрөг /элевитал органик төмөр/, ХХ-126 Корпорация "" 2019.03.04-ны өдрийн 13.800 төгрөг /хүн орхоодой/, ХХ-127 Корпорация "" 2019.03.29-ний өдрийн 27.160 төгрөг /органик магни агуулсан элемвитал, биеийн цэвэрлээгийн турбо цай гэх мэт/, ХХ-128 Корпорация "" 2019.05.25-ны өдрийн 76.760 төгрөг /хойд туйлын омега-3, байгалийн гаралтай хар чавганы жимсгэний шахмал, цэвэрлээгийн турбо цай/, ХХ-129 Корпорация "" 2019.05.26-ны өдрийн 20.330 төгрөг /Алтан загас омега хүчлүүд болон амин дэмүүд/, ХХ-130 Корпорация "" 2019.05.31-ний өдрийн 27.890 төгрөг /амин ургамлын цай, горхон сэргээгч тос форте/, ХХ-131 Корпорация "" 2019.06.05-ны өдрийн 45.140 төгрөг /хойд туйлын омега-3/, ХХ-132 Корпорация "" 2019.06.09-ний өдрийн 15.720 төгрөг /хойд туйлын омега/, ХХ-133 Корпорация "" 2019.06.26-ны өдрийн 8.670 төгрөг /этам-24 биологийн идэвхит бүтээгдэхүүн/, ХХ-134 Корпорация "" 2019.07.30-ны өдрийн 29.420 төггрөг /элемвитал органик төмөр бэлдмэл/ зэрэг ХХ-117-134 авагдсан баримтууд нь Оросын сибирээс орж ирдэг сүлжээний биологийн идэвхит бүтээгдэхүүн ба хариуцагчийн учруулсан хохиролд хамааралгүй, Монгол улсын дагаж мөрдөх эмийн жагсаалтад уух ёстой гэсэн заалт байхгүй, эмчийн бичиж өгсөн жорын дагуу хэрэглээгүй байх тул зайлшгүй зардал гэж үзэж зөвшөөрөх боломжгүй. Мөн ХХ-135 2018.01.20-ны өдрийн ХХК-ийн эмийн баримтаас аспирин 7.000 төгрөг-цус шингэлэх, гэдэс дотрын өвчинд уух тул хамаарахгүй, розувастетен 57.000 төгрөг-цусан дахь холестерин хамаарахгүй, памацилин панангин 13.000 төгрөг-зүрхний хамаарахгүй, метронидазол 4.000 тегрөг-энэ үед эмч зөвлөөгүй байна, хамаарахгүй, шээс бэлгийн замын үрэвслийн үйлчилгээтэй, хамаарахгүй, тержинан 35.000 төгрөг-эмэгтэйчүүд шээс бэлгийн замын үрэвслийн үед лаа хэрэглэх тул хамааралгүй нийт 159.000 төгрөгийн баримтанд хүлээн авагч дээр гарын үсэг зурагдаагүй. ХХ-137 -2019.01.06-ны одриин Эм гоо: Ибупрофен денк 3.500 төгрөг- эмч бичээгүй учраас хамаарахгүй, клартикор 15 000 төгрөг-эмч бичээгүй учир хамаарахгүй, 2019.01.11-ний өдрийн Эм гоо: флемоксин-13.500 төгрөг-125 мл-аар 20 ширхэг авсан бөгөөд энэ бол хүүхдийн эмийн эмчилгээнд хэрэглэхээр байх тул хамаарахгүй, Анаферон 40.000 төгрөг-вирусын эсрэг хүүхдийн дархлааны эм тул хамааралгүй, -2019.01.25-ны өдрийн Эм гоо: ципроденк 12.500 төгрөг, эмч бичээгүй учраас хамаарахгүй, Трогин 3.500 эмч бичээгүй учраас хамаарахгүй, -2019.01.11-ний өдрийн Эм гоо: флемоксин -нэг өдрийн хоёр өөр баримт бөгөөд ижилхэн үйлчилгээтэй хүүхдийн ханиадны эмнүүд тул мөн хамаарахгүй, Гроприносин-нэг өдрийн хоёр өөр баримт бөгөөд ижилхэн үйлчилгээтэй хүүхдийн ханиадны эмнүүд тул мөн хамаарахгүй, ибупрофен денк 24.150 төгрөг, эмчийн заалтаар 2019.01.29-ний өдөр хүртэл ямар ч антибиотек бичээгүй тул хамаарахгүй, 2019.02.09-ний өдрийн Эм гоо: Гроприносин-вирусын эсрэг ханиадны эм хамааралгүй, Ангал лимон спрей 29.500 төгрөг-хамрын цацлага хамааралгүй, Нэр тодорхой биш шаардлага хангахгүй-33.000 төгрөг /нотлох баримтын шаардлга хангахгүй тул хасах/, 2019.02.11-ний өдрийн Эм гоо: Полданмиг-толгойны өвдөлт намдаах эм тул хамаарахгүй, Ибупрофен денк 4.300 төгрөг-өвдөлт намдаах үрэвслийн эсрэг эмч бичээгүй, 2019.02.09-ний өдрийн Эм гоо: Холестат 13.200 төгрөг холстрийн бууруулах эм хамааралгүй нийт баримт 8 ширхэг үнийн дүн 0 төгрөг, зөвшөөрөхгүй. ХХ-138 -2019.02.09-ний өдрийн Эм гоо: Витагрип аньстай 7.500 төгрөг-ханиадны найруулж уудаг сироп тул хамаарахгүй, офло нүд 3.500 төгрөг-нүдний эм хамааралгүй, ципроденк-9.000 төгрөг-антибиотек тул эмчийн жороор олгогдох, заавал жортой байна гэтэл эмч бичээгүй тул хамаарахгүй, Линекс форте 12.600 төгрөг-гэдэсний бактер хамааралгүй, Япон иожуулсан ундаа 9.000 төгрөг- хамаарахгүй,-2019.02.19-ний өдрийн МС pharmacy: Дексаметазон 700 төгрөг-ханиад, харшлын эсрэг тайвшруулах үйлчилгээтэй тариа тул хамаарахгүй, Эуфиллин 3.500 төгрөг-ханиад, гуурсан хоолой тэлэх үйлчилгээтэй тариа тул хамаарахгүй, -натри хлорид 2.500 төгрөг-найруулдаг тариа хөлд хамаарахгүй, -аскорбины хүчил 6.000 төгрөг-найруулдаг тариа хөлд хамаарахгүй, натри хлорид 600 төгрөг -найруулдаг тариа хөлд хамаарахгүй, дуслын систем 600 төгрөг, хамаарахгүй, шприц 300 төгрөг хамаарахгүй, -2019. ...Эм гоо: магни сульфат 3.600 төгрөг-гэдэс цэвэрлэх, цөс хөөх зориулалттай, мөн нотлох баримтын шаарлага хангахгүй, хасах буюу хамаарахгүй,-2019.03.14-ний өдрийн Эм гоо: бүдэг бичигдсэн стриал 750 төгрөг-ханиаданд уудаг хүүхдийн эм тул хамаарахгуй, флемоксин солютаб 250 мг-аар 9 000 төгрөг, ханиаданд уудаг хүүхдийн эм тул хамаарахгүй, -он сар бүдэг 2019.02.25-ны өдрийн Эм гоо: аквамарис 23.400 төгрөг-хамрын цацлага хамааралгүй, незелекс 23.000 төгрөг-толгойн болон шинж тэмдгийн өвдөлт намдаах эм ба эмчийн заалтанд байхгүй тул хамаарахгүй, -2019.02.19-ний өдрийн эмнэлэг: эмчийн тэмдэглэлд бичигдсэнээр 2018.01.02-ны өдөр болон 2018.02.14-ний өдөр мэс засалд орсон гэх ба хагалгааны дараа эмчийн заалт байхгүй тул хамаарахгүй, зүрхний цахилгаан бичлэг 10.000 төгрөг-нэг баримт тайлбар ижил, хамаарахгүй, цээжний эгц зураг 25.000 төгрөг-нэг баримт тайлбар ижил, хамаарахгүй, цусны дэлгэрэнгүй шинжилгээ 14.000 төгрөг-нэг баримт тайлбар ижил, хамаарахгүй нийт баримт 6 ширхэг үнийн дүн 0 төгрөг, зөвшөөрөхгүй, ХХ-139 2019.02.25-ны өдрийн Эм гоо: фолийн хүчил 19.500 төгрөг-цус төлжүүлэх эм эмчийн зааварт байхгүй тул хамаарахгүй,Долоолгоны хандмал 1.800 төгрөг-зүрх судас хамаарахгүй, эмнэлэг: 2018.11.16-ны өдрийн хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээ-хэсэг газрын бариа 427 тоот 5.000 төгрөг, мөн өдрийн бүтэн бариа 415 тоот 10.000 төгрөг, мөн өдрийн хэсэг газрын бариа 999 тоот 5.000 төгрөг, мөн өдрийн бүтэн бариа 427 тоот 5.000 төгрөг, мөн өдрийн хэсэг газрын бариа 999 тоот 5.000 төгрөг, мөн өдрийн бүтэн бариа 427 тоот 5.000 төгрөг, мөн өдрийн хэсэг газрын бариа 999 тоот 5.000, мөн өдрийн хэсэг газрын бариа 427 тоот 5.000 төгрөг, 2018.11.15-ны өдрийн хэвтэн эмчлүүлэгчдийн нэг өдрийн хэсэг газрын бариа 415 тоот 5.000 төгрөг, мөн хэсэг газрын бариа 415 тоот 5.000 төгрөг-тайлбар: Уг баримт нь барианы төлбөр тушаасан хүний гарын үсэг байхгүй, хэдэн төгрөг төлснөө баримтаар нотолж чадахгүй, зөвхөн жагсаалт байдлаар бичсэн хуулбар ба нотлох баримтаар тооцох боломжгүй, -2019.02.19-ний өдрийн эмнэлэг: зүрх судас 20.000 төгрөг-хамааралгүй, GRP /тоогоор/ 14.500 төгрөг- энэхүү хоёр үзүүлэлт нь хоолойны ангинаас үүдэлтэй зүрх үе мөчний үрэвсэл бий эсэхийг шалгах шинжилгээ тул хамаарахгүй, -2019.02.19-ний өдрийн эмнэлэгийн цусны дэлгэрэнгүй шинжилгээ 14.000 төгрөг-давхардсан баримт, мөн өмнө тайлбар өгсөн, хамаарахгүй нийт 4 ширхэг баримт, ХХ-140 2019.02.19-ний өдрийн эмийн сан: бүдэг Полданмиг 800 төгрөг-толгойн өвдөлт намдаах эм тул хамаарахгүй, налгезин форте 4.000 төгрөг- толгойн өедөлт намдаах эм тул хамаарахгүй, Тайлбар: 2019.02.28-ны өдрийн дотор мэдрэлийн эмчийн үзлэгээр тархины цусан хангамжийн дутагдал оношоор тархины цусан хангамж сайжруулах эмчилгээ бичиж өгсөн. -2019.02.19-ний өдрийн Ачтан Фарм колдакмин 1.200 төгрөг-ханиадны эм хамааралгүй, -2019.03.18-ны өдрийн -налгезин форте 2.600 төгрөг-толгойн өвдөлт намдаах эм тул хамаарахгүй, полдан миг 800 төгрөг-толгойн өвдөлт намдаах хамааралгүй Тайлбар: 2019.02.28-ны өдрийн дотор мэдрэлийн эмчийн үзлэгээр тархины цусан хангамжийн дутагдал оношоор тархины цусан хангамж сайжруулах эмчилгээ бичиж өгсөн. GRP /тоогоор/ 14.500 төгрөг-2019.02.19-ний өдөр нэг шинжилгээнд хоёр төлбөрийн баримт гаргасан ба төлбөрийн баримт давхардаж байна, мөн хоолойны ангинаас үүдэлтэй зүрх үе мөчний үрэвсэл бий эсэхийг шалгах шинжилгээ тул хамаарахгүй нийт 4 ширхэг үнийн дүн 0 төгрөг зөвшөөрөхгүй. ХХ-141 2019.04.16-ны өдрийн Эмийн сан: налгезин форте 5.200 төгрөг-2019.04.16-ны өдөр уламжлалтын эмчийн бичсэн эмчилгээнд заагдаагүй ба хамаарахгүй, толгой хүчтэй өвдөлтийн үед доорх эмтэй хавсарч уудаг тул хамаарахгүй, ибупрофен денк 3.500 төгрөг-2019.04.16-ны өдөр уламжлалтын эмчийн бичсэн эмчилгээнд заагдаагүй ба хамаарахгүй, толгой хүчтэй өвдөлтийн үед дээрх эмтэй хавсарч уудаг тул хамаарахгүй, -2019.03.21-ний өдрийн Эм гоо: Денкайр 24.500 төгрөг-эмчийн зааварт бичигдээгүй тул хамаарахгүй, шаардлага хангахгүй баримт бүдэг 1.500 төгрөг, /нотлох баримтаас хасах/, -2019.04.19-ний өдрийн эмийн сангийн нэр: ямита 500 төгрөг- хүүхдийн тун хамаарахгүй, витамин уусмал 800 төгрөг нийт 1.300 төгрөг-хүүхдийн тун учир хамаарахгүй, -2019.03.12-ны өдрийн Эм гоо: Синупрет 24.000 төгрөг-хамрын цацлага тул хамааралгүй, шаардлага хангахгүй баримт бүдэг 4.000 төгрөг-/нотлох баримтаас хасах/, -2019.04.19-ний өдрийн Эмийн сан: гропринозин 11.000 төгрөг-вирусын эсрэг ханиадны эм тул хамааралгүй, кетотифен 1998-харшлын эсрэг ханиадны эм тул хамааралгүй, Аскорутин 1.000 төгрөг-баримтаар хүүхдийн тунгаар бичсэн тул хамааралгүй, -2018 он ... бүдэг софи шөнө 6.500 төгрөг-ариун цэврийн хэрэглэл хамааралгүй нийт 8 ширхэг баримт үнийн дүн 0 төгрөг, ХХ-142 2 ширхэг баримт үнийн дүн 100.000 гэжээ. /Алтан загас, омега-3 хүчлүүд болон амин дэмүүд, гоо сайхан ба залуу нас ундаа, хронолог шинэ савалгаа/- хамааралгүй, нийт дүн 0 төгрөг, ХХ-143 шаардлага хангахгүй баримт бүдэг .... төгрөг, /нотлох баримтаас хасах/, -2019.03.12-ны өдрийн Эм гоо: витаплекс 13.000 төгрөг-2019.02.28-ны өдрийн эмчийн үзлэгээр бичигдээгүй сайн дураар хийлгэсэн тул хамаарахгүй, дуслын систем 500 төгрөг-ижил хамаарахгүй, -2019.03.17-ны өдрийн : эуффилин 1.050 төгрөг-уушигны багтрааны үед гуурсан хоолой тэлэх үйлчилгтээтэй эм тул хамаарахгүй мөн нотлох баримтын шаардлага хангахгүй, -2018.08.14-ний өдрийн эмнэлэг: зүрхний цахилгаан бичлэг 10.000 төгрөг-зүрхнийх тул хамааралгүй, хэвлийн эхо 28.000 төгрөг-хэвлийнх тул хамааралгүй, цусны дэлгэрэнгүй шинжилгээ 14.000 төгрөг хамааралгүй тайлбар: сүүлийн хагалгаа 2018.02.14-ний өдөр гэж эмчийн үзлэгт дурьдагдсан ба эмчийн зөвлөсөн заалтгүй тул хамаарахгүй, -2019.02.19-ний өдрийн эмнэлэг: цээж тодосгогч бодисгүй 108.000 төгрөг тайлбар: сүүлийн хагалгаа 2018.02.14-ний өдөр гэж эмчийн үзлэг дурьдагдсан ба эмчийн зөвлөсөн заалтгүй тул хамаарахгүй, -2018.09.10-ны өдрийн Эм гоо: Гроприносин 10.000 төгрөг-вирусийн ханиадны эм хамааралгүй, салброн 750 төгрөг-уушигны бронхийн эм тул хамааралгүй, ризин 1.500 төгрөг нийт 12.250 төгрөг-харшил, ханиадны эм тул хамааралгүй нийт 6 ширхэг баримт үнийн дүн 0 төгрөг, ХХ-144 2019.05.16-ны өдрийн Корпорация "" баримт: цэвэрлэгээний турбо цай, натурал спорт, глюкозамин ба хондройт...хамааралгүй, Эм гоо бүдэг: шүүс 1.700 төгрөг хамааралгүй, -2018.09.14-ний өдрийн Энхжин Тун Эмийн сан:...нотлох баримтын шаардлага хангахгүй бүдэг, цитрамон 1.600 төгрөг- толгойны эм хамааралгүй, налгезин 1.400 төгрөг-хамааралгүй тайлбар: 2018.08.14-ний өдөр толгой өвдөнө гэсэн зовиураар бодисын солилцооны хямрал оношоор мэдрэлийн эмчид үзүүлсэн ба бодисын солилцооны хямрал оношоор холестерин бууруулах эм болон турах зөвлөгөө өгсөн байх тул хамаарахгүй, нийт 4 ширхэг баримт үнийн дүн 0 төгрөг, ХХ-145 2018.08.03-ны өдрийн Эм гоо: мертенил 37.000 төгрөг нийт 48.750 төгрөг-энэ нь холестрин бууруулах, цус шингэлэх үйлчилгээтэй эм тул хамаарахгүй, тодруулж тайлбарлавал хагалгааны эдгэрлийн явц муу байсан бол цус алдах эрсдэлтэй тул цус шингэлэх эм өгөхгүй. -2018.06.26-ны өдрийн эмнэлэг: цусны дэлгэрэнгүй шинжилгээ 14.000 төгрөгийн баримт огноо бүдэг, Алат 5.000 төгрөг-элэгний үйл ажиллагааны шинжилгээ, Асат 5.000 төгрөг элэгний үйл ажиллагааны шинжилгээ, билирубин 5.500 төгрөг-элэг цөсний үйл ажиллагааны шинжилгээ, сахар 5.500 төгрөг-нойр булчирхай үйл ажиллагааны шинжилгээ, Альбумин 5.000 төгрөг-бөөрний үйл ажиллагааны шинжилгээ, кретиний 5.500 төгрөг-мөн бөөрний үйл ажиллагааны шинжилгээ, электролит 18.000 төгрөг-бөөр, шээсний замын үйл ажиллагааны алдагдлыг тодруулах шинжилгээ, Мочевен 6.000 төгрөг-бөөр, шээсний замын үйл ажиллагааны алдагдлыг тодруулах шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг 10.000 төгрөг-Тайлбар: эмчийн заалтгүй, сайн дурын үндсэн дээр хийгдсэн шинжилгээнүүд тул хамаарахгүй, -2018.07.18-ны өдрийн 5.950 төгрөгийн баримт бүдэг, гаргацгүй-нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хасах, -2018.12.16-ны өдрийн Эм гоо: эмийн үнэ 14.000 төгрөг-юуны эм болох нь тодорхойгүй тул өөр өвчинд болон өөр хүнд авсан байх магадлалтай тул ашигтай байдлаар хасаж өгнө үү, зөвшөөрөхгүй, -2018.07.06-ны өдрийн Дулаан хайрхан Трейд: аспирин 7.000 төгрөг, Предизин 25.000 төгрөг, Панангин 15.000 төгрөг-зүрх судасны эм тул хамаарахгүй нийт 6 ширхэг баримт үнийн дүн 0 төгрөг, ХХ-146 2018.09.12-ны өдрийн Өвөрхангай салбар эмийн сан: ношпа 1.850 төгрөг-ходоод гэдэсний хүчтэй өвдөлтийн үед булчин суллах зориулалтай тул хамааралгүй, 2018.11.11-ний өдрийн эмнэлэг ЗЦБ-ийн ачаалалтай сорил 50.000 төгрөг-эмчийн заавар байхгүй мөн зүрхний булчингийн үйл ажиллагааны алдагдлыг тодруулах шинжилгээ тул хамаарахгүй, -2018.10.31-ний өдрийн Эм гоо: нивэнт утлага 9.600 төгрөг-ханиад, утлага хамааралгүй, -натри хлорид 1.350 төгрөг-ханиад, утлага хамааралгүй, тариур 1.200 төгрөг, 5.000 төгрөг, 1.500 төгрөг-ханиад, утлага хамааралгүй, -2018 оны Эм гоо: утлагын аппарат 75.000 төгрөг-ханиад, утлага хамааралгүй, Тонзилмон 5.000 төгрөг-хоолойны хүлхмэл эм хамааралгүй нийт 4 ширхэг баримт, үнийн дүн 0 төгрөг, ХХ-147 -2018.09.10-ны өдрийн 850 төгрөг нотлох баримтын шаардлага хангахгүй бүдэг, -2018.11.18-ны өдрийн :Цитромакс 1.500 төгрөг-ханиадны эм тул хамаарахгүй, - 35.000 төгрөг юу нь мэдэгдэхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, -2018.08.15-ны өдрийн Эрдэм фарм: -Налгезин форте 2.500 төгрөг, Пиралин 800 төгрөг, Полданмиг 800 төгрөг тайлбар:2018.08.14-ний өдөр толгой өвдөнө гэсэн зовиураар бодисын солилцооны хямрал, тархины цусан хангамжийн дутагдал оношоор мэдрэлийн эмчид үзүүлсэн ба холестрин бууруулах эм, болон турах зөвлөгөө өгсөн тул хамаарахгүй, -Эм гоо: 7.350 төгрөг, 6.500 төгрөг, 9.600 төгрөг, 6.500 төгрөг гэх нийт 29.950 төгрөгийн баримт огноо байхгүй, бүдэг, нотлох баримтын шаардлага хангахгүй тул зөвшөөрөхгүй нийт 5 ширхэг баримт, үнийн дүн 0 төгрөг, ХХ-148 -2018.10.21-ний өдрийн хаяг тодорхой бус баримт: Налгезин форте 4.200 төгрөг, Полданмиг 800 төгрөг-эмчийн заалтгүй ба нотлох баримтын шаардлага хангахгүй тул зөвшөөрөхгүй, -2018.11.24-ний өдрийн Эм гоо: Синупрет 17.000 төгрөг-хамар дайврын үрэвслийн үеийн цацлага тул хамаарахгүй, эмийн үнэ 6.300 төгрөг тайлбар дээрхтэй адил юуны эм нь тодорхой бус тул зөвшөөрөхгүй, -2018.12.13-ны өдрийн Эм гоо: эмийн үнэ гээд: үнийн дүн мэдэгдэхгүй. Тайлбар: дээрхтэй адил юуны эм нь тодорхой бус тул зөвшөөрөхгүй, Эм гоо: бүдэг нотлох баримтын шаардлага хангахгүй тул зөвшөөрөхгүй, -Мөнгөн гүүр эмнэлэг зүрхний цахилгаан бичлэг 10.000 төгрөг огноо бүдэг, нотлох баримтын шаардлага хангахгүй тул хамаарахгүй, -2018.12 ...Гелминтокс 9.400 төгрөг-шимэгч хорхойн эм, хүүхдийн тунгаар, мөн бүдэг ойлгомжгүй нотлох баримтын шаардлага хангахгүй хасах, хамааралгүй нийт 6 ширхэг баримт, үнийн дүн 0 төгрөг, ХХ-149 2018.12.15-ны өдрийн Эм гоо: эмийн 37.900 төгрөг тайлбар: дээрхтэй адил юуны, ямар эм болох нь тодорхой бус учир зөвшөөрөхгүй, -2018.11.13-ний өдрийн МС рharmacy: Жонсон хүүхдийн биеийн тос 7.000 төгрөг, хамааралгүй, хасах, -2018.11.15-ны өдрийн эмнэлэгийн цээжний рентген харалт 10.000 төгрөг-уушигны шинжилгээ тул хамаарахгүй, эм 207.560 төгрөг ямар эм болох нь тодорхойгүй, нэр гаргацгүй тул зөвшөөрөхгүй, GRP/тоогоор/ 14.500 төгрөг-ангинаас үүдэлтэй үе мөч, зүрхний эмгэгийг тодорхойлох шинжилгээ тул хамаарахгүй, цусны дэлгэрэнгүй шинжилгээ 14.000 төгрөг, улаан эсийн тунах хурд 3.000 төгрөг-үрэвслийн процессыг шалгах шинжилгээ тул хамаарахгүй,-Трилицерид /ТG/ 5.500 төгрөг-цусанд агуулагдах өөх тосны молекулыг үзэх шинжилгээ тул хамаарахгүй, Бага нягттай пипопротейн LDL 5.500 төгрөг-цусанд агуулагдах өөх тосны молекулыг үзэх шинжилгээ тул хамаарахгүй, Холестерин 5.000 төгрөг-цусанд агуулагдах өөх тосны молекулыг үзэх шинжилгээ тул хамаарахгүй, -2018.12.24-ний өдрийн Эм гоо: Полданмиг 800 төгрөг-харшлын гаралтай ханиадны үеийн цомог эмчилгээнд хэрэглэх тул хамаарахгүй, Цитромакс 1.500 төгрөг-харшлын гаралтай ханиадны үеийн цомог эмчилгээ тул хамаарахгүй, хлорфенамин 1.200 төгрөг-харшлын гаралтай ханиадны үеийн цомог эмчилгээнд хэрэглэх тул хамаарахгүй, ХХ-150 2019.07.03-ны өдрийн Корпорация "" 57.260 төгрөг, элемвитал органик төмөр, турбо цай-тухайн хүний хэрэглээний асуудал тул хамааралгүй, -2018.11.15-ны өдрийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн бариа 1 өдрийн нийт 55.000 төгрөг, хх-ийн 139 дүгээрт авагдсан ба давхардан дахин орж байгаа тул тооцогдохгүй болно, /дээрх тайлбарт дэлгэрэнгүй бичсэн болно/, 2019.06.24-ний өдрийн эмийн сангийн нэр байхгүй, Ибупрофен 3.500 төгрөг, витамин уусмал 800 төгрөг-эмчийн заалтаар бичигдээгүй тул хариуцахгүй, Нийт 3 ширхэг баримт үнийн дүн 0 төгрөг, ХХ-151 -2019.05.10-ны Эм гоо: 1.300 төгрөг нотлох баримтын шаардлага хангахгүй, бүдэг, -2019.03.24-ний өдрийн 4.000 төгрөг-нотлох баримтын шаардлага хангахгүй бүдэг, -2019.06.05-ны өдрийн эмийн сан: Синобакс 7.000 төгрөг-хүүхдийн өсөлтийг дэмжих витамин тул хамаарахгүй, Тонзилмон спрей 5.000 төгрөг-хоолойн үрэвслийн үеийн цацлага тул хамаарахгүй, хөвөн 1.500 төгрөг-хагалгаанаас хойш 4 сарын дараах ил шархгүй тул зөвшөөрөхгүй, бинт 1.700 төгрөг-хагалгаанаас хойш 4 сарын дараах ил шархгүй тул зөвшөөрөхгүй, тамедин 1.400 төгрөг-хоолойг зайлах уусмал тул хамаарахгүй, -2019.06.07-ны өдрийн Чинмэнд эмнэлэгийн эмчийн үзлэг 8.000 гэх баримт-юуны үзлэг тодорхой бус учир зөвшөөрөхгүй, -2019.06.05-ны өдрийн эмийн сангийн нэр тодорхойгүй полдан миг 800 төгрөг-толгойн өвдөлт намдаах эм тул хамаарахгүй, Эм гоо:2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн өдрийн 46.500 төгрөг хамаарахүй, -2019.08.06-ны өдрийн : тебантин 3.450 төгрөг-зүрхний тайвшруулах эм тул хамаарахгүй, бамбайн ханд 2.500 төгрөг-зүрхний хэм алдалгдлын үед уух тул хамаарахгүй, Эм гоо:2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4.300 төгрөг хамаарахгүй /үнийн дүнг гараар бичсэн/, ХХ-152 2018.01.01-ний өдрийн зарлагын баримт: памперс 1.500 төгрөг, дэвсгэр 1.300 төгрөг, сальфетка 3.500 төгрөг, уян бинт 2.500 төгрөг, пара ко 3.600 төгрөг, клизм 1.900 төгрөг, нийт 14.300 төгрөг-баримтанд аль нэгний гарын үсэг байхгүй байх тул зөвшөөрөхгүй. Иймд 1 дүгээр хавтаст хэргийн 137, 138, 140, 141, 142, 143, 146, 147, 148, 150 хуудсанд авагдсан баримтуудаас зөвшөөрөх дүн байхгүй.

Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган өгсөн ХХ-84-85 дугаар хуудсанд байх эмчийн тэмдэглэл, эмчилгээний заалтыг хариуцагчаас бичгийн хэлбэрт оруулан гаргасан: Үүнд ХХ-84 нүүр байхгүй хэний юмыг өгсөн тодорхой бус ....2018.06.27-ны үзлэг санал явж байна, ХХ-2018.08.03-ны гэмтлийн эмчийн үзлэг: эмчийн заалт: кетотипен түрхлэг,/өвчин надмаах түрлэг/, дэглэм сахих, жин хасах, физик эмчилгээ, уламжлалтын эмчид үзүүлэх, 2018.08.06-ны өдрийн уламжлалтын эмчийн үзлэг: 7 хоногийн зүү эмчилгээ, тосон шарлага нь баруун хөлийн шилбэ, тавхайд хийх, 2018.07.11-ний өдрийн эмчийн тэмдэглэл: /103 дуудсан байна/ Дотрын эмчилгээ заагдсан. Үүнд: мезинфорте гэдэсний эм уух, хэвлийн эхо, цусны ерөнхий шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний эмчид үзүүлэх-хамааралгүй, 2018.08.08-ны өдрийн уламжлалт, сэргээн засах эмчийн тэмдэглэл: хөлтэй холбоотой, сэргээн засах, эссенциал 1 сар уух /элэгний эм/ хамаарахгүй, зүү, лаа зэрэг курс эмчилгээ хийлгэх, хөдөлгөөн засал, зөвөлгөө өгөв. 2018.08.14-ний өдрийн зүрх судасны эмчийн үзлэг: бодисын солилцооны хямрал оношоор эмчилгээ бичигдсэн, аспирин цус шингэлэх эм тогтмол уух, Росовастатин эм-холестерин бууруулах эм- хамаарахгүй, 2018.10.02-ны өдрийн Гэмтлийн эмчийн үзлэг: Дижес актив /гармоны үйлчилгээтэй/ 3 сар уух, витамин Е-3 сар, конкор 1 сар /зүрхний эм/ кетонал /өвчин намдаах эм/, рашаан эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, тосон бариа иллэг, 2 сар

хондротин /үе мөчний эм/, хөдөлгөөн засал, 11 сарын 16-ны өдөр эмнэлгээс гарах үеийн тэмдэглэл: хөдөлгөөн засал эмчилгээ, зүрх судасны эмчийн хяналтанд орох, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох, Аэртал 1 ширхэгээр өдөрт 3 удаа 5 хоног уух, /өвчин намдаах эм/ витамин Д хэмжээ 2000 гр уух, глюкозамын хондротин 1 ширхэгээр өдрийн 3 уух, /1 сар уух/, 2019.02.18-ны өдрийн Гэмтэл, мэс заслын эмчийн тэмдэглэл: эмчилгээний заалт: зүрх судасны эмчид үзүүлэх, Дексаметазон 04 мл, Аминофилин 10 мл, Натри хлорид 250 мл холимогоор судсаар 3 хоног тарих, Аскорутин 4 мл, натри хлорид 6 мл холимогоор 10 хоног судсаар тарих, 2019.02.19-ний өдрийн Дотрын эмчийн үзлэг: бодисын солилцооны хямрал оношоор мэдрэлийн эмчид үзүүлэх, хамааралгүй, 2019.02.28-ны өдрийн зүрх судасны эмчийн зөвлөгөө: Амитрипилин нойрны эм, цереброфорте тархины цусан хангамж сайжруулах эм, мэдрэлийн эмчид үзүүлэх, физик нөхөн сэргээх эмчилгээ зөвлөсөн. 2019.03.19-ний өдрийн үзлэг баримт засвартай, зүрхний эмчийн үзлэг бололтой, бүх бичлэг засвартай, /нотлох баримтаар тооцох боломжгүй/, 2019.04.16-ны өдрийн уламжлалтын эмчийн тэмдэглэл: эмчийн заалт: хөдөлгөөн засал 7 хоног, зүүн хөлний зөөлөн иллэг 5 хоног, лааны тосон эмчилгээ 7 хоног, хөлөнд зүү эмчилгээ 7 хоног, 2019.05.06-ны өдрийн Гэмтлийн эмчийн тэмдэглэл: эмчийн заалт: физик эмчилгээ, тебантин 300 мг өдрийн 1 ширхэгээр 1 удаа 5 хоног уух, 2019.06.12-ны өдрийн Гэмтлийн эмчийн тэмдэглэл: эмчийн заалт: хөдөлгөөн засал, жин хасах, хянуулах, шагайн бариа, физик эмчилгээ, 2019.06.28-ны өдрийн эмчийн тэмдэглэл: өрхийн эмчийн хяналтанд байх, дэглэм сахих, физик эмчилгээ, 2019.06.27-ны өдөр Өвөрхангай аймгийн эмнэлэг хөдөлмөр магадлах хурлаар 70 хувийн групп тогтоов, Тайлбар анхаарах: дэвтрийн дэс дараалал байхгүй/, Эрүүл мэндийн үзлэгийн дэвтэр он сар зөрж байна. Дахин 2019.06.12-ны өдрийн гэмтлийн эмчийн тэмдэглэл: эмчийн заалт: остеокальци өдөрт 1 ширхэгээр 3 удаа 21 хоног уух, Аэртол /өвчин намдаах/ өдөрт 1 ширхэгээр 3 удаа 7 хоног уух, физик эмчилгээ, уламжлалт эмчилгээ, хөл сойх, жин тавих, 2019.06.14-иий өдрийн Гэмтлийн эмчийн тэмдэглэл: хөдөлмөрийн чадвар тогтоох, 6 сар эмчлэгдсэн байна, ХХ-93 Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас: Хавтаст хэрэгт авагдсан 2017.12.13-ны өдрөөс 2017.12.13 өдрийн уг баримтаас харахад -д эмчилгээ, шинжилгээ хийгдээгүй байна. Тодорхой биш байна гэжээ. Онош зүүн хөлийн зөрүүтэй хугарал: 2019.08.06-ны өдрийн эмчийн тэмдэглэл: 2017.12.13-ны өдөр гэмтсэн, хагалгаа хойшлогдож 2018.01.02-ны өдөр гэмтлийн эмнэлэгт мэс засалд орсон, 2018.02.14-ний өдөр Өвөрхангай аймагт мэс засалд орсон, 14 хоног хэвтэн эмчлүүлсэн боловч шарх эдгэхгүй байсан тул эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлсэн гэжээ. /Мөнгөн гүүр эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлсэн баримтгүй, Цаашид дотор хавчаар, бэхэлгээ, шурга авах мэс засал хийлгэх, физик эмчилгээ рашаанд сувилалд явах, хөдөлгөөн засал хийх зэргийг зөвлөв./ ХХ-97 Дархан-Уул аймгийн 2017.12.15-ны өдөр Амбулаториор эмчлүүлэгсдийн карт нээв гээд заалт: хөл өндөрлөх, хөдөлгөөн хязгаарлах, өвдөлт намдаах эм болон ясны кальци эмчийн заавраар уух, 2018.01.09-ний өдөр үзүүлсэн, эмчийн тэмдэглэл: 2017.12.28-ны өдөр -д хэвтсэн, 2018.01.02-ны өдөр хагалгаанд орсон. Цаашид супер кальцитин 1 шихэгээр өдөрт 3 удаа 3 сараар уух, далацин 300 мл 1 ширхэгээр 2 удаа 7 хоног уух /өвдөлт намдаах/ боолт, 45 хоногийн дараа гишгэх гэжээ. 2018.01.29-ний өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэл: хөдөлгөөн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, остеокомплекс 1 ширхэгээр өдөрт 3 удаа 1 сар уух, остеокаль 1 ширхэгээр өдөрт 3 удаа 1 сар уух, кальципан 1 ширхэгээр өдөрт 3 удаа 1 сар уух, отепрарали 1 ширхэгээр өдөрт 2 удаа 14 хоног уух, витамин с 1000-аар 1 ширхэгээр өдөрт 1 удаа 14 хоног уух гэжээ. /анхаарах: нөхөж өөр гарын хэвээр өөр этгээд нэмж Диклоденк 100 мл 12 цагаар өвдсөн үед уух гэж оруулсан байна. Нотлох баримтаар тооцохгүй/, 2018.02.22-ны өдрийн -ийн эмчийн тэмдэглэл: 2018.02.08-ны өдрөөс 2018.02.22-ны өдөр хүртэл 14 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний заалт: Фунголан 150 мл, 1 ширхэгээр өдөрт 1 удаа 7 хоног, цэвэр боох, гипс харах, ясны кальци уух, ажиглахыг зөвлөжээ. Дотрын эмчийн тэмдэглэл/огноогүй/: нойр булчирхайн үрэвсэл, ходоодны сөөргөө оношоор эмчилгээний заалт: нольпаза 20 мл-гаар 1 ширхэгээр өдөрт 2 удаа 7 хоног, церукал 20 мл-аар 1 ширхэгээр өдөрт 2 удаа 7 хоног уух, мезинфорте 1 ширхэгээр өдөрт 3 удаа хооллох үед 7 хоног гэжээ. 2018.03.02-ны өдрийн эмнэлгийн эмчийн тэмдэглэл: Гэмтлийн дараах хагалгааны шархны идээт үрэвсэл оношоор 2018.03.01-ний өдрөөс 2018.03.12-ны өдөр дуустал 12 хоног хэвтэн эмчлүүлэв. Эмчилгээнд: Антиобиотек, фикик эмчилгээ, витамин, өвдөлт намдаах эмчилгээ хийсэн, 2018.03.20-ны өдрийн -ийн эмчийн тэмдэглэл: заалт: боолт, физик эмчилгээнд үзүүлэх, 2018.05.23-ны өдрийн гэмтлийн эмчийн тэмдэглэл: заалт: уламжлалтын эмчид үзүүлэх, нөхөн сэргээх хөдөлгөөн дасгал хийх, ибупрофен 1 ширхэгээр өдөрт 3 удаа уух, эргокальциферол 1 ширхэгээр өдөрт 1 удаа 7 хоног уух, 2018.05.23-ны өдрийн Уламжлалт сэргээн заслын эмчийн тэмдэглэл: заалт: зөөлөн иллэг 5 хоног, зүү эмчилгээ 5 хоног гэж тус тус тэмдэглэсэн баримтууд нэхэмжлэгчийн гэмтэлд хамааралгүй болно.

Уг нь нэхэмжлэгч анхнаасаа зөвхөн хөлийн гэмтэлтэй холбогдох зардлыг нэхэмжилсэн бол бид зөвшөөрөх байсан. Гэтэл хэн хэрэглэсэн нь тодорхойгүй, хөлийн эмчилгээнд огт хамааралгүй харшлын эм, хүүхдийн ханиадны эм, нүдний эм, ахуйн хэрэглээний зүйлс авсан зэрэг баримтууд байгааг шүүх анхаарах байх.

2. Нэхэмжлэгч Б. өвчтэй байх хугацаандаа бүх лангуугаа алдсан гэдэг нь байж болохгүй зүйл. Ганц хоёр лангуугаа юуны улмаас ажиллуулахгүй болсныг мэдэхгүй. Энэ нь зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой байж болно. Мөн эхнэрээ гэмтээд эмнэлэгт хэвтэж байхад нөхөр нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, энэ хугацаанд хэвийн ажиллаж байсан гэж бодож байна. Одоо өөрөө үйл ажиллагаагаа явуулж байгаа.

3. Нэхэмжлэгч одоо хагалгаанд орно гэж байна. 2 удаагийн мэс засалд орно гэх боловч заавал мэс засал хийлгэх шаардлагатайг нотолсон эмч нарын зөвлөгөөний шийдвэр байхгүй, хувийн эмнэлэгээс албан бичиг авчраад заавал хийлгэх хагалгаа гэж байгаад итгэхгүй байна.

Хэдийгээр миний дүү Э.******* Б.гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлдээ хуулийн дагуу зохих шийтгэлийг хүлээсэн ч нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзаж нэхэмжлэлийн үнийн дүнгээс багасгах болон чөлөөлж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Э.*******аас эрүүл мэндэд гэм хор учруулсаны хохиролд, эмчлүүлэхэд гарсан зардал 4.597.438 төгрөг, эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр 1.490.000 төгрөг, олох ёстой байсан орлого 19.968.000 төгрөг, зайлшгүй гарах бусад зардал /банкинд төлөх хүү 5.155.000 төгрөг, унааны зардал 4.309.318 төгрөг/-д 9.464.318 төгрөг, нийт 35.519.756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ шүүх хуралдааны шатанд олох ёстой байсан орлогоо 6.681.000 төгрөг, эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэх зардлаа 5.540.000 төгрөгөөр нэмэгдүүлж, бүгд 47.740.756 төгрөг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардалд 1.092.500 төгрөг, зайлшгүй гарах бусад зардлаас унааны зардал 200.000 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх 46.448.256 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан. Мөн нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан нэмж гаргах нотлох баримт байхгүй, тайлбараа шүүх хуралдааны шатанд өгч мэтгэлцэх боложтой гэсэн.

 

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1. дэх хэсэгт зааснаар хариуцагчид нэхэмжлэлийг 7 хоногийн дотор гардуулах үүрэгтэй тул шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн үнийн дүнтэй нэхэмжлэлийг хүлээн авч, хариуцагчид гардуулсан.

Харин хариуцагч Э.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тайлбараа өгөх үүрэгтэй ч нэн даруй өгөх нь түүний эрхийн асуудал гэж үзсэн.

 

Мөн нэхэмжлэгч Б. нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч Э.******* гэм хор учирсан нь өөрийн буруугаас болоогүй болохыг нотолсон баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1.-д заасны дагуу цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй ч хэн, хэн нь шинээр өгөх, шүүхийн журмаар бүрдүүлүүлэх баримт байхгүй гэсэн тул шүүх талуудын мэтгэлцэх эрх хөндөгдөөгүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн.

 

Шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг үндэслэн дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ч гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх юм. /Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2./

 

Хариуцагч Э.*******ыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 467 дугаартай шийтгэх тогтоол, ийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 753 дугаартай магадлалаар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ийн гадна нэхэмжлэгч Б.тай маргалдаж улмаар түүний зүүн хөлний шаант ясны доод булууны гадна дотно хавчаар ясанд далд хугарал, тахилзуур ясны доод булуунд далд хугарал, зүүн шагайн үений мултрал, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул зохигчдын гэм буруугийн талаар шүүх дахин хэлэлцэж тогтоохгүй.

 

Хариуцагч Э.******* нь төлбөрийн чадваргүй байдлаа нотолж Ц.*******ын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст гаргасан өргөдөл, ийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 0213305 дугаар актаар Ц.*******ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон шийдвэр, *******ны Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичгээр Э.*******ын аав Ц.******* нь хөдөлмөрийн чадвар 70 хувь алдалттай, группт байдаг, аавыгаа асран хамгаалдаг нь үнэн болно гэж тодорхойлсон, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 956 тоот албан бичгээр Тус хорооны зорилтот өрхийн гишүүн гэж тодорхойлсон, мөн хорооны 958 тоот албан бичгээр Э.*******ын аав Ц.******* нь хөдөлмөрийн чадвар 70 хувь алдалттай, группт байдаг, аавыгаа асран хамгаалдаг нь үнэн болно гэж тодорхойлсон, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичгээр Өрхийн амжиргааны түвшинг 409,679 босго шугамаас доогуурт багтсан гэж тодорхойлсон тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн. Эдгээр баримтуудыг үндэслэн хариуцагч Э.*******ыг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх болон хөнгөлөх боломжгүй.

 

Иймээс хариуцагч Э.******* нь Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйл, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, олох ёстой байсан орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан эмчилгээний зардал, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газарт сувилуулах, эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан өгөхөөс гадна зайлшгүй гарах бүх зардлыг төлөх үүргийг нэхэмжлэгч Б.гийн өмнө хүлээнэ.

 

Гэхдээ нэхэмжлэгч Б.гийн нэхэмжлэл нь хариуцагч Э.*******ыг гэм буруутайд тооцсон үйл явдалтай шалтгаант холбоотой байх ёстой.

 

Шүүх нэхэмжлэгч Б.гийн эрүүл мэндэд учирсан хохирлоо эмчлүүлэхэд гаргасан зардлын баримтыг үнэлбэл, /1ха ху-5-164, 2ха ху24-187/

Хэвтэн эмчлүүлсэн, шинжилгээ хийлгэсэн баримтаас, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эмнэлэгт 35.000 төгрөгөөр авхуулсан шагайн үений зураг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 690.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа 20.000 төгрөгийн физик эмчилгээний аппаратад орсон, 2018 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдөр эмнэлэгт 55.000 төгрөгийн үнэтэй хэсэг газрын бариа, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эмнэлэгт 14.500 төгрөгийн үе мөчний үрэвслийн шинжилгээ хийлгэсэн баримт, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Чинмэнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоног, шинжилгээ, эмчийн үзлэгийн төлбөр 289.000 төгрөгийн баримт,

Эм, бэлдмэлийн баримтаас, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр авсан 181.500 төгрөгийн үнэтэй Био кальци, өвчин намдаах болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмнээс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 167.600 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 500 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 4.100 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1.500 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3.500 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18.500 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 4.300 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4.800 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3.400 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4.300 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 8.700 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 800 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 4.300 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4.300 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4.300 төгрөг, биеийн дархлаа дэмжих 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1.300 төгрөгийн баримтууд нэхэмжлэгч Б.гийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой шууд холбоотой болох нь эмчлүүлэгсдийн картанд бичсэн эмчийн тэмдэглэлээр тогтоогдов.

 

Бусад баримтын хувьд, тус шүүхийн ид заасны дагуу бүрдүүлсэн баримт нэхэмжлэгчээс өгсөн хохирлын баримттай давхардаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна./1ха ху-210-247, 2ха ху-01-06/

 

Мөн Монголын Эрүүл мэндийн яамны зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, эмчийн заавар зөвөлгөөгүйгээр хэрэглэсэн бараа гэх эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнээс гадна амьсгалын замын вирусын цочмог халдварт өвчин, цэр ховхлох, ханиалга намдаах, амны салстын халдвар, залгиурын үрэвсэл, залгиурын цочролд, амьсгалын замын халдварт үрэвсэлд, гэдэсний янз бүрийн хэсгийн хэвийн байдлыг хангахад, нүдний халдварт, дотоод шүүрлийн системийн өөрчлөлт, бөөрний дээрх булчирхайн тархилаг хэсгийн хурц дутагдалд орсон, хаван бууруулахад, хүүхдийн хамрын тусаалгад, жирэмсэн эхчүүд хэрэглэх, зүрхний жирвэлзэх хэмнэл алдагдах, зүрхний чичрэл даралт ихсэхэд, архаг бронхийн багтраа болон урьдчилан сэргийлэх, харшлын гаралтай улирлын хамрын салст бүрхүүлийн үрэвсэлд, хамрын дайвар, хамрын үрэвсэлд, цусан дахь өөх тосны хэмжээг бууруулахад, буйлны үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, ангинд, бөөр шээсний замын архаг ба хурц үрэвсэлд болон бэлгийн замын халдварт өвчинд хэрэглэх эм, тариа байна.

Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, гоо сайхны ундаа, жимсний шүүс, цэвэр ус, биеийн тос нь хувь хүний ахуйн хэрэглээнд хамаарахаар байхаас гадна нэхэмжлэгч зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, цусны шинжилгээ, тодосгогч бодисгүй цээжний зураг авхуулсныг зүүн хөлөнд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зайлшгүй хийлгэх шинжилгээ, эмчилгээ, эм тариа гэх боломжгүй гэж үзсэн.

 

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. эмчилгээний зардлаас 1.092.500 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрсөн.

 

Иймд шүүх зохигчдын маргасан үйл баримтаас Чинмэнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоног, шинжилгээ, эмчийн үзлэгийн төлбөрт нэхэмжлэгч Б.гийн төлсөн 289.000 төгрөгийн баримтыг эмчилгээний зардал гэж үзсэн, мөн хариуцагчийн үл маргах журмаар зөвшөөрсөн үнийн дүнгээс хэрэгсэхгүй болгох нь талуудын диспозитив зарчимтай зөрчилдөх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1.381.500 төгрөгт холбогдох хэсгийг хангав.

 

Мөн нэхэмжлэгч Б. зайлшгүй гарах бусад зардлаас унаанд зарцуулсан зардлаа 4.309.318 төгрөгөөр тооцоолж нэхэмжилсэн ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Гэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. унааны зардалд 200.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул нэхэмжлэлээс зохигчдын маргаагүй хэмжээнд хангах нь талуудын диспозитив зарчимд нийцнэ.

 

Харин нэхэмжлэгч Б. эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан гаргуулахаар шаардсан 7.030.000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох зорилгоор өгсөн эмнэлэгийн эмчийн гарын үсэгтэй, санхүүгийн тамгатай дугаартай Б. нь эмнэлэгт зүүн шагайн хугарлыг шургаар бэхэлсэн үлдэц авах мэс засал хийлгэх шаардлагатай бөгөөд эмчилгээний төлбөр 2.140.000 төгрөг болно. 2 дахь шатны хагалгаа шагайн үе түгжих мэс заслын хагалгааны төлбөр 4.890.000 төгрөг болох нь үнэн болно гэх бичгийн баримт, рентгэн зураг нь зайлшгүй хагалгаанд орох үйл баримтыг нотолсон нотолгооны хэрэгсэл болж чадахгүй байна. Учир нь:

Өвчтөнийг хагалгаанд оруулах тухай тодорхойлолтыг төлөөлөх эрх бүхий этгээд гаргаагүй, хуулийн этгээдийн тамга дарагдаж баталгаажуулаагүй байхаас гадна хагалгааны төлөвлөлт, шийдвэр, зардлын задаргаатай холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Мөн эхний хагалгааны эдгэрэлтээс шалтгаалж дараагийн хагалгаа хийгдэх тул зайлшгүй гарах эмчилгээний зардал гэж үзэх үндэслэлгүй. Иймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 7.030.000 төгрөгт холбогдох хэсгийг хангахаас татгалзав.

Гэхдээ нэхэмжлэгч Б. нь эмчилгээний зайлшгүй гарах зардлыг урьдчилан төлүүлэх, эсхүл гарсан эмчилгээний зардлаа шаардах эрх нээлттэй.

 

Мөн нэхэмжлэгч Б. эрүүл мэндэд гэм хор учирсаны улмаас хувиараа бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж банкны зээл, хүүг төлж чадахгүйд хүрсэн, олох ёстой байсан орлогоо алдсан гэсэн үндэслэлээр банкинд төлөх хүүд 5.155.000 төгрөг, олох ёстой байсан орлогод 26.430.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул дараах байдлаар баримтыг үнэлж шийдвэрлэлээ. Үүнд:

Нэхэмжлэгч Б.гийн явуулж буй үйл ажилагаа нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан албан татвар ногдуулах орлогын төрөлд хамаарч байна.

Иймд нэхэмжлэгч Б. нь олох ёстой байсан орлогоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3., 18.5. дахь хэсэгт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.1-12.1.3, 12.1.5-12.1.14, 12.1.17, 12.1.19-12.1.26-д заасан зардлыг хасч, 12.2, 12.3, 12.5-12.8-д заасан зарчмыг баримтлан, 13-15 дугаар зүйлийг дагаж мөрдөн тодорхойлно.

Хэрэв татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд тайлагнах үүргийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан. /Татварын Ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.-т/

 

Нэхэмжлэгч Б. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө худалдааны төвд 6 лангуу, 4 ханыг зэрэг түрээслэн ажиллуулж хувиараа хөдөлмөр эрхэлж байснаа ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ, ХХК-ийн үзэсгэлэнгийн талбайн бүртгэлийн хуудас, ХХК-ийн үзэсгэлэн, худалдаа гаргагч байгууллага, аж ахуйн нэгж, компани, иргэний заавал дагаж мөрдөх журам, төвийн Монгол наадам, Монгол бренд-2013 үзэсгэлэн талбай түрээслэх гэрээ болон хавсралт, ХХК-ийн 2015 оны Үзэсгэлэнгийн талбайн бүртгэлийн хуудас, Мишээл групп-ийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А1-11-25/14 дугаар талбай түрээслэх гэрээ, ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн On sale-2017 өргөтгөсөн худалдааны талбай түрээслүүлэх гэрээ, ХХК-ийн -2015 үзэсгэлэн худалдааны гэрээ, Б. нарын 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан гэрээ, ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 9 дугаартай 390.000 төгрөгийн кассын орлогын ордер, -ийн Зул сарын шөнийн хямдрал өвлийн хувцасны өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны гэрээ, Элеганс сэтгүүл ХМК Б. нар 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Цагаан сар-2017 үзэсгэлэн худалдааны талбайн түрээсийн гэрээ, ХХК Б. нар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан үзэсгэлэнгийн талбайн түрээсийн гэрээ, ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаартай 360.000 төгрөгийн кассын орлогын ордер, ХХК Б. нар 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан үзэсгэлэнгийн талбайн түрээсийн гэрээ, Ивэн ивээл ХХК Б. нар байгуулсан Шинэ жил-2014 үзэсгэлэн худалдааны талбайн түрээсийн гэрээ, ХХК Б. нар 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 10 дугаартай Цагаан сар-2015 үзэсгэлэн худалдааны талбайн түрээсийн гэрээ, Глобал ивэнт ХХК-ийн нар 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 103 дугаартай үзэсгэлэнд оролцох гэрээ, Б.гийн Е0581986 дугаар гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХХК Б. нар 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан В2-0125 дугаар, В2-0126 дугаар Түрээсийн гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 40.000 төгрөг төлсөн 2166362 дугаар, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10.000 төгрөг төлсөн 2224228 дугаар, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10.000 төгрөг төлсөн 2359486 дугаар, 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 10.000 төгрөг төлсөн 2314249 дугаар,2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 10.000 төгрөг төлсөн 2384411 дугаар, 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 10.000 төгрөг төлсөн 2384488 дугаартай татварын баримт,т 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 6.000 төгрөг төлсөн 3375472 дугаар татварын баримт, татвар төлөгчийн 0187868 дугаартай дэвтрийн хуулбар болон ны 3022001494 тоот зээлийн дансны 2016-2019 оны хуулга, тоот зээлийн дансны 2015-2019 оны хуулга, 3022004522 тоот зээлийн дансны 2016-2019 оны хуулга, 3001015090 тоот зээлийн дансны 2017-2019 оны хуулга, 3022004920 тоот зээлийн дансны 2017-2019 оны хуулга, 3022000721 тоот зээлийн дансны 2015-2019 оны хуулга, 3022000780, 3022001188, , тоот депозит данснуудын оны харилцагчийн монгол хуулга, ны тоот депозит дансны оны дэлгэрэнгүй хуулга, инд мэдүүлсэн бараа материалын үлдэгдлийн мэдээ зэргээр нотолсон.

 

Хариуцагч Э.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б. хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдсан нь Дын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 0245211 дугаартай актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон баримтуудаар тус тус тогтоогдсон.

Харин нэхэмжлэгч Б. сард дунджаар 1.350.000 төгрөгийн орлоготой байснаа дээрх холбогдох хуульд заасан журмын дагуу тодорхойлж нотлох ёстой ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул түүний хувиараа үйл ажиллагаа явуулсан, тогтмол бус орлогыг түрээсийн гэрээ, хадгаламжийн болон харилцах дансны гүйлгээний хуулга, жишиг татварын хураамж төлсөн баримтыг үндэслэн тодорхойлох боломжгүй байна.

 

Иймд шүүх нэхэмжлэгч Б.гийн группийн тэтгэвэр авч байсан баримт /2018 оны 6 сараас 2019 оны 1 дүгээр сар хүртэл сар тутамд 243.000 төгрөг, 2019 оны 2 дугаар сараас 8 дугаар сар хүртлэх хугацаанд сар тутамд 270.000 төгрөг/-ыг түүний 2017 онд нээлгэсэн 0187868 дугаартай татвар төлөгчийн дэвтэрт /2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орлогоо 200.000 төгрөгөөр тодорхойлсон, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр орлогоо 200.000 төгрөгөөр тодорхойлж, 1, 2 дугаар сарын татварт 20.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр орлогоо 100.000 төгрөгөөр тодорхойлж, мөн сарын татварт 10.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр орлогоо 200.000 төгрөгөөр тодорхойлж, 4, 5 дугаар сарын татварт 20.000 төгрөг/ гэж бичсэн баримттай харьцуулан сард олох ёстой байсан орлогыг тооцоход зөрүү гарахгүй байна. Мөн нэхэмжлэгч Б.гийн өвчтэй байх хугацаанд үйл ажиллагааг нь нөхөр Ц.Батхишиг явуулж байсныг үгүйсгээгүй тул шүүх нэхэмжлэлээс олох ёстой байсан орлого 26.430.000 төгрөгийг хангах боломжгүй.

 

-Нэхэмжлэгч Б. инд төлөгдөөгүй зээлийн хүүгийн төлбөр 5.155.000 төгрөгийг хариуцагчаас шаардсан. Уг зээлийг эмчилгээний зорилгоор бус бизнесийн үйл ажиллагаагаа дэмжихээр авснаа шүүх хуралдааны шатанд тайлбарласан тул хариуцагчийн гэм буруутай үйлдлээс үл шалтгаалан үүссэн үүрэг гэж үзлээ.

 

Иймээс шүүх бүрэлдэхүүн хариуцагч Э.*******аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 1.581.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгож, нэхэмжлэлээс 46.159.256 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч Э.*******аас 40.254 төгрөгийг гаргуулж улсын орлого болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч******* *******ын *******аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.581.500 /нэг сая таван зуун наян нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч гийн*******д олгож, нэхэмжлэлээс 46.159.256 /дөчин зургаан сая нэг зуун тавин есөн мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгч Б.гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамж 40.254 /дөчин мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ

 

ШҮҮГЧИД Л.НАРАНГЭРЭЛ

 

З.ТҮВШИНТӨГС