Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2021/00316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Ц.У-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: өөрийн байранд байрлах, Н газарт холбогдох,

 

 дүүрэг,  дугаар хороо,  гудамж  байр 41 тоот 104,85 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 254,880,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Ч.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Ц.У- шүүхэд болон төлөөлөгч Н.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 4617 дугаар шүүгчийн захирамжаар Ц.У-ээс 87.482.500 төгрөг гаргуулж Бичил глобус финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Н газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа барьцаа хөрөнгө буюу төлбөр төлөгч Ц.У-ийн өмчлөлийн  дүүргийн    дугаар хороо,  гудамж , 601 дүгээр байрны 41 тоот 104,85 м.кв 3 өрөө орон сууцанд үнэлгээ хийсэн байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгч Ц.У- нь үнийн санал өгсөн байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилон 2020 |оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар  дүүргийн    дугаар хороо,  гудамж , 601 дүгээр байрны 41 toot 104,85 м.кв, 3 өрөө орон сууцыг 254.880.000 төгрөгөөр үнэлсэн талаархи Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол шуудангаас хүлээн авч мэдлээ. Гэтэл Н газраас Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилж дээрх хотын төвийн А зэрэглэлийн 104,85 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн байна. Иймд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулна..., мөн хуулийн 55.7-д ...Тапууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу мэдэгдлийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд  дүүргийн    дугаар хороо,  гудамж , 601 дүгээр байрны 41 тоот 104,85 м.кв, 3 өрөө орон сууцыг үнэлсэн 254.880.000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н газар шүүхэд болон төлөөлөгч Ч.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/04617 дугаар шийдвэрээр Цогтбаатарын У-ээс 87,482,500 төгрөгийг гаргуулж Бичил глобус финанс ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.У-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй  дүүргийн    дугаар хороо, 13313  гудамж , 601 дүгээр байрны 41 тоотод байрлах 104.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20300730/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 20300730/02 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч Ц.У-ээс үнийн санал авахад 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр уг үл хөдлөх хөрөнгийн үнийг 513.765.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Бичил глобус ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбаярт танилцуулахад 500,000,000 төгрөгөөс дээш үнэлсэн байх тул шинжээч томилон бодит үнэлгээг тогтоолгох хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус газарт ирүүлсэн. Тус хүсэлтийг төлбөр төлөгч У-ийн 88880210 дугаараар холбогдон мэдэгдэж 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/521 тоот шинжээч томилох тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Виннер Вэй ХХК-г томилсон болохыг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Виннер Вэй ХХК-иар тогтоолгоход 254.880.000 төгрөгөөр үнэлсэн тул уг үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч Ц.У-ийн утас холбогдох боломжгүй байсан тул нөхөр Сэр-Одтой 88880210 дугаараар холбогдож 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4-121/37753 дугаар мэдэгдэл, үнэлгээний тайланг хаягаар баталгаат шуудангаар явуулсныг мэдэгдэж, төлбөр авагчийн хаягаар 2020 оны 10 дугаар сарын 20-ны 4-121/37754 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн. Төлбөр төлөгч Ц.У-тэй 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр уулзаж 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4-121/37753 тоот үнэлгээний мэдэгдэл, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ш-10/9 дугаартай үнэлгээний тайланг танилцуулж ШШГТХуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан эрх үүргийг танилцуулахад Үнэлгээтэй танилцлаа хүлээн зөвшөөрөх боломжгүй тул 1 /нэг/ сарын хугацаа авах шаардлагагүй тухай тайлбар өгсөн үүнийг тэмдэглэл хөтөлсөн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.У- нь хариуцагч Н газарт холбогдуулан  дүүрэг,  дугаар хороо,  гудамж  байр 41 тоот 104,85 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 254,880,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/04617 дугаар шүүгчийн захирамжаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрэлд уригдсан тал Ц.У- нь нэхэмжлэлийн шаардлага 87,467,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч дараах байдлаар буюу 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2021 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2021 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 3,802,934.78 төгрөгийг бүрэн төлж барагдуулах, хэрэв гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ц.У-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай  дүүргийн    дугаар хороо, 13313  гудамж , 601 дүгээр байр, 41 тоот хаягт байршилтай 104,85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталгаажуулсугай гэж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Н газар нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20300730/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор төлбөр төлөгч Ц.У-ийн  дүүргийн    дугаар хороо, 13313  гудамж , 601 дүгээр байр, 41 тоот хаягт байршилтай 104,85 м.кв талбайтай 3 өрөө орон битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20300730/02 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор дээрх эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч харилцан тохиролцоогүй байна.

 

Ийнхүү талууд анхны албадан дуудлага худалдаанд санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Н газар нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/521 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор /хх-84 тал/ хөрөнгийн үнэлгээний Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр Виннэр Вэй ХХК-ийг томилсон, шинжээч Виннэр Вэй ХХК нь  дүүрэг,  дугаар хороо,  гудамж  байр 41 тоот 104,85 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 254,880,000 төгрөг болохыг /хх 90-103 тал/ тогтоожээ.

 

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх ба үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч тал шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, Монгол улсын зах зээлд тухайн обьект  ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй байна.

 

Хариуцагч Н газар нь шинжээч Виннэр Вэй ХХК-ний үнэлгээний тайланг 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулсан болох нь Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний Ш-10/9 тоот тайланг хүлээлцсэн баримт, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 88-89 тал/ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймд Н газарт холбогдуулан гаргасан  дүүргийн    дугаар хороо, /13313/  гудамж , 601 дүгээр байр, 41 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 104,85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 254,880,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Эрдэнэтуяа шүүх хуралдааны товыг Мэдэгдэх хуудас-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Н газарт холбогдох  дүүргийн    дугаар хороо, /13313/  гудамж , 601 дүгээр байр, 41 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 104,85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 254,880,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.У-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ