Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2021/00474

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  тоот хаягт байрлах, /регистрийн дугаар /, Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч тоот хаягт байрлах, /регистрийн дугаар /, Э петролиум групп ХХК-д холбогдох

 

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3111, 3112,3113 тоот үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хэлцлийн үр дагаврыг арилгах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран/13302/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж 40/1 тоот хаягт байршилтай, 711 м.кв талбайтай конторын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Г40/2 тоот хаягт байршилтай, 1062 м.кв талбайтай гараашийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Г40/3 тоот хаягт байршилтай, 1990 м.кв талбайтай гараашийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Э ХХК-ийн хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлүүлэх тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Нарангарав, түүний өмгөөлөгч Н.Мандах, хариуцагчийн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ, гэрч Г.Оюунсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Э.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Э ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Г.Өлзийдүүрэн бүртгэгдэн тус компанийн захирлын үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байна. Э ХХК-ийн хувьд Капитал банк ХХК-тай 2012 оноос зээлийн гэрээ байгуулан хамтран ажилласаар ирсэн. Банкны зүгээс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Э ХХК нь их хэмжээний зээлийн өр төлбөртэй, хугацаа хэтэрсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 18.8 тэрбум төгрөгийн өртэй тул танай байгууллагын зарим эд хөрөнгийг өрөндөө суутган авна гэж манай компанийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж 40/1 тоот 711 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран цагдаагийн академийн өргөн чөлөө, Г40/2 тоот хаягт байрлах 1062 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран цагдаагийн академийн өргөн чөлөө, Г40/3 тоот хаягт байрлах 1990 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг бэлэглэлийн гэрээ байгуулж, Э петролиум групп ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Тухайн бэлэглэлийн гэрээ байгуулах үед Э ХХК-иас Капитал банк ХХК-нд төлөх өр төлбөрийн үлдэгдэл хэдэн төгрөг болох талаар тооцоо нийлж акт үйлдэх талаар санал гаргасан ч банкны зүгээс хөрөнгүүдийг шилжүүлсний дараа болно гэх тайлбар өгснөөр тооцооны үлдэгдлийг баталгаажуулж чадаагүй. Компанийн зүгээс дээрх бэлэглэлийн гэрээг компанид холбогдуулан 20.2 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үйл байдлаас ч харахад Э петролиум групп ХХК нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлж авсан гэж үзэхээр байна. 2017 оны 01 дүгээр сард Капитал банк ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн зүгээс Э ХХК-ийн нягтлан бодогч Г.Оюунсүрэнд Э ХХК-ийн нийт хөрөнгийг 5 тэрбум төгрөгөөр тооцож шилжүүлж авч, үлдэх 13.8 тэрбум төгрөгийн өрийг тодорхой хугацаанд барагдуулах тухай тайлбар өгөхийг хүссэн цахим шуудан ирүүлсэн. Бид бүхэн танилцаж компани өөрийн хөрөнгөө бага үнэлгээгээр тооцож шилжүүлэхээс татгалзсан бөгөөд Монгол банкны зээлийн мэдээллийн санд хандан өр, зээлийн мэдээллийг шалгуулахад 900.000 евро буюу тухайн үеийн ханшаар 2.7 тэрбумын өр төлбөрийн үлдэгдлээс өөр ямар нэг байдлаар Капитал банканд 18.8 тэрбум төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэл байхгүй болохыг мэдсэн. Дээрх эд хөрөнгүүдийг шилжүүлэх явцад өр төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлэхгүй байсан нь анхнаасаа биднийг өр төлбөртэй мэтээр итгэн үнэмшүүлж, хуурч мэхлэн Э ХХК-ийн эд хөрөнгүүдийг өөрийн нэр шилжүүлэн авах санаа зорилготой байсан нь тэдгээрийн хууль бус үйлдлүүдээс тодорхой харагдаж байгаа төдийгүй шилжүүлж авсан эд хөрөнгүүдийг буцаан өгөхийг шаардахад хариуцагч нар өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүйИймд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3111, 31112, 3113 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлийн үр дагаврыг арилгуулах зорилгоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д заасны дагуу шилжүүлж авсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулж байна гэв.

Хариуцагч Э петролиум групп ХХК шүүхэд болон төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК болон Э петролиум групп ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3111, 3112, 3113 дугаар үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, 276.2-д Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасныг үндэслэн байгуулж, тус гэрээнүүдийн 3-т зааснаар Гэрээ нотариатаар гэрчлэгдэн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу бэлэглэлийн гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү- дугааруудыг олгож, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000539413, 000539412, 000539411 дугаарууд бүхий улсын бүртгэлийн гэрчилгээнүүд гарснаар хүчин төгөлдөр болсон байна. Мөн гэрээний 6-д Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 280.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болж болноИргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д Бэлэглэгч, түүний өвлөгч дараах тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй, 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, 280.1.2-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан гэж заасанЭ петролиум групп ХХК нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн ямар ч үйлдэл гаргаагүй байх тул гэрээнд заасны дагуу гэрээг хүчингүй болгох үндэслэл харагдахгүй байна. Мөн уг гэрээг гэрчилсэн нотариатч талуудад энэ гэрээний үр дагаврыг сайтар ойлгож ухамсарлан гарын үсгээ зурж тэмдэг дарснаар баталгаажсан хүчин төгөлдөр гэрээ байна. Э ХХК нь дээрх бэлэглэлийн гэрээнүүдийг дүр үзүүлж хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, мөн хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаагаа дурдсан боловч өөр ямар гэрээг халхавчлах зорилгоор, дүр үзүүлж, хууран мэхэлж хийсэн талаарх нотлох баримт өгөөгүй зэрэг нь уг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүйИймд дээрх бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, мөн хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, шилжүүлж авсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд болон төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э петролиум групп ХХК нь Капитал банк ХХК-ийн 100 хувийн эзэмшлийн охин компани юм. Э ХХК болон Э петролиум групп ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3111, 3112, 3113 дугаар үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, 276.2-д Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасныг үндэслэн байгуулж, тус гэрээнүүдийн 3-т зааснаар Гэрээ нотариатаар гэрчлэгдэн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу бэлэглэлийн гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү- дугааруудыг олгож Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000539413, 000539412, 000539411 дугаарууд бүхий улсын бүртгэлийн гэрчилгээнүүд гарснаар хүчин төгөлдөр болсон байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасан. Мөн Э ХХК нь нэхэмжлэлдээ дээрх бэлэглэлийн гэрээнүүдийг дүр үзүүлж хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, мөн хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаагаа дурдсан боловч өөр ямар гэрээг халхавчлах зорилгоор, дүр үзүүлж, хууран мэхэлж хийсэн талаарх нотлох баримт нотолгоог гарган өгөөгүй зэрэг нь уг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Э петролиум групп ХХК-д холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3111, 3112,3113 тоот үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хэлцлийн үр дагаврыг арилгах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардаж байна гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодруулж тайлбарлав.

 

Хариуцагч Э петролиум групп ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж 40/1 тоот хаягт байршилтай, 711 м.кв талбайтай конторын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Г40/2 тоот хаягт байршилтай, 1062 м.кв талбайтай гараашийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Г40/3 тоот хаягт байршилтай, 1990 м.кв талбайтай гараашийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Э ХХК-ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмлжлэл гаргаж маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нэхэмжлэгч хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаагаа дурдсан боловч өөр ямар гэрээг халхавчлах зорилгоор, дүр үзүүлж, хууран мэхэлж хийсэн талаарх нотлох баримт нотолгоог гарган өгөөгүй гэж мэтгэлцэв.

 

 

Талууд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3111, 3112,3113 тоот үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж 40/1 тоот хаягт байршилтай, 711 м.кв талбайтай конторын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж 40/2 тоот хаягт байршилтай, 1062 м.кв талбайтай гараашийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж 40/3 тоот хаягт байршилтай, 1990 м.кв талбайтай гараашийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ бэлэг хүлээн авагч Э петролиум групп ХХК-д үнэ төлбөргүйгээр бүрмөсөн бэлэглэж, бэлэглэлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрх бэлэглэлийн гэрээг нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзнэ. /хх-ийн 25,31,34 тал/

 

Бэлэглэгч Э ХХК дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бэлэг хүлээн авагч Э петролиум групп ХХК-ийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлсэн нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан бэлэглэгч тал өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

 

Бэлэг хүлээн авагч Э петролиум групп ХХК нь дээрх эд хөрөнгийг хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 8/906 тоот Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж Г40/3 тоот хаягт байрлах, гараашийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө нь Э петролиум групп ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна. Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж Г40/2 тоот хаягт байрлах, гараашийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө нь Э петролиум групп ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна. Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж 40/1 тоот хаягт байрлах, конторын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө нь Э петролиум групп ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн албаны 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10й-з/4435 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна гэх албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 129, 24, 35 тал/

 

Нэхэмжлэгч Э ХХК нь Капитал банктай 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 83 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 6,400,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл олгох, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. /хх-ийн 150-153/,

 

Талууд зээлийн гэрээний барьцаанд дээрх эд хөрөнгө барьцаалагдаагүй тухайд хэн аль нь маргаагүй.

 

Бэлэглэгч Э ХХК нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, 280.1.2 дахь хэсэгт зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй боловч бэлэг хүлээн авагч Э петролиум групп ХХК нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасан байх ба бэлэглэгч нар бэлэглэлийн гэрээнд болзол заагаагүй, бэлэг хүлээн авагч Э петролиум групп ХХК нь дээрх эд хөрөнгийг хууль ёсны дагуу өмчлөгч болсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 011 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл, Э ХХК-ийн дүрэм болон Капитал банктай байгуулсан Зээлийн төлбөр барагдуулах гэрээг тус тус үндэслэн Э ХХК-ийн 100,0 хувийн эзэмшлийн Э петролиум групп ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгөд эзэмшиж буй 100 хувийн хувьцаа буюу 1,000 ширхэг хувьцааг Зээлийн үүргийн гүйцэтгэлд тооцуулан Капитал банк ХХК /регистрийн дугаар 2556375/-д шилжүүлж, Хувьцааг шилжүүлж буйтай холбогдуулан Капитал банк ХХК-тай бэлэглэлийн гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Өлзийдүүрэнд олгож, Компанийн хувьцаа эзэмшигчээр Капитал банк ХХК-ийг батламжилсугай гэж /хх-ийн 22 тал/Э петролиум групп ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 003 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Э петролиум групп ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгөд эзэмшиж буй 100 хувийн хувьцаа буюу 1,000 ширхэг хувьцааг Зээлийн үүргийн гүйцэтгэлд тооцуулан Капитал банк ХХК /регистрийн дугаар 2556375/-д шилжүүлж, Хувьцааг шилжүүлж буйтай холбогдуулан Капитал банк ХХК-тай бэлэглэлийн гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Өлзийдүүрэнд олгож, Компанийн хувьцаа эзэмшигчээр Капитал банк ХХК-ийг батламжилсугай гэж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 223 тал/

 

Капитал банкны 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 03 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах заалтыг үндэслэн Хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүний төлбөрт тооцон зээлдэгчдийн эзэмшилд дор дурьдсан Компаниудын хувьцааг зээлийн үүргийн гүйцэтгэлд тооцон банкинд шилжүүлэн авсугай. Үүнд: Зээлдэгч хувьцаа эзэмшигч Э ХХК, Хувьцаагаа Капитал банкинд шилжүүлэн өгч буй компани Э петролиум групп ХХК, Хувьцааг шилжүүлэн авахтай холбоотой Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ түүнтэй холбоотой бусад холбогдох гэрээ байгуулах эрхийг тус банкны зээлийн газрын ахлах эдийн засагч И.Түвдэндоржид олгож шийдвэрлэжээ. /хх-ийн 224 тал/

 

Үүнээс үзэхэд Э ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 011 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр 100 хувийн хувьцаа буюу 1,000 ширхэг хувьцааг Зээлийн үүргийн гүйцэтгэлд тооцуулан Капитал банк ХХК-д шилжүүлж, Хувьцааг шилжүүлж буйтай холбогдуулан Капитал банк ХХК-тай бэлэглэлийн гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Капитал банк ХХК-тай Зээлийн төлбөр барагдуулах гэрээ байгуулжээ. /хх-ийн 107-108 тал/

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог мөн зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгох бөгөөд хэрэгт авагдсан дээрх баримтаар нэхэмжлэгч Э ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3111, 31112, 3113 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгө буюу бэлгийг хүлээн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба ашиглалтын талаар тусгайлан тохиролцоогүй, үл хөдлөх эд хөрөнгө бэлэг хүлээн авагчийн өмчлөлд шилжсэнээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д заагдсан өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх өмчлөгчид үүсэх тул өмчлөгч өмчлөлийн зүйлээ ашиглаагүй байгаа нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд хариуцагч Э петролиум групп ХХК-д холбогдох бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Э петролиум групп ХХК нь нэхэмжлэгч Э ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран/13302/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж 40/1 тоот хаягт байршилтай, 711 м.кв талбайтай конторын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Г40/2 тоот хаягт байршилтай, 1062 м.кв талбайтай гараашийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Г40/3 тоот хаягт байршилтай, 1990 м.кв талбайтай гараашийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Э ХХК-ийн хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагад харилцан тооцогдох шаардлагад хамарахгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.

 

Хариуцагч жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

 

Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дах хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж мэтгэлцэж байна.

 

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11и-з/7348 тоот Эрүүгийн 1902002900121 дугаартай хэрэгт Капитал банкны охин компанид шилжүүлсэн үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж байгаа болно гэх албан бичгээр уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж үзэхээргүй байна. /хх-ийн 164 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э петролиум групп ХХК-д холбогдох 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3111, 3112, 3113 тоот үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулаххэлцлийн үр дагаврыг арилгах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э петролиум групп ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран/13302/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж 40/1 тоот хаягт байршилтай, 711 м.кв талбайтай конторын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Г40/2 тоот хаягт байршилтай, 1062 м.кв талбайтай гараашийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Г40/3 тоот хаягт байршилтай, 1990 м.кв талбайтай гараашийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Э ХХК-ийн хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.17.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,728,150 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э петролиум групп ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогоос буцаан гаргуулж олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ