Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 135/шш2017/01040

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00959/И

     Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум ........ баг өөрийн байр, Г  нэхэмжлэлтэй

Хариуцагч: ::: аймгийн ... сум ........ баг, .........  дугаар гудамж, ........... тоотод оршин суух Ц.Ч /РД: ............., утас: ................../

 

Хариуцагч: ............ аймгийн .... сум ....... дугаар баг, ......... хэсэг .......... гудамж ......... тоотод оршин суух П.Э /РД: ............, утас: ............/ нарт холбогдох

 

“Зээлийн төлбөр 6.145.677 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М., хариуцагч Ц.Ч, П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ___________ нар оролцов.

                                                                                               

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн үед Ж.Н гуай нь мөнгө зээлүүлээч хиаман цехийн материал авах гэсэн юм гээд утсаар ярьсан. Настай хүн болохоор нь туслая гэж бодоод “...” ББСБ-аас зээлж авсан мөнгөнөөсөө 300,000 төгрөгийг Ж.Н гуайд өгсөн. 3 хоноод өгнө гэж хэлсэн боловч өдий хүртэл өгсөнгүй. Мөн Ж.Н нь 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд манай нөхөр Д.Т  өөрийн “........” нэртэй хиаман цехдээ жолоочоор ажиллуулсан. Ингээд сүүлийн 4 дүгээр сарын цалингаа өгөөгүй учир одоо энэ хугацааны цалин болох 240,000 төгрөг болон зээлсэн мөнгө болох 300,000 төгрөг, нийтдээ 540,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Ч  нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...миний бие нь Ж.И  2001 онд гэр бүл болж 4 хүүхдийн эцэг эх болж хамт амьдарсан. Ж.И  гэр бүлдээ тавих анхаарал халамж багасч 2014 оноос хамт байхдаа ааш зан нь өөрчлөгдөж бидэнтэй хүйтэн хөндий харьцаж байсан энэ үеэс одоог хүртэл миний бие өөрийн 4 хүүхдээ цэцэрлэг сургуульд нь зөөж, өмсөж зүүхээр дутаахгүй явж ирсэн. Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй байсан бөгөөд бид тосгонд амьдарч байхад нөхөр маань өөр хүүхэнтэй болж гэр бүлээ орхиж ямар ч анхаарал халамжгүй болсон. Энэ үед түлээ нүүрсний мөнгө, идэж уух, 4 хүүхдийн хэрэглээний мөнгө, өмсөх хувцас гээд бүхий л зүйлд туслаж дэмжээгүй учир би өөрөө ганцаараа бүхнийг болгож бүтээж ирсэн. 2015 оноос нөхөр маань Домбоско төвд өөртэйгээ хамт ажиллаж байсан Н.Б гэх хүүхэнтэй хамт амьдрах болсон. Үүнээс хойш надад болон үр хүүхэддээ анхаарал халамж тавиагүй бөгөөд хүүхдүүдтэйгээ уулзахаа ч больсон. Гэтэл 2015 оны 10 дугаар сард Ж.И  нь над руу залгаж Г цалингийн зээл авах гэж байнаа ирээд гарын үсэг зураад өгөөчээ гэж хэлсэн. Эхлээд хэлэхэд нь зөвшөөрөөгүй бөгөөд удаа дараа гуйгаад залгаад байхаар нь хүүхдүүдийн маань эцэг юм даа гэж ууч сэтгэл гаргаж очиж гарын үсгээ зурж өгсөн. Тэгээд удаачгүй зээлээ авчихлаа гэхээр нь хүүхдүүддээ ядаж ганц талх ч гэсэн авч өгөх болов уу гэж харж байсан боловч ......... банкны цалингийн зээлээ дараад үлдэгдлээр нь машин худалдаж авч унасан байсан. Ингээд миний бие ганц гарын үсэг зурсныхаа төлөө өнөөдөр өнчин 4 хүүхэдтэйгээ ийм их мөнгөний өрөнд унасандаа үнэхээр харамсаж хэцүү хүнд байдалд байна. Учир нь тэр зээлээс миний бие 1 төгрөг ч аваагүй бөгөөд И болон түүнтэй хамт амьдарч байсан Н.Б нарын хэрэглэсэн мөнгийг төлөх ямар ч боломжгүй учир Голомт банкны  зээлийн өрийг миний бие төлөхийг зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хариуцагч П.Э нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...миний бие нь тус банкны ажилтан дуудсан үед байнга очиж уулздаг байсан. Г банканд би өөрийн боломжоор төлөх саналаа хэлэхэд хүлээн аваагүй. Тэр үед заавал 300.000 төгрөг бэлэн төл гэсэн. Тухайн үед би сард 30.000 төгрөг төлье гэдэг санал хэлсэн боловч хүлээж аваагүй. Одоо өөрийн боломжоор сард 30.000 төгрөг бэлэн төлж байна” гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Г нь “...тоот зээлийн гэрээгээр хүүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул ............... тоот гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, ................тоот гэрээний үүрэг 6,145,677.70 төгрөгийг хариуцагч Ц.Ч, П.Э нараас гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.

            Шүүх хуралдаан дээр хариуцагч Ц.Ч нь “...би эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны 4 хүүхэдтэй, зээл авах тухай үед нөхөр Ж.И тусдаа амьдарч байсан. Ж.И тухайн үед ганц удаа тус болоод зээлийн гэрээ нь дээр гарын үсэг зураад өгөөч, би цалингаараа тухайн зээлийн төлөх учраас чамд хамаагүй, нэг машин авчихмаар байна гээд гуйгаад байсан учраас би зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Би тэр зээлсэн мөнгөнөөс мөнгө авч хэрэглээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг,

Хариуцагч П.Э нь “...тухайн үед дүү минь өвчтэй биеэ эмчлүүлэх хэрэгтэй байна банкнаас зээл авах гэсэн юм. Гэрээ нь дээр гарын үсэг зураад өгөөч, зээлээ би өөрөө төлнө гэж гуйсан учраас би төрсөн дүүдээ тус болж дээрх гэрээ нь дээр гарын үсэг зурсан. Би банкинд сарын 30,000 төгрөг төлж дээрх мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. өөр надад боломж байхгүй...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргасан ба нэхэмжлэгч тал хариуцагч П.Э сарын 30,000 төгрөгөөр төлөх саналыг хүлээн аваагүй болно.

                  Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Г нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ж.И, Ц.Ч нартай тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлдүүлжээ. Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар заажээ.

                  Мөн Г  .......... оны 05 дугаар сарын 11-ний өдөр урьд байгуулсан .............. тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан Ж.И, П.Э нартай ........... зээлийн гэрээг байгуулсан.

                  2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан .................... тоот нэмэлт цалингийн зээлийн гэрээний гол нөхцөлд “ ...Банк нь зээлдэгчид .................. дугаартай зээлийн гэрээний дагуу 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 6,000,000 төгрөгийн цалингийн зээл олгосон. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн гэрээний хүчин төгөлдөр болох өнөөдрийн байдлаар зээлдэгч нь нийт 718,009 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг банкинд хийж, 5,281,991 төгрөгийн үндсэн үндсэн зээлийн үлдэгдэлтэй болсон байна. зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлдэгчид олгосон зээлийн хэмжээг 900,000 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээлийн үлдэгдэл нийт хэмжээг 6,181,991 төгрөг болгохоор харилцан тохиролцож, зээлийн хугацаа болон хэмжээнд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан ............ тоот цалингийн зээлийн гэрээний хавсралт1, энэхүү зээлийн гэрээний хавсралт№1 болж өөрчлөгдөж байгааг тодорхойлсон...” байна.

                  .............. тоот нэмэлт цалингийн зээлийн гэрээний хавсарт №1 буюу эргэн төлөлтийн хуваарьт зээлийн төлбөрт нийт 6,181,991.40 төгрөгийг төлөх үүргийг хэсэгчилж төлөхөөр график хугацааг зааж, зээлийн гэрээ болон гэрээний хавсралтад Ж.И , Д.Э  нар гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл  ......... зээлийн гэрээний үүрэг болох төлөх төлбөрийн үлдэгдлийг .............. гэрээний үүрэгт нэгтгэн оруулж тооцсон байна. 

                  Харин дээрхи гэрээнүүдэд зээлдэгч Ж.И  хамтран зээлдэгчээр Ц.Ч , П.Э  нарыг тусгасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай бүрэн нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

                  Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

                  Голомт банк болон Ж.И  нарын хооронд байгуулагдсан зээлийн ЗГ4335101192 тоот гэрээнд Ц.Ч , ......... тоот гэрээнд П.Э тус тус хамтран зээлдэгч гэж зааж, зээлийн гэрээний 3.1.2-т “зээлдэгч нь цалин түүнтэй адилтгах тогтмол орлогоос зээлийн гэрээний хугацаанд энэхүү гэрээний 2.1.4-т заасан ............ тоот дансанд хүлээн авч байх үүрэгтэй”, 4.1-т “зээлдэгч энэхүү гэрээний үүргийг хангахаар өөрийн цалингийн орлого болон дараах картын ба бусад дансны орлогыг барьцаанд тавьж байна”, 4.2-т “ энэхүү гэрээний хавсралт №1-т заасан зээл, түүний хүүг эргүүлэн төлөх хугацаа болмогц банк зээлийн барьцаа болон бусад данснаас зээлийг үл маргах журмаар суутган төлүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд зөвхөн Ж.И  цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр заажээ.

Гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр Ж.И  цалингийн дансыг тусгасан байна.

                  Голомт банкны дээрх зээлийн хувийн хэргээс үзэхэд зөвхөн Ж.И  анкет, цалин орлогын хэмжээ болон түүний зээл олгохыг хүссэн хүсэлтийн дагуу дээрх зээлийг олгосон ба хамтран зээлдэгч гэх Ц.Ч , П.Э  нар нь хаана ямар ажил эрхэлдэг, хэдэн хэмжээний цалин хөлс авдаг болох нь зээлийн гэрээ болон хавсралтанд огт тусгагдаагүй, энэ талаарх баримт зээлдэгчийн хувийн хэрэгт байхгүй байна.  

                  Дээрх гэрээгээр Ж.И  цалингийн зээл олгосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээний тодорхой нөхцлүүд, Ж.И  дансны хуулга зэрэгт тодорхой тусгагджээ.

                  Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар цалин гэдэг нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрддэг ажилтны хийснээр, цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгодог хөдөлмөрлөсний хөлс байдаг. Хөдөлмөрлөх , түүндээ хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх юм. Тийм учраас энэхүү эрхийн дагуу олох хөрөнгөө барьцаалж зээл авах тохиолдолд цалингийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.

                  Гэрээнд заасан дээрх тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж, зээл авсан Ж.И  холбогдолтой болохоос бус гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалинг барьцаалаагүй, хөдөлмөрлөх эрхийн талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй Ц.Ч  , П.Э  нарт хамааруулах боломжгүй байна.

                  Зээлдэгч Ж.И  нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нас баржээ.

 

                  Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд  үүрэг гүйцэтгэгч иргэн иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог байна.

                  Голомт банк ХХК болон Ж.И  нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дээрх заалт агуулгын хувьд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан зохицуулалтад харшлаагүй гэж үзэхээр байна.

                  Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байх тул хамтран зээлдэгч гэж гэрээнд заасан боловч хамтран үүрэг гүйцэтгэгч байх боломжгүй хариуцагч Ц.Ч , П.Э  нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “....” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасыг баримтлан хариуцагч Ц.Ч , П.Э  нараас нийт 6,145,677.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “............” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ............ салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,280 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА