Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2021/00651

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Т ХХК-ийн нэхэмжлэлттэй,

 

Хариуцагч: хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар , регистрийн дугаар /, Ц ХХК,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суугч /регистрийн дугаар  /  овогт Б.Б,

 

Хамтран хариуцагч байрлах /регистрийн дугаар /, З санд холбогдох, 

 

Зээлийн гэрээг цуцалж, зээл гэрээний үүрэгт 650,327,894,63 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүнээс батлан даалтын гэрээний үүрэгт 300,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Зоригт, Н.Батгэрэл, хариуцагч З сангийн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн шүүхэд болон төлөөлөгч Р.Зоригт, Н.Батгэрэл нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ц ХХК нь Т ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дугаар 340 тоот Зээлийн гэрээ байгуулан 600,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн, сарын 0,67 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч Ц ХХК нь Т ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан дугаар 340 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дугаар 340 тоот Барьцааны гэрээ байгуулж, дараах үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 340 тоот барьцааны гэрээнд Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин захын урд талд хаягтай 360 м.кв талбайтай Ү- дугаар бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй 2 давхар барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин захын урд талд хаягтай 1210,5 м.кв талбайтай Г- дугаар бүхий, нэгж талбарын 021810039 дугаар бүхий эзэмших эрхтэй газар, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 40 дүгээр гудамж 06 тоот хаягт орших 160 м.кв талбайтай Ү- дугаартай 2 давхар барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 40 дүгээр гудамж 06 тоот хаягт орших 469 м.кв талбайтай Г- дугаартай нэгж талбарын 21803902 дугаар бүхий эзэмших эрхтэй газар, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 27 дугаар байр 1 дүгээр орц 09 тоот 34 м.кв талбайтай Ү- дугаартай 2 өрөө орон сууц, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин захын урд талд хаягтай 180 м.кв талбайтай Ү- дугаар бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 72 айлын орон сууцны баруун талд байршилтай 500 м.кв талбайтай Г- дугаартай нэгж талбарын 6513010242 дугаар бүхий эзэмших эрхтэй газар барьцуулсан. Т нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ц ХХК-ийн Т дахь 180000220635 тоот харилцах дансанд 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 600,000,000 төгрөгийг шилжүүлэн олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлээс 14,575,98 төгрөг, үндсэн хүүнээс 73,674,506.21 төгрөг, нийт 73,689,082.19 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Ц ХХК-ийн захирал Э.Дашзэгвэ нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 340 тоот Зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг зээлдэгчид удаа дараа өгсөн. Ц ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 599,985,424.02 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 50,071,061.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 271,409.45 төгрөг, нийт 650,327,894.63 төгрөг хуримтлагдаж байна. Иймд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 340 тоот Ц ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, Ц ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 599,985,424.02 төгрөг, үндсэн хүүнд 50,071,061.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 271,409.45 төгрөг нийт 650,327,894.63 төгрөг нэхэмжилж байна. Ц ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Мөн З сангаас Ц ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөөгүй, барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан ч зээлийн төлбөрийг бүрэн дуусгавар болгоогүй тохиолдолд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Т, З сан, Ц ХХК хооронд байгуулсан БДГ/340 тоот батлан даалтын гэрээний 2.1-т заасны дагуу зээлдэгчийн 600,000,000 төгрөгийн зээлийн 50 хувь болох 300,000,000 төгрөгийг гаргуулж Танд олгож өгнө үү гэв.

Хариуцагч З сан шүүхэд болон төлөөлөгч М.Даваажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З сан нь З сангийн тухай хуульд зааснаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Тус сан нь дээрх зорилгоор Тны зээлдэгч болох Ц ХХК-ийн зээлд батлан даалт гаргаж, Батлан даалтын гурвалсан гэрээг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Уг гэрээний 2.5-д Батлан даагч нь энэхүү гэрээний 2.4-т заасан нөхцөл хангагдсан тохиолдолд үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгээс гэрээний 2.1-т заасан хувиар нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан. Уг гэрээний 2.4-т заасан нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд З сан гэрээний үүргээ биелүүлэхээр тохиролцсон. Батлан даалтын гэрээний 2.4.5-д Зээлийн барьцаа хөрөнгө, бусад батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байх нөхцөл биелэгдээгүй байгаа тул нэхэмжлэгч Танд З сангаас гэрээний үүрэг шаардах эрх үүсээгүй байна. Иймд З санд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Жайка төслийн зээлийн санхүүжилтээр 600,000,000 төгрөгийн зээлийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 72 айлын орон сууцны баруун талд байрлах 500 м.кв газартаа Аялал жуулчлалын төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр авсан. Гэрээний ерөнхий хугацаа 7 жил байсан. Гэтэл гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдөж уг төсөл манай компаниас үл хамаарах хөндлөнгийн этгээдийн гэм буруугийн улмаас зогссон. Төсөл хэрэгжих газрын гэрчилгээг хууль бусаар хүчингүй болгосон аймгийн Засаг даргын шийдвэрийг захиргааны хэргийн 3 шатны шүүх хүчингүй болгосон боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Манай компаниас аймгийн Засаг даргаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа шаардсан. Тны зээлийн шийдвэр нь Ц ХХК дээр гарсан бөгөөд компанийн дүрмээр Б.Б нь компанийн үйл ажиллагаанд хамааралгүй. Барьцаанд хамтран эзэмшигч бөгөөд барьцааны асуудал яригдахгүй гэж үзэж байна. Иймд манай компани зээлийн асуудлыг дангаараа хариуцна. Бид зээлийг өөрийн үйл ажиллагааны орлогоор төлөх боломжгүй болсон тул олох байсан орлогоо тухайн асуудалд гэм буруутай этгээд болох нь шүүхээр тогтоогдсон аймгийн Засаг даргаас нэхэмжлэн гэм хороо арилгуулж зээлээ төлөх боломж гарч ирнэ гэж үзэж байна. З сан нь 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нөхцөл байдал өөрчлөгдөж 2 жилийн дараах байдлаар барьцаанд авах байсан аялал жуулчлалын төв баригдаагүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн 50 хувь буюу 300,000,000 төгрөгийг батлан даалтаар хангуулах нөхцөл үүснэ. Иймд Танд батлан даалтын санг хариуцагчаар татах асуудлыг тавина. Манай компанийн зүгээс төсөл хэрэгжүүлэх нөхцөл байдал өөрчлөгдөж хүнд байдал үүссэн тухай Танд удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сард зээлийн хүү зогсоох, батлан даалт хангуулах хүсэлт гаргасан байдаг. Гэтэл манай хүсэлтэд огт хариу ирүүлээгүйгээр нэхэмжлэлдээ 2020 он хүртэлх зээлийн хүүг тооцсон байна. Манай зүгээс энэхүү хүүг тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц ХХК-д хамааралгүй бөгөөд тухайн зээлийн гэрээнд нэр бүхий барьцаагаа барьцаалуулсан. Дээрх зээл нь Ц ХХК-иар гарсан байдаг. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс барилгын шаардлагатай дэд бүтцийн бүхий л зөвшөөрлүүдийг авч материалуудыг бэлтгэн манай компани 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Жайка төслийн зээлийн санхүүжилтээр 600,000,000 төгрөгийн зээлийг авч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 72 айлын орон сууцны баруун талд байрлах 500 м.кв газартаа Аялал жуулчлалын төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр тус газарт барилгыг эхлүүлэх зөвшөөрөл хүссэн. Гэтэл зээлдэгчээс үл шалтгаалсан дараах эрсдэл гарсан. Архангай аймгийн газрын харилцаа Барилга хот байгуулалтын газар барилгын эхлүүлэх зөвшөөрлийн хариуг компанид ирүүлээгүй байхад Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан газрын эрхийг хууль бусаар хүчингүй болгосон. Ингэснээр Тны барьцааны газрыг хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Батлан даалтын сангийн батлан даасан 300,000,000 төгрөгийн батлан даалттай Тны барьцаа буюу шинээр баригдах аялал жуулчлалын төв батлан даалтын гэрээний хугацаанд баригдах боломжгүй болсон. Аялал жуулчлалын төв барихтай холбоотой компанийн ажилчдад олгосон цалингийн урьдчилгаа компанийн шууд зардал болсон төдийгүй, барилга авахаар авсан материалуудыг эргүүлэн зарж зээлийн хүүгийн төлөлт төлж компани асар их алдагдалд орсон. Хадгалалтаас шалтгаалан зарим материалууд гэмтэж, устаж их хэмжээний алдагдал хүлээсэн. Төслийн үйл ажиллагаа явагдахгүй болсноор компанийн төлөвлөсөн орлогоор зээл төлүүлэх боломжгүй болсон. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн ГХБХБГ-аас Булга төвийн барьцааны газрыг бохир усны шугам дээр баригдсан гэсэн үндэслэлээр шугам чөлөөлөхийг мэдэгдсэн. Тны төсөл хэрэгжүүлэгч талаас барьцаалсан хамгийн өндөр үнэлгээ бүхий барьцаа нь Булга төв, түүний өргөтгөл барилга билээ. Гэтэл банкны гол барьцааг нураах эрсдэл үүссэн. Булга төвийн дэд бүтэц буюу халаалт, дулаан холбох ажил зогссоноор тухайн төвд явагдаж байсан үйл ажиллагаа зогссон. Манай компаниас шалтгаалаагүй дараах эрсдэлүүдийн улмаас манай компани цаашид зээл төлөх боломжгүй болсон. Энэ тухай Танд удаа дараа мэдэгдэж байсан гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК-нь хариуцагч Ц ХХК, хариуцагч Б.Б нарт холбогдуулан Зээлийн гэрээг цуцалж, зээл гэрээний үүрэгт 650,327,894,63 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргаж, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн төлөөлөгч Р.Зоригт 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр товлон зарласан шүүх хуралдаанд З санг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргаж, шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 114-115 тал/

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн төлөөлөгч Р.Зоригт 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд Ц ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 599,985,424,02 төгрөг, үндсэн хүүнд 50,071,061.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 271,409.45 төгрөг нийт 650,327,894.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа З сангаас 300,000,000 төгрөг, Ц ХХК-иас 350,327,894.63 төгрөг гаргуулахаар өөрчилжээ. /хх-ийн 151, 152 тал/

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн төлөөлөгч Р.Зоригт 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 340 тоот Ц ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, Ц ХХК, хариуцагч Б.Б нараас зээл гэрээний үүрэгт үндсэн зээлд 599,985,424,02 төгрөг, үндсэн хүүнд 50,071,061.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 271,409.45 төгрөг нийт 650,327,894.63 төгрөг гаргуулж, Ц ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан заах, Ц ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөөгүй, барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан ч зээлийн төлбөрийг бүрэн дуусгавар болгоогүй тохиолдолд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Т, З сан, Ц ХХК хооронд байгуулсан БДГ/340 тоот батлан даалтын гэрээний 2.1-т заасны дагуу зээлдэгчийн 600,000,000 төгрөгийн зээлийн 50 хувь болох 300,000,000 төгрөгийг З сангаас гаргуулж Танд олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. /хх-ийн 180, 181 тал/

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн төлөөлөгч Р.Зоригт нэхэмжлэлийн шаардлагаа Зээлийн гэрээг цуцалж Ц ХХК, хамтран зээлдэгч Б.Б нараас зээл, зээлийн хүүгийн төлбөрт 350,327,894.63 төгрөг гаргуулж Т ХХК-д олгуулах, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Т, З сан, Ц ХХК нарын хооронд байгуулсан БДГ/340 тоот батлан даалтын гэрээний 2.1-т заасны дагуу зээлдэгчийн 600,000,000 төгрөгийн зээлийн 50 хувь болох 300,000,000 төгрөгөөр батлан даасан 300,000,000 төгрөг гаргуулж Т ХХК-д олгуулах, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан дугаар 340 тоот барьцааны гэрээний барьцаанд Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин захын урд талд хаягтай 360 м.кв талбайтай Ү- дугаар бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй 2 давхар барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин захын урд талд хаягтай 1210,5 м.кв талбайтай Г- дугаар бүхий, нэгж талбарын 021810039 дугаар бүхий эзэмших эрхтэй газар, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 40 гудамж 06 тоот хаягт байршилтай 160 м.кв талбайтай Ү- дугаартай 2 давхар барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 40 гудамж 06 тоот хаягт орших 469 м.кв талбайтай Г- дугаартай нэгж талбарын 21803902 дугаар бүхий эзэмших эрхтэй газар, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 27 дугаар байр 1 орц 09 тоот 34 м.кв талбайтай Ү- дугаартай 2 өрөө орон сууц, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин захын урд талд хаягтай 180 м.кв талбайтай Ү- дугаар бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 72 айлын орон сууцны баруун талд байршилтай 500 м.кв талбайтай Г- дугаартай нэгж талбарын 6513010242 дугаар бүхий эзэмших эрхтэй газрыг Ц ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилсөн.

 

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Хулан нь хариуцагч Ц ХХК, Б.Б нараас зээлийн гэрээг цуцалж, 350,327,894,63 төгрөг, хариуцагч З сангаас 300,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж шүүхэд шуудангаар хүргүүлсэн бөгөөд хариуцагч Ц ХХК, Б.Б нараас зээлийн гэрээг цуцалж, 650,327,894,63 төгрөг, хариуцагч З сангаас 300,000,000 төгрөг нийт 950,327,894,63 төгрөг нэхэмжлээгүй, хариуцагч З сангаас 300,000,000 төгрөг, хариуцагч Ц ХХК, Б.Б нараас зээлийн гэрээг цуцалж, 350,327,894,63 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрчилсөн байна.

 

Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 340 тоот Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ц ХХК, Б.Б нараас зээл гэрээний үүрэгт үндсэн зээлд 599,985,424,02 төгрөг, үндсэн хүүнд 50,071,061.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 271,409.45 төгрөг нийт 650,327,894.63 төгрөг гаргуулж, Ц ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан заах, Ц ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөөгүй, барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан ч зээлийн төлбөрийг бүрэн дуусгавар болгоогүй тохиолдолд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Т, З сан, Ц ХХК хооронд байгуулсан БДГ/340 тоот батлан даалтын гэрээний 2.1-т заасны дагуу зээлдэгчийн 600,000,000 төгрөгийн зээлийн 50 хувь болох 300,000,000 төгрөгийг З сангаас гаргуулж Танд олгуулахаар өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Өөрөөр хэлбэл 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэж тайлбарлав.

 

Шүүхээс 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарт гардуулах ажиллагаа явуулсан байна. /2 хавтас 26-27 тал/

Хариуцагч Ц ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Төсөл хэрэгжих газрын гэрчилгээг хүчингүй болгосон Архангай аймгийн Засаг даргын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн 50 хувь болох 300,000,000 төгрөгийг зээлийн батлан даалтаар хангуулах нөхцөл үүссэн гэж маргаж, хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч төсөл хэрэгжих боломжгүй болж улмаар манай компани зээл төлөх боломжгүй болсон гэдгээ Танд мэдэгдсэн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ц ХХК, хамтран зээлдэгч Б.Б нартай 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 600,000,000 төгрөгийг, Аялал жуулчлалын төв барих зориулалтаар жилийн 8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээл олгох, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ.

 

Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй Т ХХК, Ц ХХК, хамтран зээлдэгч Б.Б нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал  гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар төлбөр төлөх үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон болох нь зээлдэгч Ц ХХК, хамтран зээлдэгч Б.Б нарт хүргүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаар, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаар, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай Мэдэгдэл-үүд, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 35-38 тал/

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заажээ.

 

Зээлдүүлэгч Т ХХК-иас зээлдэгч Ц ХХК, хамтран зээлдэгч Б.Б нар нь зээл олгосон 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөрөөс 14,575,98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 73,674,506.21 төгрөг төлсөн, уг гэрээний 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 599,985,424.02 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 50,071,061.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 271,409.45 төгрөг нийт 650,327,894.63 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоолол гарган нэхэмжилсэн байх ба зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээл авсан эсэх, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, төлбөрийн үлдэгдэл зэрэгт хариуцагч Ц ХХК, хамтран зээлдэгч Б.Б нар маргаагүй.

 

Талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс 340 тоот барьцааны гэрээ байгуулагдаж, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин захын урд талд хаягтай 360 м.кв талбайтай Ү- дугаар бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй 2 давхар барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин захын урд талд хаягтай 1210,5 м.кв талбайтай Г- дугаар бүхий, нэгж талбарын 021810039 дугаар бүхий эзэмших эрхтэй газар, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 40 гудамж 06 тоот хаягт байршилтай 160 м.кв талбайтай Ү- дугаартай 2 давхар барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 40 гудамж 06 тоот хаягт орших 489 м.кв талбайтай Г- дугаартай нэгж талбарын 21803902 дугаар бүхий эзэмших эрхтэй газар, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 27 дугаар байр 1 орц 09 тоот 34 м.кв талбайтай Ү- дугаартай 2 өрөө орон сууц, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин захын урд талд хаягтай 180 м.кв талбайтай Ү- дугаар бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 72 айлын орон сууцны баруун талд байршилтай 500 м.кв талбайтай Г- дугаартай нэгж талбарын 6513010242 дугаар бүхий эзэмших эрхтэй газрыг барьцаалсан байна. /хх-ийн 15-22 тал/

 

Дээрх барьцааны гэрээнүүдэд Ц ХХК-ийн захирал Э.Дашзэгвэ хамтран зээлдэгч Б.Б нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй.

 

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 340 дугаартай барьцааны гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэймөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заажээ.

 

Иймд Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин захын урд талд хаягтай 360 м.кв талбайтай Ү- дугаар бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй 2 давхар барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин захын урд талд хаягтай 1210,5 м.кв талбайтай Г- дугаар бүхий, нэгж талбарын 021810039 дугаар бүхий эзэмших эрхтэй газар, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 40 гудамж 06 тоот хаягт байршилтай 160м.кв талбайтай Ү- дугаартай 2 давхар барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 40 гудамж 06 тоот хаягт орших 489 м.кв талбайтай Г- дугаартай нэгж талбарын 21803902 дугаар бүхий эзэмших эрхтэй газар, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 27 дугаар байр 1 орц 09 тоот 34 м.кв талбайтай Ү- дугаартай 2 өрөө орон сууц, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин захын урд талд хаягтай 180 м.кв талбайтай Ү- дугаар бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 72 айлын орон сууцны баруун талд байршилтай 500 м.кв талбайтай Г- дугаартай нэгж талбарын 6513010242 дугаар бүхий эзэмших эрхтэй газрыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2, Зээлийн гэрээний дугаар зүйлийн 3.4, 3.5 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагч Ц ХХК, Б.Б нараас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 599,985,424.02 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 50,071,061.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 271,409.45 төгрөг нийт 650,327,894.63 төгрөгийн гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Хариуцагч З сангаас 300,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Ц ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөөгүй, барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан ч зээлийн төлбөрийг бүрэн дуусгавар болгоогүй тохиолдолд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Т, З сан, Ц ХХК хооронд байгуулсан БДГ/340 тоот батлан даалтын гэрээний 2.1-т заасны дагуу зээлдэгчийн 600,000,000 төгрөгийн зээлийн 50 хувь болох 300,000,000 төгрөгийг З сангаас гаргуулахаар шаардсан гэж тайлбарлав.

Т ХХК, Ц ХХК, Б.Б нар нь З сантай 2017 оны 06 дугаар сарын 05ы өдөр БДГ/340 тоот батлан даалтын гэрээг байгуулсан байх ба батлан даалтын гэрээгээр З сан нь уг гэрээний 2.4-т заасан дараах нөхцөл биелэгдсэн бол батлан даалтаар хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэх нөхцөл бүрдсэн гэж үзнэ. 2.4.5-д Зээлийн барьцаа хөрөнгө, бусад батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байх, 2.5-д Батлан даагч нь энэхүү гэрээний 2.4-т заасан нөхцөл хангагдсан тохиолдолд үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгээс гэрээний 2.1-т заасан хувиар нөхөх хариуцлага хүлээнэ гэж зээлийн гэрээгээр Ц ХХК, Б.Б нарын хүлээсэн үүргийг Т ХХК-ийн өмнө батлан дааж, үүрэг гүйцэтгэгч тал З сангийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн 50 хувь 300,000,000 төгрөгийн батлан даалтыг, 36 сарын хугацаатайгаар  гаргав гэж талууд харилцан тохиролцож гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан байна. 

 

 Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан дээрх гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж чадсаны дээр батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.

 Хариуцагчийн төлөөлөгч М.Даваажав нь Батлан даалтын гэрээний 2.4.5-д Зээлийн барьцаа хөрөнгө, бусад батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байх гэж заасан тул нэхэмлэгчид шаардах эрх үүсээгүй гэж маргаж байна.

 

Зээлдүүлэгч Т ХХК нь зээлдэгч Ц ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөөгүй, барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан ч зээлийн төлбөрийг бүрэн дуусгавар болгоогүй тохиолдолд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Т, З сан, Ц ХХК хооронд байгуулсан БДГ/340 тоот батлан даалтын гэрээний 2.1-т заасны дагуу зээлдэгчийн 600,000,000 төгрөгийн зээлийн 50 хувь болох 300,000,000 төгрөгийг З сангаас гаргуулахаар тохиролцсон байх ба дээрх гэрээнд заасан шаардах эрх үүсээгүй байх тул хариуцагч З сангаас 300,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч Т ХХК-нь хариуцагч З санд холбогдуулан 300,000,000 төгрөгийг гаргуулахаар дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.Энхбаатар, Ч.Батцэнгэл нарыг оролцуулах хүсэлтийг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.Энхбаатар, Ч.Батцэнгэл нарыг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагаа явуулсан боловч тус хаягт оршин суудаггүй болох нь Мэдэгдэх хуудас-аар тогтоогдож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг дуудан ирүүлэх ажиллагаа явуулах боломжгүй болсон, тэдний хаягийг дахин тодорхой болгож өгөхийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батгэрэл, Р.Зоригт нарт удаа дараа мэдэгдсэн боловч хаягийг тодруулж өгөөгүй бөгөөд тэднийг шүүх хуралдаанд оролцуулах, эрэн сурвалжлах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. /хх-ийн 2 хавтас 20 тал/

 

Хариуцагч Ц ХХК, Б.Б нарын төлөөлөгч В.Гэрэлт-Одод шүүх хуралдааны товыг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Мэдэгдэх хуудас-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан Зээлийн гэрээг цуцалж хариуцагч Ц ХХК, Б.Б нараас 650,327,894.63 /зургаан зуун тавин сая гурван зуун хорин долоон мянга найман зуун ерэн дөрвөн төгрөг жаран гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгож, хариуцагч З санд холбогдох 300,000,000 төгрөгийг гаргуулах тухай Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин захын урд талд хаягтай 360 м.кв талбайтай Ү- дугаар бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй 2 давхар барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин захын урд талд хаягтай 1210,5 м.кв талбайтай Г- дугаар бүхий, нэгж талбарын 021810039 дугаар бүхий эзэмших эрхтэй газар, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 40 гудамж 06 тоот хаягт байршилтай 160 м.кв талбайтай Ү- дугаартай 2 давхар барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 40 гудамж 06 тоот хаягт орших 489 м.кв талбайтай Г- дугаартай нэгж талбарын 21803902 дугаар бүхий эзэмших эрхтэй газар, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 27 дугаар байр 1 орц 09 тоот 34 м.кв талбайтай Ү- дугаартай 2 өрөө орон сууц, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин захын урд талд хаягтай 180 м.кв талбайтай Ү- дугаар бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 72 айлын орон сууцны баруун талд байршилтай 500 м.кв талбайтай Г- дугаартай нэгж талбарын 6513010242 дугаар бүхий эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,479,790 төгрөгийг Улсын орлого хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогоос буцаан гаргуулж Т ХХК-нд олгож, хариуцагч Ц ХХК, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,409,590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд тус тус олгосугай

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2дахьхэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ