Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2018/00531

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2018/00531

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л

Хариуцагч: Ц

Орон сууц чөлөөлүүлж, 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.”“““““““““““, хариуцагч Г.”“““““““““““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.”“““““““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, Нарлаг хотхоны 1 дүгээр байрны 9 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болно. Г.”“““““““““““ нь өөрийн Бэржин хайрхан ХХК-ийн эзэмшлийн 7 531 мкв газрыг Бат-Оюунд шилжүүлж гэрчилгээ гаргуулах, Д.”“““““““““““ нь өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу Г.”“““““““““““д шилжүүлэх гэрээ байгуулж, миний бие орон сууцандаа Г.”“““““““““““ыг оруулсан бөгөөд гэрчилгээ гарч амжаагүй байсан. Гэтэл Г.”“““““““““““ы эзэмшлийн гэх 7 531 мкв газар нь Тээвэр төв ХК-ийн эзэмшлийн газар хэмээн С.Бямбасүрэн гэдэг хүн уг газар руу оруулахгүй байсан. Газрын маргаан үүссэн, Г.”“““““““““““ биднээс орон сууц худалдан авсны зөрүү гэж 15 513 000 төгрөг нэхэмжилж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, бид ч мөн сөрөг нэхэмжлэл гаргасан. Газрын эзэмшилтэй холбогдуулан Тээвэр төв ХК, С.Бямбасүрэн нар Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, миний бие гуравдагч этгээдээр оролцсон 2017 оны 12 сарын 21-ний өдрийн шүүх хурлаар 0044 дугаар шийдвэр гарч, Г.”“““““““““““ы бидэнд шилжүүлсэн 7 531 мкв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Мөн захиргааны хэрэг үүссэн үндэслэлээр Г.”“““““““““““ы нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүх хэрэгсэхгүй болгосон байдаг. Нэгэнт Г.”“““““““““““аас Бат-Оюунд шилжүүлсэн 7 531 мкв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон тул миний бие бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, мөн шилжүүлэн авсан газрын техникийн нөхцөл хийлгэхээр Г.”“““““““““““д өгсөн 2 000 000 төгрөгийг шаардах эрхтэй тул Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, Нарлаг хотхоны 1 дүгээр байрны 9 тоот орон сууцнаас Г.”“““““““““““ыг гэр бүлийн хамтаар чөлөөлж, 2 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч Г.”“““““““““““ шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.”“““““““““““тай 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу худалдагч Д.”“““““““““““, худалдан авагч Г.”“““““““““““д 50 000 000 төгрөг шилжүүлэх үүндээ Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, Нарлаг хотхоны 1 дүгээр байрны 9 тоот орон сууц шилжүүлэх, худалдан авагч Г.”“““““““““““, худалдагч Д.”“““““““““““ад тодорхой хэмжээний эзэмшил газар шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэрээний дагуу би өөрийн эзэмшил газрыг 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн боловч Д.”“““““““““““ нь эрх шилжүүлэн авсан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тул засаг захиргааны зүгээс уг газрыг хураах шийдвэр гарсан, үүнд миний бие хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Тээвэр төв ХК, иргэн С.Бямбасүрэн нарын нэхэмжлэлтэй хариуцагч Төв аймгийн Засаг дарга, аймгийн ГХБХБГ, Зуунмод сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн шүүх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гуравдагч этгээдээр оролцвол зохих Г.”“““““““““““ надыг оролцуулалгүйгээр шийдвэрлэж, миний эрхийг зөрчсөн бөгөөд би энэ тухай хэргийг шийдвэрлэсэн шүүгч Б.Хажидмаад холбогдуулж Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан болно. Миний бие гэрээний дагуу орон сууцанд орсон боловч шүүхээр маргаан шийдвэрлэгдээгүй байгаа гэсэн үндэслэлээр одоог хүртэл үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна. гэж заасан, гэтэл нэхэмжлэгч Д.”“““““““““““ надтай 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн, шүүх хэргийг хянан шийдвэрлэх үндэсгүй байна. Тухайн үед Тээвэр төв ХК-ийн Автодромын хэсэгт барилга байгууламж байхгүй, хоосон байсан болохоор энэ газрыг тохиролцож зарсан. Тухайн үеийн Засаг дарга Г.Энхбатад энэ газар дээр жолооны курс ажиллуулна, өргөтгөнө гээд хүсэлт гаргаж, тэр газрыг авч байсан. Тэрний дагуу тэр газрыг надад өгсөн. Д.”“““““““““““ бид 2 тохиролцоод худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Газрын талаар ярихгүй, газартай холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар ярих ёстой. Тээвэр төв ХК-ийн газар гэдгийг мэдсээр байж надад газар эзэмшүүлэх захирамж гаргасан тухайн үеийн дарга нар хүртэл энд холбоотой. Захиргааны хэргийн шүүх намайг дуудаж шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр асуудлыг шийдсэн, үүнд гомдолтой байна. Иймд Шүүхийн ёс зүйн хорооноос шүүгчид холбогдуулан гаргасан миний гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хэргийг хойшлуулах, түдгэлзүүлж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.”“““““““““““ үл хөдлөх хөрөнгө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, үүргийн гүйцэтгэлд 2 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.”“““““““““““ хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч /худалдагч/ Д.”“““““““““““, хариуцагч /худалдан авагч/ Г.”“““““““““““ нар 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар багт байрлах 38,22 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагч нь байрны төлбөрт гэрчилгээний 0175777, нэгж талбарын 18646286399973 дугаартай Бэржин хайрхан ХХК-ийн эзэмшил газрыг худалдагчийн эзэмшилд шилжүүлж, нэр дээр нь гэрчилгээ гаргуулах нөхцөлтэйгээр /хх-72/ тохиролцжээ. Бэржин хайрхан ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Г.”“““““““““““ болох нь 1997 онд надад уг газрыг эзэмшүүлсэн, 1999 онд Бэржин хайрхан ХХК-иа байгуулаад газар эзэмших эрхийг шилжүүлсэн /хх-11 ар тал/ гэх тайлбараар тогтоогдож байна. 38,22 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг 7 531 мкв талбайтай газраар арилжсан тухай зохигчид маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан шилжүүлэх үүрэг хүлээнэ. гэж заасан арилжааны гэрээ байгуулагджээ. Арилжааны гэрээний онцлог нь хариу үүргийг мөнгөөр бус өөр эд хөрөнгө шилжүүлэх эсхүл шаардлагатай үед өмчлөх эрхийг нь мөн шилжүүлэх хэлбэрээр гүйцэтгэдэг тул зохигчид эд хөрөнгө шилжүүлэх /орон сууц, газар/, өмчлөх эрхийг /газар эзэмших эрх/ шилжүүлэх талаар харилцан тохиролцжээ.

Хариуцагч Г.”“““““““““““ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад /нэхэмжлэгч/ шилжүүлэх эрхтэй боловч 1 өрөө орон сууцаар арилжсан 7 531 мкв газрын эзэмшигч бус болох нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2017/0044 дүгээр шийдвэрээр /хх-12-13/ нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Г.”“““““““““““ болон түүний үүсгэн байгуулсан Бэржин хайрхан ХХК нь хууль бусаар 7 531 мкв газар эзэмшиж байжээ.

Нэхэмжлэгч Д.”“““““““““““ маргааны зүйл болох Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, Баруун Зуунмод, Нарлаг хотхон 1 байр 9 тоот хаягт байрлах гэрчилгээний 000422898, эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003437 дугаартай, 38,22 мкв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн /хх-5/ бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эзэмших эрхгүй Г.”“““““““““““аас өөрийн эд юмс /орон сууц/-ыг буцаан шаардах эрхтэй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу 38,22 мкв талбайтай орон сууцыг Г.”“““““““““““ы хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.”“““““““““““ үүргийн гүйцэтгэлд 2 000 000 төгрөг нэхэмжилж үндэслэлээ шилжүүлэн авсан газрын техникийн нөхцөл хийлгэхээр Г.”“““““““““““д өгсөн 2 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж, хариуцагч Г.”“““““““““““ байрны зөрүүнд 2 000 000 төгрөг авснаас техникийн нөхцөл гаргана гэж аваагүй гэж маргах боловч 7 531 мкв газрыг 1 өрөө орон сууцаар үнийн зөрүүгүйгээр арилжсан болох нь зохигчдийн тайлбар, орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр /хх-72/ тогтоогдож байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн гэж үзнэ. Тодруулбал арилжиж авсан газрын техникийн нөхцөл гаргуулахаар нэхэмжлэгч Д.”“““““““““““ 2 000 000 төгрөг хариуцагч Г.”“““““““““““д өгөх, хариуцагч нь техникийн нөхцөл гаргуулахаар амаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч мөнгийг нь шилжүүлсэн боловч хариуцагч техникийн нөхцөл гаргах үүргээ биелүүлээгүй буюу уг газар нь түүний эзэмшил газар бус тул техникийн нөхцөл гаргах боломжгүй байжээ. Нэгэнт хэлцлээр тохиролцсон газрын техникийн нөхцөл гаргах үүргээ хариуцагч гүйцэтгээгүй байх тул 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөх үндэслэлтэй байна. Хариуцагч Г.”“““““““““““ бусдын газар гэдгийг мэдсээр байж газар эзэмших захирамж давхардуулан гаргасан тухайн үеийн Засаг дарга нар буруутай, захиргааны хэргийн шүүгчид ... холбогдуулан ... гомдол гаргасан, гомдлыг шийдвэрлэх хүртэл хурал хойшлуулах, хэрэг түдгэлзүүлэх тайлбар гаргажээ. Хариуцагч нь тухайн үед газар эзэмших шийдвэр гаргасан тодорхой албан тушаалтныг буруутай гэж үзэж байгаа бол эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол, хүсэлт гаргах эрх нь нээлттэй бөгөөд нэг талаар Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан гэх нотлох баримт хэрэгт цуглараагүй, нөгөө талаар гомдол гаргасан эсэх, гомдолд хариу өгөх эсэх нь тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралгүй болно. Мөн хариуцагчийн 6 жил өнгөрсөн тул ... хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар нь нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 728 дугаар магадлал, Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 57 дугаар шүүгчийн захирамж, сөрөг нэхэмжлэл зэрэг бичмэл нотлох баримтаар няцаагдаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэл /хх-1/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2017/0044 дүгээр шийдвэр /хх-6-13/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2017/11514 дүгээр шүүгчийн захирамж /хх-14-17/, хариу тайлбар /хх-25/, нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 728 дугаар магадлал /хх-41-46/, Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 57 дугаар шүүгчийн захирамж /хх-47/, сөрөг нэхэмжлэл /хх-48/, эмчийн тодорхойлолт /хх-53/, хариуцагчийн хүсэлт /хх-70/, орон сууц худалдах-худалдан авах гэрээ /хх-72/ зэргийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийг үндэслэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.”“““““““““““аас 117 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.”“““““““““““ад олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, Баруун Зуунмод, Нарлаг хотхон 1 байр 9 тоот хаягт байрлах гэрчилгээний 000422898, эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003437 дугаартай, 38,22 мкв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.”“““““““““““ы хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хариуцагч Г.”“““““““““““аас үүргийн гүйцэтгэлд 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.”“““““““““““ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.”“““““““““““аас 117 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.”“““““““““““ад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР