Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 104/ШШ2017/00074

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух,******* овгийн *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, , анд байрлах “”-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 0*******ий өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, түүний өмгөөлөгч М., хариуцагч Налайх дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч М. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Налайх дүүргийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 тоот тушаалаар дүүргийн “" ОНӨААТҮГазрын даргын албан тушаалд томилогдон ажилласан.

Би ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д "хуульд өөрөөр заагаагүй бол төрийн үйлчилгээний албан хаагч орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших эрхтэй" гэж заасны дагуу сонгох, сонгогдох эрхээ эдэлж тус дүүрэгт аас сонгуульд нэр дэвшихээр болж ажиллаасаа чөлөөлөгдсөн. Тэгээд Налайх хотын захирагчийн тушаалаар буцаж ажилдаа орсон. Гэтэл Ч. намайг "Төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон" гэсэн хуульд байхгүй үндэслэлээр, намын харьяаллаар ялгаварлаж тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн.

Иймд Ч.ын тоот захирамж нь хуульд нийцээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг д даалгаж өгнө үү гэв. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 дийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тогтоолоор орон нутгийн зарим байгууллагыг дэргэдэх байгууллага болгон өөрчилсөн.

 Энэ тогтоолоор “” ОНӨААТҮГазар харьяа байгууллага болсон.

Иймд өөрийн эрх мэдлийн хүрээнд хуульд заасны дагуу “Гэрэлтүүлэг-чимэглэлийн алба”-ны ОНӨААТҮГазрын дарга Ц.*******г үүрэгт ажлаас дараах үндэслэлээр чөлөөлсөн.

1.Ц.******* нь “Гэрэлтүүлэг-чимэглэлийн алба” ОНӨААТҮГазрын даргын ажил, албан тушаалыг хашиж байхдаа аас сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших шалтгаанаар ажлаасаа бүр мөсөн чөлөөлөгдсөн. Гэтэл олонхийн санал авч чадалгүй ялагдал хүлээсний дараа буцаж ажилдаа хууль бусаар томилогдсон гэж үзэж байна. Учир нь:                                       

1.Налайх дүүргийн өмнөх засаг дарга Х. нь албан тушаалаас чөлөөлөгдөхөөс өмнө өөрийн намын гишүүн болох Ц.*******г “Гэрэлтүүлэг-чимэглэлийн алба” ОНӨААТҮГазрын даргын ажилд нь буцааж томилуулахаар Налайх хотын захирагчаар хууль бус шийдвэр гаргуулсан.

2. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ” гэж заасан шаардлагыг хангаагүй хэнийг ч төрийн албан тушаал эрхлэхийг хуулиар хориглодог.

Гэтэл Ц.******* нь орон нутгийн сонгуульд аас нэр дэвшиж, улс төрийн үйл ажиллагааг илт явуулсан байхад, намаас гараагүй, түдгэлзээгүй намын гишүүн хүнийг төрийн албанд буцаан томилсон Налайх хотын захирагчийн захирамж нь хууль зөрчсөн шийдвэр болсон байна.

Мөн төрийн албанаас чөлөөлөгдсөн хүн нийтийн албан тушаалд буцаан томилогдохоор нэр дэвшсэн бол хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх ёстой байхад Ц.******* уг мэдүүлгийг өгөөгүй байна.

 Хуульд зааснаар Ц.******* төрийн албан хаагчийн хувьд намын гишүүнээсээ түдгэлзэж, энэ тухай д болон удирдах байгууллагадаа өргөдөл, мэдэгдэлээ албан ёсоор өгч бүртгэлд хамруулан төрийн албан хаагчийн хувийн хэрэгтээ хадгалуулах ёстой байсан. Гэтэл уг үүргээ биелүүлээгүй.

3.“Ц.*******ыг ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” 2016 оны Б/42 дугаар захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалтыг үндэслэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах этгээд, хугацааг тодорхой заасан.

Хуульд орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, дэд даргыг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган үзсэн учир тухайн төрийн албан хаагч гомдлоо дээд шатны Засаг даргад, эсвэл Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд хандсаны дараа шүүхэд хандах байсан гэж үзэж байна.

Иймд Ц.*******г ажлаас чөлөөлсөн Налайх дүүргийн захирамж хууль, тогтоомж, төрийн албаны зарчим, хэм хэмжээнд нийцэж байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* ажлаас үндэслэлгүй халагдсан гэсэн үндэслэлээр хариуцагч д холбогдуулан “" ОНӨААТҮГазрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээнийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.*******г ажилд авсан шийдвэр нь хуульд нийцээгүй байсан тул өөрийн эрх хэмжээний хүрээнд, хуулийн дагуу Ц.*******тай байгуулсан үр дүнгийн гэрээг цуцалсан гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.

 

Нэхэмжлэгч Ц.******* “" ОНӨААТҮГазрын даргын албан үүргээ хөдөлмөрийн гэрээгээр бус тай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу түүний өмнө ажлаа тайлагнах үүрэг хүлээсэн болов ч ажил, албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, ******* дүгээр зүйлийн *******.1.4-т заасан Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарч байна. /хх-15-20/

 

Төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5., 11.6.-д заасан.

 

Иймд нэхэмжлэгч Ц.******* хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанаа эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.-д заасан харьяаллын дагуу гомдлыг хүлээн авсан.

 

Нэхэмжлэгч Ц.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 4-т заасан ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхээ хэрэгжүүлэхийн тулд хариуцагч Налайх дүүргийн дугаар захирамжийг эс зөвшөөрч гомдолоо Нийслэлийн тамгын газарт, Төрийн албаны салбар зөвлөлд хандаж байсан байх ба ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд нэг сарын дотор гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дүгээр зүйлийн 12*******.2.-т заасан хугацааг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Ц.******* Налайх дүүргийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар захирамжаар “" ОНӨААТҮГазрын даргаар томилогдож, Төрийн үйлчилгээний ******* дүгээр зэргийн 5 дахь шатлалаар цалинжсан байна. /хх-10/

 

“" ОНӨААТҮГазрыг дийн 2015 оны 37 дугаар тогтоолоор Налайх хотын захирагчийн ажлын албаны дэргэдэх харьяа алба болгон шилжүүлж, тус дүүргийн засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар албаны дарга нарыг чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч Ц.******* Налайх хотын захирагчийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар “" ОНӨААТҮГазрын даргаар томилогдон ажиллаж байгаад Орон нутгийн сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан 2016 оны ******* дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн, Налайх хотын захирагчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар захирамжаар урьд эрхэлж байсан ажилдаа дахин томилогдсон  байна.

 

дийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тогтоолоор “" ОНӨААТҮГазрыг тус дүүргийн засаг даргын дэлгэдэх алба болгож, тус дүүргийн засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар захирамжаар харьяа байгууллагын бүтцийг баталжээ.

 

Иймд нь харьяа байгууллага, албаны удирдлагыг томилох, үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д заасны дагуу холбогдох дээд байгууллагатай зөвшилцөн шийдвэр гаргах эрх бүхий субъект болох нь дээрх баримтаар тогтоогдож байна.

Ажил олгогч Налайх дүүргийн дугаар захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь заалтуудыг баримтлан “" ОНӨААТҮГазрын дарга Ц.*******г үүрэгт ажилаас чөлөөлөхдөө Төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон гэсэн үндэслэлийг заажээ. /хх-*******/

 

Нэхэмжлэгч Ц.******* Налайх хотын захирагчийн 2016 оны ******* дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх хугацаанд Орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн нь ажил олгогчийн гаргасан захирамжаар тогтоогдсон.

 Налайх хотын захирагчийн ажлын албаны 2017 оны 3 дугаар сарын 0*******-ний өдрийн 02/88 тоот албан бичигт “...Ц.******* нь Гэрэлтүүлэг, Чимэглэлийн албаны даргаар ажиллахаар 2015 оны 10 дугаар сарын 1*******-ний өдөр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гарган эрх бүхий байгууллагаар хянуулсан байх бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин томилогдон ажиллахдаа хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар гаргаагүй болно” гэсэн байгаа ч уг зөрчлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон баримтаар нотлоогүй. 

 

Мөн хариуцагч нэхэмжлэгч Ц.*******г “" ОНӨААТҮГазрын даргын ажил албан тушаалд томилсон Налайх хотын захирагчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар захирамж хуульд нийцээгүй учир хүчингүй болгож, түүнийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа ч дугаар захирамжид уг үндэслэлүүд тусгагдаагүй байна.

 

Иймд ажил олгогч нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх, эрх чөлөөг зөрчиж, сонгох, сонгогдох эрхийг хязаарлан, өөрийн үзэл бодлоор хандаж, хуульд заагаагүй үндэслэлээр ажилтаны хөдөлмөрийн харилцааг цуцалж, дуусгавар болгох эрхгүй тул шүүх нэхэмжлэгч Ц.*******г ажлаас чөлөөлсөн хариуцагч Налайх дүүргийн дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж нэхэмжлэгч Ц.*******г “" ОНӨААТҮГазрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

 

Налайх дүүргийн тамгын газраас Хөдөлмөрийн тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн ажилгүй байсан бүх хугацааны буюу 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 0*******-ний өдөр хүртэлх /сүүлийн 3 сарын цалингийн дундаж 711.230 төгрөг : ажлын 21.5 хоног х 70 хоног/ цалин хөлстэй тэнцэх олговор 2.315.632 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т зааснаар ажилтантай хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн өдрөөс эхлэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгч Ц.*******д олгох мөнгөн олговроос хуульд заасны дагуу зохих хувийг суутган авч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Налайх дүүргийн тамгын газарт даалгав.

 

Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Харин нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд хариуцагч нь төсвийн байгууллага мөн эсэхээс үл хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулдаг тул Налайх дүүргийн тамгын газраас 4*******.08******* төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч******* овогт *******ийн *******г “" ОНӨААТҮГазрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг баримтлан Налайх дүүргийн тамгын газраас ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.315.632 /хоёр сая гурван зуун арван таван мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг Налайх дүүргийн тамгын газарт даалгасугай.

 

4.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Налайх дүүргийн тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 52.000 /тавин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж  улсын төсвийн орлогод оруулсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4., 11*******.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны  журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТҮВШИНТӨГС