Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2019/00423

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, ....... сум, 6 дугаар баг, Баруун ......., 41 дүгээр байр, 35 тоотод оршин суух,....... / /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймаг, ....... сум, Номт, 1 дүгээр баг, Нутгийн удирдлагын ордон, Засаг даргын Тамгын газрын байр, Төв аймгийн ....... сумын .......т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П........, түүний өмгөөлөгч С.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д........, түүний өмгөөлөгч А........ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч П........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.................. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д........ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А........ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэжээ.

 

Шүүх, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П........, Төв аймгийн ....... сумын .......ас ажилгүй байсан хугацааны цалин 9.322.423 төгрөг, дутуу олгосон 715.174 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны үеэр 715174 төгрөгөөс татгалзаж байна. /хх 1-2, 80/

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч уг шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ... цалин хөлсний олговрыг нэхэмжлэх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарладаг. /хх32-33/

 

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч П........ нь Төв аймгийн ....... сумын засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд тус сумын тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0833 дугаар магадлалаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 39 дүгээр зүйлийн 39.6-д заасныг баримтлан П........ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төв аймгийн ....... сумын засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгон, П........ийг урьд эрхэлж байсан Төв аймгийн ....... сумын засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2017 оны 1 дүгээр сарын 9-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл буюу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7.711.740 төгрөгийг нэхэмжлэгч П........т олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Төв аймгийн ....... сумын .......д даалгаж шийдвэрлэсэн байх ба Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 10-22/

 

Мөн түүнчлэн П........ийг Төв аймгийн ....... сумын засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар ...сумын засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/03 дугаар захирамжаар ...Засаг даргын тамгын газарт урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, П........т ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 6.996.566 төгрөгийг олгосон, 616.939 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд, 715.174 төгрөгийг хүн амын орлогын албан татварт тус тус шилжүүлжээ. /хх 34-37, 80-83/

Дээрх үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй, харин

Иймд П........ийн Төв аймгийн ....... сумын .......д холбогдуулан гаргасан орон сууц, барилга, газрын үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдолд хамаарч байх тул нэхэмжлэгч П........ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1.-д тус тус заасны үндэслэн нэхэмжлэгч П........ийн Төв аймаг ....... сумын .......д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 9.322.424 төгрөг гаргуулах, мөн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч П........ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУУЛ