Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 151/шш2018/01235

 

 

 

 

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2018/01235

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:В

Хариуцагч: Б

Зээлийн гэрээний үүрэг 20.372.853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар, хариуцагч Ө.”“““““““““““, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн, шүүх хуралдааны нарын бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ”“““““““““““ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.”“““““““““““тай 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлт зээлийн гэрээгээр 500.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээний 800.000 төгрөг, нийт 6.300.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл зээлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ө.”“““““““““““ нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй хүү 11.727.377 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.345.475 төгрөг, үндсэн зээл 6.300.000 төгрөгийн хамт нийт 20.372.853 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.”“““““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ““““““““““““ банк бус санхүүгийн байгууллагаас 2013 оны 12 дугаар сарын 6-нд 5.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 28-нд 500.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 800.000 төгрөг нийт 6.300.000 төгрөг зээлж авсан. Зээлийн хүүг 2014 оны 1 дүгээр сарын 6-нд эхлэн төлж нийт 2.900.000 төгрөг төслөн. Үндсэн дээл 6.300.000 төгрөгийг төлнө. 20.372.853 төгрөг төлөх төлбөрийн чадвар байхгүй гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ““““““““““““ банк бус санхүүгийн байгууллага хариуцагч Ө.”“““““““““““аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.372.853 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. /хх 1-2/,

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, татгалзлын үндэслэлээ ...төлөх боломжгүй, мөн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байна.

Зохигчдын хооронд 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 5.000.000 төгрөгийг сарын 4% хувийн хүүтэй 6 сарын хугацаатай, мөн 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөгийг сарын 4 %-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай, мөн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 800.000 төгрөгийг сарын 4 %-ийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлсэн, талуудын хооронод зээлийн гэрээний харилцаа үүсч, уг гэрээний дагуу ““““““““““““ нь зээлдэгч Ө.”“““““““““““д мөнгө шилжүүлсэн гэх үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.

Харин талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргаж байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар дараах байдал тогтоогдож байна.

Хариуцагч Ө.”“““““““““““ нь:

2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 200.000 төгрөг,

2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 200.000 төгрөг,

2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 200.000 төгрөг,

2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 200.000 төгрөг

2014 оны 5 дугаар сарын 9-ны өдөр 200.000 төгрөг,

2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 500.000 төгрөг тус тус төлсөн болох нь ХААН банкны төлбөрийн баримт, Ворлдголд ХХК-ийн 5027593617 дугаар дансны хуулгын баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Хариуцагч шүүх хуралдаанд нийт 2.900.000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байх хэдий ч дээрх баримтаас өөр баримтаар төлбөр төлсөн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Мөн түүнчлэн хариуцагч Ө.”“““““““““““ын Ворлдголд ББСБ-ын захиргаанд 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр тус тус өргөдөл гаргасан, талууд дахин гэрээ байгуулсан гэрээний 4.1-д заасан байдал зэргээр зээлийн гэрээний харилцааны хугацаа сунгасан гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эрх хэмжээнд зээлийн төлбөрөөс хариуцагчийн төлсөн гэх 2.900.000 төгрөгийг хасч болно гэж тайлбарлаж байх хэдий ч хэрэгт авагдсан итгэмжлэлээр ийм эрх нэхэмжлэгч байгууллагаас олгоогүй байх тул зээлийн гэрээний үүргээс 2.900.000 төгрөгийг хасах боломжгүй юм.

Шүүх, нэхэмжлэгчийг хариуцагчаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас 6.720.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ө.”“““““““““““аас 13.652.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ворлдголд ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлсөн 1.500.000 төгрөг болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргээс илүү тооцсон 5.220.853 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг үндэслэн хариуцагч Ө.”“““““““““““аас 13.652.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ворлдголд ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.”“““““““““““аас 226.210 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ““““““““““““ ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУУЛ