Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 135/шш2017/00537

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2017/00131/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... баг ... байрны .... тоотод оршин суух, Д.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... аймгийн З.Д -д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие нь 2012 оноос хойш .... аймгийн ....сумын Ерөнхий боловсролын ......... дүгээр сургуулийн захирлаар хуулийн дагуу томилогдон ажиллаж байсан. Гэтэл .... аймгийн Засаг дарга ........ оны .... дугаар сарын ....-ний өдрийн ......... дугаартай Ажлаас чөлөөлөх тухай гэх захирамж гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие нь тус .......... дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлэгдэж байгаа ба одоогоор Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хариуцагчийн давж заалдах гомдлоор хянагдаж байгаа болно.

Гэтэл өмнөх маргаан шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад Засаг дарга С.Н дахин ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... дугаартай захирамж гаргаж ямар ч үндэслэлгүйгээр Д.Д намайг албан ёсоор аваагүй ажлаас минь дахин халах шийдвэр гаргасан болохыг миний бие ... оны ... дугаар сарын ...-ний өдөр албан ёсоор мэдэж, ... аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс гардаж авсан болно. Тус захирамжийн үндэслэл болсон хуулийн заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 гэх заалт байгаа бөгөөд ажилаасаа халагдаад тус шийдвэрийг эс зөвшөөрч шүүхийн байгууллагаар маргаанаа шийдвэрлүүлж байгаа миний хувьд сахилгын зөрчил гэх үндэслэл ямар ч хамааралгүй юм. Ийнхүү аймгийн Засаг дарга хүнд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл гаргаж хичээлийн шинэ жилийн нээлтийн өмнөх өдөр боловсролын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгчүүдийг бөөнөөр нь ажлаас нь чөлөөлж дур зоргоороо авирлаад зогсохгүй өмнөх маргааныг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад аваагүй ажлаас дахин халж, миний эрхийг ноцтойгоор зөрчиж, дарамт шахалт үзүүлж байгаад гомдолтой байна.

Иймд хууль бус захирамж гаргаж нэхэмжлэгч Д.Д миний Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн хуулиар баталгаажсан хөдөлмөрлөх эрхийг минь удаа дараа ноцтой зөрчсөн .... аймгийн Засаг даргын ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... дугаар захирамжийг хүчингүй болгож, ... дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин 6,392,430 төгрөгийг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

... аймгийн ... сумын Ерөнхий боловсролын ..... сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Д ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн .... дүгээр захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно.

Гэтэл Д.Д нь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ... оны ... дүгээр сарын ...-нд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцаад аймгийн Засаг даргад танилцуулан ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар захирамжаар Д.Д ажилд нь эгүүлэн томилсон тухай өөрт нь мэдэгдсэн ба өөрөө ч ажилд томилсон захирамжтайгаа танилцсан. Ажил хүлээлцэх комисс Д.Д ажлыг хүлээлгэн өгөхөөр ... оны ... дүгээр сарын .....-ны өдрүүдэд мэдэгдсэн боловч ... оны ...дүгээр сарын ... -ны өдөр хүртэлх хугацаанд ажлаа хүлээж аваагүй болно.

... оны ... дүгээр сарын ...-ний өдөр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч .... миний бие .... сумын .... сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилогдсон .... оны .... дүгээр сарын ...-ны өдрийн ....  дугаар захирамж, Д.Д  ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлөх болно. гэсэн тайлбарыг .... аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн.

Анхан шатны шүүх хурал болохоос өмнө Д.Д  болон түүний өмгөөлөгчтэй уулзан ажлаа хүлээн аваач ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалыг нөхөн олгоно гэж хэлсэн боловч Д.Д  ажлаа хүлээн авалгүй ... аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох дахин сонгуульд оролцох байсан тул .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр анхан шатны шүүх хурал болоход янз бүрийн шалтгаан хэлж шүүх хурлыг ... оны .... дугаар сарын ... -ны өдрийн ... цагт хийхээр хойшлуулсан боловч Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал аймагт дахин сонгууль явагдаж дууссаны дараа ... оны .... сарын ...-ны өдөр хуралдсан.

 

... оны .... дүгээр сарын ...-ны хуралдсан Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал дээр шүүгч энэ хугацаанд ажлаа яагаад хүлээж аваагүй юм бэ гэж асуухад Д.Д  ажлаа хүлээн авбал дахин сонгуульд оролцоход намайг ажлаас халчихна гэж хариулсан.

Энэ нь Д.Д  өөрөө улстөржин болоогүй үйлдлийг урьдчилан төлөвлөсөн байна.

Энэ хугацаанд .... сургуулийн багш ажилчдын цалин хөлс олголт болон бусад ажил явагдахгүй хүндрэл учирч байсан.

Д.Д  ажлаа хүлээж авахыг удаа дараа мэдэгдэхэд ажлаа хүлээн авахгүй байгаа талаар ажлын хэсгийн ахлагч аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Р.Б тус сургуулийн багш ажилчидтай уулзсан тэмдэглэл дээр тодорхой байгаа болно.

Д.Д нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийг хүртэлх хугацаанд ажлаа хүлээн авахгүй ажил тасалсан тул аймгийн Засаг даргын ... оны ... сарын ...-ний өдрийн .... дүгээр захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг үндэслэн үүрэгт ажлаас нь халсан болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт авагдсан баримтаар

 

.... аймгийн Засаг даргын ... оны ... дугаар сарын ....-ний өдрийн .... дугаар захирамжаар Д.Д. Дархан сумын 4 дүгээр сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн бөгөөд Д.Д  нь Засаг даргын ... дугаартай захирамжийг эс зөвшөөрч, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Тус шүүх нэхэмжлэгч Д.Д гаргасан дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, аймгийн Засаг даргын .... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай захирамжаар Д.Д урьд эрхэлж байсан .... сумын ........ дүгээр сургуулийн захиралын ажилд томилжээ. /хх-17/

....... дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ..... оны ......... сарын ...........-ны өдрийн ....... дугаартай шийдвэрээр ...нэхэмжлэгч Д.Д ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ... аймгийн Засаг даргын Тамгын газраас 576,367 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д олгож, ажилгүй байсан хугацааны цалин 1,656,770 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ... оны .... дугаар сарын ...-ний өдрийн ........ дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн ..... оны .....дүгээр сарын ......-ны өдрийн ....... дугаартай шийдвэрийг хүчингүй болгож,хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаажээ. /хх/

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны ...... оны .......... дугаар сарын ........-ны өдрийн ............... дугаартай тогтоолоор .... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн .... оны ...... дугаар сарын .......-ний өдрийн .... дугаар магадлалыг хүчингүй болгож, ... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дүгээр сарын .....-ны өдрийн ......... дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Д.Д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 576,367 төгрөгийг хариуцагч ........ аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Д.Д олгон, нэхэмжлэлээс 1,656,770 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар .......... дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай Д.Д нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  ........ Засаг дарга сайн дураараа биелүүлснийг баталж, хэргийн энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 22-24/

 

... аймгийн Засаг даргын ........ оны ...... дүгээр сарын ........-ний өдрийн ........... дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ДД нь аймгийн Засаг даргын ....... оны .......... дүгээр сарын ........-ний өдрийн ........ дугаар захирамжаар ... сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар томилогдсон боловч ........... оны ...... дүгээр сарын .........-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлаа хүлээн аваагүй, төрийн албаны тасралтгүй явуулах үйл ажиллагааг алдагдуулан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй тул ...... оны .......... дүгээр сарын ..........-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халаж... шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Д нь ... аймгийн Засаг даргын ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн .... дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны буюу ...оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс .... оны ... дугаар сарын ...-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 6,392,430 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шиймтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч тал ...нэхэмжлэгч Д.Д ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч, Д.Д  урьд эрхэлж байсан ... сумын ........дүгээр сургуулийн захирлын ажилд .... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Засаг даргын захирамжаар эгүүлэн томилсон. Гэвч Д.Д  ажилдаа эргэж орж, ажлаа хийхийг удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа хүлээж аваагүй, ажил үүргээ гүйцэтгээгүй. Сургуулийн захирал байхгүй, захирал нь ажлаа хийхгүй байх нь сургуулийн хэвийн үйл ажиллагаа муугаар нөлөөлөх тул Аймгийн Засаг даргын ... оны ... дүгээр сарын ....-ний өдрийн ......... дугаар захирамжаар Д.Дажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Хариуцагч ... аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Д.Д ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн шаардлагыг хүлээн зөвшөөрч, ... оны .... дүгээр сарын ...-ны өдрийн ....... дугаартай захирамжаар Д.Д урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж, уг шаардлагыг биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан ... Засаг даргын ........дугаар захирамж, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны .... оны ... дугаар сарын ......-ны өдрийн .............. дугаартай тогтоол зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Д нь Аймгийн засаг даргын ........ дугаартай захирамж гарсан гэдгийг ......... оны ...... дүгээр сарын .........-ний өдөр мэдсэн бөгөөд хариуцагч талаас Д.Д ........ сумын ......... сургуулийн захирлын ажлыг ирж хүлээж авахыг мэдэгдэж байсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа ба талууд энэ талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Д.Д нь ажилд эгүүлэн томилсон гэдгийг мэдснээс хойш буюу ........ оны ........... дүгээр сарын .......-нээс ....... оны .......... дүгээр сарын ...-ны өдөр хүртэлх хугацаанд томилогдсон ... сумын ......... дүгээр сургуулийн захирлын ажилдаа эргэж ороогүй, ажлаа хүлээж авах, эргэж орох талаар хүсэлт гаргаж байгаагүй байна.

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч ....... нь ...би шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч Аймгийн засаг дарга ......... оны ....... дүгээр сарын .......-ны өдөр намайг ........... дүгээр сургуулийн захиралын ажилд томилсон тухай захирамж гаргасан. Уг захирамжид хоёрдахь шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалингийн асуудлыг шийдвэрлээгүй байсан. Би захирамжиндаа цалингийн асуудлыг тусгах талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзаж байсан. ...Хариуцагч тал миний гаргасан бүх шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, маргааныг эцэслэн шүүхээр шийдвэрлэгдээгүй байсан учраас би ажлаа хүлээж аваагүй. Би шүүхэд нэгэнт хандсан учраас шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн... гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэхүү үндэслэл нь нэхэмжлэгч Д.Д ......... дүгээр сургуулийн захирлын ажлыг хүлээн авахгүй, ажилдаа эргэж орохгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй болно.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч, сайн дураар биелүүлсэн байх тул шүүх тухайн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шийдвэрлээгүй, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох тухай Д.Д. нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч .... аймгийн Засаг дарга сайн дураараа биелүүлснийг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

.......... аймгийн Засаг даргын ......... оны ........ дүгээр сарын ......-ний өдрийн ..... дугаар захирамжийн үндэслэл болсон Д.Д нь ............ Засаг даргын ......... оны ...... дүгээр сарын .......-ний өдрийн ......... дугаар захирамжаар .....сумын Ерөнхий боловсролын ...........дүгээр сургуулийн захирлаар томилогдсон боловч ... оны ........ дүгээр сарын .....-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлаа хүлээн аваагүй, төрийн албаны тасралтгүй явуулах үйл ажиллагааг алдагдуулан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй гэх үйлдэл нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байх тул Аймгийн Засаг даргын ... оны ......дүгээр сарын .........-ний өдрийн ........ дугаар захирамжаар Д.Д сахилгын шийтгэл ноогдуулсан нь үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Д ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д      гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 6,392,430 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА