Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 132/ШШ2021/00560

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б*******н аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Б*******н аймгийн Б*******н сумын 6 дугаар баг, 6Д хэсгийн 13-15 тоотод оршин суух, Б*******г овогт Га*******н Б*******г /Г*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б*******н аймгийн Ц*******н газарт холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэл 345,914 төгрөг нөхөн төлүүлэх, 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5.188.716 /таван сая нэг зуун наян найман мянга долоон зуун арван зургаан/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2021/00505/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б*******г, хариуцагчийн төлөөлөгч 1980 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Б*******н аймгийн Ц*******н газрын н******* *******ч ажилтай, Б*******н аймгийн Б*******н сумын 6 дугаар баг Ж*******д оршин суух, Од овогт Бн М /Г/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар М.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б*******г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Б*******н аймаг дахь Ц*******н газарт З ц*******н тасагт , , , , албан тушаалыг хашиж, Ц*******н байгууллагад жил ажиллаад, Ц*******н Ерөнхий Газрын даргын 2 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөж, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон юм.

Миний бие төрийн байгууллагад төрийн албан тушаалыг хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин авч ажиллаж байсан. Төрөөс олгож буй цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэхээр хуульчлан тогтоосон байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоол Ц*******н байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай-ын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ц*******н алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 1 дэх хэсэгт Ц*******н алба хаасан 5-10 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 10, 11-17 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 15, алба хаасан 18 ба түүнээс дээш жилд албан тушаалын сарын үндсэн цалинг 20 хувиар бодож олгоно гэж, мөн журмын 3 дахь хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэж тус тус заасан байна.

Мөн Ц*******н Ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батдагдсан Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам / код 924/-ын 924.5.4 дэх хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно.

Тухайлбал: 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох гэж заасан байна.

Миний бие 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ц*******н байгууллагад тасралтгүй ажилласнаар 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 18 жил ажилласан нь ажилласан жилийн нэмэгдлийг 25 хувиар нэмэгдүүлэн тооцуулах эрх үүссэн гэж үзэж байна.

Засгийн газрын тогтоол гарч хэрэгжиж эх*******н өдрөөс хойш миний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тогтоолд заасны дагуу 45 хувиар бодож олгоогүй явснаас миний тэтгэврийн хэмжээ болон 36 сарын тэтгэмж бага олгогдож, дутуу *******дсон байна.

Монгол Улсын Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторхи дараалсан 5 жилийн цалингийн хөлсний нийлбэрийг 60-д хувааж тодорхойлно, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахдаа түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг нэг удаа олгоно гэж тус тус заасан. Миний тэтгэмж *******дсон 5 жилийн 1 сарын дундаж цалин 1,210.8x36=43.589.592 төг /авсан/, 5 жилийн дундаж цалингийн зеруу 8647854 төгрөгийг нэмж тооцохоор нийт 8129^195 тегрөг ба үунийг 60 сард хуваахаар 1 сард 1354953 төгрөг байна, 1354953x36=48778308 төгрөгийн тэтгэмж авах байсан байна. Иймээс зөруу 48778308-43,589.592 = 5188716 төгрөг болж байна.

Би төрийн тусгай албанд жил 9 сар 15 өдөр, нэмэгдэл хоногоор 28 жил 0 сар 15 өдөр ажилласан тул Ц*******н байгууллагын үйл ажиллагааны журмын 924.5.4-т заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувиар бодож авах эрх надад үүссэн байсан бөгөөд би энэ шийдвэрийн талаар 2021 оны 4 дүгээр сард тухайн салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарч, нөхөж шийдвэрлүүлсэн ахмад ажилтнаасаа мэдсэн юм.

Тус Ц*******н газрын н******* *******ч, ц*******н хошууч Б.Мгаас 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2014-2 онд ажилласан цалингийн картын хуулбарыг авч, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заагдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувиар бодоогүй, 20 хувиар бодож олгож байсан байна. МУ-ын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоол гарсан өдрөөс 2 оны 10 сарын 15- ны өдрийг хүртэл 25 хувийг нэмж бодож үзэхэд 8,647,854 төгрөг болж байгаа ба Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх эрхзүйн үндэс үүсэж байна гэж үзэж байна.

Б*******н аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 32-ны өдөр хандсан боловч 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 132/ШЗ2021/00786 тоот захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр материалыг хүлээн авахаас татгалзсан. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг хэлэлцээд хөдөлмөрийн маргаан таслах комиссоор урдьчилан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж хэргийг 132/ШЗ2021/013 захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Б*******н аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах комисс дээрх маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан боловч 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот албан бичгээр энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй Шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн бичиг ирсэн тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Албан тушаалын үндсэн цалин, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл тооцсон зардал зэргийг нэмж, Ц*******н газрын цалингийн сан, төсөвт су*******дагүйг олон жил энэ байгууллагад ажиллаж, амьдарч байсны хувьд сайн ойлгож байгаа болохоор цалингийн зөрүү 8.467,854 төгрөгийг нэхэмжлэхгүй болно.

Харин 2014 оны 4 дүгээр сараас 2 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэлх дутуу төлөгдсөн Нийгмийн даатгалын шимтгэлийн 4 хувьд ноогдох 345.914 төгрөгийг Ц*******н газраар нөхөн төлүүлж, 1 удаагийн тэтгэмжид олгогдсон 36 сарын тэтгэмжийн зөрүү 5.188.716 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.Б*******г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Би шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дагуу Б*******н аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 8 дугаар сард гомдол гаргасан. Салбар хороо таван хүний бүрэлдэхүүнтэй хуралдаад миний өргөдлийг хүлээж авах боломжгүй, дараагийн шатанд гомдол гаргах эрхтэй гэсэн шийдвэр гаргасан. Шийдвэртээ та тэтгэвэрт гараад гурван жил болчихсон иргэн хүн, иргэн хүний маргааныг хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороо шийдвэрлэдэггүй. Ажил эрхэлж байгаа бол хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. Хөдөлмөрийн маргаан зохицуулах салбар хороо нь миний гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн учир 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Миний хувьд ганц өөрийгөө бодож нэхэмжлэл гаргаагүй. Хуулиа баримтлан хуулийн дагуу нэхэмжлэл гаргасан. Ганцхан Б*******н аймагт Б*******г гэдэг хүн нэхэмжлэл гаргаад яваад байгаа зүйл биш. Орхон аймаг болон Баянхонгор аймагт алба хааж байсан хүмүүс нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн байсан бөгөөд шүүхийн шийдвэрийг авч харсан учир өнөөдөр би шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг Г.Б*******г мэдэх ёстой атлаа мэдээгүй гэж ярьж байна. 8 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхээс намайг гомдол гаргах эрхтэй гэж шийдвэр гарсан учраас бид шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ерөнхий газар тэтгэмжийн асуудлыг шийддэг нь үнэн. Нийгмийн даатгалтай хамааралгүй. Гэхдээ нийгмийн даатгалын бодолт хийхгүйгээр тэтгэмж нэмэгдэх боломж байхгүй. Учир нь 25%-ийн цалингийн нэмэгдэл ороогүй байгаа учраас нэмэх боломжгүй, харин 25%-ийг бодож нэмэлт ороод ирвэл Ерөнхий газар үүнийг шийдээд өгөх боломжтой. Яагаад гэхээр төсөвт хамаарахгүй олгогддог. Шүүхээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж явна гэж ойлгож байна гэв.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Га*******н Б*******гаас Б*******н аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.Үүнд:

1.Ц*******н албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Ц*******н байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь ц*******н байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 16.5.3 дахь заалтад батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт, багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж тус тус зохицуулсан.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл ц*******н байгууллагын бүхий л үйл ажиллагаа улсын төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба юм.

 

Засгийн газрын 2014 оны Ц*******н байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20 буюу нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай.

 

Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолоор төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай шийдвэр гарч, үүнд шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах, цалингийн зардлыг хэмнэх гэж тусгагдсан.

 

Сангийн яам, Хууль зүйн яамнаас 2015, 2016, 2017 онд батлагдсан төсвийн хуваарийг хүргүүлэхдээ өр авлага үүсгэлгүй батлагдсан төсөвтөө багтаан ажиллахыг үүрэг чиглэл болгож албан тоот ирүүлдэг. Улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн үр ашигтай, хариуцлагатай байдлыг хангаж өр авлага үүсгэлгүй, хэмнэлтийн горимд ажиллахыг бүх салбарт чиглэл болгож тогтоол, шийдвэр, албан бичгүүд гарч байсан.

 

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4-д төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсноор Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, мөн 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлагч бүрэлдэхүүн, 08 дугаар сарын 01-ний өдрөс офицер бүрэлдэхүүний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцон олгож хэрэгжүүлээд байна.

Жил бүр байгууллагын төсвийн төслийг хүргүүлдэг бөгөөд төсвийн төсөл, батлагдаж ирсэн төсөв, гүйцэтгэлийн харьцуулалтыг хүснэгтээр хавсаргалаа.

Огноо

Төсвийн төсөл

Батлагдсан төсөв

Гүйцтэтгэл

Зөрүү

2015

1,371,921,500.00

1,308,007,000.00

1,392,921,500.00

-63,914,500

2016

1,454,472,659.00

1,435,000,000.00

1,468,966,551.00

-19,472,659

2017

1,508,650,055.00

1,497,170,600.00

1,508,358,044.00

-11,479,455

2

1,597,062,209.00

1,478,171,200.00

1,492,155,200.00

-118,891,009

2019

1,935,945,859.20

1,742,539,500.00

1,682,539,500.00

-193,406,359

 

Иймд нэхэмжпэлд дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг ц*******н байгууллагын зүгээс санаатайгаар бууруулж болгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан байхад байгууллагаас шаардах нь хууль зүйн үндэслэлгүй юм.

2.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж заасан.

Ц*******н албаны тухай хуулийн 87.9 дэх хэсэгт Ц*******н алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ гээд төрийн тусгай алба хаасан хугацааны, албан ажлыг онцгой нөхцөлийн, ц*******н мэргэжлийн зэргийн, эрдмийн зэрэг цолны, хуульд заасан бусад гэж тогтоосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдсан цалин хөлстэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар иргэн Г.Б*******гаас тус ц*******н газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл /гомдол/-ийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль зүйн сайд шинээр томилогдоод ц*******н албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газраас 99 дугаартай тогтоол гарсан. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай хамааралтайгаар хэмнэлтийн горимд шилжүүлсэн Засгийн газрын тогтоолууд үе шаттай гарч эх*******н учраас 99 дугаартай тогтоолыг хэрэгжүүлж чадаагүй. Манай байгууллага босоо удирдлагатай байгууллага. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж ТТ шатлалаар цалинждаг албан хаагчид юм. Төсөв хүрэхгүй байгаа учир 99 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэхийг зогсоо гэсэн шийдвэр ерөнхий газраас ирсэн учир хэрэгжүүлээгүй. 2015 онд офицер бүрэлдэхүүн 27, ахлагч бүрэлдэхүүн 29 нийт 56 албан хаагч энэ нэмэгдлийг авах ёстой байсан. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар нэхэмжлэл гаргасан учир би авна. Бусад нь авах шаардлагагүй гэдэг байдлаар хандаад байгаа юм. Тогтоол хэзээ хэрэгжиж эхэлнэ. Тэр үеэс эхлэн бүх алба хаагч нар ижил тэгш хүртэх эрхтэй гэж би бодож байна. Бид нар хууль хэрэгжүүлж байгаа байгууллагын албан хаагчид учир Засгийн газар болон Улсын их хурлаас гарч байгаа тогтоол, тушаал, шийдвэрийг мэдэх нийтлэг үүрэгтэй. Хэвлэл мэдээлэл, телевиз, радиогоор зарлаж, хэвлэлд 14 хоногийг дотор хэвлэснээс хойш нийтээрээ мэдсэн гэж тооцдог. Зөвхөн 99 дугаартай тогтоол биш Ерөнхий газраас ирж байгаа тушаал, шийдвэр бүгдийг алба хаагч нарт танилцуулаад явдаг. Гэтэл Г.Б*******г нь мэдээгүй гэдэг байдлаар хандаж байна. Мөн Г.Б*******г нь нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн шимтгэлийг авахгүй. Н******* өөрийнхөө ажлын ачааллаас хамаараад надад бодолт хийж өгөхгүй байна гээд байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Бичилт хийх шаардлагатай гэсэн шийдвэр гарах юм бол би хийж болно. Төсвийн байгууллагын тайлант хугацаа нь 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусдаг. Тайлант хугацааны үе дууссан. Хугацаа дуусаад бараг 5-6 жил болж байна. Нэг удаагийн тэтгэвэр тэтгэмж нь нийгмийн даатгалын сантай хамааралгүй. Ерөнхий газраас нэг удаагийн тэтгэвэр, тэтгэмж, алба хаагч нарт олгож байгаа тэтгэмжийг 82315 гэсэн хөтөлбөр арга хэмжээгээр гардаг.Нийгмийн даатгалын бодолттой хамааралгүй. Засгийн газрын 99 дугаартай тогтоолоор цалинг 45% нэмэгдэх ёстой байсан, нэмж тооцож олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гарвал Ерөнхий газраас тооцож олгоод явах болно. Нийгмийн даатгалын бодолт хийсэн байна уу, үгүй юу, шимтгэл төлсөн үү, төлөөгүй юу гэдэг ямар ч хамааралгүй. Нэг удаагийн тэтгэмж урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл, ашиг бид нарт тооцогддоггүй. Өөр тайлбар байхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Б*******г нь Б*******н аймаг дахь Ц*******н газарт холбогдуулан дутуу олгосон цалингийн зөрүүгээс тооцсон нийгмийн даатгалын шимтгэл 345,914 төгрөг нөхөн төлүүлэх, 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5.188.716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаартай Ц*******н байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ц*******н алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 1 дэх хэсэгт Ц*******н алба хаасан 5-10 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 10, 11-17 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 15, алба хаасан 18 ба түүнээс дээш жилд албан тушаалын сарын үндсэн цалинг 20 хувиар бодож олгоно гэж, мөн журмын 3 дахь хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэж заасан.

Мөн Ц*******н Ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батдагдсан Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам /код 924/-ын 924.5.4 дэх хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэж заасан бөгөөд тухайлбал18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох гэж заасан. Миний бие төрийн тусгай албанд жил 9 сар 15 өдөр, нэмэгдэл хоногоор 28 жил 0 сар 15 өдөр ажилласан тул Ц*******н байгууллагын үйл ажиллагааны журмын 924.5.4-т заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувиар бодож авах эрх надад үүссэн байсан. МУ-ын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаартай тогтоол гарсан өдрөөс 2 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл 25 хувийг нэмж бодож үзэхэд 8,647,854 төгрөг болж байгаа ба Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх эрхзүйн үндэс үүсэж байна.

2014 оны 4 дүгээр сараас 2 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх дутуу төлөгдсөн Нийгмийн даатгалын шимтгэлийн 4 хувьд ноогдох 345.914 төгрөгийг Ц*******н газраар нөхөн төлүүлж, 1 удаагийн тэтгэмжид олгогдсон 36 сарын тэтгэмжийн зөрүү 5.188.716 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.Б*******г нь Б*******н аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргаж, гомдлын хариуг 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Б*******н аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд өргөдөл хүлээн авч шийдвэрлэсэн бүртгэлийн хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Б*******н аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд давж заалдах эрхтэй байхад 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч Г.Б*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Б*******н аймгийн Ц*******н газарт холбогдуулан олгогддоогүй цалингийн зөрүүгээс тооцсон нийгмийн даатгалын шимтгэл 345,914 /гурван зуун дөчин таван мянга есөн зуун арван дөрөв/ төгрөг нөхөн төлүүлэх, 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5.188.716 /таван сая нэг зуун наян найман мянга долоон зуун арван зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Б*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97.969 /ерэн долоон мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б*******н аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН