Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 136/ШШ2020/00005

 

2019 оны 12 сарын 23 өдөр 136/ШШ2020/00005 Сайншанд сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.А даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг, өөрийн байранд байрлах, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар /РД:9025871/-ын нэхэмжлэлтэй,

 

Монгол улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн. 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р баг, Зүүнбуянт-Ухаа гудамжны 8-01 тоотод оршин суух, Т овогт М Э /РД:ЕЦ........-ийг архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Б, гуравдагч этгээд М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Э нь 2004 оноос эхлэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг, ойр орчиндоо түгшүүр төрүүлдэг.бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан удаа дараа албадан эрүүлжүүлэгдсэн, архаг архичдын бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, архины хамаарал бүхий этгээд тул аймгийн нэгдсэн эмнэлэгт 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эрүүл мэндийн үзлэгт хамааруулахад согтуурах мансуурах донтой гэдэг нь тогтоогдсон. Иймд М.Эыг Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх тухай хуульд заасны дагуу албадан эмчилгээнд хамруулахаар хүсэлт гаргаж байна гэжээ.

 

Гуравдагч этгээд М.Э шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр архи уусан. Тэр өдрөөс хойш архи уугаагүй гэв. 

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймаг дахь Цагдаагийн Газар нь М.Эыг архины албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн нэхэмжпэлийг шүүхэд гаргажээ.

 

М.Эыг нь архины албадан эмчилгээнд явахгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.

 

М.Эыг нь архи согтууруулах ундааг байнга хэрэглэж, архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Мөн тэрээр архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, тус багийн хэсгийн ахлагч Г.Гэрэлтуяагийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул түүнийг архины албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Т овогт М Э /РД:ЕЦ......../-ийг архины албадан эмчилгээнд хамруулсугай.

 

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар М.Эыг албадан эмчилгээний хугацаа нь түүний эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

 

 

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар М.Эыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар М.Эыг албадан эмчлэх тухай энэхүү шийдвэрийг түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнд ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн байгууллагын алба хаагчид үүрэг болгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.

 

6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.А