Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 131/ШШ2017/00832

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ********* сумын ********** багийн ****** тоотод оршин суух ********** нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ****** сумын Баяншанд багийн ******** тоотод оршин суух ******** холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 6.602.000 төгрөг гаргуулах тухай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манайхаас ******* нь 29000000 төгрөг зээлж авсан. Мөнгө зээлж авахад эхнэр ****** нь мөнгө авсан нь үнэн гэж гарын үсгээ зурж мөнгө авсан. Мөнгө өгөхгүй удаад маргаан гараад шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан. Тэр үед эвлэрүүлэн зуучлагч ****** хажууд 29000000 төгрөгөө өгөхөөр цаг хугацаагаа тохироод эвлэрсэн. Тухайн үед огт муудалцсан зүйл байхгүй, 04 сард мөнгө өгнө гээд гэрээ байгуулаад гарын үсгээ зураад гарсан. Эвлэрүүлэн зуучлагчийг худал гэрээ хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүгчийн захирамж гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаад тэр үед ****** гэдэг хүнээс 16398000 төгрөг орж ирсэн. Өөр өгөх юм байхгүй гээд Истана маркийн машинаа 6000000 төгрөгт бодоод өгсөн байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 97 дугаартай захирамжаар Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 444 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байгаа тул миний зээлсэн 29000000 төгрөгийн үлдэгдэл 6602000 төгрөгийг ****** гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

****** эхнэр ******* нь манай төрсөн эгч юм. 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *******, эхнэр ******** хамт манайд ирээд 14 хоногийн хугацаатай надад 29000000 төгрөг  зээлээд өгөөч манайх наймаа хийх гэсэн юм тэгээд мөнгөө өгөхдөө нэмж 2000000 төгрөгийн хүү өгье гэсэн. 2014 оны 10 дугаар сарын 04-нийн өдөр **** түүний эхнэр бид 3 амаараа тохиролцож би ***** мөнгө зээлсэн. Би ***** эхнэр нь манай төрсөн эгч учраас би итгээд ******* гэдэг хүнээс мөнгө зээлж аваад 2 хоногийн дараа ****** аваачиж өгсөн юм. Өгөх үед машинд нь ******** гэх хүн хамт байсан. Би ******** л мөнгө зээлүүлсэн. ****** танихгүй. Тэгээд мөнгөө өгөхгүй удаад 14 хоногийн хугацаа нь өнгөрөхөөр нь ******** руу залгахаар өгнө байж бай мал авсан малаа борлуулаад өгнө гэж хэлдэг байсан. Тэгээд бүр өгөхгүй 3 сар болж байсан чинь ****** эхнэр нь надруу утсаар яриад чи ******* ******* хоёрыг шүүхэд өгч байж мөнгөө олж авахгүй бол энэ хүмүүс чиний мөнгийг өгөхгүй гээд байна би яахав гэрч болъё гэж надад хэлж байсан. Тэгээд гэрчээр ****** эхнэр гэрчийн мэдүүлэг цаасан дээр бичиж өгөөд эвлэрүүлэн зуучлалаар орсон. Тэгээд 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр эвлэрүүлэн зуучлагч ******* намайг дуудаад яваад очсон чинь *****, эвлэрүүлэн зуучлагч ****** 2 сууж байсан. Тэгээд ****** нь чи ******* эвлэрэх үү эхнэр чинь мэдүүлэг өгсөн ******* мөнгө зээлсэн гэдгийг хэлсэн гэсэн чинь ******* нь тэгье эвлэрнэ хавар ноолуураа самнаад өгье гэхээр нь би 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр авна гэсэн чинь ***** нь за за гээд 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулаад  ямарч маргаан гараагүй гарынхаа үсгийг зураад эвлэрсэн. Тэгээд тэр цагаас хойш ***** нь мөнгөө өгөхгүй байсаар байгаад 2015 оны 07 дугаар сар хүргэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан чинь 16398000 төгрөг миний данс руу орж ирсэн. Дансанд мөнгө орж ирэхийн өмнө 1 цагийн  өмнө ****** эхнэр над руу утастаад чи дансаа миний утас руу явуулаадах гэсэн тэгээд нэг цагийн дараа 16398000 төгрөг миний дансанд орж ирсэн учир зээлийн гэрээний  мөнгө гэж бодсон .Энэ мөнгийг ****** хийсэн гэж үзэж байна. Тэгээд энэ 29000000 төгрөгийг ганц гэрчлэх гэрч нь ***** эхнэр болох манай эгч юм. Мөн эвлэрлийн гэрээнд ****** нь гарын үсэг зурсан. Тэгсэн чинь эвлэрүүлэн зуучлагч нь тухайн өдөр гэрээн дээрээ он сараа буруу тавиад зассан чинь тухайн гэрээг хүчингүй болгосон. Тэгээд надад ****** нь 16398000 төгрөг өгөөд дараа ****** эхнэр нь Манайд одоохондоо өгөх мөнгө алга гээд ISTANA маркийн автомашинаа өгсөн. Нэг жилийн дараа ******** нь хуулийн зөвлөгөө аваад тэр цагаасаа хойш ******, эхнэр хоёр нь эрс өөрчлөгдөж эхэлсэн. Тэгээд тэр ISTANA маркийн автомашинаа нэхсэн. Тэгэхээр нь би үлдэгдэл мөнгөө нэхэмжилж эхэлсэн. 16398000 төгрөг 6000000 саяд тооцоод нийт 22398000 төгрөг өгсөн гэж үзэж одоо үлдэгдэл 6602000 төгрөг нэхэмжилж байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Өнөөдрийн шүүх хуралдаанд ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 6602000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь ****** нь ********* мөнгө зээлээгүй гэдэг асуудал ярьдаг. Энэ асуудлаар нэхэмжлэгч нь эвлэрүүлэн зуучлалын талаар ярьж байна. Эвлэрүүлэн зуучлал дээр байгуулсан гэрээ нь хуулийн шаардлага хангахгүй байдлаар байгуулагдсан байдаг. Энэ асуудал нь цагдаа хууль хүчний байгууллагаар шалгагдаад тогтоогдсон. Тухайн асуудалтай холбоотой материалууд бүрдээд шүүхээс тухайн эвлэрүүлэн зуучлагчид арга хэмжээ аваад шүүхээс эвлэрүүлэн зуучлалын гэрээг баталгаажуулсан захирамжийг тухайн шүүгч өөрөө хүчингүй болгосон байдаг. Нэхэмжлэгч нь эвлэрүүлэн зуучлагчийн захирамж дээр гомдол гаргаад бүрэлдэхүүнтэй шүүх шийдвэрлээд тухайн захирамжийг хүчингүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа нь ****** эрхийг зөрчсөн байна гэж үзсэн. Мөн энэ 6000000 төгрөгөнд суутгана гээд яригдаж байгаа ISTANA маркийн автомашин нь эвлэрүүлэн зуучлалд очихоос өмнө шүүхээр ороод хариуцагчийн өмчлөл болох нь тогтоогдсон машин юм. Мөн би ****** гэрчээр асуулгахад өөрийнхөө харсан зүйлийг үнэн зөв ярьсан байсан. Мөн ********* гэдэг хүнийг асуулгасан байсан. Тэгэхэд энэ хүн нь ам дамжсан яриагаар мэдүүлгээ өгсөн байдаг. Өөрөө тухайн үед хамт байгаагүй байсан учраас ам дамжсан яриагаар мэдүүлгээ өгсөн байсан. Ийм учраас энэ хүмүүс нь зээлийн гэрээ хийгээгүй, хамтран ажилллах гэрээ хийсэн нь харагдаж байна. Мөн хариуцагч ****** нь юу гэж ярьдаг вэ гэхээр Би тухайн үед ****** ****** нарын жолооч хийж явж байсан тухайн үед энэ хүмүүс Ховд аймаг руу явьж вольпром чулуу авах гэж явьж байсан. Хариуцагч энэ асуудлыг тайлбарлахдаа Ховд аймагт гарсан вольпром  чулуун дээр байж байхад ***** утсаар над руу ярьсан ярихдаа наана чинь чулуу ямар ханштай байна гэдэг асуудлыг ярьсан гэсэн. Тэгээд тухайн мөнгөө ****** нь Ховд аймагт ирж өгсөн гэж ярьсан. Тэгээд ******* нь ****** 29000000 төгрөг өгсөн юм. ****** ****** хоёр нь вольпром чулууг хамтран авах гэж тухайн мөнгийг ****** тоолж өгсөн нь нотлогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ****** нь ****** холбогдуулан зээлийн гэрээний үүргийн /үлдэгдэл/ 6602000 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж марган, шаардлагыг эс зөвшөөрчээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч ****** нь өөрийгөө бусдаар төлөөлүүлж энэ талаарх итгэмжлэл хэрэгт авагдсан ба итгэмжлэл хуулийн шаардлага хангасан, хугацаа дуусаагүй, мөн нэхэмжлэгч хуульд заасан эрхээ хэрэгжүүлж өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, гэрээ хэрэгт авагдсан байна./хх-ийн 23, 35-36-р тал/

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч ****** нар зохигчийн хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зохицуулсан иргэд хоорондын зээлийн харилцаанаас үүссэн харилцаа гэж тайлбарлан, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* 29000000 төгрөгийг зээлдүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, түүний 16398000 төгрөгийг хариуцагч ******* нь 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн, 6000000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд истана маркийн 22-32 ГАҮ улсын дугаартай автомашиныг суутган авсан тул гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 6602000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж маргаж байх боловч зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж байгаа тохиолдолд тухайн хэлцэл хийгдсэн өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох ба хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар 29000000 төгрөгийг зээлэх, зээлдүүлэх талаар зохигчийн хүсэл зориг нэгдсэн нь нотлогдохгүй, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ гэж үүрэг үүсэх ерөнхий үндэслэлийг заасан ба мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл-ийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа, үүрэг үүсэхээр зохицуулсан зэрэг заалт, гэрч ****** мэдүүлэг зэргээс харахад зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзнэ./хх-ийн 95-96-р тал/

****** нь Истана маркийн ***** ГАҮ улсын дугаартай автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд суутгаж эзэмшилдээ шилжүүлэн авсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн автомашиныг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны/Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 444 дүгээр эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамжийг албадан биелүүлүүлэх/ явцад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд суутгасан талаар олж мэдсэн, гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлээгүй, өмчлөлийн асуудалд марган шүүхэд хандан өмчлөгч мөн болохыг тогтоолгосон гэж тус тус маргаж байх боловч 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан тайлбар, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Д.Сүхбаатарыг автомашины өмчлөгч мөн болохыг тогтоосон 411 дүгээр хүчин төгөлдөр шийдвэр зэргээс тухайн автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцуулан, харилцан тохиролцож шилжүүлсэн гэх үндэслэлгүй болно./хх-ийн 26-29, 33-р тал/

Мөн нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16398000 төгрөгийг хариуцагч ***** нь шилжүүлсэн болох нь гэрч ******* ...**** дансанд би эхнэрийнхээ данснаас 16398000 төгрөг хийсэн. Би ******, ****** гэдэг хүнийг танихгүй ээ. Аамаа гэдэг хүн ******* дансанд мөнгө хий гэсэн. Би тэгээд ******* гэдэг хүний дансыг авч мөнгө шилжүүлсэн. Аамааг **** сайн таньж байгаа гэсэн мэдүүлгээр/Аамааг ***** сайн таньж байгаа / нотлогдоно гэж тайлбарлаж байх боловч тус гэрчийн мэдүүлэгт Би ******, ****** гэдэг хүнийг танихгүй гэж нэг зүйлийн талаар зөрүүтэй мэдүүлсэн байх тул тус гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй юм./хх-ийн 75-76-р тал/

Нэхэмжлэгч нь өөрийн шаардлагыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба зээлийн гэрээ байгуулагдсан талаар болон уг гэрээний үүргийн гүйцэтгэлд 16398000 төгрөгийг хариуцагч төлсөн, мөн автомашиныг суутган тооцсон талаар тус тус нотлож чадаагүй байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн эхнэр ***** нь зээлийн гэрээ байгуулсан талаар гэрчилж мэдүүлэг бичиж өгсөн гэх боловч түүнийг хуульд заасан журмын дагуу гэрчийн мэдүүлэг авхуулах талаар хүсэлт гаргаагүй, мэдүүлэг аваагүй байх тул түүний тодорхойлолтыг үнэлэх боломжгүй./хх-ийн 58-р тал/

Зохигчийн эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны явцад эвлэрсэн гэх эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж хүчингүй болсон байх тул эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй./хх-ийн 46-51, 53-57, 140-141-р тал/

Гэрч ***** нь нэхэмжлэгчээс хариуцагч мөнгө зээлсэн талаар мэдүүлсэн боловч нэхэмжлэгчийн тайлбараар зээлийн гэрээг байгуулах санал гаргах, мөнгийг шилжүүлэн өгөх үед ****** нь хамт байгаагүй, гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй байна./хх-ийн 81-82-р тал/

Нотлох баримт шинжлэн судлах явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гэрч ****** мэдүүлгийг Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан эрхийг сануулаагүй үндэслэлээр нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаж байх боловч гэрч ****** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д зааснаар зохигчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд биш байна.

****** нь шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 02 шүүхийн тогтоол, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар 1366 шүүгчийн захирамжийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн, тухайн үед дээрхи нотлох баримтууд уранхай байсан болох нь түүний тайлбар, хэргийн материалаас харагдаж байна. /хх-ийн 2, 5-12-р тал/

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120582 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 43 дугаар зүйлийн 43.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 6602000 төгрөг гаргуулах тухай ****** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120582 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Н.ГАНТУЯА