Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2017/00130

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2017/00130

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан шүүгч Б.ХишигД , шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Д.Б

            Нэхэмжлэгч: О.Д

            Хариуцагч: ЭБЦТС ТӨХК

Гэм хорын хохирол 27 157 010 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А , хариуцагчийн өмгөөлөгч Д.О , иргэдийн төлөөлөгч О.Э, гэрч Д.Т, Ц.Ц, Г.Д, Э.Н, Б.Б, Ц.П, шинжээч Д.О, Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч О.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ЭБЦТС ТӨХК-ийн салбар нь Эрчим хүчний тухай хууль ба Цахилгаан эрчим хүч хэрэглэх тухай дүрэм болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, техник технологийн дүрэм журмаа мөрдөж ажиллаагүйгээс болж Өвөрхангай аймгийн А сумын 8-р багийн **-р гудамжны * тоотод оршин суух иргэн Д.Б , О.Д бидний өвлийн 2 давхар сууцны 2 дугаар давхрын цахилгааны сүлжээний оруулгын кабелийн зангилаа хэсэгт халалт үүссэнээр гал гарч хохирол учраад байгаа ба гал хаанаас гарсныг Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Б.Б , Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Д.Ц , ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын дэргэдэх техникийн комисс газар дээр нь шалгаж тогтоосон ба гал гарсан шалтгаан нөхцөл нь ЭБЦТС ТӨХК-ийн салбарын буруутай үйл ажиллагаанаас болсон нь Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын байцаагч Д.Ц гийн дүгнэлт болон Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 02 тоот шийдвэрээр нотлогдсон байх тул галын аюулын улмаас учирсан хохирол 27 157 010 төгрөгний хохирлыг гаргуулж, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Б д ЭБЦТС ТӨХК-ний зүгээс эрчим хүчээр хангах гэрээ хийхийг удаа дараа шаардсан боловч гэрээгүйгээр эрчим хүч хэрэглэж байсан. Тэгэхдээ цахилгаан эрчим хүчийг гэрээгүйгээр хэрэглэж байснаас гал гараагүй юм. Нэхэмжлэгч хувийн орон сууцандаа нэмэлт халаагуур тавих гэж эрчим хүчний байцаагч П ямар халаалт сайн байдаг талаар хувиараа зөвөлгөө авч 5 халаагуур тавьсан байх бөгөөд манай байгууллагад хандаж хүсэлт тавьжтехникийн нөхцөл, зөвшөөрөл аваагүй байна. Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 тоот тушаалаар Цахилгаан, Дулаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журмын нэгдүгээр хавсралтын 3 дугаар зүйлийн 3.5, болон Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд шинээр холболт хийх, хэрэглэгчийн холбогдсон чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарах бүрт техникийн нөхцөл өгөх ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь халаагуур тавих гэж байгаа талаар нэг ч удаа хариуцсан байцаагч Н болон манай байгууллагад мэдэгдээгүй. Д.Б нь өөрөө дураараа эрчим хүчний чадлыг хэрэглэгчийн заагт 5 халаагуур тавьж нэмэгдүүлсэнээс болж гэрийн доторхи цахилгааны утас ачааллаа даахгүй халалт үүссэнээс болж гал гарсан байдаг. Тийм учраас манай байгууллага хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон гэрч, шинжээч нарын мэдүүлэг хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч Д.Б , О.Д нар хариуцагч ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт холбогдуулан гэм хорын хохирол 21 040 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 27 157 010 төгрөг болгосон бөгөөд Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 145/ШЗ2016/001293 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийг ЭБЦТС ТӨХК-р сольсон байна.

            Хариуцагч ЭБЦТС ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2015 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Өвөрхангай аймгийн А сумын * дугаар баг **- * тоотод байрлах бидний өмчлөлийн 2 давхар өвлийн сууцны мансартны хэсэгт гал түймэр гарсаны улмаас эд зүйл шатаж, амьдрах боломжгүй болсон. Хохирлын үнэлгээг мэргэжлийн шинжээчид тогтоосон бөгөөд галын шалтгаан нөхцлыг Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигаас хамгаалах улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж тайлбарлаж байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Манай байгууллагаас эрчим хүчээр хангах гэрээ байгуулахыг удаа дараа хариуцагч нараас шаардсан боловч эс биелүүлсэн, техникийн нөхцөл авалгүйгээр халаагуур тавьж, эрчим хүчний чадлыг нэмэгдүүлснээс, дулаалгын хөөсөнцөр дээр цахилгаан дамжуулагч кабелийг тусгаарлагчгүйгээр шууд наалдуулан байрлуулсан нь галын аюулгүй байдлын хууль дүрэм, журам зөрчсөн. Гарсан галын хохирлыг манай байгууллага хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

            2015 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Өвөрхангай аймгийн А сумын * дугаар багийн **-* тоотод байрлах нэхэмжлэгч Д.Б , О.Д нарын өмчлөлийн хоёр давхар хувийн сууцны хоёрдугаар давхар буюу мансартны хэсэгт гал гарсан болох нь зохигчдын тайлбар, Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Онцгой байдлын ахмад Б.Б ы 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 137/03 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Д.Ц гийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай дүгнэлт, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай Техникийн комиссын акт, 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай гал түймрийн тухай хамтарсан акт, протокол, гэрчүүдийн тайлбараар тус тус нотлогдож байна.

            Зохигчид гал гарсан шалтгаан нөхцөл хийгээд гэм буруугийн талаар маргаж байна.

            Иргэний хуулийн 49* дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч нар хариуцагч ЭБЦТС ТӨХК-с гэм хорын хохирол шаардах эрхтэй.

            Нэхэмжлэгч нар зохих зөвшөөрөлтэй энгийн халаагуур суурилуулсан, техникийн нөхцөл авахыг мэргэжлийн байгууллагын ямар ч албан тушаалтан хэлээгүй, шаардаагүй, хэрэглэгчийн хувьд хандах ёстой байгууллага, байцаагчдаа  удаа дараа үзүүлж зөвлөгөө авсан, түүгээр ч үл барам аюулгүй байдлаа хангахаар автомат /пускатель/-ыг мэргэжлийн ажилчидаар тавиулсан. Гал гарсан шалтгаан нь цахилгаан сүлжээнээс болсон гэж, хариуцагч байгууллагын төлөөлөгч  цахилгааны муудсан утсанд хэт өндөр ачаалал өгсөн, /5 ширхэг халаагуур хэрэглэсэн/ түргэн шатамхай хөөсөнцөр хавтанг цахилгааны утаснаас тусгаарлагчгүйгээр байршуулсан нь гал гарах шалтгаан болсон гэж зохигчид мэтгэлцэж байна.

            Нэхэмжлэгч нар ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбартай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй боловч тус байгууллагаас холбогдох үйлчилгээ авч байсан болох нь зохигчийн тайлбар, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ хийсэн байдал /хх-21/, цахилгааны төлбөр тооцоо /хх-22/, утасны дуудлага /хх 23-28/, гэрч П , Н , М , Тт нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

            Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, техникийн комиссын акт, гал түймрийн тухай хамтарсан актуудад гал гарсан шалтгаан нөхцөл нь ...цахилгааны утаснаас үүсвэрлэсэн байх магадлалтай, ...галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гал түймэр гарсан байх магадлалтай, ...монтёр Тт цахилгааны гэмтлийн шалтгааныг тогтоож, тэжээлийн гол утас халж байгаа, ачаалал өгөхгүй байхыг хэрэглэгчид сануулсан, ...байцаагч монтёр П цахилгааны хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан нэмэлт самбар суурилуулах шаардлагатай эсэхийг судлалгүйгээр холбогдох инженер техникийн ажилтнуудад мэдэгдээгүй, ...байцаагч монтёр Н цахилгаан сүлжээний гэмтлийн шалтгааныг тогтоож чадаагүй талаар  инженер техникийн ажилтнуудад мэдэгдээгүй, ...дуудлага хэрхэн барагдуулсан талаар удирдах албан тушаалтнууд хяналт тавьж ажиллаагүй зэрэг үйлдэл, эс үйлдэхүй  нь дээрх гал гарах шалтгаан нөхцөл болсон хэргийн зохигчидын хэн алины гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байсан гэж дүгнэв.

            Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан ба гал гарахад хохирогчдын болгоомжгүй эс үйлдэхүй нөлөөлсөн тул учирсан хохиролыг 50 хувиар бууруулан багасгаж шийдвэрлэв.

            Гэм хорын хохирлын хэмжээг шүүхээс томилогдсон хөрөнгийн үнэлгээний Л ХХК-н 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хохиролын үнэлгээний тайланд үндэслэсэн бөгөөд хөрөнгийн үнэлгээний шинжээч нар дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг баримталсан, үйлдэгдэж байгаа эрхийн акт нь хууль сануулсаны дараа гарсан байгаагаар онцлогтой юм.

            Иймд хариуцагч байгууллагаас 13 57* 505 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 57* 505 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шинжээчийн зардал 300 000 төгрөгийг хэргийн зохигч нарт адил хэмжээгээр хариуцуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Д.Б болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарт мэдэгдсэн боловч өвчтэй байгаа тул байлцуулахгүйгээр хурлыг хийх боломжтой гэсэн зохигчдын хүсэлтийг харгалзан, хэрэгт цугларсан баримт нотолгоо, зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Д.Б , хариуцагчийн төлөөлөгч С.Э нарыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **5 дугаар зүйлийн **5.2.2, **6, *** дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 49* дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч ЭБЦТС ТӨХК-с 13 57* 505 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б , О.Д нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 57* 505 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 972 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ЭБЦТС ТӨХК-с 225 843 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б , О.Д нарт олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б , О.Д нараас 150 000 төгрөг, хариуцагч ЭБЦТС ТӨХК-с 150 000 төгрөг тус тус гаргуулан хөрөнгийн үнэлгээний Л ХХК-н Өвөрхангай аймаг дахь салбарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **9 дүгээр зүйлийн **9.2, **9.4, **9.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн **9.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.АРИУНЦЭЦЭГ

                                            ШҮҮГЧИД                                          Б.ХИШИГД

                                                                                                       Р.ҮҮРИЙНТУЯА