Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 136/ШШ2020/00007

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 27 өдөр 136/ШШ2020/00007 Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Дампилын 1-9 тоотод оршин суух, Ө овогт Нын С /РД:Е6666...... / нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг, Дампилын 16 тоотод оршин суух, Г овогт Шийн М /РД:6...../-д холбогдох

 

Бусдын хууль бус эзэмшлээс газар, хувийн орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Х, хариуцагч Ш.М, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.С нь 2011 онд Хадгаламж банкнаас 20 000 000 төгрөгийн зээл хийж, иргэн Х.Т, Х.Т нараас Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилын 16 тоот / хуучин хаяг /-д байрлах 744 м2 газар, уг газар дээр байрлах 58.9 мкв байрыг худалдан авч, газар болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0283961 дугаартай гэрчилгээгээр 1 дүгээр баг Дампилын 16 тоот 744 мкв газар, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000117273 дугаартай гэрчилгээр 1 дүгээр баг Дампилын 16 тоотод байршилтай 58.9 мкв талбайтай хувийн орон сууц тус тус Ө овогт Нын С миний нэр дээр бүртгэгдсэн бүртгэлтэй байгаа. Гэтэл иргэн Ш.М нь Х.Т, Х.Т нар нь уг газар, байшинг надад өгнө гэж хэлсэн, энэ бол миний газар байшин гээд 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл Н.С миний эзэмшлийн газар, өмчлөлийн орон сууцыг суллаж өгөхгүй, хууль зөрчиж, шударга эзэмшигч миний өөрийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгөө ашиглахад саад болж, шаардлага тавихад үл тоомсорлон одоо болтол уг газар, байшинд амьдарсаар байна. Иймд Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0283961 дугаартай гэрчилгээгээр 1 дүгээр баг Дампилын 16 тоот 744 мкв газар, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000117273 дугаартай гэрчилгээр 1 дүгээр баг Дампилын 16 тоотод байршилтай 58.9 мкв талбайтай хувийн орон сууцыг чөлөөлж, нэхэмжпэгч Ө овогт Нын С миний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ахынхаа газар дээр амьдарч байгаа. Би хариуцагч нь биш учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад 20 000 000 төгрөг өгсөн гэх асуудал байхгүй, би энэ асуудлын талаар мэдэхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.С Сайншанд сумын 1-р баг, Дампилын 16 тоотод байрлах 744 м2 тайлбай бүхий газар, уг хаягт байрлах 58.9 м2 талбай бүхий хувийн орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ш.М нь маргаан бүхий газар, хувийн орон сууцанд 2007 оноос хойш амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Нэхэмжлэгч Н.Ст Дорноговь аймаг, Сайншанд сумын Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/211 тоот захирамжийн дагуу Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг Дампилын 16 тоотод байрлалтай, нэгж талбарын 1:.:.:....666 59 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 744 м2 талбайтай газрын эзэмших эрхийн 0283961 дугаар гэрчилгээ 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 15 жилийн хугацаатайгаар, уг хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0713002456 дугаарт бүртгэгдсэн, 58.9 м2 талбай бүхий хувийн орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000117273 дугаар гэрчилгээ 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус тус олгогдсон нь тогтоогдож байна. /хх-5-6 дугаар тал/

 

Дээрх маргаан бүхийн газрын өмнөх эзэмшигч нь иргэн Х.Т, хувийн орон сууцны өмчлөгч нь иргэн Х.Т, Х.Т нар байсан болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх34-36 дугаар тал/

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ,

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т .Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ.

 

Хариуцагч Ш.М нь дээрх хуулийн заалтыг зөрчиж маргаан бүхийн газрыг эрхийн гэрчилгээгээгүйгээр эзэмшиж байгаа нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасан бөгөөд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг Дампилын 16 тоот байрлалтай газар, хувийн орон сууцны эзэмшигч, өмчлөгч Н.С нь хариуцагчийн хууль бус эзэмшилээс өөрийн өмчлөлийн газар болон түүнчлэн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй юм.

 

Иймд хариуцагч Мын хууль бус эзэмшлээс уг газар болон хувийн орон сууцыг чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сайншанд сумын 1-р баг, Дампилын 16 тоотод байрлах 744 м2 тайлбайтай газар, уг хаягт байрлалтай 58.9 м2 талбай бүхий хувийн орон сууцыг хариуцагч Ш.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг газар болон хувийн орон сууцнаас хариуцагч Ш.Мыг албадан нүүлгэсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Сын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Маас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ст олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.А