Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 135/ШШ2017/00303

 

 

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 135/ШШ2017/00303

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00065/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ............, .................................... тоотод байрлах ............... ХХК /РД: .........., утас: ............./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д-ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь ............... банкнаас зээл авсан бөгөөд тодорхой шалтгааны улмаас зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Энэ асуудлыг бид нар харилцан тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн. Гэвч тохиролцсон хугацаандаа өрөө бүгдийг төлж чадаагүй. Харин нөөц болоцоогоо ашиглаж 15 сая төгрөг төлсөн. Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэлийн албанаас томилсон шинжээч жагсаалтын дагуу 7 хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшийг бодитойгоор тооцож чадсангүй гэж бидний зүгээс гомдолтой байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэлийн албанаас томилсон шинжээч жагсаалтын дагуу 7 хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшийг бодитойгоор тооцолгүй бага үнэлсэн буюу 981,705,000 төгрөгийн үнэлгээг хчингүй болгуулж, хөрөнгөнд дахин үнэлгээ хийлгэхийг даалгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ..........................шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1036 дугаар захирамжаар Д-ХХК, Ч.Н-нараас 291,926,942 төгрөгийг гаргуулж ............. банкны Дархан салбарт олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрий дагуу гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлбөгч Д-ХХК, Ч.Н-нарын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох

1. Эрхийн улсын бүртгэлийн ................дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ............, ................., Х- төв хаягт байрлах 756,0 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга.

2. Эрхийн улсын бүртгэлийн .............дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ............, ... дугаар баг, ............. банкны зүүн хойд талд байрлах, 200,0 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга.

3. Эрхийн улсын бүртгэлийн ...............дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ............, ... дугаар багт байрлах 314,0 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга.

4. ............ тоот гэрчилгээний дугаартай, .............. тоот нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ............, ... дугаар багт байрлах, 2106,0 мкв талбай бүхий барилгын материалын дэлгүүрийн зориулалттай эзэмших эрхийн газрын хамт 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн хураан авч төлбөрийг төлөөгүй ба талуудаас банкны барьцаа хөрөнгүүдийн үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу ахлах гүйцэтгэгчийн 27 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор К- ХХК-аас үнэлгээ хийлгэн дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нийт 981,705,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээний тайланг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт танилцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д-ХХК нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь ........................-д холбогдуулан К- ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар Д-ХХК болон Ч.Н-нараас 291,926,942.44 төгрөг гаргуулж, ............. банкны Дархан дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн .... дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа хийгдэж байна.

 

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад Д-ХХК болон Ч.Н-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ................дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ............, ... дугаар баг, ... дугаар хороолол, Х- төв хаягт байрлах 756,0 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн .............дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ............, ... дугаар баг, ............. банкны зүүн хойд талд байрлах, 200,0 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн ...............дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ............, ... дугаар багт байрлах 314,0 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, ............ тоот гэрчилгээний дугаартай, .............. тоот нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ............, ... дугаар багт байрлах, 2106,0 мкв талбай бүхий барилгын материалын дэлгүүрийн зориулалттай эзэмших эрхийн газрыг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны ... дугаар сарын 23-ны өдрийн 6 тоот тогтоолоор хурааж, талуудаас банкны барьцаа хөрөнгүүдийн үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн буюу ............... банкнаас гаргасан Д-ХХК-аас өгсөн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй тул барьцаа хөрөнгүүдийг хөндлөнгийн хөрөнгийн шинжээч томилуулах хүсэлтийн дагуу Дархан-Уул аймаг дахь Ш-................ алба эд хөрөнгийг үнэлүүлэхээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн .... дугаар тогтоолоор К- ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн байна. /хх 51/

 

Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч Д-ХХК болон Ч.Н-нар нь сайн дураар төлөөгүй үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба барьцаа хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.5, 37 дугаар зүйлийн 37.2.2-т нийцжээ.

 

Шинжээч К- ХХК нь эрхийн улсын бүртгэлийн ................дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ............, ... дугаар баг, 17 дугаар хороолол, Х- төв хаягт байрлах 756,0 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн .............дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ............, ... дугаар баг, ............. банкны зүүн хойд талд байрлах, 200,0 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн ...............дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ............, ... дугаар багт байрлах 314,0 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, ............ тоот гэрчилгээний дугаартай, .............. тоот нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ............, ... дугаар багт байрлах, 2106,0 мкв талбай бүхий барилгын материалын дэлгүүрийн зориулалттай эзэмших эрхийн газар зэргийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаарх зах зээлийн үнийг 981.705.000 төгрөгөөр тогтоосон тул Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба энэ талаар төлбөр төлөгчид 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдэгджээ. /хх 61/

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч нь барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэх үндэслэлээр К- ХХК-ийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн боловч тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааг хэтрүүлэн гомдлоо гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул шүүх Д-ХХК-ийн гомдлыг хянан үзэх үндэслэлгүй байна.

Учир нь, шүүх хуульд заасан хугацааны дотор гаргасан гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэдэг болно.

 

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба К- ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үнэлгээний талаар төлбөр төлөгчид 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэж, 7 хоногийн дотор гомдол гаргахгүй бол албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн болох нь мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгч Ч.Н-ийн гарын үсэг бүхий баримт зэргээр тогтоогдсон тул тэрээр үнэлгээний талаар гомдлоо мөн өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2016 оны 12 дугаар сарын 21-ний дотор шүүхэд гаргах ёстой байсан.

 

Гэвч төлбөр төлөгч Д-ХХК нь хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, хугацаа хэтрүүлэн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан байдалд нь хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, түүнчлэн шинжээч К- ХХК-ийн үнэлсэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ гэж тооцсон 981,705,000 төгрөгийг бодитой биш, зах зээлийн ханшийг бодитойгоор тооцоогүй талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Иймд Д-ХХК нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул түүний гомдлоор К- ХХК-ийн тогтоосон үнэлгээ нь зах зээлийн өнөөгийн үнэд дүйцэж байгаа эсэх, бодитой тогтоогдсон эсэх талаар хянан үзэх шаардлагагүй гэж үзэж, К- ХХК-ийн тогтоосон 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 11... дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар нэхэмжлэгч Д-ХХК-иас хариуцагч Дархан-Уул аймаг дахь .................................. албанд холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ...... дугаар шүүгчийн захирамжийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Шинжээч томилох тухай ... тоот тогтоолын дагуу гарсан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн К- ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгон дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д-ХХК тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ