Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2019/00408

 

 

 

 

 

201******* оны 05 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ201*******/00408

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын дугаар баг тоотод оршин суух, ЖЭ8031*******1******* регистрийн дугаартай овогт ы ад холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 23 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, улсын дугаартай ын өмчлөлийн автомашиныг ад буцааж өгөх, А.*******аас гэрээ байгуулах үед өгсөн 20 000 000 төгрөг, сэлбэг болон засварын хөлс 10 250 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, нарийн бичгийн дарга Э.Энх-Од нар оролцов.

ТОХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.тай харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн улсын дугаартай, чирэгч зориулалттай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг түүнд худалдахаар болж, 2018 оны 05 сарын 22-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ-г байгуулж нотариатаар батлуулсан. Тус гэрээ ёсоор тээврийн хэрэгслийг 43 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд худалдан авагч Д. нь тээврийн хэрэгслийн үнийг бүрэн гүйцэд төлж барагдуулаагүй бөгөөд урьдчилгаа гэж 20 000 000 төгрөгийг өгсөн. Үлдэх 23 000 000 төгрөгийг 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс хэтрүүлэхгүйгээр төлж барагдуулна гэж байсан. Миний хувьд өөрийн өмчлөлийн улсын дугаартай, чирэгч зориулалттай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг Д.ын эзэмшилд шилжүүлсэн бөгөөд мөн өмчлөх эрхийг ч бас түүний нэр дээр шилжүүлсэн болно. Гэвч Д. нь 2018 оны 05 сарын 22-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, тээврийн хэрэгслийн үлдэгдэл үнэ болох 23 000 000 төгрөгийг А.******* надад өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Д. нь машиныг авах талаар өөрөө надад санал тавьсан. Машины хувьд ямар ч асуудал байхгүй, зүгээр л ачаанд явж байсан машин. Жил болгон оношилгоонд орж байсан бөгөөд 2018 оны 5 сард оношилгоонд орсон байсан машинаа ад худалдсан. ын хүсэлтээр машины улсын дугаарыг УБ дугаартай болгохын тулд Чинтуяа, Энхбат нарын нэр лүү шилжүүлж байсан. Автотээврийн үндэсний төв нь оношилгоонд ороогүй машиныг бусдын нэр лүү шилжүүлж өгдөггүй. Миний машин оношилгоонд орсон байсан учраас бусдын нэр лүү шилжүүлж болж байсан. Д. машиныг харж, жолоодож үзээд, гэрээ байгуулахаас өмнө машиныг надаас аваад явсан. Авснаас хойш Улаанбаатар хот руу ачаанд байнга явж байсан ба би 2, 3-н удаа ч явж байхтай нь таарч байсан. Мөнгөө өгөхгүй болохоор машинаа буцааж авъя гэж хэлж байсан боловч Д. нь машиныг өгөхгүй байсан. Надад өгөх мөнгөө элдэв шалтаг, зовлон тоочиж өгөхгүй өдийг хүрсэн. Том тэрэг жолоодож явахад их чадвар шаардана. Мэргэжлийн биш жолоочоор бариулж явснаас машинд эвдрэл гарсан байх гэж үзэж байна. Иймд Д.аас 23 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.*******тай 2018 оны 5 сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийсэн юм. Тэр үед гэрээ хийгээд 20 сая төгрөгийг А.*******д бэлнээр хүлээлгэн өгсөн. Удалгүй хэд хоногийн дараа уг машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжгүй болсон. Уг машины чиргүүлийн ноймор гэрчилгээ байхгүй асуудалтай болж хоёр гурван хүнээр дамжсаар байгаад 2018 оны 06 сарын 11-ний өдөр гэдэг хүнээс худалдан авах гэрээ хийж авсан боловч одоог хүртэл чиргүүлийн бичиг баримт, ноймор ирээгүй, уг машин эвдрэл ихтэй шаардлага хангахгүй байсан учир шилжүүлж аваагүй. Ийм учир А.*******ын нэхэмжлэлд дурдсан 2018 оны 05 сарын 22-нд хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ учир түүний нэхэмжилсэн 23 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Д.Энхтуяа шүүх хуралдаанд үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа: *******, нар нь 2018 оны 05 сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Гэрээ байгуулсантай маргах зүйлгүй. Харин ******* нь ын өмчлөлд машиныг шилжүүлээгүй, машин одоо Энхбат гэж хүний нэр дээр байгаа. Энэ нь Авто тээврийн үндэсний төвийн албан бичиг болон гэрчүүдийн мэдүүлгээс харагдана. Анх гэрээ байгуулахдаа *******д 20 сая төгрөгийг өгсөн. Машины хувьд анх авсан цагаасаа л эхэлж удаа дараа эвдэрч байсан бөгөөд нь эхний ганц хоёр удаагийн эвдрэлд нь засч янзлаад болно биз гэж бодоод буцаах талаар хэлэхгүй байсан. Харин сүүлдээ засч янзлаад байхад дахин дахин эвдрээд байгаа учраас машиныг буцааж өгөх талаар *******д хэлсэн байдаг. Энэ хоёрын хооронд машиныг буцаах талаар яригдаж байсан бөгөөд ******* нь 2018 оны 8 сард 10 сая төгрөгийг нь өгье, үлдсэн 10 сая төгрөгийг нь хадлан бордооны үед өгье гэж хэлж, түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй 20 сая төгрөгөө бөөнд нь авна гэсэн шаардлага тавьсан байдаг гэв.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие А.*******тай авто чирэгч машин авах тухай ярьж бид 2018 оны 05 сарын 22-ны өдөр гэрээ хийж нотариатын газраар батлуулан А.*******д бэлнээр 20 сая төгрөг өгсөн юм. Үлдэгдэл мөнгийг удаахгүй өгнө гэж байсан. Тэр үед уг машиныг ямар ч асуудалгүй эвдрэл гэмтэл байхгүй гэж надад өгсөн ба би түүнийг нь 4 хоног нэмж засвар хийгээд шалгаж үзэхээр 2018 оны 05 сарын 26-ны өдөр Улаанбаатар хот гарсан. Хот руу явах үедээ туслах жолооч , нартай хамт явсан. Тэр өдрөө хот руу явж байх замдаа Хэнтий аймгийн хавьд машин эвдрээд зогссон. Тэгэхээр нь би өөрөө Улаанбаатар хот сэлбэгэнд явж Билэгттрак ХХК-ийн сэлбэгийн дэлгүүрээс 421 000 төгрөгийн сэлбэг худалдан авч ирээд туслах 2 жолоочтойгоо цуг засаж янзлаад 5 сарын 30-нд хот орсон. Үүнээс хойш 2 удаа эвдэрч би өөрөө сэлбэгэнд Алтан эмээл 6 сарын 6, -нд орж 4638 юаны сэлбэг авчирч зассан. Тэгээд 2018 оны 06 сарын 10-нд дахиад хот руу гарсан ба замдаа дахин эвдэрч 6 сарын 12-14-ний хооронд апартур порсунк сэлбэгийг авчруулан гэдэг жолоочийг дуудаж ирүүлэн засуулсан. Тэндээс цаашаа хот руу явж байгаад дахин Цонжин болдогийн хавьд эвдэрсэн. Энэ мэт байна машин нь эвдэрч байсан болохоор би А.*******тай 3 ч удаа ярьж машинаа буцааж ав, миний өгсөн мөнгийг буцаагаад өгчих, энэ машин зассан сэлбэг зардлыг яахав тооцохоо болъё гэж хэлсэн боловч хүлээж аваагүй. Гэтэл А.******* сүүлдээ бүр эвдэрхий машинаа нэгэнт гэрээ хийсэн байдлаар үлдэх мөнгө 23 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. Тэгээд ч одоо энэ машин улсын дугаартай ын өмчлөлд байгаа, миний өмчлөлд ямар ч машин байхгүй болно. А.*******тай хийсэн 2018 оны 05 сарын 22-ны өдрийн гэрээгээр миний бие өөрийн өмчлөлд уг машиныг шилжүүлэн аваагүй, харин өөр өөр хүмүүсийн өмчлөл рүү шилжүүлсэн болох нь 2018 оны 06 сарын 0-ны өдрийн гэрээгээр машины улсын дугаар өөрчлөгдөж 6-36 УБП болж өмчлөл нь гэгчийн нэр дээр шилжсэн, мөн 2018 оны 06 сарын 08-ны өдөр мөн машины дугаар нь өөрчлөгдөж болгон ын өмчлөлд тус тус шилжсэн тухай Дорнод аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн албан бичиг болон , нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд

1.  Дээрх 2018 оны 05 сарын 22-ны өдрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус А.*******аас Д. миний өмчлөл рүү уг гэрээгээр шилжсэн гэдэг нь үгүйсгэгдэж байгаа тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

2.  Уг гэрээ хийх үед А.*******д өгсөн 20 сая төгрөгөө буцааж авах хүсэлтэй байна.

3.  Одоо над дээр байгаа улсын дугаартай ын өмчлөлийн машиныг буцааж өгөхийг хүсч байна.

Мөн А.*******аас авсан гэх одоо ын нэр дээр байгаа улсын дугаартай авто машиныг 2018 оны 05 сарын 22-ны өдөр авснаас хойш олон удаа эвдэрч засварын ажлын хөлс болон сэлбэгийн зардалд надаас нийт 10 250 төгрөгийн зардал гарсан ба түүний хохирлыг төлүүлэх хүсэлтэй байх тул гаргуулж өгөхийг хүсье. Сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Д.Энхтуяа шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: 2018 оны 05 сарын 22-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагаа өөрчилж уг гэрээг цуцлуулах гэж өөрчилж байна. Үндэслэл нь худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл тухайн автомашиныг доголдолтой, мотор солиулах шаардлагатай гэдгийг худалдагч нь худалдан авагчид мэдээлэх үүргээ биелүүлээгүй, мэдээлээгүй учраас эвдрэл гарсан. Автоамашин нь 2018 оны 5 сарын 26-наас хойш удаа дараа эвдэрч, засварт орж засуулж байсан. Энэ тухай *******д удаа дараа утсаар хэлсэн бөгөөд тэрээр машин эвдэрч байсныг мэдэж байсан. Нийт 10 250 төгрөгийн сэлбэг болон засварын хөлс төлсөн зардал гарсан. Үүнийг нэхэмжилнэ. Гэрээг цуцлуулах шаардлага гаргаж байгаа учраас гэрээ байгуулах үед өгсөн 20 сая төгрөгөө буцааж авч, автомашиныг буцааж өгнө. Сүүлд , нартай байгуулсан гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч А.******* шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Д.ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм.

1.  Д.тай хийсэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай 2018 оны 05 сарын 22-ны өдрийн Ч.Тунгалагтамир нотариатчын баталсан *******5 дугаартай гэрээ хуулийн хүчин төгөлдөр гэрээ юм. Учир нь уг гэрээнд 2 талын ярилцаж тохирсон хүсэл сонирхол агуулагдсан гэрээний гол нөхцөлөө тохирсон хуулийн хүчин төгөлдөр гэрээ юм. Харин 2018 оны 6 сарын 0-ны өдрийн гэрээгээр машины улсын дугаар өөрчлөгдөж 6-36 УБП болж өмчлөл нь гэгчийн нэр дээр шилжин, мөн машины дугаар 6 сарын 8-ны өдөр өөрчлөгдөж болгон ын өмчлөлд тус тус шилжсэн тухай Дорнод аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн албан бичиг болон , нарын мэдүүлгээр дүр үзүүлэн хийсэн гэрээ хүчин төгөлдөр бус хуурамч гэрээ болох нь нотлогдож байна. , нарын нэр дээр уг машиныг шилжүүлсэн нь худалдан авагч Д.ын хүсэлтээр хийгдсэн.

2.  ын өмчлөлийн автомашиныг буцааж өгөх гэснийг огт зөвшөөрөхгүй. Учир нь Д.Энхбатын өмчлөлийн машин биш гэдэг нь хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдож байгаа. Мөн уг машиныг 2018 оны 5 сарын 20-нд Д. өөрийн эзэмшилдээ авсан төдийгүй одоог хүртэл Д.ын өмчлөл эзэмшилд байгаа ашиглаж ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэн орлого олж байсан. Иймээс Д.аас машиныг биш үлдэгдэл төлбөр 23 000 000 төгрөгөө авна. Автомашины чанар байдлын хувьд Нордбэнз /Northbenz/ ачааны автомашины (чиргүүлтэй) шинэ нь 120 000 000 төгрөг байдаг. Уг автомашин нь хэрэглэж байсан хуучин машин, шинэтэй мэдээж адилгүй. Д. өөрөө ирж үзээд болно гээд авсан. Би өөр хүнд зарах гээд тохирсон, нөгөө хүн нь Улаанбаатар хотоос ирчихээд зээл хөөцөлдөж байгаа араас мөнгө нь шилжиж ирнэ гээд байж байхад Д. би авъя гэж гуйсаар байгаад авсан. Д.ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 23 000 000 төгрөгийг хариуцагч Д.аас гаргуулах, хариуцагч Д. нь 2018 оны 05 сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, улсын дугаартай ын өмчлөлийн автомашиныг ад буцааж өгөх, А.*******аас гэрээ байгуулах үед өгсөн 20 000 000 төгрөг, сэлбэг болон засварын хөлс 10 250 төгрөгийг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 05 сарын 22-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг цуцлуулах, гэрээ байгуулах үед өгсөн 20 000 000 төгрөгийг буцааж авах, улсын дугаартай автомашиныг буцааж өгөх, сэлбэг болон засварын хөлс 10 250 төгрөгийг тус тус гаргуулах гэж өөрчилжээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ ...2018 оны 05 сарын 22-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ-гээр өөрийн өмчлөлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.ын эзэмшилд шилжүүлсэн, мөн өмчлөх эрхийг ч бас түүний нэр дээр шилжүүлсэн, Д. нь гэрээгээр хүлээсэн тээврийн хэрэгслийн үлдэгдэл үнэ болох 23 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Д.тай хийсэн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах тухай 2018 оны 05 сарын 22-ны өдрийн гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгө нь доголдолтой байсан гэж мэдэгдэж байсан гэх баримт хэрэгт байхгүй, доголдлыг арилгуулах талаар шаардлага гаргасан зүйл байхгүй, сөрөг нэхэмжлэлийг 201******* оны 03 сарын 1*******-ний өдөр тус шүүхэд гаргасан, гэрээ байгуулснаас хойш 1 жилийн дараа гэрээг цуцлах шаардлага гаргаж байгааг Иргэний хуулийн 254 зүгээр зүйлийн 254.1, 254.6-д заасан эрхээ хэрэгжүүлж байна гэж үзэх боломжгүй, энэ эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж байна, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж мэтгэлцдэг.

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2018 оны 05 сарын 22-нд хийсэн гэрээний зүйл болох автомашин доголдолтой байсан учраас 23 000 000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй. А.*******тай удаа дараа ярьж машинаа буцааж авах талаар хэлсэн боловч хүлээж аваагүй, А.*******тай хийсэн 2018 оны 05 сарын 22-ны өдрийн гэрээгээр миний бие өөрийн өмчлөлд уг машиныг шилжүүлэн аваагүй, харин өөр өөр хүмүүсийн өмчлөл рүү шилжүүлсэн болох нь Дорнод аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн албан бичиг болон , нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул 2018 оны 05 сарын 22-ны өдрийн гэрээг цуцалж, гэрээ хийх үед А.*******д өгсөн 20 сая төгрөгөө буцааж авч, машиныг буцааж өгөх, машиныг авснаас хойш олон удаа эвдэрч засварын ажлын хөлс болон сэлбэгийн зардалд нийт 10 250 төгрөгийн зардал гарсан, энэ хохирлыг төлүүлэх үндэслэлтэй гэж мэтгэлцдэг.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч А.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Д. нар нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр аралын LBZ446DB2A028*******6 болон хөдөлгүүрийн 150L31383 дугаартай, 200 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол Улсад оруулж ирсэн, тусгай чирэгч зориулалттай Нордбенз /Northbenz/ маркийн цагаан өнгийн улсын дугаартай автомашиныг /хуучин/ худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, худалдагч А.******* нь дээрх автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, түүнтэй холбоотой баримтыг хүлээлгэн өгөх, худалдан авагч Д. нь хэлэлцэн тохирсон үнэ болох урьдчилгаа 20 000 000 төгрөгийг 2018 оны 05 сарын 22-ны өдөр төлж, үлдэгдэл 23 000 000 төгрөгийг 2018 оны 06 сарын 01-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны зээлээр төлж барагдуулах үүргийг тус тус хүлээж, талууд гэрээнд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн гарын үсэг зурж нотариатчаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр хэлцэл хийсэн байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна. /хх-н 3 тал/ Талууд гэрээ байгуулагдсан талаар маргаагүй болно.

Талуудыг худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох улсын дугаартай Нордбенз/Northbenz/ маркийн автомашин нь А.*******ын нэр дээр, бичиг баримтын зөрчилгүй байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон худалдах-худалдан авах гэрээ, Аиймгийн авто тээврийн төвөөс ирүүлсэн албан бичиг зэргээр тогтоогдож байх бөгөөд худалдагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн байна гэж үзлээ.

А.******* нь автомашины эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 06 сарын 0-ны өдөр руу шилжүүлж 6-36 УБП улсын дугаартай болж, мөн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаас руу дахин шилжүүлж улсын дугаартай болж өөрчлөгдсөн байх боловч бодит байдал дээр тухайн автомашин , нарын өмчлөлд шилжсэн үйл явдал болоогүй, энэ нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч , нарын мэдүүлэг /хх-ийн 31-33, 35-3 тал/-ээр тогтоогдож байна.

Мөн нь Д.тай 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ /хх 42 тал/-г байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байх боловч талууд хүсэл зоригоо илэрхийлээгүй, хуульд заасан эрх, үүрэг /худалдагч автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээх/ хүлээсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул дээрх А.******* болон , -, -Д. нарын хооронд хийгдсэн хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул дээрх гэрээнүүдийн дагуу хийсэн хэлцэл нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэлээ. Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь уг хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбарласан ба энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь автомашиныг хариуцагчийн өмчлөлд 2018 оны 05 сарын 22-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө шилжүүлж өгсөн нь зохигчийн тайлбар болон гэрч , нарын мэдүүлэг /хх-н 4-6, *******-80 тал/-ээр тус тус тогтоогдож байх тул хариуцагч Д.ын автомашиныг хүлээж аваагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч А.******* уг автомашин нь 200 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол Улсад орж ирсэн, хуучин автомашин бөгөөд худалдан авагч Д. нь өөрөө сонгож тухайн автомашиныг худалдан авах саналыг надад тавьсан /хариуцагч тал үүнийг няцаагаагүй/ гэж тайлбарлан мэтгэлцдэг.

Мөн хариуцагч Д. нь автомашиныг удаа дараа эвдэрч байсан гэж тайлбарладаг боловч тухайн автомашинд гарсан эвдрэл гэмтэл нь түүний өмчлөлд шилжихээс өмнө байсан эвдрэл гэмтэл үү, эсхүл өмчлөлд шилжсэнээс хойш үүссэн эвдрэл, гэмтэл үү гэдэг нь тодорхойгүй байх ба хариуцагч нь тухайн үед автомашиныг жолоодож үзээд, автомашиныг авч явсан, авч явснаас хойш 3-4 хоног засвар үйлчилгээ хийсэн гэж тайлбарласан тайлбар /хх 38-3******* тал/-аас харахад тухайн автомашиныг худалдан авах үедээ доголдлын талаар мэдэх болон зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг шалгаж авах эрхээ хэрэгжүүлсэн байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж тус тус хуульчилж өгснөөс харахад Нордбэнз/Northbenz/ маркийн автомашиныг өмчлөх эрхийг хариуцагч Д. авч, эд хөрөнгө өмчлөх эрх түүнд үүсэж, харин А.*******ын өмчлөх эрх дуусгавар болсон гэж дүгнэхээр байна.

Гэвч худалдан авагч Д. гэрээний зүйл болох автомашиныг хүлээн авсан боловч гэрээний үүргээ биелүүлж гэрээгээр хэлэлцэн тохиролцсон үнийг бүрэн төлөөгүй тул худалдагч А.******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Мөн хариуцагч Д. нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авсан эд хөрөнгө доголдолтой бол худалдсан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу тухайн төрлийн доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. Талууд 2018 оны 05 сарын 22-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээндээ эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй байх ба Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар ...баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор хариуцагч нь тухайн эд хөрөнгийн доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах эрхтэй байжээ.

Хариуцагч Д. нь гэрээний зүйл болох автомашиныг буцааж өгөх талаар А.*******д удаа дараа утсаар хэлж байсан гэж тайлбарладаг ба гэрч Ц.Энхболд, , нар машиныг буцааж өгөх талаар Д. нь А.*******тай утсаар ярьж хэлж байсан гэж мэдүүлсэн боловч талууд хуульд заасан журмын дагуу гэрээнээс татгалзсан байдал нотлох баримтаар тогтоогдохгүй, мөн хариуцагч Д. нь А.*******д холбогдуулж шүүхэд:

-201******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдөр 2018 оны 05 сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, улсын дугаартай ын өмчлөлийн автомашиныг ад буцааж өгөх, А.*******аас гэрээ байгуулах үед өгсөн 20 000 000 төгрөг гаргуулах тухай,

-201******* оны 03 дугаар сарын 20-ны өдөр сэлбэг болон засварын хөлс 10 250 төгрөг гаргуулах тухай,

-201******* оны 05 дугаар сарын 22-ны өдөр буюу шүүх хуралдаан дээр 2018 оны 05 сарын 22-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах бус цуцлуулах гэж өөрчилж тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан тухайн эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхээ мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар алдсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.аас худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох автомашины төлбөрийн үлдэгдэл 23 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгож, хариуцагч Д.ын 2018 оны 05 сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг цуцлуулах, гэрээ байгуулах үед өгсөн 20 000 000 төгрөгөө буцааж авч, автомашиныг буцааж өгөх, сэлбэг болон засварын хөлс 10 250 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 *******50 төгрөг, хариуцагч Д.аас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45 824 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамж 22 *******50 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 1*******, 118, 3 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.аас 23 000 000 /хорин гурван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгож, хариуцагч Д.ын нэхэмжлэгч А.*******д холбогдуулан гаргасан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг цуцлах, улсын дугаартай авто машиныг буцааж өгөх, А.*******аас гэрээ байгуулах үед өгсөн 20 000 000 /хорин сая/ төгрөг болон сэлбэг, засварын хөлс 10 250 /долоон сая нэг зуун далан мянга хоёр зуун тавь/ төгрөг, нийт 2 10 250 /хорин долон сая нэг зуун далан мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 *******50 /хоёр зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч Д.аас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45 824 /дөрвөн зуун тавин долоон мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамж 22 *******50 /хоёр зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.3 дахь хэсэгт заасан хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******. дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 11*******.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА