Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2017/00703

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 10 өдөр Дугаар 181/ШШ2017/00703 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .Хишигбат , шүүгч Н.Оюунтуяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны ,

 

: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2-р хороолол, 51-43 тоотод оршин суух, Боржигин овогт Нацагдоржийн Оюунбилэг/РД: ТЕ77040807/-ийн нэхэмжлэлтэй,

 

: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Г.Бумцэндийн гудамж хаягт байрлах, Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11-р хороолол, 8-р байр, 54 тоот хаягт байрлах, Амар Инвест ХХК/РД: 2664186/-д тус тус холбогдох

 

Шугамын ашиглалтад хяналт тавих, дахин ус алдуулахгүй байлгах арга хэмжээ авахыг даалгах, учирсан хохиролд 12 990 000/арван хоёр сая есөн зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 8 643 100 /найман сая зургаан зуун дөчин гурван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний .

 

ؿ : Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг, хариуцагч Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буман-Аюуш, хариуцагч Амар Инвест ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны Б.Уранзаяа .

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Оюунбилэг нь БГД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрт, Амар инвест ХХК-ны дэлгүүрийн баруун талд үйлчилгээний зориулалттай, зоорийн давхарын хамт 11 давхар барилга бариулж байгаа билээ. Гэтэл 2014 оны 10 сарын 15-наас эхлэн барилгын суурь, зоорийн давхарт бүлээхэн, их хэмжээний ус орж ирсэн. Нэхэмжлэгч энэ усыг шугамын алдагдал байна гэж үзсэн боловч мэргэжлийн байгууллагууд учрыг нь олж өгөөгүй. Энэ байдлыг орон сууцны контор, баруун түгээх зэрэг зэрэг олон газар хэлсэн. Маш олонудаа дуудлага өгсөн боловч шалтгааныг нь тогтоож чадахгүй байсан.

Энэ хугацаанд манай барилгын дотуур явдаг айлын шугамын алдагдал байж магадгүй гэж үзэн орон сууцны контор хаасан. Үр дүнд нь тэр айлын шугам хөлдсөн. Үүнийг иргэн Баттогтохоор мөнгийг нь төлж гаргуулсан, Баруун түгээхээр шугам хаалгуулсан, хаасны хөлс, эвдэрхий крант зассан гэх мэтээр 400,000 төгрөг авсан. Зүүн талын Амар инвест ХХК-ийн шугамнаас алдсан юм биш биз гэж тухайн үед орон сууцны 12-р конторын ажилтанд хэлсэн. Тус компани болон шугамын ашиглалтыг хариуцдаг орон сууцны контор үгүй гэсэн.

Бид аргаа бараад 2014 оны 12 сард 17 м худаг ухуулж, усыг нь гаднаас нь соруулах арга хэмжээ авсан. Байрны суурь газрын гадрагаас 8 м тул түүнээс доош худгыг Экос ХХК-иар 7 сая төгрөгөөр ухуулсан. Одоо хүртэл худаг ажиллаж байгаа бөгөөд тогонд залгаатай байгаа болно.

Ингэж байтал 2015 оны 2 сард Орон сууцны контор, баруун түгээхээс Амар Инвест ХХК-ийн дулааны шугам хагарсан, түүнээс болж ус алдсан болохыг тогтоосон. Гэвч тэдний шугам хөлдөнө гэдэг шалтгаанаар усыг нь хаагаагүй. Хавар болсны дараа хаасан 2015 оны зун компанийг дулааны шугмандаа засвар хийхийг орон сууцны контороос сануулсан. Засвар хийж байх шиг байсан. Гэвч 2015 оны 10 сард дулаан авахтай зэрэгцээд дахин ус алдсан. Энэ үед нэхэмжпэгч ус алдсан шалтгааныг тогтоолгох, зогсоолгох тухай хүсэлт гаргахад орон сууцны контороос усыг хаасан. Ус зогссон. Гэвч хариуцагчын хүмүүс орон сууцны конторын слессертэй хуйвилдан дулуунаа нээлгэсэн байсан. Улмаар дахин гомдол гаргахад хаасан. Хааснаас хойш ус ороогүй байна. Ингээд 2016 оны зун хариуцагч Амар инвест ХХК шугамаа бүрэн сольж байсан. Түүний дараа намар дулаан нээхэд нэхэмжлэгчийнх руу ус ороогүй.

Энэ талаар хариуцагчид хэлэхээр өөр шугамаас ус орсон байж болно, эсвэл борооны ус орсон гэж ярьдаг. Ус алдсан 2014 оын 10 сараас 2015 оны 4 cap хүртэл, 2015 оны 10 сараас хойш бороо ороогүй болно. Зөвхөн тэдний шугамыг нээхээр ус алддаг, хаахаар зогсдог. Гэхдээ үүнийг мэргэжпийн байгууллага болох орон сууцны 12-р төв, баруун түгээх төв, мэргэжлийн хяналт зэрэг албан ёсны байгууллага нь тогтоосон. Бид үүнийг тогтоодоггүй бөгөөд тогтоогоогүй. Бид зөвхөн манай барилгаруу орж буй усыг зогсоохыг холбогдох байгууллагаас л шаарддаг.

Иймд дулааны шугамын эзэн, болон хуулиар ашиглалтыг нь хариуцдаг орон сууцны контороор уг шугамыг засуулахаар шүүхэд нэхэмжпэл гаргаж байсан. Нэхэмжлэл гаргаж байх үед тухайн барилгад одоогоор 2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт орсон бөгөөд ашиглалтанд ороход дахин 2-3 тэрбум төгрөг орохоор байсан. Бид барилгын суурь устай, хөрс нь элэгдсэн, хазайлт, нуралт өгч магадгүй гэж болон одоогоор хөрөнгө оруулалтаа зогсоогоод байсан. Гэвч Хариуцагч Амар инвест ХХК-ийн шугамаас ус алдахаа больсон тул бид хөрөнгө оруулалтаа хийж байна.

Амар инвест ХХК-ийн шугамын алдагдал гэдгийг ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн 2015.2.25-ны албан тоот, 2015.3.2-ны албан тоот, ОСНААУГ-ын Баруун түгээх төвийн 2015.3.3-ны албан тоот, ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн 2015.10.26-ны албан тоот, Мэргэжлийн хяналтын газрын 2015.12,17-ны албан шаардлагаар нотлогдож байгаа юм.

Мөн түүнчлэн хариуцагч ОСНААУГ-ын 12-р төвийн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар, шүүхэд өгсөн мэдүүлэг, шүүхэд өгсөн баримтыг судлахад 2015 оны 2 сарын 6-нд Амар инвест ХХК-ний шугаманд гэмтэл гарсан тул заасан хугацаанд засварлах тухай албан тоот, 2015 оны 2 сарын 25-ны өдрийн 62 тоот албан тоотоор шаардлага өгч, засварлаагүй тул хаасан тухай мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Мөн хариуцагч ОСНААУГ-ын төлөөлөгч 2015 оны 10 сарын 4-ны өдөр дур мэдэн нээсэн шугамыг нь хааж, ус алдалтыг тогтоосон тухай шүүхэд мэдүүлэг өгчээ.

Иймд бидний зүгээс дулааны шугамаа засахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, Амар инвест ХХК-ийн шугамнаас ус алдсныг шүүхийн журмаар тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан. Уг нь ус алдсныг нь мэргэжлийн олон байгууллага тогтоосон боловч уг компани хүлээн зөшөөрөхгүй байгаа тул шүүхээр уг маргааныг шийдүүлж байна.

Харин ус алдсны улмаас бидэнд учруулсан шууд гэм хор, ус зайлуулсантай холбоотой гарсан зардлыг нэхэмжилсэн доорх шалтгаан бүхий нэхэмжлэл хэвээрээ болно.

Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8-д Өөрийн эзэмшлийн шугам сүлжээ тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангана", Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 5.31.3-д Дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ээлжит их болон урсгал засварыг дамжуулагч, түгээгчийн төв шугамын засвартай уялдуулан хугацаанд нь чанартай хийх гэж заасныг баримтлаагүй хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас надад дараах хохирол учирсан.

Тиймээс иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан тул бидэнд учруулсан Гэм хорын хохиролд худаг ухуулсан 7 сая, өдөр бүр ус соруулах хүн ажиллуусан 4,25 сая, ус соруулах носос 3 ширхэгийг худалдан авсан 0,54 сая, хөлдсөн шугамыг гэсгээсэн 1,2 сая нийт 12 сая 990 мянган төгрөгийг хариуцагч Амар инвест ХХК-наас нэхэмжилсэн нь хэвээрээ байгаа болно.

Мөн түүнчлэн Амар инвест ХХК-ийн эзэмшлийн шугамын ашиглалтанд хяналт тавих, дахин ус алдуулахгүй байлгах талаар арга хэмжээ авахыг ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвд даалгах хүсэлтэй байна. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие иргэн н.Оюунбилэгийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж эрх эдэлж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, иргэн н.Оюунбилэгийн барилгын зоорийн давхарт Амар Инвест ХХК-ийн эзэмшлийн халуун усны шугамд гэмтэл гарч цоорсны улмаас их хэмжээний халуун ус алдаж хохирол учруулсан нь хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвөөс Амар Инвест ХХК-нд явуулсан албан бичиг, мөн тус байгуулагаас иргэн н.Оюунбилэгт явуулсан албан тоотууд, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар баруун түгээх төвийн 2015 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 96 тоот албан тоот, шүүхэд өгсөн тайлбар, Мэргэжлийн хяналтын байгууллагын 2015 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн зөрчил арилгуулах тухай албан шаардлага зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. н.Оюунбилэгийн барилгаруу халуун ус орж ирсэн үүнийг мэргэжлийн байгууллага тогтоосон халуун усны шугамыг нээхээр ус алддаг хаахаар зогсдог тэр ус алдалтаас сэргийлж 8 метрийн гүн худаг ухуулсан. Өмнөх анхан шатны шүүхээс н.Алтанхуягт 4,250,000 төгрөгийг ус шавхах, зайлуулах, шугам гэсгээсэн 1,200,000 төгрөгийг төлсөн гэх баримтгүй нэхэмжлэгч ийм хэмжээний зардал гарсан гэдэг нь тогтоогдохгүй тул нэхэмжлэлийн шаардлагааас 5,450,000 төгрөгийг хангаж шийдвэрлээгүй. Үүнийг тайлбарлая хувь хүн хувь хүнтэй хөлсөөр ажил хийлгэхэд заавал бичгээр гэрээ байгуулахыг хуульд заагаагүй нэг нь нөгөөгөөсөө мөнгө авснаа өөрөө гэрчилж шүүхэд бичиж өгсөн ба үүнийг өөрөө гараараа бичсэн гэдгийг нотариатч гэрчилсэн байдаг. Амар инвест ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 31.8-д өөрийн эзэмшлийн шугам сүлжээ тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангана, мөн Дулааны тоног төхөөрөмжийн ээлжит болон урсгал засварыг хугацаанд нь чанартай хийх, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зэргэлдээ барилга байгууламжын ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүй гэсэн заалтуудыг Амар инвест ХХК нь зөрчсөний улмаас хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас иргэн н.Оюунбилэгт хохирол учирсан. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1-т заасныг баримтлан иргэн н.Оюунбилэгт учирсан хохирол 12,990,000 төгрөгийг хариуцагч Амар инвест ХХК-иас гаргуулж өгөхийг мөн нэхэмжлэлийн шаардлагийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунгалаг шүүхэд гаргасан хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Нацагдоржийн Оюунбилэгийн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай хүсэлтийг хариуцагч Амар-Инвест ХХК-ийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь манай компанийн эзэмшлийн дулааны шугамнаас 2014, 2015 онуудад ус алдаагүй. Нэхэмжлэгчийн барилгын орчинд олон төрлийн шугам хоолой байдаг бөгөөд тухайлбал төвийн 500-ын магистраль шугам, үүнийг огтлолцсон, давхцсан, дагуу гэх мэт олон шугам байдаг. Энэ олон шугамны чухам ямар шугамнаас, хаанаас нь ус алдсаныг тогтоогоогүй байж зөвхөн манай компанийг онцлон, манай шугамнаас ус алдсан мэтээр хохирол нэхэмжлэл байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь анх барилга бариж эхлэхдээ төвийн 500-ын магистраль шугам байрлаж байсан траншэйний хуучин суурин дээр барилгын сууриа тавиж, барилгаа барьсан. Барилга барихдаа шугам сүлжээнээс тодорхой зайнд барилгаа барих, шугам сүлжээг хэвийн ашиглах нөхцлийг бүрдүүлэх нь тухайн барилгыг бариулж байгаа захиалагч, эздийн үүрэг байдаг. Энэ үүргийг зөрчсөн. Хөрсний ус болон ямарваа нэг сантехникийн алдаанаас үүссэн ус зайлуулах системийг бүрдүүлж, аюулгүй байдлыг хангах нь мөн тухайн барилгын эзний үүрэг. Гэтэл энэ нь нэхэмжлэгчийн барилгад бүрэн хангагдаагүй. Тус барилга нь үерийн усны зам дээр баригдсан бөгөөд энэ талаар хэрэгт фото зураг авагдсан болно. Мөн яг ийм газарт баригдсан болохыг нь тухайн барилгын ойр орчмын бүх хүмүүс гэрчилнэ. Хөрсөнд нэвчсэн ус газар хөлдөж эхлэх үеэр хөрсний тэлэлт явагдаж хөрсний ус шахагдаж, дулааны шугам руу орж хуучин траншэйгаар дамжин нэхэмжлэгчийн барилгын суурь руу орох магадлал маш өндөр юм. Анх хөрсний ус орж ирсэн болохыг нь нэхэмжлэгч өөрийн гаргасан тайлбартаа хэлсэн болно.

Хөрсний ус буюу шар ус зайлуулах ус авагч хоолойг нэхэмжлэгч нь барилга барих явцадаа барилгын ажлын шороо, хогоор дарсан байсныг харин хариуцагчийн зүгээс цэвэрлэж, уг нүхийг нээсэн юм. Ингэснээр нэхэмжлэгчийн барилгын суурь руу ус орохоо больсон. Энэ нүхийг нээсэн фото зургийг хэрэгт хавсаргасан.

Нэхэмжлэгч нь 2015 оны зун манай компанийг дулааны шугамдаа засвар хийж байсан гэж нэхэмжлэлдээ дурддаг. Үүнээс харвал манай компани нь 2015 он болон 2016 онуудад дулааны шугамаа байнга хаалттай байлгасан мэтээр харагддаг. Гэтэл бид ус дулааны хангамжаа огт таслуулаагүй гэдгийг дээр тайлбарласан болно.

Бид 2015 оны зун өөрсдийн саналаар завсар, үйлчилгээ хийгээгүй бөгөөд Улаанбаатар дулааны шугам сүлжээ компанийн захиалгаар Цаст-Констракшн ХХК нь манай байгууллагын эзэмшлийн ус дулааны шугамтай огтолцдог Улсын эзэмшлийн төвийн дулааны шугамын засвар хийхдээ манай шугамын ихэнхийг нь ухаж гаргах үед нь бид өөрсдөө үлдсэн шугамаа ухаж ил гарган, манай шугамнаас ус алдаагүй болохыг нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн инженер Батболдод үзүүлсэн болно. Мөн хөндлөнгийн инженер Одонхүүгээр ус алдаж байгаа эсэхийг тогтоолгуулах зорилгоор гэрчээр асуулгасан болно.

Ингэсээр байтал нэхэмжлэгч нь биднийг хууль бусаар гүтгэн, ус хаалгах, шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр бидний ажилд дарамт үзүүлсээр байсан тул арга буюу бид 2016 оны 5 дугаар сарын 20-ны үеэр өөрийн эзэмшлийн шугамаа ил гарган, ус шахаастай байхад нь нэхэмжлэгчийн талын Батмөнх менежерийг дуудан үзүүлэх гэхэд уг хүн ирж үзээгүй бөгөөд харин нэхэмжлэгч Оюунбилэгийн нөхөр гэх хүн ирж, манай уг байдлыг шалган өгнө үү гэсэн хүсэлт бичиг дээр хүлээн авлаа гэж бичиж, гарын үсгээ зурж үлдээсэн болно. Үүнийг бид нотлох баримтаар хэрэгт хавсаргасан байгаа.

Бид удаа дараа манай байгууллагын эзэмшлийн шугамнаас ус алдаагүй болохыг нотлон харуулсаар байтал нэхэмжлэгч нь манай ус дулаан хангамжийн усыг хаалгах, шүүхэд нэхэмжлэл гаргах, мөн нэхэмжлэгч нь танай буруугаас болж манай барилгын суурь хазайх, суулт өгөх, улмаар нурах зэрэг аюул тохиолдвол бид танай байгууллагаас хохирлыг гаргуулна шүү гэж хууль бусаар, хууль шүүхийн нэр барьж дарамж шахалт үзүүлж байсан тул бид холбогдох хуулиараа 30 жил ашиглагдах ёстой ус, дулаан хангамжийн шугамаа 10 жил хүрэхгүй хугацаанд ашигласны дараа иж бүрнээр нь бүрэн солиход хүрсэн.

Энэ нь манай компанийн хувьд тодорхой хэмжээний бодит алдагдал, зардал гаргахад хүрсэн бөгөөд энэ зардлаа бид нэхэмжилж, сөрөг нэхэмжлэл гаргасан болно.

Нэхэмжлэгчийн зүгээс манай компанийн дулааны шугамыг хагарсан гэж нэхэмжлэл гаргаж, тус шугамыг 2015 оны хавар хаасан мэтээр нэхэмжлэлдээ дурддаг. Гэтэл манай компани нь дулааны шугамаа нэг ч өдөр хаалгаж байгаагүй бөгөөд, дулааны болон хэрэглээний халуун, хүйтэн усны төлбөрөө cap бүр, цаг тухайд нь тогтмол нэхэмжлэлийн дагуу төлж байсан болно. Энэ баримтаа бид сөрөг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн. Мөн Орон сууны нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвөөс шүүхэд удаа дараа гаргаж өгсөн баримтад манай компанийн дулааны шугамыг хаагаагүй болохыг дурдсан байдаг.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай компанийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан тайлбар дээр хэрэгт авагдсан хариуцагчаар татагдаад байгаа Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төв мөн энэ байгууллагаас гаргаж өгсөн хэмээн нэхэмжлэгч тайлбартаа дурдаж байна эдгээр баримтууд мөн Мэргэжлийн хяналтын хяналтын байцаагчийн гаргаж өгсөн тодорхойлолт зэрэг баримтууд нь 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргаж өгсөн хариу тайлбараар тайлбарлагддаг. Амар Инвест ХХК нь гаргаж өгсөн сөрөг нэхэмжлэлдээ дурдсан байгаагаар халуун хүйтэн ус, дулааны төлбөрөө байнга төлж ямар нэгэн ус дулааны алдагдалгүй явж ирсэн нь бол хэрэгт авагдсан байгаа. Мөн ус дулааны мэргэжлийн хүмүүсийн тодорхойлж байгаагаар ус дулааны алдагдал хүлээж байгааг үндсэн 2 аргаар тогтоодог нэгдүгээрт аливаа нэгэн далд байгаа ус дулааны хангамжын алдагдлыг тогтооход шинжээч томилж хий шахах замаар шугамын алдагдал байгаа эсэхийг мэргэжлийн хүмүүс тусгай техникийн хэрэгсэл ашиглан тогтооно, мөн хамгийн энгийн арга бол далд байгаа шугамыг ухаж ил гаргаж ус шахаж үзэж нүдээр харж дүгнэлт гаргадаг. Энэ хоёр аргийг аль алинийг нь хэрэглээгүй ба хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвөөс хэрэгт авагдсан нотлох баримтад 2015 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн 56 тоот албан бичигт гомдлын дагуу 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компаны хүмүүстэй хамт газар дээр нь шалгаж үзэхэд дулааны шугамыг стандартын дагуу угсраагүй болон бусад зөрчил илэрлээ гэсэн агуулгатай албан бичгийг хавсаргасан. Энэ албан бичиг нь тухайн үед ийм ажил огт хийгдээгүй бөгөөд бидэнд энэ талаар мэдэгдсэн зүйл огт байхгүй мөн дөн өвлийн хүйтэнд ямар хүмүүс яаж гэмтэлтэй эсэхийг тогтоосон нь нотлогдохгүй байгаа. Манай байгуулагыг анх ашиглалтанд оруулахад Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани 2004 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцэж дулаанд холбохыг зөвшөөрсөн бичгийг тухайн үед манай компанийн өмчлөгч байсан Д.Буяндэлгэрт албан ёсоор өгсөн байдаг энэ албан бичгийг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Мөн Орон сууц нийтийн аж ахуйн хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн 2015 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн 062 тоот Амар Инвест ХХК-нд өгсөн албан бичигт танай байгуулагын мэдлийн шугам цоорсны улмаас иргэн н.Оюунбилэгийн барилгын зоорийн хэсэгрүү их хэмжээний ус орж байгааг тогтоож 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ний өдөр хүртэлх хугацаанд танай халуун усыг хаасан байгаа болон гэсэн гэтэл бид хүнсний дэлгүүр ажиллуулж байсан болон бусад үйл ажиллагаанд зайлшгүй ус дулаан хэрэгтэй байсан тул бид очиж нээсэн. Үүнээс хойш манай ус дулааны шугам байнга нээлттэй байсан. 2016 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн 54 тоот Амар Инвест ХХК гэсэн албан бичигт танай мэдлийн шугам цоорч гэмтэл гарсан тул бид хаасан билээ гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр орон сууцны 80 дугаар байрны зоорийн давхарт их хэмжээний ус алдаж байна гэсэн дуудлагын дагуу газар дээр нь шалгахад Гурванбилэг дэлгүүрийн зоорийн давхарт байдаг халуун усны таслах хаалтыг дур мэдэн нээснээс болж ус алдаж байсныг хаасан билээ гэсэн албан бичигт болон дээр дурдаж байгаа тайлбартай шууд уялдаж байгаа бөгөөд үүгээр манай байгуулагын буруу биш байсныг цаг хугацааны хувьд нотлон харуулж байна. Мөн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч нь ямарч ажил хийгээгүй ба зүгээр Амар Инвест ХХК-ний барилгын гадна байдлыг хараад дүгнэлт хийгээд явсан. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас явуулж байсан албан бичигт халуун ус хааснаас биш дулааны шугам хаасантай холбоотой ямарч зүйл тусгагдаагүй байгаа. Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч н.Оюунбилэг хохирсон 11 давхар барилгын эзний гаргаж байгаа нэхэмжлэлээс болж хариуцагч Амар Инвест ХХК нь хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж удаа дараагийн хууль шүүхийн нэр барьсан ажиллагаанаас болж Аж ахуй нэгжийн орлого албан татварын тухай хуульд барилга байгууламжыг ашиглах хугацаа 40 жил гэж заасан байдаг, Дэд бүтцийн сайдын 2003 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний загвар ашиглалтын тушаалаар баталсан нөхцөлд 30-25 жил ашиглагдна гэж зааж өгсөн байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан зүй бус шаардлагаас болж хариуцагч гэгдэж байгаа Амар Инвест ХХК нь тухайн үед хэвийн ашиглаж байсан дулааны шугамаа зассан төлбөрөө шүүхэд гаргаж өгсөнөөр 8 сая гаруй төгрөгөө нэхэмжилж байгаа юм. Мөн нэхэмжлэгчийн барьсан барилга нь 500-ийн магистрат шугам байсан шугамыг өөрчилж тухайн суурин дээр барьсан байдаг нэхэмжлэгч барилгаа барихдаа үерийн ус дамжуулах хоолой байдаг түүнийг барилга барихдаа дарсан байдаг хариуцагч Амар Инвест ХХК нь өөрийн зардлаар тухайн нүхний хогийг цэвэрлэсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагийг хэрэгсэхгүй болгож хариуцагч Амар Инвест ХХК-ний сөрөг нэхэмжлэлийн шаардлагийг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. гэв

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бум-Аюуш шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Оюунбилэгийн барилгын зоорийн хэсэг рүү их хэмжээний ус алдаад байна гэсэн гомдлыг тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвд өгч байсан байна. Энэ гомдлын дагуу газар дээр нь шалгаж үзэхэд ус алдаж байсан шугам нь Амар инвест ХХК-ийн эзэмшлийн халуун усны шугам байсан бөгөөд манай төвийн ажилтан тус шугамын усыг хааж 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 62 тоот албан бичгээр зөвлөгөөг хүргүүлсэн байна. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 - д хэрэглэгчийн эрх, үүрэгт өөрийн эзэмшлийн шугам тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах, мөн Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 31 дүгээр хэсгийн 3 дахь заалтаар Дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ээлжит болон урсгал засварыг дамжуулагч, түгээгчийн төв шугамын засвартай уялдуулан хугацаанд нь чанартай хийх үүрэгтэй байдаг.

Гэтэл тус компани нь зөвшөөрөлгүйгээр өөрсдөө дур мэдэн очиж хаалтыг нээж, ус дахин алдсан байна. Манай байгууллагаас олон удаа шаардлага өгч байсны үр дүнд тус компани нь 2016 оны 05 дугаар сард өөрийн эзэмшлийн хос шугамаа сольж, Баруун түгээх төв болон Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн инженер, Амар инвест ХХК болон Иргэн Оюунбилэгийн төлөөлөл болох ажилчдын бүрэлдэхүүнийг байлцуулан газар дээр нь шалгаж шахалтын акт үйлдсэн байна.

Амар инвест ХХК-ийн эзэмшлийн шугам сүлжээний засвар үйлчилгээ нь манай байгууллагатай хамааралгүй болно. гэв.

 

Хариуцагч Амар Инвест ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунгалаг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар болон Амар-Инвест ХХК-нд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүургийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 181/ШШ2016/00454 шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан билээ.

Энэхүү Н.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэх явцад үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр хариуцагч Амар-Инвест ХХК-ийн зүгээс дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгч Н.Оюунбилэг нь 2015 оны эхнээс эхлэн танай (манай) компанийн эзэмшлийн ус дулаан хангамжийн шугамнаас ус алдаж бидний бариулж буй барилгын зоорийн давхар луу ус ороод байна гэж үндэслэлгүйгээр хардан, удаа дараа бидний дулааны болон хэрэглээний халуун, хүйтэн усны шугамыг Орон сууцны контороор үе үе хаалгаж бидний ажилд ихээхэн төвөг, хүндрэл учруулах болсон.

Манай Компанийн зүгээс ямар ч ус дулааны шугамын алдагдал хүлээгээгүй бөгөөд ус, дулааны алдагдлыг үндсэн 2 аргаар тогтоодог байна. Үүнд: 1-рт, аливаа нэгэн далд байгаа ус, дулааны хангамжийн шугамын алдагдлыг тогтооход хэрэглэгддэг стандарт арга нь Шинжээч томилж, шугамд ачаалал өгөх буюу хий шахах замаар шугамын алдагдал байгаа эсэхийг мэргэжлийн хүмүүс тусгай техник хэрэгсэл ашиглан тогтоодог байна. 2-рт, хамгийн энгийн арга бол далд байгаа шугамыг ухаж ил гаргасны дараа ус шахаж үзэн, усны алдагдлыг нүдээр харж дүгнэлт гаргадаг байна. Гэтэл дээрх 2 аргын аль алиныг нь манай шугам дээр хэрэглэж, дүгнэлт гаргаагүй болно.

Харин манай компанийн зүгээс 2015 оны 7 дугаар сарын 2-нд Цаст-Констракшн ХХК нь манай байгууллагын эзэмшлийн ус дулааны шугамтай огтлолцдог Улсын эзэмшлийн төвийн дулааны шугамын засвар хийхдээ манай шугамын ихэнхийг нь ухаж гаргах үед нь бид өөрсдөө үлдсэн шугамаа ухаж ил гарган. Манай шугамнаас ус алдаагүй болохыг нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн инженер Батболдод үзүүлсэн болно. Мөн хөндлөнгийн инженер Одонхүүгээр ус алдаж байгаа эсэхийг тогтоолгуулах зорилгоор гэрчээр асуулгасан болно. Улсын эзэмшлийн төвийн дулааны шугам солих ажил нь УБДС ХК-ийн төлөвлөгөөт ажлын хүрээнд хийгдсэн бөгөөд энэ ажлын хүрээнд төвийн шугамын шуудуу хоолойг ухаж гаргах, бусад байгууллагын эзэмшлийн шуудуу хоолойг ухаж гаргах үүргийг байгууллагууд нь даалгаж байсан бөгөөд үүнийг нотлох УБДС ХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 56-07-003/08 тоот албан бичгийг мөн хэрэгт хавсаргаж өгөх болно.

Ингэсээр байтал нэхэмжлэгч нь биднийг хууль бусаар гүтгэн, ус хаалгах, шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр бидний ажилд дарамт үзүүлсээр байсан тул арга буюу бид 2016 оны 5 дугаар сарын 20-ны үеэр өөрийн эзэмшлийн шугамаа ил гарган, ус шахаастай байхад нь нэхэмжлэгчийн талын Батмөнх менежерийг дуудан үзүүлэх гэхэд уг хүн ирж үзээгүй бөгөөд харин нэхэмжлэгч Оюунбилэгийн нөхөр гэх хүн ирж, манай уг байдлыг шалган өгнө үү гэсэн хүсэлт бичиг дээр хүлээн авлаа гэж бичиж, гарын үсгээ зурж үлдээсэн болно. Үүнийг бид нотлох баримтаар хэрэгт хавсаргасан байгаа.

Бид удаа дараа манай байгууллагын эзэмшлийн шугамнаас ус алдаагүй болохыг нотлон харуулсаар байтал нэхэмжлэгч нь манай ус дулаан хангамжийн усыг хаалгах, шүүхэд нэхэмжлэл гаргах, мөн нэхэмжлэгч нь танай буруугаас болж манай барилгын суурь хазайх, суулт өгөх, улмаар нурах зэрэг аюул тохиолдвол бид танай байгууллагаас хохирлыг гаргуулна шүү гэж хууль бусаар, хуулийн шүүхийн нэр барьж дарамж шахалт үзүүлж байсан тул бид холбогдох хуулиараа 30 жил ашиглагдах ёстой ус, дулаан хангамжийн шугамаа 10 жил хүрэхгүй хугацаанд ашигласны дараа иж бүрнээр нь бүрэн солиход хүрсэн.

Энэ нь манай компанийн хувьд тодорхой хэмжээний бодит алдагдал, зардал гаргахад хүрсэн бөгөөд бид энэхүү зардлаа тухайн үед буюу 2016 оны 5 дугаар сарын 20-ноос мөн оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл уг шугамыг солиход гарсан зардлаар нь нийт 8 643 100 төгрөгийг хариуцагч Н. Оюунбилэгээс нэхэмжилж байгаа болно.

Иймд уг шугамыг солихтой холбогдон шууд гарсан зардал болох 8 643 100 (найман сая зургаан зуун дөчин гурван мянга нэг зуун) төгрөгийг хариуцагч Н.Оюунбилэгээс гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч өөрсдийн эзэмшлийн шугамд гэмтэл гарснаа засварласан зардлаа нэхэмжлэгчээ нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй юм.

Учир нь Амар инвест ХХК-ны шугамын алдагдал гэдгийг.

1.            ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн 2015.2.25-ны албан тоот,

2.            ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн 2015.3.2-ны албан тоот,

3.            ОСНААУГ-ын Баруун түгээх төвийн 2015.3.3-ны албан тоот,

4.            ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн 2015.10.26-ны албан тоот,

5.            Мэргэжлийн хяналтын газрын 2015.12.17-ны албан шаардлага,

6.            Хариуцагч ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар, шүүхэд өгсөн мэдүүлэг, шүүхэд өгсөн баримтыг судлахад 2015 оны 2 сарын 6-нд Амар инвест ХХК-ийн шугаманд гэмтэл гарсан тул заасан хугацаанд засварлах тухай Амар инвест ХХК-д явуулсан албан тоот,

7.            ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн 2015 оны 2 сарын 25-ны өдрийн 62 тоот албан тоотоор шаардлага зэрэг бичгийн баримтаар нотлогдож байгаа юм.

8.            Мөн түүнчлэн хариуцагч ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр өгсөн .... Манай байгууллагын инженер техникийн ажилтнууд УБДС ХХК-ийн хүмүүстэй ус гоожиж байгаа шалтгааныг шалгахад Амар инвест ХХК-ийн мэдлийн гадна халуун усны шугамд гэмтэл гарсныг тодорхойлж, тус компани гэмтэлтэй шугамыг засварлах тухай албан тоотыг 2015 оны 2 сарын 6-ны өдөр өгсөн боловч засвар хийгдээгүй тул 2015 оны 2 сарын 25-ны албан бичгээр анхааруулж байгаад халуун усыг зогсоож, ус алдахыг зогсоосон. Мөн Амар инвест ХХК нь өөрсдөө дур мэдэн халуун усны шугамыг нээж дахин ус алдаж 2015 оны 10 сарын 4-ний өдөр манайхаас газар дээр нь шалгаж, халуун усыг нь хааж, барилгын зоорийн давхарт ус орохыг бүрэн зогсоосон бөгөөд халуун усны шугам нь хаалттай байгаа болно гэсэн тайлбараар мөн нотлогдож байна.

Иймд Амар инвест ХХК-ийн шугам гэмтэлтэй гэдгийг нэхэмжлэгч биш, ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төв, Баруун түгээх төв, Мэргэжлийн Хяналтын байгууллага нар тогтоосон. Эдгээр байгууллагууд ус алдалтыг зогсоосныхоо дараа засварлах үүргийг мөн өгсөн. Цаашилбал Амар инвест ХХК нь мэргэжлийн байгууллагын шаардлага, хууль, дүрмээр хүлэээсэн үүргийнхээ дагуу сольсон шугамынхаа үнийг биднээс нэхэмжлэх нь утгаггүй юм. Усны алдагдалтай шугам энэ компаний өмч, сольсон шугам мөн энэ компанийн өмч, солиод гаргасан шугам мөн энэ компанийн өмч. Солихыг шаардсан хүн нь бид биш мэргэжлийн байгууллага.

Харин бусдад учруулсан хохирлоо төлөхгүй, цаг хожсон арчаагүй арга гэж бид энэхүү сөрөг нэхэмжлэлийг үзэж байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч өөрсдийн эзэмшлийн шугамд гэмтэл гарсныг засварласан зардлаа нэхэмлэгчээс нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна хууль зүйн үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү . гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Оюунбилэг нь хариуцагч Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдуулан шугамын ашиглалтад хяналт тавих, дахин ус алдуулахгүй байлгах арга хэмжээ авахыг даалгах, хариуцагч Амар инвест ХХК-иас учирсан хохиролд 12 990 000 /арван хоёр сая есөн зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Амар Инвест ХХК нь нэхэмжлэгч Н.Оюунбилэгээс 8 643 100 /найман сая зургаан зуун дөчин гурван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь Амар Инвест ХХК-ийн эзэмшлийн шугам сүлжээний засвар үйлчилгээ нь манай байгууллагатай хамааралгүй гэж маргасан.

 

Хариуцагч Амар Инвест ХХК манай компанийн дулааны шугамыг хаагаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч өөрсдийн эзэмшлийн шугамд гэмтэл гарснаа засварласан зардлаа нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороонд үйлчилгээний зориулалттай, зоорийн давхарын хамт 11 давхар барилга/цаашид Барилга гэх/ бариулсан болох нь 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000475445 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний болон 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 869 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн техникийн нөхцлийн, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн № 48/14 техникийн нөхцөлийн, 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн № 238/ж-87 барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлтийн, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 529/2014 дугаар зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Барилгын зоорийн давхрын ханаар их хэмжээний ус нэвчин орж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, № 03/14 Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн № 62, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн № 66, 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн № 96 албан бичгийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Амар Инвест ХХК-ийн өмчлөлийн халуун усны шугам гэмтсэний улмаас нэхэмлэгчийн Барилгын зоорийн давхрын ханаар ус нэвчиж ус алдсан болох нь Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн № 02.07-378/1335 албан шаардлагын хуулбар болон Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн № 62, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн № 66, 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн № 96 албан бичгийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь барилгын зоорийн давхарт их хэмжээний ус орсны улмаас учирсан гэм хорын хохиролд худаг ухуулсан 7 000 000 /долоон сая/ төгрөгийг, өдөр бүр ус соруулах хүн ажиллуулсан 4 250 000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, ус соруулах насос худалдан авсан 540 000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийг, хөлдсөн шугамыг гэсгээсэн 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг, нийт 12 990 000 /арван хоёр сая есөн зуун ерэн мянга/ төгрөгийг хариуцагч Амар инвест ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч нь Барилгын зоорийн давхарлуу гаднаас нэвчин орж байгаа усыг соруулан зайлуулах зорилгоор Барилгын гадна талын хөрсөнд Экос ХХК-иар цооног гаргуулан ажлын хөлсөд 7 000 000 /долоон сая/ төгрөгийг төлсөн болох нь 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн № 03/14 Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, Экос ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь зоорийн давхарт хуралдсан усыг соруулан зайлуулах зорилгоор 2014 оны 11 сарын 02-ны өдөр нэг бүр нь 180 000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг насосыг нийт 360 000 /гурван зуун жаран мянга/ төгрөгөөр худалдаж авсан болох нь Мөнгөн марал ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зарлагын баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь зоорийн давхарт хуралдсан усыг соруулах зорилгоор 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дахин нэг насос худалдан авсан гэж тайлбарлаж байх нэхэмжлэгч дахин насос худалдан авсан нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байна.

 

Иргэн Б.Алтанхуяг нь ус зайлуулахаар 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 02 дугаар сарыг дуустал, 2015 оны 11 дүгээр сард ажиллаж /нийт 7 сар/ бүгд 4 250 000/дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг нэхэмжлэгчээс ажлын хөлсөд авсан гэх тодорхойлолт гаргасан байна.

 

Барилгын зоорийн давхарт 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ус алдсан байх тул иргэн Б.Алтанхуяг нь 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 02 дугаар сарыг дуустал нийт 5/тав/-н сар ажиллаж, нэхэмжлэгч ажлын хөлсөд нийт 3 035 714 /4 250 000 : 7 = 607 142, 607 142 x 5 = 3 035 714/ /гурван сая гучин таван мянга долоон зуун арван дөрөв/ төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төв нь халуун усны гадна шугам хаасны улмаас шугам хөлдсөн болох нь Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн № 62, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн № 66, 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн № 96 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Амар Инвест ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гадна шугам хөлдсөн болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч Амар Инвест ХХК-иас хөлдсөн шугамыг гэсгээсэн гэх төлбөр 1 200 000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Амар Инвест ХХК нийт 12 990 000/арван хоёр сая есөн зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэж тайлбарлаж байх боловч хариуцагч Амар Инвест ХХК-ийн буруутай эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 10 395 714/7000000+360000+3035714=10395714/ /арван сая гурван зуун ерэн таван мянга долоон зуун арван дөрөв/ төгрөгийн гэм хор учирсан болох нь тогтоогдож байна.

 

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1Хэрэглэгч нь дараахь эрх, үүрэгтэй., 30.1.8өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах; гэж заасан.

 

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь заалтад зааснаар хариуцагч Амар Инвест ХХК нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээний бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээг бүрэн хариуцах үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид нийт 10 395 714/арван сая гурван зуун ерэн таван мянга долоон зуун арван дөрөв/ төгрөгийн гэм хор учирсан байна.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй., 497 дугаар зүйлийн 497.1Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Амар Инвест ХХК-иас гэм хорд нийт 10 395 714/арван сая гурван зуун ерэн таван мянга долоон зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Оюунбилэгт олгож, үлдсэн 2 594 286/хоёр сая таван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Оюунбилэг нь хариуцагч Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдуулан шугамын ашиглалтад хяналт тавих, дахин ус алдуулахгүй байлгах арга хэмжээ авахыг даалгах шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч Амар Инвест ХХК-ийн өмчлөлийн халуун усны шугам гэмтсэний улмаас ус алдсан болох нь Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн № 02.07-378/1335 албан шаардлагын хуулбар болон Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн № 62, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн № 66, 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн № 96 албан бичгийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдсон болно.

 

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь заалтад зааснаар хариуцагч Амар Инвест ХХК нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээний бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй байх тул хариуцагч Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГшугамын ашиглалтад хяналт тавих, дахин ус алдуулахгүй байлгах арга хэмжээ авахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Амар Инвест ХХК нь өөрийн өмчлөлийн ус, дулааны шугамаа солиход гарсан шууд зардал гэх 8 643 100/найман сая зургаан зуун дөчин гурван мянга нэг зуу/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

Хариуцагч Амар Инвест ХХК нь гэмтэлгүй байсан өөрийн ус, дулааны шугамыг сольсон гэх тайлбар гаргаж байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1Өмчлөгч нь .... хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах .... эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Амар Инвест ХХК нь өөрийн өмчлөлийн ус, дулааны шугамаа өөрийн үзэмжээр сольсон байх ба нэхэмжлэгч нь хариуцагч Амар Инвест ХХК-ийн өмчлөх эрхийг зөрчиж гэмтэлгүй шугамыг солиулсан гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Амар Инвест ХХК-иас гэм хорд нийт 10 395 714/арван сая гурван зуун ерэн таван мянга долоон зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Оюунбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 594 286/хоёр сая таван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг, хариуцагч Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГшугамын ашиглалтад хяналт тавих, дахин ус алдуулахгүй байлгах арга хэмжээ авахыг даалгах, нэхэмжлэгч Н.Оюунбилэгээс 8 643 100/найман сая зургаан зуун дөчин гурван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулах хариуцагч Амар Инвест ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Амар Инвест ХХК-иас гэм хорд нийт 10 395 714 /арван сая гурван зуун ерэн таван мянга долоон зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Оюунбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 594 286 /хоёр сая таван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг, хариуцагч Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГшугамын ашиглалтад хяналт тавих, дахин ус алдуулахгүй байлгах арга хэмжээ авахыг даалгах, нэхэмжлэгч Н.Оюунбилэгээс 8 643 100 /найман сая зургаан зуун дөчин гурван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулах хариуцагч Амар Инвест ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Амар Инвест ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 181281 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Оюунбилэгт олгож, хариуцагч Амар Инвест ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

, د С.ХИШИГБАТ

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

 

Д.НЯМБАЗАР