Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 132/ШШ2021/00506

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Б******* аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч О.Одончимэг, шүүгч Д.Элбэгзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Б******* ******* Б******* ******* ******* ******* *******, ******* ******* , тоотод оршин суух, Лн овогт Бгийн Мд /РД:ГЮ7104200/-ийн нэхэмжлэлтэй,

 

      Гэм хорын хохиролд 24,070,20 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2021/00344/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мд, түүний өмгөөлөгч Р.Н, төрийг төлөөлж оролцсон п Ц.С, иргэдийн төлөөлөгч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Мд миний бие нь боловсролын салбарт тасралтгүй 30 жил ажилласан ба 2006 оноос Б******* ******* 1 цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2016 оны сараас 7 ******* цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажилласан. Ингэж ажиллаж байх хугацаандаа 2016, 2018 онд ******* шилдэг ажилтан, 2018 онд ******* шилдэг ажилтан болсон ба сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчныг тохь тухтай, хүүхдэд тааламжтай болгох, сургалт хүмүүжлийн хэрэглэгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, сургалтын арга ажиллагааг сайжруулах чиглэлээр санаачлагатай ажиллаж байсан. Гэтэл 201 оны 8 ******* сард ******* Санхүүгийн хяналт, аудитын албанаас манай 7 ******* цэцэрлэгт шалгалт хийгээд нийт 7,07,834 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж 20-01-04/18, 20-01-04/1, 20-01-04/20, 20-01-04/23 *******тай акт тогтоосон. Эдгээр актыг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөөгүй тул аймгаас миний асуудлыг мөрдөн шалгуулахаар Ц т шилжүүлсэн ба энэ үндэслэлээр Б******* ******* Засаг даргын 201 оны 0 сарын 07-ны өдрийн Б/68 тоот захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан.

Надад холбогдох хэрэг мөрдөн шалгагдаад хуулийн 22.1 ******* зүйл "Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах", 22.8 "Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах", 23.2 "Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах" гэсэн гурван зүйл ангиар ял сонсгон, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Б******* аймаг дахь хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг 2 оны 02 ******* сарын 1-ний өдөр хэлэлцээд 2/ШЗ/68 тоот шүүгчийн захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр пт буцаасан. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн зүйлчлэлийн заримыг хэрэгсэхгүй болгож, хуулийн 22.8 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Б******* ******* Пын газрын пын 2 оны 0******* ******* сарын 28-ны өдрийн 4/*******0 тоот яллах дүгнэлттэйгээр дахин шүүхэд шилжсэн. Б******* аймаг дахь хэргийн анхан шатны шүүхийн 2 оны 06 сарын 1*******-ны өдрийн 2/ШЦТ/13******* *******тай шийтгэх тогтоолоор намайг гэм буруутайд тооцож, яллах дүгнэлтээр ирүүлсэн зүйл ангиар долоон сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Б******* ******* эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд 2 оны 0 сарын 23-ны өдрийн 4******* *******тай магадлалаар миний үйлдлийг "Гэмт хэргийн шинжгүй" гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. П магадлалыг үндэслэлгүй гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар пын эсэргүүцлээр хэргийг 2 оны 12 ******* сарын 2*******-ны өдөр хэлэлцэн давж заалдах шатны шүүхийн 4******* *******тай магадлалыг хэвээр үлдээж, пын эсргүүцлийг хэрэгсэхгүй болгосон 23 *******тай тогтоол гарснаар надад холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн.

Би мөн ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарч хүчин төгөлдөр болсныг үндэслэн Б******* ******* Засаг даргын 2 оны ******* сарын 24-ний өдрийн Б/27 тоот захирамжаар ******* сарын 2*******-ны өдрөөс 7 ******* цэцэрлэгийн эрхлэгчээр буцаан томилсоноор миний хөдөлмөрийн эрх сэргэсэн.

Миний бие одоо 201 оны 0 сарын 0-ний өдрөөс 2 оны ******* сарын 2*******-ны өдөр хүртэл 14 сар 17 хоног /ажлын/-ийн цалин хөлсийг ажлаас халагдахаас өмнө бүтэн ажилласан 3 сар болох 201 оны 4, *******, 6 ******* сарын дунджаар /Нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн/ тооцон Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 200******* оны ******* ******* сарын *******-ны өдрийн ************** тоот тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д зааснаар /82,767 + 2,*******01,*******8+1,206,123 /4,60,47 : 3 = 1,*******63,43 төгрөг. Үүнийг 14 сараар тооцон 1,*******63,43 х 14 = 21,888,02 төгрөг. Мөн 17 хоногийн цалин 1,*******63,43 : 22,******* = 6,488,.77 х 17 = 1,181,30******* төгрөг. Эдгээр бүгд 14 сар, 17 хоногийн цалин хөлс /Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1 дэх заалт/ 21,888,02 + 1,181,30******* = 23,070,207 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү. Мөн эрүүгийн хэрэгт өмгөөлөгч хөлсөлж хууль зүйн туслалцаа авсны хөлс 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хамт нийтдээ 24,070,20 /Хорин дөрвөн сая далан мянга хоёр зуун долоон/ төгрөгийг Иргэний хуулийн 48 ******* зүйлийн 48.4 дэх заалт, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4*******.2 ******* зүйлийн 1 дэх хэсэг, 4*******.3 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6 дахь заалт, 4*******.******* ******* зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн төрөөс гаргуулж олгоно уу гэжээ.

Нэхэмжлэгч Б.Мд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь сургуулийн өмнөх боловсролын салбарт тасралтгүй 30 жил ажилласан. 2006 онд Б******* ******* Б******* ******* 1 цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. 2016 оны 0 сард Б******* ******* 7 ******* цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. 2016 он, 2017 онд шилдэг менежерээр, 2018 онд ******* тэргүүний ажилтнаар шагнагдаж байсан. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг сайжруулах, сургалтын таатай орчныг бүрдүүлэх, *******ш, ажилчдынхаа нийгмийн асуудал, ажиллах нөхцөлийг дээшлүүлэх тал дээр санаачлагатай ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 201 оны 08 сард ******* санхүү, аудитын байгууллагаас манай байгууллагад шалгалт хийсэн. Тэгээд 7.000.000 гаруй төгрөгийн акт тавигдсан. Уг актыг миний хувьд үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөөгүй. Иймд аймгаас уг асуудлыг мөрдөн шалгуулахаар ц байгууллагад хандсан. Тэгээд 201 оны 0 сарын 0-ний өдөр намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тэр үед би ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б******* ******* Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан 2 оны 0 сарын 03-ны өдөр болж 4******* *******тай магадлалаар гэмт хэргийн шинжгүй гэж үзээд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Б******* ******* Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэн 2 оны ******* сарын 2*******-ны өдөр Б******* ******* Б******* ******* Засаг даргын Б/27 *******тай захирамжаар өмнөх ажилдаа томилогдсон. Би 201 оны 0 сараас 2 оны ******* сарын 2*******-ны өдрийг хүртэл буюу 14 сар 17 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төрөөс гаргуулахаар нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо ажлаас халагдахаас өмнө бүтэн ажилласан 3 сарын буюу 201 оны 4, *******, 6 сарын цалингийн дунджаар тооцсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 200******* оны 0******* сарын 0*******-ны өдрийн *******0 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар тооцсон. 1 сарын дундаж цалин 1.*******63.43 төгрөг ба үүнийг ажилгүй байсан хугацаагаар тооцоход 21.888.22 төгрөг болж байна. Мөн 17 хоногийн цалин хөлс 1.181.30******* төгрөг нийт 23.070.20 төгрөг нэхэмжилж байна. Мөн эрүүгийн хэрэгт өмгөөлөгч хөлсөлж хууль зүйн туслалцаа авсан 1.000.000 төгрөгийг нэмээд нийт 24.070.20 төгрөгийг төрөөс нэмэмжилж байна гэв.

Төрийг төлөөлж оролцсон п Ц.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нь төрөөс 24.070.20 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайлбал: Нэгт хэргийг онцгой ажиллагааны журмаар хэлэлцэж байна. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүх, пын буруутай үйл ажиллагаанаас үүссэн үйлдэл тогтоогдохгүй байна. Мөн 201 оны 0 сарын 07-ны өдрийн Б/68 *******тай захирамжаар Б.Мдийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үед аудитын байгууллагын дүгнэлт, хяналт шалгалтаар энэ нь тогтоогдсон. Зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлж, гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар ц байгууллагад шилжүүлсэн. Гомдол мэдээллийг 08 сарын 1-ний өдөр авсан нь хэрэг бүртгэлтийн хэргээс харагдаж байна. Ингээд 0 сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлсөн. 0 сарын *******-ний өдөр гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах зорилгоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хэргийг хэн нэгэн хүнд холбогдуулж нээхгүй. Гомдол мэдээлэлд дурдсан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хуурамч бичиг баримт үйлдсэн, албаны эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдлийг шалгах зорилгоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. 201 оны 12 сарын *******-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс үзэхэд ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл нь эрүүгийн хэрэгт шалгагдсантай холбоогүй. Санхүүгийн зөрчил гаргасан гэдэгтэй холбоотой. Энэ зөрчил нь гэмт хэрэг мөн эсэхийг шалгуулахаар холбогдох байгууллагад өгсөн. Нэхэмжлэгч нь эрх бүхий албан тушаалтны буруугаас намайг хэлмэгдүүлж, хэргийг шалгаж байх явцад үндэслэлгүйгээр ажлаас халсан.Шат шатны шүүхээр орж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан гэж тайлбар гаргаж байна. Тиймээс онцгой ажиллагааны журмаар гаргах үндэслэлд хамаарахгүй байна. Давж заалдах шатны шүүхийн 4******* *******тай магадлал, Улсын дээд шүүхийн 23 *******тай тогтоолыг судалсан. Санхүүгийн зөрчил нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой дурдсан байна. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэм буруутай боловч хуулийн 2.1 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэнтэй нийцэж байгаа тул нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Ажлаас чөлөөлсөн захирамжид төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, санхүүгийн зөрчил гаргасан тул гэж дурдсан байна. Хэдийгээр ашигтайгаар шийдэж байгаа боловч давж заалдах шатны шүүхийн магадлалд гэм буруутай гэдгийг үгүйсгээгүй байна. Мөн Улсын дээд шүүхийн 23 *******тай тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нар нь Л, Ц, Ө нарыг тус цэцэрлэгт ажиллаагүй байхад ажилласан мэтээр ирцийг бүртгэн цалингийн цэс, тушаал зэрэг баримтуудыг хуурамчаар үйлдэж цалин хөлс олгосон болох нь нэр бүхий гэрч, иргэний нэхэмжлэгч, шинжээч нарын мэдүүлэг болон шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн. хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 зүйлийн 40.*******.1 дэх хэсэгт хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй эсвэл үүсэх нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг ач холбогдолтойд тооцох эрхгүй гэж хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ, хязгаарыг тодорхойлсон. хуулийн тусгай ангид заасан хуурамч баримт бичиг ашигласан байж болох гэмт хэргийн шинжийг шүүгдэгч нарын үйлдэл хангаж буй эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр пын шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэсэн байна. Тэгэхээр хуульд заасан хязгаарын хүрээнд хэргийг шийдсэн гэж үзнэ. Гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхэд дүгнэлт хийж хэргийг шилжүүлээгүй тул хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэсэн гэж дурдсан. Мөрдөгч, поос нэхэмжлэгчийг цагдан хорьсон, баривчилсан, ажил албан тушаал эрхлэх эрхийг нь түдгэлзүүлсэн асуудал байхгүй. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх саналтай байна. Харин үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн маргааныг ердийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэв

 

Иргэдийн төлөөлөгч Б.Ш шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийг Улсын дээд шүүхээс гэм буруугүй гэж үзсэн байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 24.070.20 төгрөгийг гаргах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мд нь гэм хорын хохирол 24.070.20 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Мд нь эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас хөдөлмөрлөх эрх хязгаарлагдаж цалин хөлсөөрөө хохирсон гэж ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчид төлсөн хөлс, нийт 24.070.20 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Б.Мд нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт шалгагдаж, Б******* аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны 06 ******* сарын 1*******-ны өдрийн 13******* *******тай шийтгэх тогтоолоор хуулийн тусгай ангийн 22.8 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлснийг Б******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2 оны 0 сарын 23-ны өдрийн 4******* *******тай магадлалаар хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Мдийг цагаатгаж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны хэргийн шүүх хуралдааны 2 оны 12 ******* сарын 2*******-ны өдрийн 23 *******тай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 8-20/

Б******* ******* Б******* ******* Засаг даргын 2 оны ******* сарын 24-ний өдрийн Б/27 *******тай захирамжаар Б.Мдийг Б******* ******* 7 ******* цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилжээ. /хх-ийн *******/

 

Нэхэмжлэгч Б.Мдийн гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4*******.8 ******* зүйлийн 3-т зааснаар хохирол нөхөн төлүүлэхээр заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.Мдийг Б******* ******* Б******* ******* 7 ******* цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхад Б******* ******* Санхүүгийн хяналт Аудитын албанаас тус цэцэрлэгийн санхүүгийн баримтанд шалгалт хийж 7.07.834 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж 201 оны 8 ******* сарын 8-ны өдөр 20-01-04/18, 20-01-04/1, 20-01-04/20, 20-01-04/23 *******тай акт тогтоожээ.

Б******* ******* Санхүүгийн хяналт Аудитын албанаас төсвийн мөнгийг зориулалтын бус ашигласан байж болзошгүй гэх гомдлыг 201 оны 8 ******* сарын -ний өдөр Б******* ******* Ц т гаргаж, гомдол мэдээллийг 201 оны 8 ******* сарын 26-ны өдөр харъяалалын дагуу Авилгатай тэмцэх шилжүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж гомдол мэдээллийг шалгаж байх явцад Б******* ******* Засаг даргын 201 оны сарын 7-ны өдрийн Б/68 *******тай захирамжаар Б.Мдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 4/

Б******* ******* Пын газрын 201 оны 12 ******* сарын *******-ний өдрийн 11*******0043*******024 *******тай тогтоолоор хэрэг үүсгэж Б.Мдийг яллагдагчаар татжээ.

Б.Мдэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4*******.2 ******* зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлүүлэх шаардах эрх үүсчээ.

Өөрөөр хэлбэл Б******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2 оны 0 сарын 23-ны өдрийн 4******* *******тай магадлалаар Б.Мдэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны хэргийн шүүх хуралдааны 2 оны 12 ******* сарын 2*******-ны өдрийн 23 *******тай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэснээр түүний эрх зөрчигдөж, хохирол шаардах эрх нь энэ үеэс үүссэн байна.

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4*******.2 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан бол хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ гэж, 4*******.3 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого гэж, мөн зүйлийн 1.6хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс гэж эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.Мд нь 201 оны сарын 7-ны өдрөөс 2 оны ******* сарын 2*******-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилсэн.

Б.Мдийн дундаж цалин хөлсийг түүний сүүлд авч байсан 3 сарын буюу 201 оны 6-8 сарын цалин хөлсний дунджаар тооцвол 4.**************.*******0₮:3=1.*******31.83 төгрөг, ажлын нэг өдөрт ногдох цалин хөлсний дундаж 1.*******31.83₮:21.2=72263 төгрөг байх бөгөөд үүнийг ажилтны ажилгүй байсан хугацааны 201 оны сарын 7-ны өдрөөс 201 оны ******* сарын 2*******-ны өдөр хүртэл буюу ажлын 307 хоногт үржүүлж 72263₮х307=22.184.741 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор тооцов.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 200******* оны ******* ******* сарын *******-ны өдрийн ************** тоот тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцохдоо Б.Мдийн 000246066 *******тай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 6/-ыг үндэслэсэн болно.

Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн ******* зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 22.184.741 төгрөг, хууль зүйн туслалцаа авсаны хөлс 1,000,000 төгрөг, нийт 23.184.741 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч Б.Мдэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 88*******.468 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Б.Ш нь нэхэмжлэгчид хохирлыг тооцон олгох нь зүйтэй гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 зүйлийн 41.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** ******* зүйлийн **************.2.2, *******6, *******8 ******* зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 48 ******* зүйлийн 48.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн ******* зүйлийн *******.1.*******-д зааснаар 23.184.741 /хорин гурван сая нэг зуун наян дөрвөн мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч Б.Мдэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 88*******.468 /найман зуун наян таван мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 зүйлийн 41.1.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* зүйлийн *******.4, *******.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* ******* эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН

 

ШҮҮГЧИД О.ОДОНЧИМЭГ

 

Д.ЭЛБЭГЗАЯА