Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 32

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 Улсын яллагч                            Л.Энхтайван

Шүүгдэгчийн өмгөөлөгч           М.Гансүх  

Хохирогч                                      М.Цацралмаа

Хохирогчийн өмгөөлөгч           Д.Эрдэнэ-Оргил

Хохирогчийн төлөөлөгч           Б.Энэрэл

Нарийн бичгийн дарга Б.Урангоо нарыг оролцуулав.

    Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт  явуулж, Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 216 дугаар  зүйлийн 216.1-д зааснаар зүйлчилж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Дуудан овогт Дамдинсүрэнгийн Чулуунцэцэгт холбогдох эрүүгийн 2016180000362 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сант суманд 1970 оны 02  сарын 24-нд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нягтлан бодогч, эдийн засагч  мэргэжилтэй, ам бүл 4, охин хүргэнзээ хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 3 дугаар хэсэг 122 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг Сүхбаатарын Засаг даргын Тамгын газар нягтлан бодогч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх Дуудан овогт Дамдинсүрэнгийн Чулуунцэцэг /РД:МЛ70022409/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Чулуунцэцэг нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Хилийн цэргийн 243 “ангийн урд талд төв асфальтан зам дээр “Тоёота Кролла Аxio” маркийн 81-94 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч М.Цацралмааг мөргөж осол гарган, осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

1.Шүүгдэгч Д.Чулуунцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ... 2016 оны 10 дугаар сарын 30-нд би захаас шилэн хөвөн аваад хүүтэйгээ хамт гэр рүүгээ явж байсан. Гэтэл манай гэрийн ард буюу Хилийн цэргийн 0243 дугаар ангийн урд холбоотой 2 машин явж байсан.  Би тэр машины ард гэрийнхээ үүдэнд эргэх дохио өгөөд сигналаа 2 удаа дарахад сонсохгүй тэр чигээрээ миний урдуур гүйсэн. Би куртиктэй явж байсан болохоор бүсээ тайлах гэж ноцолдох зуур манай хүү бууж хохирогч дээр очсон. Би их сандарсан байсан. Тэгээд машинд оруулж ирээд “зүгээр үү” гэхэд над руу хараад “зүгээр ээ” гэж хэлээд “чи чинь ямар сонин юм бэ? дохио өгөөд, сигнал дараад байхад яагаад урдуур гүйж байгаа юм бэ?” гэсэн чинь “би дүлий шүү дээ” гэж хэлэхээр нь их санаа зовсон. Тэгээд би “чи сонсголын аппрад зүүхгүй яасан юм бэ?” гэж хэлээд зүгээр үү гэхэд “хөл л зүгээр бол зүгээр” гэж хэлсэн. Би шүргүүлсэн хөл нь хавдсан байна уу? гээд гутлыг нь тайлаад харсан чинь “зүгээр” байсан. Тэгээд эмнэлэг явъя гэж хэлсэн чинь “би замын цаанаас хивгэнд авж байна “гэж хэлэхээр нь “чи ингэж явж болохгүй” гэж хэлээд хивэгийг нь авч өгөх гээд явж бөайх замдаа надад “би 4 настайгаасаа нэг тариа тариулаад сонсголгүй болсон” гэж хэлээд надад Алтантариа ХХК-ийн дэлгүүрээс хивэг авах гэсэн боловч дэлгүүр нь хаалттай байсан. Би гэрээсээ 50.000 төгрөгтэй гарсан. Тэгээд би “чи энэ мөнгөөр эм аваарай” гээд 20.000 төгрөг өгсөн. Тэгээд өөрийнхөө утсыг утсан дээр нь бичиж өгөөд ажлын хаягаа хэлсэн. Тэгээд одоо хаачих вэ? гэхэд гэр рүүгээ харья гэж хэлсэн. Тэгээд надад “цагдаад хэлэхгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд би гэрийнх нь ойролцоо буулгасан. Яг энд гэр байдаг гэж зааж өгөөгүй. Тэгээд 3 хоногийн дараа орой 10 цагийн үед миний утас руу нэг эрэгтэй хүн залгаад “та манай ядарсан эгчийг дайрчихаад гэрт нь хүргэж өгөхгүй яваад өгсөн байхдаа яадаг юм бэ?” гэхэд нь би “миний дүү чи буруу ойлгоод байна” гэж хэлсэн чинь “та охинтой нь ярь” гэж хэлсэн. Гэтэл нэг охин утсыг нь аваад “мангар, тэнэг авгай минь” гэх мэтээр над руу дайрсан. Тэгээд би хүний охин хүүхэд ингэх нь аргагүй гэж бодоод уулзаж ярья гэсэн чинь чамтай одоо уулзахгүй гэсэн. Тэгэхээр нь маргааш нь охинтой нь уулзаж Дархан руу явж “Саран элит” эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд би гарч ирэхээр нь хөлний зургаа авхуул гэж хэлсэн. Би энэ хүнийг санаатайгаар мөргөөгүй. Санаатайгаар цагдаад мэдэгдэх үүргээсээ татгалзаагүй. Би “цагдаад мэдэгдэе” гэхэд энэ хүн “үгүй ээ би явлаа” гэж хэлсэн. Би зам тээврийн ямар нэгэн асуудал гаргасан гэж бодоогүй. Би энэ хүнийг дүлий гэж мэдээгүй. Дүлий гэхээр нь би энэ хүнийг их өрөвдсөн. Охин нь намайг “цагдаад өгнө” гэхэд би “намайг битгий цагдаад өгөөч” гэж хэлээгүй. Би өөрийнхөө хаяган дээрээ 10 гаруй жил амьдарч байгаа.  Би санаатайгаар хэргээ нуух гэж энэ үйлдлийг хийгээгүй гэв.

2.Хохирогчийн төлөөлөгч Б.Энэрэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”.... Би 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр замын эсрэг урсгалд машин орж ирээд ээжийг мөргөсөн гэсэн. Зүүн хэсгээр мөргүүлж машин дээр тогтоод унасан гэсэн. Эмэгтэй нь хашгираад ээжийг загнаад байсан гэсэн. Тэгээд ээж өөрийгөө сонсдоггүй гэдгээ хэлсэн гэсэн. Тэгээд гэрийн ойролцоо ирээд ээжийн халаасанд 20000 төгрөг хүчээр хийгээд явсан байсан. Дараа оройноос нь ээжийн хамарнаас нь цус гараад бие нь өвдөж эхэлсэн. Ээж миний санааг зовоогоод яах вэ? гэж бодоод энэ талаар хэлэхгүй 3 хонож байгаад бие нь өвдөөд болохгүй болохоор нь хэлсэн гэсэн.  Тэгээд манай эгч шүүгдэгчийн утсаар ярьсан. Маргааш нь би энэ эгчтэй уулзаад “та ээжийг минь мөргөсөн байна” гэсэн чинь “эгч нь ерөөсөө мөргөөгүй” гээд байсан. Ээжийн өвчин нь хүнд юм өргөж болохгүй, хүчтэй доргиж болохгүй өвчин. Ээж энэ асуудлаас хойш ажлаа хийгээгүй. Яагаад миний ээжээс уучлалт гуйж болоогүй юм бэ? Би 6 ам бүлээ өөрөө тэжээж явдаг учраас надад их хүндрэлтэй байдаг гэв.

  3.Хохирогч М.Цацралмаагийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би 2016 оны 10 сарын 31-ний өдөр 13 цагийн үед гэрээсээ гэрч Алтан тариа”ХХК орж гурил авахаар хилийн цэргийн 243 дугаар ангийн урд талын авто машины замын урд талын баруунаас зүүн зүгт явж байгаад хилийн цэргийн 0243 ангийн урд зам хөндлөн гарах үед нэг цагаан өнгийн суудлын авто машин намайг мөргөөд унагаасан. Ингээд босох гэтэл цэргийн ногоон хувцастай залуу намайг босгоход туслаад яваад өгсөн. Тэгээд намайг мөргөсөн машинаас нэг залуу бууж ирээд намайг сугадаад машиндаа суулгаад замын урд талд байсан. Шар байшингийн хажууд зогсоод нөгөө залуу машинаас гарч цас авчирч миний баруун хөлний шагай хэсэгт хүйтэн жин тавьж өгсөн. Намайг мөргөсөн машины жолооч эмэгтэй хүн байсан. Тэр хүн надад эм уулгасан. Тэр эмийг уугаад хэсэг тайвширсан. Ингээд би тэр эмэгтэйд хаа хүрэх гэж яваагаа хэлсэн чинь намайг “Алтан тариа” ХХК  дээр хүргэж өгсөн чинь дэлгүүр нь хаалттай байсан. Ингээд “Буудай” дэлгүүр орсон чинь гурил байхгүй байсан. Тэр эмэгтэй эмийн сан орж надад өвчин намдаах эм авч өгөөд гэрт маань хүргэж өгсөн. Жолооч эмэгтэй намайг гэрт хүргэж өгч байхдаа 20000 төгрөг өгөөд эм ав гээд байсан ба тэр мөнгийг нь авахгүй гэсэн чинь миний цүнх рүү хүчээр хийсэн.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргиийн 39-40 дүгээр хуудас/

          4.Иргэний нэхэмжлэгч М.Цацралмаагийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би 2016 оны 10 сарын 31-ний өдөр зам тээврийн осолд орсноос хойш бие маань муудаж ажил хийж чадахаа байсан. Одоо хэвтэрт эмчилгээ хийлгэж байгаа би элэгний хатуурал өвчтэй өвчин маань хүндэрч нийт 1 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн ба дахин 1 сая 500 мянган төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул энэ зардал мөнгийг нэхэмжилж байна ..... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

        5.Гэрч Б.Батчулууны 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би ээж Чулуунцэцэгийн хамт 2016 оны 10 сарын 31-ний өдөр 13 цагийн үед барилгын материалын дэлгүүр орохоор хүргэн ах Цогжавхлангийн Тоёота Корола Аксио маркийн 81-94 СЭҮ улсын дугаартай машинтай зах орсон юм. Тухайн үед ээж Д.Чулуунцэцэг машин жолоодон би хажуугийн суудал дээр суугаад барилгын материалын дэлгүүр орчихоод буцаад гэртээ харихаар Хилийн цэргийн 0243 ангийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт явж байгаад хилийн цэргийн 0243 ангийн ертөнцийн зүгээр урд талын уулзвараар баруун гар тал руу эргэх дохио өгөөд явж байхад нэг эмэгтэй зам хөндлөн гарах гэж байгаа бололтой ертөнцийн зүгээр замын баруун талд зогсож байгаад ээжийг машиныхаа жолоог баруун гар тул руугаа эргүүлээд уулзвар руу орох үед тэр эмэгтэй гэнэт машины урдуур гарч ирээд машины зүүн урд хэсгээр мөргөгдөөд копутны зүүн хэсэг дээр тогтоод газар унасан. Ээж тэр эмэгтэйд анхааруулж сигналаа 2 удаа дараад тоормосоо гишгээд гулгаж очоод мөргөсөн.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/

          6.Гэрч Б.Батцэцэгийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Манай ээж Чулуунцэцэг нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед барилгын материалын дэлгүүр яваад гэртээ орж ирээд ээж сая хүн дайрах шахлаа аз болж нөгөө хүний бие зүгээр байхаар нь гэрт нь хүргэж өгчихөөд ирлээ гэж ярьж байсан. Ээж 3 хоногийн дараа нөгөө хүний хүүхэд над руу утсаар яриад та яагаад хүн мөргөчихөөд цагдаад хэлэлгүй явдаг юм гээд байна гэж хэлж байсан. Манай ээж нөгөө хүнийг Дархан-Уул аймагт Саран-Элит эмнэлэгт бүрэн шинжилгээнд хамруулан рентген зураг авхуулсан тэр хүний эрүүл мэндэд их анхаарч өрөвдөж хандаж байсан.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/

          7.Гэрч Г.Цогжавхлангийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би өөрийн хадам ээж Чулуунцэцэгийг 2016 оны 10 сарын 31-ний өдөр Тоёота Корола Аксио  маркийн 81-94 СЭҮ улсын дугаартай машиныг жолоодож яваад яган зорчигч шүргэсэн гэж мэдсэн. Яг юу болсон талаар нарийн мэдэхгүй..... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 52 дугаар хуудас/

         8. Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №119 тоот:

1.Хариулт: Тоёота Корола Аксио  маркийн 81-94 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дамдинсүрэнгийн Чулуунцэцэг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1. Нийтлэг үндэслэл 1.5Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 2.Жолоочийн үүрэг 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог, нэр тээврийн хэрэгслийн марк улсын дугаарын гэрчилгээг үзүүлж тэмдэглэлүүд уг газартаа буцаж ирэх, в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 9. Тээврийн хэрэгслийн хурд: 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв.

 2.Хариулт: Явган зорчиогч мандах овогтой Цацралмаа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3. Явган зорчигчийн үүрэг: Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөнлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд гарч ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тэээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.

 3.Хариулт: Хэргийн газрын схем зураг, камерийн бичлэг зэргээс үзэхэд  Тоёота Корола Аксио  маркийн 81-94 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дамдинсүрэнгийн Чулуунцэцэг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1. Нийтлэг үндэслэл 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 9.Тээврийн хэрэгслийн хурд: 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчснөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 55 дугаар хуудас/

9.Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №462 тоот:

1.М.Цацралмаагийн биед мөр, шагайн үений орчимд зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй  тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 61 дүгээр тал/

10.Шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний дүгнэлт №16 тоот:

1.М.Цацралмаагийн биед зүүн мөрний ар хэсэгт цус хуралт,баруун  шагайд зөөлөн эдийн няцралт бүхий  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй  тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.М.Цацралмаагийн элэгний өвчин нь архаг хууч өвчин тул үүнд гэмтлийн дэрэг тогтоохгүй. 

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар тал/

11.Шинжээч эмч Т.Насанжаргалын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...2017 оны 01 сарын 02-ны өдөр М.Цацралмаагийн биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн үзлэгээр биед ил харагдах гэмтэлгүй байсан. 2016 оны 11 сарын 03-ны гэмтлийн эмчийн үзлэгийг үндэслэн М.Цацралмаагийн биед шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт гаргасан. Эхо болон дотрын эмчийн үзлэгийг дүгнэлтэнд тусгасан боловч эдгээр эмнэлгийн бичиг баримт нь гэмтлийн зэрэг тогтооход нөлөөлөхгүй. Учир нь: М.Цацралмаа нь 2008 оноос хойш элэгний /церрози/ буюу хатуурал өвчнөөр өвчилж эмнэлгийн хяналтанд байсан байна. М.Цацралмаагийн элэгний хатуурал /церрози/ өвчин нь доргилтын улмаас сэдэрсэн байх боломжгүй. Архаг суурь өвчин учраас энэ өвчинд нь гэмтлийн зэрэг тогтоохгүй....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 67 дугаар хуудас/

12.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 сарын 31-ний өдрийн №230 тоот:

1.М.Цацралмаагийн биед зүүн мөрөнд цус хуралт, баруун  шагай үений  зөөлөн эдийн няцрал бүхий  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй  тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Авто ослын улмаас элэгний хатуурал өвчинд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна.

4. Элэгний хатуурал өвчин өөрийн эмгэг жамын дагуу явагдаж байна.  

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6.7. Урьд гарсан Сэлэнгэ аймгийн №462, нэмэлт шинжилгэний №16 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна..... гэх дүгнэлт

/хх-ийн 112 дугаар тал/

13.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас/

14.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/

15.Камерийн бичлэгт үзлэг хийж хуулбарлан авсан тэмдэглэл /хавтатс хэргийн 37 дугаар хуудас/

             16.Шүүгдэгч Д.Чулуунцэцэгийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”... Би 2016 оны 10 сарын 31-ний өдөр 12 цагийн үед хүү Б.Батчулууны хамт зах орж барилгын материал авахаар өөрийнхөө Тоёота Кололла Аxio марзийн 81-94 СЭҮ улсын дугаартай машиныг жолоодон зах орж барилгын материалаа авчихаад буцаад гэр рүү харихаар Хилийн цэргийн 0243-р ангийн урд талын төв асфальтан замын уулзвараар баруун гар тал руу эргэх гэж байхад нэг эмэгтэй миний явах гэж байсан замаар хөндлөн гарах гэж байгаа бололтой зогсож байхаар нь би намайг өнгөрүүлээд гарах гэж байгаа юм байна гэж бодоод машиныхаа дохиог баруун гар тийш өгөөд сигналаа 2 удаа дараад эргэж байх үед нөгөө эмэгтэй миний машины зүүн урд талаар шүргэгдээд замын хашлагны хажууд унасан. Ингээд би маш их сандраад машинаа тэндээ зогсоож унтраагаад байж байсан чинь миний хажууд сууж явсан манай хүү машинаас бууж нөгөө эмэгтэйг газраас босгож өмдийг нь гөвөөд машинд оруулж суулгасан. Би нөгөө эмэгтэйд уурлаад чи дүлий сохор юм уу хүн сигнэлдээд дохио өгөөд байхад хүнд гай болох гэж байна шүү дээ гэж хэлээд машинаа хөдөлгөөд гэрийнхээ урд талын зогсоолд зогсож хүүгээ дэлгүүрээс ус аваад ир гэж хэлээд явуулсан тэр хооронд би нөгөө эмэгтэйгийн хоёр гутлыг нь тайлаад мөргүүлсэн байж болох газрыг нь үзсэн чинь ямар нэгэн гэмтсэн шарх харагдаагүй. Тэр эмэгтэй надад хэлэхдээ би зүгээрээ би дүлий хүн байгаа юм гэж ярьсан. Удалгүй манай хүү дэлгүүрээс ус аваад ирэхээр нь даралтны эм авч уугаад нөгөө эмэгтэйд бас нэг эм өгөөд хөлөнд нь усаар хүйтэн жин тавиад одоо бие чинь чаж байна гэж асуусан чинь би зүгээрээ гээд хөлөө хөдөлгөж үзээд байсан. Ингээд би тэр эмэгтэйгээс одоо яах вэ гэж асуусан чинь би замын цаашаа гарч такси аваад “Алтантариа” орж хэвэг авлаа гэхээр нь би такси аваад яах юм бэ би хүргээд өгье цуг явах уу гэсэн чинь тэгье гэж хэлэхээр нь хүү бид 3 Алтан тариагийн дэлгүүр орсон чинь хаалттай байсан. Би тэр эмэгтэйгээс одоояах вэ гэсэн чинь энд хэвэг зардаг дахиад нэг дэлгүү байгаа тэнд очъё гээд хөдлөөд “Арвай” гэдэг дэлгүүр орсон чинь тэр дэлш\гүүр хэвэг байхгүй гэхээр буцаад дэлгүүрийн цаана эмийн сан харагдахаар нь би эмийн сан орж өвчин намдаар “Диколаденк” эм аваад нөгөө эмэгтэйд нэг ши рхэг эм уулгачихаад одоо яах вэ гэсэн чинь нөгөө эмэгтэй би гэртээ харилаа манай гэр бүдүүн Баатарын урд талын гудамжинд байдаг гэхээр нь хүү бид хоёр хүргэж өгөхөөр “Монголжин” баарны хажуугийн эмийн сангийн гудамж өгсөөд  явах гэсэн чинь машин маань өөд газар хий эргээд байсан чинь нөгөө эмэгтэй ингээд бууя гэж хэлэхээр нь би өөрийнхөө нэр, ажлын газар гар утсаа өгсөн чинь тэр эмэгтэй толгой дохиод машинаас буугаад явах гэхэд нь би 20.000 төгрөг өгөөд та эм тариа аваарай гэж хэлээд өгсөн чинь яах юм бэ зүгээр гээд байхаар нь би цүнннхххэнннд   нь хийж өгсөн. Энэ өдрөөс хойш 4 хоногийн дараа над руу эрэгтэй хүшн 22 цагийн орчим залгаад та Чулуунцэцэг мөн үү гэхээр нь тийм байна гэсэн чинь таны утасны дугаарыг эгчээсээ аваад ярьж байна та минй ядарсан эгчийг мөргөчихөөд хаяаад явчихсан байна шүү дээ гэж хэлсэн. Би тэгэхээр нь бүх болсон зүйлийн талаар яриахад  та энэ охинтой нь ярьдаа гээд нэгэ эмэгтэйд утсаа өгсөн. Тэр эмэгтэй нь надад маш их уурлаад тэнэг авгай энэ хүн чинь охинтой гэж хэлэхээр нь чи уурлах нь аргагүй ээ хүний охин хүүхэд юм чинь гэж хэлээд чи болсон юмыг сонсоогүй байж ингэж болохгүй уулзаад болсон зүйлийн талаар сонсоорой гэж хэлээд болсон зүйлийн талаар чрих гэтэл нөгөө охин мангар авгай минь маргааш ажил дээр чинь очоод уулзана гээд утасаа салгасан. Би буцаж залгаад би одоо яваад очих уу гэсэн чинь тэр залуу би тэр айлаас гараад явж байна танд маргааш охиных нь дугаарыг мессежээр өгье гэсэн Ингээд би маргааш нь ажил дээрээ нөгөө хүмүүсийг хүлээгээд байж байсан чинь хэн чирж уулзаагүй. Маргааш өдөр нь буюу 2016 оны 11 сарын 06-ны өдөр дахин нөгөө залуу руу залгасан чинь утасаа аваад эгчээ би тэмцээнд ороод их завгүй байлаа одоо таньд дугаарыг нь явуулъя гээд орой 21 цаги йн үед дугаар явуулсан. Оройтсон байсан болохоор тэр өдөр залгалгүй маргааш нь ажил дээрээ очоод өгсөн дугаар руу залгасан чинь охин нь аваад би завгүй хуралтай байна та ер нь надтай юу ярих гээд байгаа юм хурал тараад залгая гэхээр нь би мэдэхгүй шүү дээ чи л ажил дээр чинь очиж уулзана гэсэн биз дээ гэж хэлсэн. Тнгээд тэр 15 цагийн үед нөгөө охин над руу залгаад ажлын газраа зааж өгөөд та манай ажил дээр хүрээд ир гэхээр нь ажил дээр нь очиж уулзаж тэр болсон бүх зүйлийг охинд нь тайдбарлаж ярьж хэлсэн. Би тэр охинд та нар ээждээ явган хүний гарцаар гарахыг мөн уулзвараар гарахдаа машины эргэх дохиог зааж өгөх хэрэгтэй юм байна гэж хэлсэн чинь тэр охин тиймээ би ээждээ тэрийг зааж өгөх юм байна гэж хэлээд манай ээж маш хүнд элэгний архаг өвчтэй хүн гэж хэлсэн. Тэгээд би таныг цагдаагийн газар өгөхгүй ээ би ээжийгээ эмнэлэгт үзүүлмээр байна гэж хэлэхээр нь одоо тэгээд хаана үзүүлдэх вэ гэсэн чинь тэр охин Сэлэнгэ найдваргүй байхаа гэхээр нь би тэр охинд хэн хэний буруу зөвийг шүүх нь яах вэ? энэ хүнээ Дархан-Уул аймагт байдаг “Саран-элит” эмнэлэг орж шинжилгээ өгч үзүүлье гэхэд тэр охин тэгье эгчээ тэгээд хэзээ явах юм бэ? гэсэн чинь тэр охин би энэ долоо хоногт Цагааннуур суманд ажилтай байна яах вэ? гэхээр нь би ч Улаанбаатар хот явах ажилтай хоёулаа нэг дэх өдөр болъё гээд явсан. Тэгээд нэг дэх өдрийн өглөө нөгөө эмэгтэй охин хоёрыг гэрээс нь аваад Дархан-Уул аймаг ор “Саран элит” эмнэлгийн дотрын эмчид үзүүлээд шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу 1 цаг 30 минутын дараа гарна гэхээр нь та хоёр одоо яах вэ гэсэн чинь бид хоёрыг Дархан Худалдааны төв дээр буулгачих гэхээр нь би тэнд буулгаад буцаад 2 цагийн дараа шинжилгээний хариуг аваад эмчид үзүүлэхийнхээ өмнө одоо юуны зураг авахуулах вэ гэсэн чинь тэр эмэгтиэй би баруун хөлний зургийг авахуулъя гэхээр нь зургийг нь авахуулсан. Удалгүй 10 минутын дараа зураг нь гарч охинтойгоо хамт эмч дээр орсон чинь эмч энэ хүн чинь одоо элэгний эцсийн шатанд орчихсон байна маш сайн гам барих болон хоолны дэглэм сахих хэрэгтэй наад хүн чинь хатуу талх, бүхэл хоол идэж болохгүй арьсанд нь шарлалт өгөөд загатнаа өгсөн байна. Энэ нь элэгний эцсийн шатны шинж тэмдэг шүү дээ гэж хэлсэн чинь охин нь манай ээж харшил хөдлөөд байна гээд орой болгон харшлын эм болох /Хлорцинамин/ ууж унтдаг гэж ярьж байсан. Ийм эцсийн шатандаа хүндэрсэн хүнийг эмнэлэг авахгүй байж магадгүй шүү би юу ч гэсэн эмчилгээ бичээд өгье маш үнэтэй хөрөнгө шаарддаг эмчилгээ шүү гэж хэлсэн чинь нөгөө охин хоолой нь зангираад одоо яадаг юм билээ гээд байсан. Тэгээд бид гурав Сэлэнгэ рүү буцаад явсан. Буцаж явах замд нөгөө охин эгчээ та эдийн засагч юм чинь зээл талаар зөвлөгөө өгөөч гэхээр нь би тэр охинд зөвлөгөө өгөөд эгч нь чамайг батлан дааж өгье чи ээжийгээ эртхэн эмчлүүл гэж хэлсэн. 2016 оны 11 сарын 15-ны өдөр эгчээ би ХААН банкин дээр байна зээл маань бүтэхгүй байна та хүрээд ирээч гэхээр нь би очоод ХААН бакны эдийн засагчтай нь уулзаад би энэ охиныг батлан даах юм аа гэж хэлээд гарсан. Тэгээд би ажил дээрээ байж байсан чинь  нөгөө охин залгаад эгчээ зээл бүтэхээр боллоо танд батлан даагчийн нэг хүснэгт өгсөн байна гэхээр нь би маргааш өглөө болъё одоо би 3 дугаар цэцэрлэгийн 60 жилийн хуралд суулаа гэж хэлсэн. Ингээд маргааү нь нөгөө охины батлан даагчийн маягтаа аваад ирэх байх гээд хүлээж байсан чинь ирээгүй. Ингээд цагдаад өргөдөл өгсөн байна лээ. Ийм зүйл болсон...гэх мэдүүлэг   

/хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/

17.Шүүгдэгч Д.Чулуунцэцэгийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн”....../хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/

18.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад

үндэслэн Шүүх дараахи дүгнэлт хийв.

 

     Шүүгдэгч Д.Чулуунцэцэгийг Сэлэнгэаймгийн Прокурорын газраас 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Хилийн цэргийн 243 дугаар анги”-ийн урд талын тойруугийн төв асфальтан зам дээр “Тоёота Кролла Аxio” маркийн 81-94 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч М.Цацралмааг мөргөж осол гарган, осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргийг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан эрүүгийн хэрэг үйлдсэн гэм бурууг нь тогтоолгохоор сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалж хэлэлцсэн доорх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Чулуунцэцэгийг дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж Шүүх дүгнэв. Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт “Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол...” эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ. Шүүгдэгч Чулуунцэцэг нь зөвхөн “...осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” буруутай байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргийг бүхэлд нь шинжлэн хэлэлцсэн бөгөөд дараахи нотлох баримтуудыг шийдвэр гаргахад ач холбогдол өгнө гэж үзнэ.  Үүнд;  Хохирогчийн төлөөлөгч Б.Энэрэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн, хохирогч М.Цацралмаагийн мөрдөн байцаалтын шатанд хэлмэрчтэй өгсөн, гэрч  Б.Батчулуун /хх-ийн 49-50/, Б.Батцэцэг /хх-ийн 51/, Г.Цогжавхлан /хх-ийн 52/, шинжээч Т.Насанжаргал нарын мэдүүлгүүд,  шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 462 тоот дүгнэлт /хх-ийн 61/, Шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 16 тоот дүгнэлт, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 119 тоот дүгнэлт /хх-ийн 55/, болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-33/, камерийн бичлэгт үзлэг хийж хурааж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 34-37/, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг болно. Дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэж нотолгооны эх сурвалжаа болгов.

        Шинжээчийн дүгнэлтэнд шүүгдэгч Д.Чулуунцэцэгийг замын хөдөлгөөний дүрмийн 1.5.Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

         2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ а/. тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог, нэр тээврийн хэрэгслийн марк улсын дугаарын гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэжээ. Шинжээчийн дүгнэлтээр мөн явган зорчигч М.Цацралмааг замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн буруутай гэж үзсэн байна.

           М.Цацралмаагийн хөгжлийн бэрхшээлтэй буюу хэлгүй, дүлий байдал нь осолд өртөхөд нөлөөлөх магадлалтай ч жолооч аюулгүй байдлыг хангаж явах чиг үүргээ дутуу биелүүлснээс түүнийг мөргөсөн гэж үзэх нь зохимжтой гэж шүүх үзэв.   

          Түүнчлэн шүүгдэгч Д.Чулуунцэцэг нь ослын дараа “хохирогчийг эмнэлэгт хүргэх” талаар хэлэхэд хохирогч Цацралмаа нь “тэгэх шаардлагагүй” гэсэн санал тавьсныг шүүгдэгч хүлээн авч, эмнэлэг, зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. Эдгээрээс жолоочийг буруутгах нөхцөл байдлууд хангалттай бүрдэнэ.  

          Иймд шүүгдэгч Д.Чулуунцэцэгт холбогдох Эрүүгийн хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

           Шүүгдэгч Д.Чулуунцэцэгийн гэм буруутай үйлдэлд шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа: ”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т  зааснаар “гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохиролын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаад ”тухайн хуулинд заасан ялын доод хэмжээг баримтлан торгох ял оногдуулвал зохино гэж үзсэн болно. Гэхдээ шүүгдэгчийг “осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзэж байгаа тул хуулинд заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах” нэмэгдэл ялыг үндсэн ялтай давхар хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

           Хохирогч, түүний төлөөлөгч Б.Энэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт осолд өртөхөөс өмнөх олох байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тухай бүр тооцож 1.114.800 төгрөг гаргуулахаар шинээр нэхэмжилснийг хамт өгсөн нотлох баримтуудын хэмжээнд үнэлээд хуулинд нийцсэн, хангагдах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Гэхдээ осол гарсан тухайн нөхцөл байдалд явган зорчигчийн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байдлыг харгалзан нэхэмжлэлийн дүнгийн 50 хувийг жолоочид хариуцуулах нь зүйтэй байна. Харин хохирогчийн төлөөлөгчөөс хэрэгт урьдчилан өгсөн эмчилгээний зардлын баримтуудыг тусад нь жич нэхэмжлэх шаардлагатай байгаа тул “энэ удаа хэлэлцэхгүй орхино уу” гэсэн хүсэлтийг нь үндэслэн хэлэлцэхгүй орхиж, “Иргэний журмаар нэхэмжлэх” эрхийг нь нээлттэй үлдээв.

 Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн осол гарсан нөхцөл байдлыг харуулсан камерийн бичиглэлтэй диск 1 ширхэг, сүүлд өмгөөлөгчийн хүсэлтээр хуулбарласан шүүх хуралдааны бичлэг хийсэн диск 1 ширхэгийг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хавтаст  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Д.Чулуунцэцэгийн №478774 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284,  286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,  295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Дуудан овогт Дамдинсүрэнгийн Чулуунцэцэгийг мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан “Жолооч осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар шүүгдэгч Дуудан овогт Дамдинсүрэнгийн Чулуунцэцэгт тээврийн хэрэгсэл жолоодох нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Д.Чулуунцэцэг энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хамгаалсан хөрөнгөгүй, эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

4.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн осол гарсан нөхцөл байдлыг харуулсан камерийн бичиглэлтэй диск 1 ширхэг, сүүлд өмгөөлөгчийн хүсэлтээр хуулбарласан шүүх хуралдааны бичлэг хийсэн диск 1 ширхэгийг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хавтаст  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Д.Чулуунцэцэгийн №478774 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний эзэмшигчид буцаан олгосугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Д.Чулуунцэцэгээс 557.400 төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 6 дугаар баг 3 дугаар хэсэг, 024 тоотод оршин суугч Өөлд рврнт Мандахын  Цацралмаад олгож, нэхэмжлэлийн дүнгээс 557.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогчийн саналыг үндэслэн эм тарианы зардлыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, мөн хуулинд зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны замаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Д.Чулуунцэцэгт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Б.НАЦАГДОРЖ