Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2017/00950

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 04 өдөр Дугаар 181/ШШ2017/00950 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Содбилэг/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Монгол Улсын Боловсролын Их сургуульд холбогдох,

 

Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц, адил цалин, чанарын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны олговорт 5 829 811 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүнжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МУБИС-ийн захирлын 2016 оны Б76 тоот тушаалын А.Содбилэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны олговорт 5 829 811 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатганы дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Б.Содбилэг Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Инноваци, үйлдвэрлэлийн албаны мэргэжилтнээр туршилтын хугацаагаар томилогдон 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс гэрээ байгуулан ажиллаж байгаад мөн оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/83 дугаар тушаалаар тус албанд арга зүйчээр жинхэлэн томилогдон ажиллаж байсан.

Энэ хугацаанд ажил үүргээ сайн гүйцэтгэж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй.

Гэтэл Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Ажиллуулах, ажлаас чөлөөлөх, зэргийн нэмэгдэл, чөлөө олгох тухай Б/76 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ээлжийн амралтаа авсан байсан бөгөөд 26-ны өдөр ажилдаа орох байсан боловч ар гэрийн шалтгааны улмаас очиж чадаагүй, энэ талаараа сургуулийн удирдлагадаа мэдэгдэж байсан.

Улмаар Б/76 дугаар тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсны/хуулбарыг авахдаа Хүний нөөцийн менежерээр тушаалын ард тэмдэглэл хийлгэсэн/ үндсэн дээр нэхэмжлэл гаргаж байна.

Намайг ажлаас чөлөөлсөн Б/76 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 /Хөдөлмөрийн гэрээ/, 23 /хөдөлмөрийн гэрээний хугацаа/, 24 /хөдөлмөрийн гэрээ байгуулах/, 38 /Хөдөлмөрийн гэрээ цуцлах/, 47 дугаар зүйл /цалин хөлс/, МУБИС-ын дүрмийн 4.4.1 /Захиралын чиг үүрэг: Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, ерөнхий менежерийн бүрэн эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлэх/, Дотоод журмын 5.2.4 /5.2. багш, ажилтныг шагнаж урамшуулах/, МУБИС-ын удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоол, Захиргааны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэсэн бөгөөд уг тушаалаар 5 хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 хүнийг албан тушаалд томилон, 5 багшид чөлөө олгож, 1 хүнд цалингийн нэмэгдэл олгосон.

Тухайн тушаалаас үзэхэд нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажпаас чөлөөлсөн нь тодорхойгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг баримтлах ёстой атал эдгээрээс баримтласан зүйл байхгүй байна.

Түүнчлэн зарим тохиолдолд тодорхой хугацааны өмнө мэдэгдэх зохицуулалтыг зүйлийн 40.5-д хуульчилсан байдаг. Гэтэл ийм ажиллагаа хийгдээгүй, уг журмыг зөрчсөн байна.

Би нэг сард 922704 төгрөгийн цалин хөлс авдаг байсан /нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хавсаргав./

Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн тайлбартаа дурдсаны дагуу хариуцагчийн тайлбар дээр ХТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу А.Содбилэгийг ажлаас чөлөөлсөн гэсэн байсан. Гэтэл МУБИС-ийн захирлын тушаал дээр уг заалтыг баримтлаагүй байдаг. Мөн ХТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилчдыг бөөнөөр нь халах тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байдаг. Энэ талаар мэдэгдээгүй гэдгээ хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн.

Мөн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль нэг үндэслэлийн заавал хэрэглэх ёстой. Гэтэл энэ заалтыг баримтлаагүй.

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүнжав шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Боловсролын Их Сургууль/цаашид МУБИС гэх/-ийн Удирдах зөвлөлийн 2014 оны 05 сарын 16 өдрийн тогтоолоор баталсан МУБИС-ийн дүрэмд удирдах зөвлөлийн чиг үүргийг тодорхойлсон байдаг ба уг дүрмийн 4.2.2-т Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн жишгийг тогтоох гэж заасан байдаг бол МУБИС-ийн дотоод журмын 2.6.4-т Аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулах нэгжийн үйл ажиллагааны тайланг Захирлын зөвлөлийн хурлаар жилд 2-оос доошгүй удаа дүгнэх ба үйл ажиллагааны тайланг Захирлын зөвлөлийн хурлаар жилд 2-оос доошгүй удаа дүгнэх ба үйл ажиллагаа нь санхүүгийн доголдолтой эсхүл ашиггүй ажилладаг нь тогтоогдсон тохиолдолд татан буулгах асуудлыг МУБИС-ийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.2-т заасны дагуу шийдвэрлэнэ хэмээн заасан байна.

2015 оны 12 сарын 14-ний өдрийн МУБИС-ийн удирдах зөвлөлийн 03 тоот тогтоолоор МУБИС-ийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэр болон төвийн ажлын тайланг үндэслэн Инноваци Үйлдвэрлэлийн албыг 2015-2016 оны хичээлийн жилийг дуусгаж буюу 2016 оны 06 сард татан буулгахаар шийдвэрлэсэн байна. Ийнхүү тус албанд ажиллаж байсан мэргэжилтнүүд нь бүтэц орон тоон зохион байгуулалтын улмаас ажлаас чөлөөлөгдсөн болно.

Иргэн А.Содбилэг нь цалинтай амралтаа 2016 оны 09 сарын 05 өдрөөс тухайн сарын 26 өдөр хүртэл эдэлсэн ба тушаал гарсан тухай танилцуулах гэсэн боловч тухайн өдөр ажилдаа ирээгүй нь өөрийн гаргасан нэхэмжилдээ дурьдсан тул нотлох шаардалга байхгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд ажил олгочийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох үндэслэлийг дурдсан байдаг. А.Содбилэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтын дагуу байгууллагын дотоод бүтцээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Байгууллагын бүтэц татан буугдсан гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн.

Бүтэц орон тоо татан буугдсан тохиолдолд гэнэт халагдсаны тэтгэмж олгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа шиг бөөнөөр нь халсан, эсхүл орон тоо цөөрүүлсэн, тушаал шийдвэр үндэслэлгүй байгаа тохиолдолд ажилтныг эгүүлэн авах тухай заалт Хөдөлмөрийн тухай хуульд байдаг.

Манайх А.Содбилэгийг эгүүлэн ажилд томилъё гэхэд бүтэц нь байхгүй. Иимд нэхэмжлэгч тал анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Содбилэг нь хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуульд холбогдуулан МУБИС-ийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/76 тоот тушаалын А.Содбилэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны олговорт 5 829 811 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатганы дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Монгол Улсын Боловсролын Их Сургууль нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хариуцагчийн Инноваци, үйлдвэрлэлийн албанд арга зүйчээр ажиллаж эхэлсэн болох нь № А1229820 нийгмийн даатгалын дэвтрийн болон 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/83 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Инноваци, үйлдвэрлэлийн алба татан буугдсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг удирдлага болгон нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс цуцалсан болох нь хариуцагчийн тайлбар, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолын болон 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/76 тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:, 38.1.2ажил олгогч санаачилсан., 40 дүгээр зүйлийн 40.1Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 40.1.1аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн; гэж заасан.

 

Хариуцагч нь 2015-2016 оны хичээлийн жил дуусахад Инноваци, үйлдвэрлэлийн албыг татан буулгаж, нэхэмжлэгчийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ажлаас халсан болох нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний 03 дугаар тогтоолын болон 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/76 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Инноваци, үйлдвэрлэлийн алба татан буугдсан талаар маргахгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд .... энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар 1/нэг/ сарын өмнө нэхэмжлэгчийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс ажлаас халах тухай мэдэгдээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн .... А.Содбилэг амралтаа 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс тухайн сарын 26-ны өдөр хүртэл эдэлсэн ба тушаал гарсан тухай танилцуулах гэсэн боловч тухайн өдөр ажилдаа ирээгүй .... гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн болох нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/76 дугаар тушаалын хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/76 дугаар тушаалын А.Содбилэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хариуцагчид нэхэмжлэгчийг Инноваци, үйлдвэрлэлийн албаны арга зүйчийн ажил, албан тушаалтай адил чанарын ажил, албан тушаалд ажилуулахыг даалгах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговорт 5 829 811 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатганы дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор .... олгоно., 46 дугаар зүйлийн 46.2Ажил олгогч .... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж заасан.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 922 704/922704х3=2768112, 2768112:3=922704/ /есөн зуун хорин хоёр мянга долоон зуун дөрөв/ төгрөг, 1 өдрийн дундаж цалин 41 941/922704:22=41941/ /дөчин нэгэн мянга есөн зуун дөчин нэг/ төгрөг болох нь нэхэмжлэгчийн цалингийн задаргааны болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх ажлын 129/нэг зуун хорин ес/ өдрийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 5 410 389/таван сая дөрвөн зуун арван мянга гурван зуун наян ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 419 422/дөрвөн зуун арван есөн мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 40 дүгээр зүйлийн 40.5, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/76 дугаар тушаалын А.Содбилэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Содбилэгийг Инноваци, үйлдвэрлэлийн албаны арга зүйчийн ажил, албан тушаалтай адил чанарын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуулиас 5 410 389/таван сая дөрвөн зуун арван мянга гурван зуун наян ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Содбилэгт олгож, хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуульд ажилгүй байсан хугацааны олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 419 422/дөрвөн зуун арван есөн мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

115 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус

 

:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 40 дүгээр зүйлийн 40.5, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/76 дугаар тушаалын А.Содбилэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Содбилэгийг Инноваци, үйлдвэрлэлийн албаны арга зүйчийн ажил, албан тушаалтай адил чанарын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуулиас 5 410 389/таван сая дөрвөн зуун арван мянга гурван зуун наян ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Содбилэгт олгож, хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуульд ажилгүй байсан хугацааны олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 419 422/дөрвөн зуун арван есөн мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч А.Содбилэг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 101516 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот дансанд оруулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ