| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2019/00192/И |
| Дугаар | 138/ШШ2019/00323 |
| Огноо | 2019-04-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 138/ШШ2019/00323
| 2019 оны 04 сарын 19 өдөр | Дугаар 138/ШШ2019/00323 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 24 дүгээр хороо, Эрдэнэтойлгойн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* Миеэгомбын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, регистрийн дугаартай овогт ы д холбогдох
25,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Миеэгомбын Энхбаяр, хариуцагчийн төлөөлөгч ы , нарийн бичгийн дарга Э.Энх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 9 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 6 тугалтай үнээг 3900000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед манай хүргэн тус хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа хүрээлэнгийн малчин Ө.г гайгүй сайн малчин гэсэн тул Ө.гээр үнээгээ маллуулаад 2016 оны 10 сард авахаар болсон. Тохирсон ёсоороо 10 сард үнээгээ авахаар очиход малчин Ө. нь утсаа авахгүй байсаар 11 сар гарсан. Хүргэн аар дамжуулан үнээгээ авах гэтэл Ө. зугтаасаар байгаад бас л авч чадаагүй. 2017 оны 6 сард үхрүүдээ авъя гэтэл хүрээлэнгээс цалингаа авахаар танай үхрийг өгнө гээд өгөөгүй. 2017 оны 7 сард очихдоо үхрээ зүслэхэд 6 үнээ, 6 бяруу, 6 тугал байсан. Миний бие Улаанбаатар хотоос үхрээ авах гэж олон удаа ******* сум руу явсан боловч Ө. нь элдэв заль хэрэглэн худлаа хэлсээр өгөөгүй. Одоо миний үхэр 24 толгой болсон байгаа. Малчин Ө. нь хүрээлэнгийн 160 толгой үхрийг сарын 200000 төгрөг буюу нэг толгой үхрийг 1250 төгрөгөөр харж байна. Тиймээс хүрээлэнгийн жишгээр тооцож миний үхрийг харсан цалинг би Ө.д төлж болно. 2016 онд худалдаж авсан 6 үнээ, 6 тугалыг 2017 он, 2018 онд гарсан төлийн хамт тооцвол өнөөдрийн байдлаар 6 үнээ, 6 хязаалан үхэр, 6 шүдлэн үхэр, 6 бяруу байх ёстой. Миний бие дээрх үхрүүдээ зах зээлийн ханшаар үнэлж байна. Үнээ 1500000х6=9000000 төгрөг, хязаалан үхэр 1400000х6=8400000 төгрөг, шүдлэн үхэр 1000000x6=6000000 төгрөг, бяруу 350000x6=2100000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг болно. Миний бие Ш.******* нь хариуцагч Ө.гээс 25,000,000 төгрөгийн үнэ бүхий 6 үнээ, 6 хязаалан үхэр, 6 шүдлэн үхэр, 6 бяруу нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Ш.******* нь Дорнод аймгийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2016 оны 9 сарын 6-ны өдөр 6 тугалтай 6 үнээг, нэгийг нь 650000 төгрөгөөр, нийт 3900000 төгрөгөөр худалдаж авсан. Байгууллагын малчин гээс худалдаж авсан үхрээ авах гэж нөхөр Мягмарбатын хамт очсон. Биднийг очиход нь мориныхоо уяан дээр оччихоод бид нартай уулзахгүй байсан. Харин эхнэр нь бидэнд хүрээлэнгээс үлдсэн гэх үхэрнүүдийг зааж өгч, бид зургийг нь авч байсан. 2017 оны 8 сард дахин очсон. Тэгтэл нь 2016 оны 9 сараас хойшхи үхэр харсан хөлс 2500000 төгрөг нэхэмжилж, аав маань тэгэхэд нь ахад нь 1 сая төгрөг байна, энийг малласан хөлсөндөө тооцоод ахынхаа худалдаж авсан үхэрнүүдийг өгчих гэхэд хүрээлэнгээс цалингаа аваагүй байгаа гээд өгөөгүй. Тэр үед биднийг очиход 4 үнээ нь тугалсан байгаа гэж байсан. Ингэхээр нийт 16 толгой үхэр болсон байсан. Бид байнга л тэй ярьж үхрээ авах талаар хэлж, нэхэж байсан. Сүүлдээ биднийг залгахаар утсаа ч авахгүй болсон. Аав маань 70 хүрч байгаа, хөгшин настай хүн, би 9 жаахан хүүхэдтэй. Өөрсдийнхөө худалдаж авсан үхрээ авах гэж Улаанбаатар хотоос наашаа цаашаа явах нь их хүндрэлтэй байна. Хариуцагч шүүхэд өгсөн хариу тайлбартаа үндэслэлгүй тайлбар бичсэн байна лээ. Бид 2017 оны 8 сараас өмнөх мал малласан цалинг өгнө, үүнээс хойших хугацааны цалинг өгөхгүй. Учир нь бид малаа авъя гээд байхад байгууллагын цалингийн барьцаанд малыг маань авчихаад өгөхгүй байсан учраас. Иргэний хуулийн 88 дугаар зүйлд зааснаар малынхаа үр шимийг хүртэх ёстой. Тийм учраас 24 толгой үхэр нэхэмжилж байна. Бид төлийн төл гэж нэхээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Ө. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анх 2015 оны 6 дугаар сард Дорнод аймгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 163 толгой үхэр хүлээж аван Дорнод аймгийн Халхголоос хөөж ирж байсан. Тухайн үед тус хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан нь хүрээлэнгийн нэрээр болон хувийн зүгээс зарж үрсээр байгаад 2016 оны 9 сард 6 толгой гунж үлдсэн байсан. Захирал 2015 оны 8 сар орчим 16 үнээ, 15 тугал, нийт 31 толгой үхэр ачиж зарсан байсан. Дараа нь буюу 2017 оны хавар намайг 31 толгой үхэр дутаасан хувьдаа ашигласан гэж Дорнод аймгийн Цагдаагийн газарт өгсөн байсан. Энэ асуудал шалгагдаж Мягмарбат хувьдаа ашигласан нь тогтоогдсон. Анх мал харахдаа төлийн хувь болгож гарсан төлийн 30 %-ийг сарын цалингаас гадна өгөхөөр тохиролцсон. Ш.******* гэдэг хүнд зарсныг мэдээгүй, бидэнд энэ тухай мэдэгдсэн зүйл байхгүй. 2016 оны 09 сарын 06-нд ******* нь хүрээлэнгээс 6 тугалтай үнээ 3900000 төгрөгөөр авсан гэжээ. Энэ үед хүрээлэнгийн 6 гунж үлдсэн байсан бөгөөд 2017 оны 06 сарын сүүл үед Мягмарбат *******той ирж 6 толгой үхрээ авна гэсэн /зарсан гэх/. Би тухайн үед буюу 2016 оны 9 сараас хойш хүрээлэнгээс цалингаа аваагүй, төлийн нэмэгдэл ч аваагүй байсан тул цалин хөлсний тооцоо хийсэн хойно үлдэгдэл малыг нь албан ёсоор хүлээлгэж өгнө гэж хэлсэн. Мягмарбат ойрхон бэлчиж байсан тэр хавийнхны үхэртэй хамт хөөж ирээд үхэр дундуур яваад зураг аваад байсан. *******д үхэр зааж өгөөд зураг авсан. 6 тугалтай үнээ өгчих. Энэ хүнд өгөөд явуулчих, цалин болон төлийн хувийг чинь хүрээлэнгээс гаргуулаад өгнө гээд гуйгаад байсан. Би зөвшөөрөөгүй. Үхрийн тоо цөөрсөн тул цалинг багасгаж 200000 төгрөгөөр тооцож 2016 оны 09 сарын 14-нд нэг л удаа цалин авсан. Хүрээлэнгээс цалингийн зөрүү, төлийн хувийг нэхэмжлэх болно. Үлдсэн 6 толгой үхэр бол бага насны шинэ гунж байсан ба Мягмарбат захирал болон хүрээлэнгээс аль том нас гүйцсэн үхэрнээс нь шилж зарсаар байгаад үлдсэн 6 гунж байсан. Гэтэл үндэслэлгүйгээр 24 толгой үхэр нэхэж байх тул хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь Дорнод аймгийн Сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнд 2015 оны 6 сард малчнаар ажилд орж 163 толгой үхэр хүлээж авч, тус үхэрнүүдийг Халхголоос өөрөө тууж ирсэн байдаг. Үүнээс хойш тус хүрээлэн нь үхэрнүүдийг байгууллагын цалин болон үйл ажиллагаанд хэрэглэх гэж маш ихээр зарлагаддаг байсан гэж тайлбарладаг. 2016 оны 9 сард 6 тугалтай үнээ байсан гэж тайлбарладаг. Худалдан авах гэрээ хийснээс хойш гийнд очиж үхэрнүүдийн зургийг авсан байдаг. Тугалны зураг огт байдаггүй. Тугалтай байсан бол эхийнх нь хамт зургийг нь авахгүй яасан юм бэ. гийн хэлж байгаагаар 2016 оны 9 сард тэднийд 6 тугалтай үнээ байх боломжгүй, зөвхөн бяруун гунж байсан гэдэг. Хүрээлэн нь үхрийн үржлийн гол мал болох бухыг зарсан. Ийм байхад 24 болтлоо үхэр нь өсөх боломжгүй. Хүрээлэн нь *******той гэрээ байгуулсан гэдгээ хариуцагчид албан ёсоор мэдэгдээгүй, сүүлд зүгээр л хэлсэн байдаг. Байгууллага 6 тооны үнээг тугалын хамт зарсан гэсэн даргын тушаал байгаагаас өөр зүйл байхгүй. Яг ямар зүсмийн үнээ, тугалыг зарсан нь тодорхойгүй. нь байгууллагын үхрийг сарын 200000 төгрөгөөр маллахаар сүүлд тохирсон байдаг. Мөн төлийн хувь өгөхөөр тохирсон байдаг. ******* нь тэй гэрээ байгуулаагүй. Хүрээлэн *******д малаа худалдсан. Байгууллагатай тохирсны дагуу сарын цалин болон төлийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хасч 6 үнээг, 6 тугалын хамт өгөх боломжтой. Хэрэгт авагдсан малын тооцоо бодсон актанд байгаа малчин гийн гарын үсэг нь түүний гарын үсэг биш. Нэхэмжлэгч тал цалингийн тооцоо бодохоор хүрээлэнд хамааралтай гээд, төлийн талаар болохоор өөрсдийнх нь асуудал болоод байгаа нь ёс зүйгүй асуудал юм. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ө.гээс 25,500,000 төгрөгийн үнэ бүхий 6 тооны үнээ, 6 тооны хязаалан үхэр, 6 тооны шүдлэн үхэр, 6 тооны бяруу гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тодруулбал худалдаж авсан гэх 6 тооны тугалтай, 6 тооны үнээг 2017, 2018 онд гарсан төлийн хамт, одоогийн зах зээлийн ханшаар буюу үнээ 6х1,500,000=9,000,000 төгрөг, хязаалан үхэр 6х1,400,000=8,400,000 төгрөг, шүдлэн үхэр 6х1,000,000=6,000,000 төгрөг, бяруу 6х350,000=2,100,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь үнээ болон хязаалан үхэр, шүдлэн үхэр, бяруу нь зах зээлийн ханшаар ямар үнэлгээтэй байгаа талаар мэргэжлийн байгууллагын үнэлгээ тогтоосон баримтыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно.
Хариуцагч тал нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа төлийн хувь болон цалинг нэхэмжлэлийн шаардлагаас хасч 6 тооны үнээг тугалын хамт өгөх боломжтой, үндэслэлгүйгээр 24 толгой үхэр нэхэж байх тул хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ш.******* болон Дорнод бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэнгийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 6 тооны үнээг, 6 тугалын хамт 3,900,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон тус хүрээлэнгийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/19 дугаартай Аж ахуйн хэрэгцээнд зориулж тугалтай үнээ зарлага болгох тухай тушаал, кассын орлогын ордерын тасалбар, суурийн малын тооцоо бодсон актын баталгаажсан хуулбар /хх-ийн 23-25 тал/, гэрч , А.Туяа нарын мэдүүлэг /хх-ийн 34-38 тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Ш.******* нь тохиролцсоны дагуу гэрээний үнэ болох 3,900,000 төгрөгийг худалдагч тал болох Дорнод бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэнд төлсөн байна. /хх-ийн 24 тал/
Харин нэхэмжлэгч Ш.******* болон хариуцагч Ө. нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 6 тооны тугалтай, 6 тооны үнээг худалдах-худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн үйл явц байдаг ба нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ө.гээс 6 тугалтай 6 үнээг худалдан авах, Ө. нь Ш.*******д 6 тугалтай 6 үнээг худалдах хүсэл зоригийг аль аль нь илэрхийлээгүй, Ш.******* нь Ө.д гэрээний үнийг төлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Мөн хариуцагч Ө. нь Ш.Миеэгомбын Дорнод бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэнгээс худалдаж авсан гэх 6 тооны тугалтай 6 тооны үнээг Ш.*******ос хүлээж авсан, Ш.******* нь Ө.д хүлээлгэж өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч тал нь үүнийгээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.
Дорнод бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэн нь Ө.д хүрээлэнгийн үхрээс ямар насны, ямар им, зүстэй үнээ болон тугалыг Ш.*******д хүлээлгэж өгөх талаар үүрэг өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ нь тодорхойгүй байна.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ-ний харилцаа үүсээгүй байгаа тул Ш.******* нь Ө.гээс 25,500,000 төгрөгийн үнэ бүхий 6 тооны үнээ, 6 тооны хязаалан үхэр, 6 тооны шүдлэн үхэр, 6 тооны бяруу гаргуулахаар шаардах эрхгүй, Ө. нь Ш.*******д 25,000,000 төгрөгийн үнэ бүхий 6 тооны үнээ, 6 тооны хязаалан үхэр, 6 тооны шүдлэн үхэр, 6 тооны бярууг төлөх үүрэг хүлээгээгүй байх тул уг төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.гээс 25,500,000 төгрөгийн үнэ бүхий 6 тооны үнээ, 6 тооны хязаалан үхэр, 6 тооны шүдлэн үхэр, 6 тооны бярууг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Миеэгомбын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Миеэгомбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,450 /хоёр зуун наян таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА