Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/00992

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 06 өдөр Дугаар 181/ШШ2017/00992 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Батбаяр//-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/08904 дугаар шийдвэрээр Н.Батбаяраас 69.813.330 төгрөг гаргуулж Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээний байгууллагыг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон юм. Шинжээч нь төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /170112/, ХД-69 байрны 58 тоот хаягт байрлах, 45.05 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээг 66.914.100 төгрөгөөр

 

үнэлсэн нь өнөөгийн зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур үнэлсэн зүйл болоод байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н.Батбаяр миний өмчлөлийн, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 66.914.100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Н.Батбаярын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 66.914.100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн дагуу дараах тайлбарыг гаргаж байна.

Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 816 дугаар тогтоолоор Н.Батбаяраас 145.561.350 төгрөгийг гаргуулж Мөнгөн зоос кредит ББСБайгууллагад олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Н.Батбаяр нь нэхэмжлэлдээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа төлбөрт хураагдсан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээний байгууллагыг шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон бөгөөд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил ХД 69 дүгээр байрны 58 тоот хаягт байрлах 46.05 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг 66.914.100 төгрөгөөр үнэлсэн өнөөгийн зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур үнэлсэн гэжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Н.Батбаярын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил ХД 69 дүгээр байрны 58 тоот хаягт байрлах 46.05 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл худалдан борлуулах, эд хөрөнгийг хамгаалах"-аар заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хураасан.

Төлбөр төлөгч Н.Батбаяр нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн саналаа 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 160.000.000 төгрөгөөр ирүүлсэн бөгөөд төлбөр авагч Мөнгөн зоос кредит ББСБайгууллага нь уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт ирүүлсэн.

Монгол улсын иргэний хуулийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. гэж заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХКомпанийг зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор томилж, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 66.914.100 төгрөгөөр үнэлсэн тул уг үнэлгээний 70 хувь буюу 46.839.870 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

 

:

 

Нэхэмжлэгч Н.Батбаяр хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэж маргасан.

 

Шүүх зохигчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх шүүх хуралдааны завсарлагаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдааны журам зөрчиж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдааны танхимыг орхин явсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонсохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулав.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08904 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 732 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 816 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Н.Батбаяраас 144 680 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 881 350 төгрөгийг гаргуулан Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 265 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16280972 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэгдсэн болох нь 08904 дугаар шийдвэрийн болон 732 дугаар магадлалын, 816 дугаар тогтоолын, 265 дугаар гүйцэтгэх хуудас болон 16280972 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн Ү-2206017196 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил, ХД-69 дүгээр байр, 58 тоот, 45.06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000244942 дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:, 34.1.1-т .... эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах;, 34.1.6эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох гэж заасан.

 

Хариуцагч нь ХД-69 дүгээр байр, 58 тоот орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хураан авсан болох нь 150/91 дугаар эд хөрөнгө битүүмжлэх болон 150/99 дугаар эд хөрөнгийг хураах тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:, 37.2.2төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө; гэж заасан.

 

Нэхэмжлэгч болон төлбөр авагч нар нь ХД-69 дүгээр байр, 58 тоот орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг тохиролцоогүй болох нь нэхэмжлэгчийн хариуцагчид 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан үнийн саналын хүсэлтийн болон Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаярын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон болох нь 225 дугаар шинжээч томилох тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь ХД-69 дүгээр байр, 58 тоот, 45.06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ, цэнийг 66 914 100/жаран зургаан сая есөн зуун арван дөрвөн мянга нэг зуу/ төгрөгөөр үнэлсэн болох нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хөрөнгө үнэлсэн тухай тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

ХД-69 дүгээр байр, 58 тоот, 45.06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 66 914 100/жаран зургаан сая есөн зуун арван дөрвөн мянга нэг зуу/ төгрөгөөр үнэлсэн болохыг нэхэмжлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдсэн болох нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн № 3/3049 мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь улсын бүртгэлийн Ү-2206017196 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил, ХД-69 дүгээр байр, 58 тоот, 45.06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул 66 914 100/жаран зургаан сая есөн зуун арван дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.6, 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2 дахь заадтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг 66 914 100/жаран зургаан сая есөн зуун арван дөрвөн мянга нэг зуу/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Батбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.6, 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2 дахь заадтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг 66 914 100/жаран зургаан сая есөн зуун арван дөрвөн мянга нэг зуу/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Батбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Батбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

, С.ХИШИГБАТ