| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2019/00166/И |
| Дугаар | 138/ШШ2019/00291 |
| Огноо | 2019-04-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2019/00291
| 2019 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 138/ШШ2019/00291 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, *******ын талбай 3-т байрлах, ******* регистрийн дугаартай, ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт байрлах ******* ХК-нд холбогдох
Бүртгэлийн гэрээний үйлчилгээний хөлс 7,029,558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* ******* ******* ТӨХК-ийн гэрээт хуульч ажилтай ийн , хариуцагчийн төлөөлөгч ******* ХК-нд менежер ажилтай ийн , хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд /ү-1544/, нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.28-д заасан үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн өмчит хувьцаат компани юм. ******* ХК нь 1993 оны ******* сарын 4-ний өдөр ******* ******* ******* ТӨХК-тай бүртгэлийн гэрээ байгуулан бүртгүүлж, үнэт цаасны арилжаагаа гүйцэтгүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тус *******ид бүртгэлтэй хэвээр байгаа билээ. Үнэт цасны зах зээлийн тухай хуулийн 49.3-т заасны дагуу ******* ******* ******* ТӨХК нь үйлчилгээний хөлс болон урамшууллыг тогтоох эрхтэй байгууллага бөгөөд Үнэт цаасны бүртгэлийн журам батлан дагаж мөрдүүлж, үйлчилгээ хөлсөө тогтоосон. Тус журамд зааснаар жилийн үйлчилгээний хөлсийг тухайн оны 1 дүгээр улиралд багтаан *******ийн дансанд төлөхөөр заасан байдаг. Гэвч ******* ХК нь Бүртгэлийн гэрээний 1.1-д заасны дагуу холбогдох хууль журмыг хэлбэрэлтгүй мөрдөх, мөн гэрээний 1.3-д заасны дагуу хураамжаа цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. Донод ХК-ийн төлбөл зохих төлбөр нь 2011 онд 29,558 төгрөг, 2012-201******* онд *******,000,000 төгрөг, 2017-2018 онд 1,000,000 төгрөг буюу нийт 7,029,558 төгрөг төлөхөөр тооцоо байна. Иймд ******* ХК-иас нийт 7,029,558 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХК нь 1993 оны ******* сарын 4-ний өдөр Хөрөнгийн ******* ТӨХК-тай бүртгэлийн гэрээ байгуулан бүртгүүлж, үнэт цаасны арилжаагаа гүйцэтгүүлж ирсэн. Үүнээс хойш тус компани нь *******ид бүртгэлтэй хэвээр байгаа. Бүртгэлийн гэрээний 1.1-д заасны дагуу холбогдох хууль журмыг хэлбэрэлтгүй мөрдөх, мөн гэрээний 1.3-д заасны дагуу хураамжаа цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлэлгүй одоог хүрч байна. Бүртгэлийн хураамж болон хувьцаа арилжаалагдаж байгаатай холбоотой баримтуудыг шүүхэд өгсөн. Гэрээний хугацаа дуусаагүй, одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй. Хариуцагч тал бүртгэлийн гэрээ байгуулаагүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд ******* ХК-аас 2011 оноос 2018 оны бүртгэлийн гэрээний хураамж нийт 7,029,558 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. ******* ХК нь 1993 оны 4 сарын 04 өдөр бүртгэлийн гэрээ байгуулаагүй. Энэ тухай гэрээг одоо болтол танилцуулаагүй ******* түүний төлөөлөх эрх бүхий хүний гарын үсэг зурж баталгаажсан гэрээ хуулбар байхгүй.
2. Нэгэнт гэрээ байгуулаагүй тул төлбөр төлөх үүрэггүй юм.
3. эрдэнэ ХК-тай гэрээ байгуулсан бол өнөөдөр гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
4. Манай ******* ХК-нд ******* ******* ******* ТӨХК нэг ч удаа төлөх нэхэмжлэл гаргаж байгаагүй. Энэ тухай маргаантай асуудал байсан бол, манай компанитай гэрээ байгуулсан бол эхлээд энэ талаараа манай компанид мэдэгдэж болох байсан. Гэтэл манай компанид огт хандаж байгаагүй.
5. Үнэт цаасны бүртгэлийн журам батласны дагуу ХК-даас бүртгэлийн хураамж авдаг заалттай юм байна. Тэгвэл бид ******* *******ийн үнэт цаасны бүртгэлийн хураамжийн журам болон бусад баримт төлбөр төлөх тухай огт мэдээгүй, танилцаагүй, танилцуулаагүй. Иймд манай компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
*******. Манай компани ******* *******ээр арилжаа хийгдээгүй.
******* ХК нь ******* ******* ******* ТӨХК-тай бүртгэлийн гэрээ байгуулаагүй. Албан ёсоор манайхтай гэрээ байгуулж, эрх бүхий хүнээр гарын үсэг зуруулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь хариуцагч ******* ХК-иас Бүртгэлийн гэрээний 2011-2018 оны үйлчилгээний хөлс нийт 7,029,558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч байгууллага нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа ******* ******* ******* ТӨХК нь манай ******* ХК-тай бүртгэлийн гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулаагүй тул төлбөр төлөх үүрэггүй, эрдэнэ ХК-тай байгуулсан гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй, гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ******* ******* ******* ТӨХК нь манай компанид нэг ч удаа бүртгэлийн гэрээний үйлчилгээний хөлс төлөх талаар мэдэгдэж байгаагүй, манай компанийн хувьцаа ******* *******ээр арилжаа хийгдээгүй, Үнэт цаасны бүртгэлийн журмуудыг баталсан ******* ******* ******* ТӨХК-ийн ТУЗ-ийн тогтоолууд хэрэгт авагдаагүй, журмууд нь Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулаагүй тул хууль ёсны байх шаардлагыг хангаагүй зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
******* ******* ******* ТӨХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д зааснаар үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байна.
Хариуцагч ******* ХК нь ******* ******* ******* ТӨХК, ХК-ийн хооронд байгуулагдсан Бүртгэлийн гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй, гэрээнд хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй гэж маргаж байгаа боловч ХК нь ******* ******* *******ид 1993 оны 0******* дугаар сарын 04-ний өдөр Үнэт цаас бүртгүүлэхийг хүссэн өргөдөл-өө гаргаж, үүний дагуу мөн өдөр ******* ******* ******* ТӨХК, ХК-ийн хооронд Бүртгэлийн гэрээ байгуулагдаж, гэрээнд ******* ******* ******* ТӨХК-ийн ерөнхий захирал , ХК-ийн ерөнхий захирал нар гарын үсгээ зурж, байгууллагын тамга тэмдгээ дарж баталгаажуулсан, хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.
Мөн ******* ******* ******* ТӨХК нь ******* ХК-тай бүртгэлийн гэрээ байгуулаагүй гэх татгалзлын хувьд ******* ХК нь 199******* оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө ХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан, ХК байхдаа ******* ******* ******* ТӨХК-нд холбогдох хууль журмын дагуу хүсэлтээ гаргаж тэдний хооронд хүчин төгөлдөр Бүртгэлийн гэрээ байгуулагдсан, 199******* оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ******* ХК болсон, энэ тухайгаа ******* ******* ******* ТӨХК-нд мэдэгдсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд /хх-ийн 5-7 тал/-аар тогтоогдож байна.
Хувьцаат компанийн нэр өөрчлөгдсөн асуудал нь Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан компанийг өөрчлөн байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй ба нэр өөрчлөгдсөнөөр тухайн компанийн эрх, үүрэг, хариуцлага дуусгавар болох үндэслэлгүй юм.
******* ХК-ийн мэдээлэл (үүнд: ерөнхий мэдээлэл, санхүүгийн мэдээлэл, үйл ажиллагааны тайлан, хурлын мэдээлэл, бусад мэдээлэл) нь ******* ******* ******* ТӨХК-ийн http://mse.mn цахим хаягт байршсан, компанийн хувьцаа одоог хүртэл DES нэрээр арилжаалагдаж байгаа (хх-ийн 47-49 тал), гэрээний талууд хэн аль нь гэрээнээс татгалзах талаар хүсэлт санал гаргаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргээс уг бүртгэлийн гэрээний хугацаа дуусаагүй, одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байна гэж дүгнэлээ.
Хариуцагч нь уг бүртгэлийн гэрээний жилийн хөлсийг төлөх үүрэггүй гэж мэтгэлцэх хэдий ч үүнийгээ баримтаар нотлоогүйн гадна нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.
Зохигчдын хооронд 1993 оны 0******* дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан Бүртгэлийн гэрээ-гээр ******* ******* ******* ТӨХК нь компанийн үнэт цаасны арилжааг үнэн зөв, шударга, ил тод явуулах, ******* ХК нь бүртгэлийн хураамжийг цаг тухайд нь биелүүлэх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон байна.
Энэхүү гэрээний тохиролцоо, маргааны үйл явцаас дүгнэхэд хариуцагч нь гэрээгээр тохирсон ажил үйлчилгээг хариуцагчийн нэрийн өмнөөс гүйцэтгэн биелүүлэх, нэхэмжлэгч нь ажлын хөлс, урамшуулал төлөхөөр тохиролцсон байгаа нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг илүү агуулсан эрх зүйн харилцааг бий болгосон байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулж өгсөн.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.2-т заасан Хөрөнгийн *******ийн бүртгэлийн журмыг батлах", 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт Хөрөнгийн ******* үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй гэж хуульчилж өгсний дагуу ******* ******* ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хуралдаж Үнэт цаасны бүртгэлийн журам-ыг баталжээ.
Хэрэгт авагдсан ******* ******* ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10 тоот, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот, 2014 оны 0******* дугаар сарын 30-ны өдрийн 2014/05 тоот, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2015/14 тоот, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2018/01 тоот тогтоолуудын хавсралтаар Үнэт цаасны бүртгэлийн журам-ыг шинэчлэн баталж, хэрэгжүүлэн уг журмаар Үнэт цаас гаргагч нь бүртгэлтэй байх хугацаандаа холбогдох журам болон гэрээнд заасны дагуу жилийн үйлчилгээний хөлсийг заасан хугацаанд төлөх үүрэгтэй, жилийн үйлчилгээний хөлсийг тухайн компанийн зах зээлийн үнэлгээнээс журамд заасан хэмжээгээр тооцож, тухайн оны нэгдүгээр улиралд багтаан Биржийн дансанд шилжүүлнэ гэж зохицуулж өгчээ. /хх-10-29 дүгээр тал/
Хариуцагч нь дээрх журмуудыг баталсан тогтоол хэрэгт авагдаагүй, Санхүүгийн Зохицуулах Хороогоор батламжлуулаагүй тул хууль ёсны байх шаардлагыг хангахгүй гэж мэтгэлцэж байгаа боловч ******* ******* ******* ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолууд нь хэрэгт авагдаагүйгээс уг журмуудыг хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.2-т заасан Хөрөнгийн *******ийн бүртгэлийн журам болон 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасан дүрэм, журмуудыг баталж, хүчин төгөлдөр үйлчилж буй дүрэм, журмуудыг өөрийн http://mse.mn цахим хаягтаа байршуулж, нийтэд мэдээлдэг, тэдгээр мэдээлэлтэй нь *******ид бүртгэлтэй болон бүртгэлгүй компани, аж ахуй нэгж, иргэд танилцах бүрэн боломжтой болох нь нэхэмжлэгч талын тайлбар болон уг цахим хаягт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 53-5*******/ зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч нь Хөрөнгийн ******* журмуудыг манай компанид танилцуулдаггүй, журмуудтай танилцаагүй гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь хууль болон гэрээ, журамд заасан үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь заалт болон дээрх журмуудын дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь хариуцагч ******* ХК-аас 2011-2018 оны бүртгэлийн гэрээний хөлсийг шаардах эрхтэй байна.
Гэвч зохигчид 2011-2018 оны бүртгэлийн гэрээний хураамжийг төлөх эсэх талаар маргаж байх бөгөөд нэхэмжлэгч нь хуульд тусгайлан заасан хугацааны дотор өөрийн шаардлага буюу гэрээний үүргийн биелэлт, үнийг шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан.
Учир нь, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил ба тухайн хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолохыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 7******* дугаар зүйлийн 7*******.1 дэх хэсэгт тус тус заасан байна.
Хуульд тусгайлан өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн буюу эрх зөрчснийг мэдсэн эсхүл мэдэх ёстой үеэс үүсдэг бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2011-2015 оны бүртгэлийн гэрээний хөлсийг шаардах эрх нь нээлттэй байсан боловч энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээний хөлсийг шаардаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2011 оны бүртгэлийн гэрээний хөлс 29,558 төгрөг, 2012-201******* оны бүртгэлийн гэрээний хөлс *******,000,000 төгрөг, 2017-2018 оны бүртгэлийн гэрээний хөлс 1,000,000 төгрөг, нийт 7,029,558 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус шүүхэд гаргасан.
Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлүүдийн талаар заасан ба эдгээр нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иимд 2011-2015 оны бүртгэлийн гэрээний хөлс 4,829,558 төгрөгийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хариуцагчаас уг төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Харин 201******* оноос 2018 оны бүртгэлийн гэрээний жилийн хөлсийг хариуцагч ******* ХК төлөх үүрэгтэй учир түүнээс Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасныг баримтлан 201*******-2018 оны бүртгэлийн гэрээний хөлс 2,200,000 төгрөг гаргуулан ******* ******* ******* ТӨХК-нд олгож, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,829,558 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод ХК-иас 50,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК-нд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХК-аас 201*******-2018 оны бүртгэлийн гэрээний хөлс 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан ******* ******* ******* ТӨХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2011-2015 оны бүртгэлийн гэрээний хөлс 4,829,558 /дөрвөн сая найман зуун хорин есөн мянга таван зуун тавин найм/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,430 /нэг зуун хорин долоон мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-аас 50,150 /тавин мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА