Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2017/00106

 

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2017/00106

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байрны ... тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг, Ө ББСБ ХХК /рд: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Х овогт Г-ийн Б /рд: .../,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогт М-ын П /рд: .../ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 51.860.534 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэь.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, Д.Э, хариуцагч Г.Б, М.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б, М.Пнар 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй зээлж авсанГэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 40 000 000 төгрөгийг төлж чадаагүй тул Г.Бгийн хүсэлтийг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулах замаар 6 сарын хугацаагаар зээлийг сунгаж, төлбөр тооцооны хувьд санхүүгийн бичилт хийхээр зохицуулсан ч Г.Б төлбөр төлөөгүй. Г.Б, М.Пнар сүүлийн зээлийн гэрээний шимтгэл 405 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү 1 094 479 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 521 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүү 784 384 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315 616 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэмэгдүүлсэн хүү 800 000 төгрөг нийт 3 410 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш авсан. Иймд зээлийн үлдэгдэл 40 000 000 төгрөг, хүү 10 956 205 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 904 329 төгрөг нийт 51 860 534 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 40 000 000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Харин нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд хугацаа хэтрэлттэй зээлтэй харагдахгүй байх зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ хийсэн мэт баримт үйлдсэн. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ нь хууль тогтоомжид зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нийт 3 410 000 төгрөг төлсөн бөгөөд энэ нь 40 000 000 төгрөгөөс хасагдаж тооцогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 36 590 000 төгрөг төлнө гэжээ.

Хариуцагч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1, 56.9 дэх хэсэгт зааснаар дүр үзүүлж хийсэн, мөн хуулийн этгээд үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчиж хийсэн. Учир нь: зээлийн гэрээний дагуу 40 000 000 төгрөг олгогдоогүй ба энэ гэрээг зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд үзүүлэх, хугацаа хэтэрсэн зээлгүй мэт харагдуулахаар хийсэн гэрээ юм. Иймд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээний дагуу төлсөн 3 410 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны зээлийн гэрээний үргэлжлэл буюу үргэлжилсэн гэрээ юм. Хариуцагч нарыг хүчээр, хуурч мэхэлж уг гэрээг байгуулаагүй. Хариуцагч нар өөрөө сайн дураараа хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулан улмаар нотариатаар гэрчлүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө ББСБ нь шүүхэд хандаж, зээлийн төлбөрт 51 860 534 төгрөг, шаардлагаа барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г.Б, М.П нар нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн үүргийн талаар маргаагүй, зээлийн төлбөр болон хүүг төлж байсан, зээлийг төлөхийг зөвшөөрч байх боловч ажлаас халагдсаны дараа нэхэмжлэл гаргасан, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласан, зээл төлөлтийн зөрчил гармагц нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлээгүй, ажлаас үндэслэлгүйгээр халсан зэрэгт гомдож буй талаар тайлбарладаг.

Хариуцагч Г.Б нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Ө ББСБ-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 8.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 1%-ийн хүүтэй зээлэхээр, хугацаа хэтрүүлбэл үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон талаар болон зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эдгээр үйл баримтуудыг тогтоогдсон гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч Г.Б нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээний дагуу төлсөн 3 410 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч өгнө үү гэж тайлбарладаг.

 Нэхэмжлэгч Ө ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хуулийн этгээд мөн байх ба зээлдэгч Г.Б нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөлгүй гэрээний 6.1.2-т заасан гэрээ цуцлах нөхцлийг хангасан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрэг цуцлаж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол зээлдүүлэгч нь гэрээг цуцлаж, зээлийн төлбөрийг шаардах нь зээлдүүлэгчийн үүрэг бус эрх юм. Түүнчлэн ажлаас үндэслэлгүй халсан эсэх нь ажилтны хөдөлмөр эрхлэхтэй холбоотой тусдаа маргаан тул ажлаас халагдсанд гомдолтой байгаа, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласан, зээл төлөлтийн зөрчил гармагц нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлээгүй гэх хариуцагчийн гомдол нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч Г.Б үндсэн зээлийн төлбөрт 2.534.836 төгрөг төлсөн хэмээн үзэж, зээлийн үндсэн төлбөрт 5.465.164 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд зээлийн үндсэн төлбөрт нийт 3.000.000 төгрөгийг төлсөн болохыг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжилсэн нийт үнийн дүнгээс 465.164 төгрөг /3.000.000 төгрөг-2.534.836 төгрөг=465.164 төгрөг/-ийг хасаж тооцох нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, хариуцагч Г.Б өмчлөлийн, Ү-220100... дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг шаардах эрхтэй. /хх 7-9 дүгээр тал/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Г.Б, М.П нараас 51 165 531 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Ө ББСБ-д олгож, үүргээ гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлийг албадан худалдаж, үнийн дүнгээс шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу төлөх ёстой үндсэн төлбөр, хүү, алданги шаардаж, шаардлагаа барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэл гаргажээ. Барьцаагаар хүлээсэн үүрэг нь үндсэн үүргээс салгаж үл болох нэмэлт үүрэг тул барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шаардлагаа хангуулах нэхэмжлэлд тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4, 56.1.10-т заасныг тус тус баримтлан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БЗ-15/150 дугаартай "Зээлийн гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцон 695 003 төгрөгийн үр дагаврыг арилгаж, Г.Б, М.П нараас 51 165 531 төгрөгийг гаргуулан Ө ББСБ ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 695 003 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-220100... дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 417 253 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 357 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 413 777 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 21 230 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгоолгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР