Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 136/ШШ2019/00017

 

 

 

 

 

 

 

2019 оны 01-р сарын 10-ны өдөр 136/ШШ2019/00017 Сайншанд сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ....... тоотод оршин суух, Д,

 

Нэхэмжлэгч: ......оршин суух, Мөнх овогт Цнарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... багт оршин байх, ...регистерийн дугаартай, ГХХК,

 

Хариуцагч: .....  тоотод оршин суух, Л,

 

Хариуцагч: .... тоотод оршин суух Тнарт холбогдох

 

ГХХК-ийн бүх гишүүдийн хурлаар баталсан 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүрмийг хүчинтэйд тооцох, 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 3-р сарын 11-ний өдрийн компанийн дүрмүүдийг хүчингүйд тооцуулах, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ:

Анх 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ц, Ч, Э нарын 4 хүн нийлж ГХХК-ийг үүсгэн байгуулж, ГХХК-ийн дүрмийг баталсан. Гэтэл 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Энь ганцаараа дур мэдэн компанийн хувь нийлүүлэгчдийн хурлыг дангаар хийж 1 дугаартай тогтоол гаргасан, энэ тогтоолд компанийн бүх гишүүдийн хурлыг хийсэн, гишүүд оролцсон мэтээр компанийн дүрмийн шинэчилсэн найрууллагыг баталсугай гээд, компаний бүх гишүүдийн 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1 дүгээр тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болгосон. Энэ заалт нь 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр баталсан компаний дүрмийн 2 дахь заалтыг хасч, үлдэх үүсгэн байгуулагчдийг нэрсээс хассан агуулгатай байна. Энэ маягаар 2001 он хүртэл компаний үүсгэн байгуулагчгүй явж байгаад 2001, 2005, 2011, 2014 онд ГХХК-ийг 1 үүсгэн байгуулагчтай, түүнд Эгэх нэрийг бичиж явснаа 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Лгэх өөрийн эхнэрийн нэр дээр шилжүүлсэн байдаг юм.

2001 онд бүх гишүүдийн хурлын тогтоол гэх зүйлийг гаргаад өөрийн эхнэр Лкомпаний гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Тэрнээс хойш дандаа энэ бүх үйлдлүүдийг Лгэх хүн Татварын алба болон Улсын бүртгэлийн хэлтэст очин бүх бичиг баримтыг нь бүрдүүлж Эгэх хүний нэр дээр шилжүүлж явснаа 2015 онд өөрийн нэр дээр болгосон.

Энэ бүх үйлдэл нь миний төлөөлж байгаа Цболон Ахууль ёсны эрхийг зөрчөөд компаниас энэ хүмүүсийн эзэмших ёстой хувийг хассан. Эдгээр нь хууль зөрчсөн, мөн компанийн 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр баталсан дүрмээр компаний эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заасныг зөрчсөн. Мөн компанийн дүрэмд бүх гишүүдийн хурлаар нэмэлт өөрчлөлт оруулна гэж тогтсон байсныг зөрчсөн, хуулийг маш ноцтойгоор зөрчсөн. Хуульд зааснаар Компаний бүх гишүүдийн хурлыг хуралдуулах зарыг 21 хоногийн өмнө тараах, хурлыг зарлаж түүнд хэлэлцэх асуудал болон бүх материалыг танилцуулсан байх ёстой. Гэтэл ийм зар тавиагүй байж ганцаараа хуралдсан. Мөн тухайн компани нь 1999 онд үйлчилж байсан Компаний тухай хуулинд компаний дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах бол 50 хувиас дээш ирцтэйгээр хуралдана гэж заасныг мөн зөрчсөнөөр ... хуульд заасан эрхийг нь зөрчиж байна.

Эгэх хүн А, Цнараас энэ бүгдийг нуугаад хэлдэггүй, уулзахаараа та нарын хувь компанид байгаа, санаа зоволтгүй, компани ямар нэгэн байдлаар их хэмжээний ашиг олоогүй байна, их ашиг олох юм бол бид та нарт хувь өгнө гэж хэлдэг. Анх бид нар компанийг үүсгэн байгуулахдаа компанийг хөл дээрээ найдвартай тогттол нь ямар нэгэн хувь хишиг авахгүй гэж ярьж үүссэн компани болохоор эдгээр хүмүүс Энхтайвангаас ямар нэгэн хувь, ашиг нэхдэггүй. Мөн компаний хэвийн үйл ажиллагаанд оролцдоггүй байсан. Оролцох боломжийг нь Эхангаж өгдөггүй байсан. Тийм учраас нэхэмжлэлийн гол шаардлага нь ГХХК-ийн 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар баталсан дүрэм хүчинтэйд, 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 3-р сарын 11-ний өдрийн компанийн дүрмүүдийг хүчингүйд тооцуулах, өмчлөх эрхийг сэргээлгэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

Бминий бие тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй ...иргэний хэрэгт хариуцагч нарыг төлөөлөн ...нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т заасны дагуу Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлдэг.

Хариуцагч ...нар нь нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй бөгөөд тэдний өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас тодорхой харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх, шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А, Цнараас хариуцагч ГХХК болон иргэн Л, Энарт холбогдуулж ГХХК-ийн 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар баталсан дүрэм хүчинтэйд, 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 3-р сарын 11-ний өдрийн компанийн дүрмүүдийг хүчингүйд тооцуулах, өмчлөх эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-1/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3: Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.-д зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг хэрэгт ...голлох үүрэгтэй оролцсон буюу нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27-р зүйлийн 27.3-т зааснаар хамтран хариуцагчаар Эг татаж /хх-144-145/,

-мөн 2018 оны 11-р сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ...ГХХК-ийн 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар баталсан дүрэм хүчинтэйд, 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 3-р сарын 11-ний өдрийн компанийн дүрмүүдийг хүчингүйд тооцуулах, өмчлөх эрхийг сэргээлгэх гэж тодруулжээ. /хх-228/

Нэхэмжлэгч нараас ...4 үүсгэн байгуулагчдыг хасч 1 хүн үүсгэн байгуулсан, өмчлөгч болгосон нь бүх гишүүдийн хурлын бүрэн эрхэнд халдсан, хурлын зарыг хуулийн хугацаанд урьдчилан мэдэгдээгүй, бүх гишүүдийн хурлаас шийдвэрлээгүй асуудлаар компанийн дүрэм, улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан нь хууль зөрчсөн гэж,

хариуцагч нараас ...эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй бөгөөд тэдний өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй гэж маргажээ. /хх-150/

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-т ...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ...эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар ... авахыг хориглоно.

-мөн Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэж тус тус заажээ.

-Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ.

Нэхэмжлэгч А, Цнар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-р зүйлийн 3.1-д зааснаар Монгол Улсын хууль, -д заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл ...хэлбэрээр мэдүүлэх, Компанийн тухай /2011 оны/ хуульд зааснаар шүүхэд компанийн үйл ажиллагааны талаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ.

Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2-д зааснаар Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж, Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаартай Аыг Чы өв залгамжлагчаар тогтоосон шийдвэр /хх-3, 4, 250, 251/, ГХХК-ийн 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр баталсан дүрэм /хх-5-7/, 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн компани үүсгэн байгуулагчдын гэрээ /хх-8/, 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх-9/, нэхэмжлэгч А, Цнараас иргэн Тд олгосон итгэмжлэл /хх-10-11/, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 758 тоот Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-12/, мөн газраас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 816 тоот албан бичгээр ирүүлсэн ГХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-26-30/, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 841 тоот албан бичгээр ирүүлсэн ГХХК-ийн хувийн хэрэгт байх 1997-2018 он хүртэлх материалын хуулбарууд /хх-37-102/, Дорноговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07/469 тоот албан бичгээр ирүүлсэн ГХХК-ийн 2002-2018 оны 2 дугаар улирлыг дуусталх татварын тайлангуудын хуулбарууд /хх-110-137/, Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 179 тоот албан бичгээр ирүүлсэн ГХХК-ийн нэр дээрх бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, механизмын лавлагаа /хх-165-167/... зэргийг,

хариуцагчаас ГХХК, иргэн Л, Энараас Болгосон итгэмжлэл /хх-103, 104, 156, 157/, өмгөөлөгч Т.Урангэрэлийг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт /хх-103, 155/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар /хх-150/, /2хавтас хх-2-3/ иргэн Ц.Данзансодовын 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар хэрэгт хавсарган өгчээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 1997 оны 4-р сарын 25-ны өдөр ГХХК-ийг нэр бүхий БНМАУ-ын 4 иргэн үүсгэн байгуулсан буюу Э, Ч, Ц, Анар ашгийн төлөө үндсэн /барилга угсралт их засварын ажил, худалдаа үйлчилгээ, хил худалдаа эрхлэх/ зорилготойгоор дүрмээ баталсан, уг хурлаас гүйцэтгэх захирлаар Эг томилсон, улсын бүртгэлд бүртгүүлсэн,

-мөн 1998 онд Ч нас барсан, А нь Дорноговь аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2001 оны 8-р сарын 14-ний өдрийн №175 шийдвэрээр уг компанийн үүсгэн байгуулагчдын нэг Чы хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгосон /хх-3-4/ болох нь:,

-Дорноговь аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2001 оны 8-р сарын 14-ний өдрийн №175 шийдвэр /хх-3-4, 250/

-ГХХК /1997 оны 4-р сарын 25-ны өдөр/-ийн дүрэм /хх-5-7, 92-93/,

-ХХК үүсгэн байгуулагчдын гэрээ /хх-8, 94/,

-Үүсгэн байгуулагчдын анхдугаар хурлын тэмдэглэл, тогтоол /хх-9, 95-97/,

-Татвар төлөгчийн болон компанийн РД 2010585, хариуцлагын хэлбэр,

-2015,03,04-ний өдрийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт №615000120 /хх-41/,

-Улсын бүртгэлийн гэрчилгээ-№06/067 /хх-74/[1],

-1997 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Татварын албаны улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн маягт /7-р заалтад Үүсгэн байгуулагч, гишүүд 4 үүнээс: Э, Ч, Ц, А/хх-75, 90/ зэрэг үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

 

Иргэний хуульд зааснаар /25.5/.Хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно. /34.2/.Компанийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.

Нөхөрлөл, компанийн тухай /1995 оны/ хууль, Иргэний хуулийн 34-р зүйл, Компанийн тухай /1999 оны/ хууль, Компанийн тухай /2011 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Компани[2] гэж Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээд болохыг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 11-р зүйлийн 11.1-д зааснаар ГХХКомпанийг 1997 оны 4-р сарын 25-ны өдөр үүсгэн байгуулжээ.

Компанийн үүсгэн байгуулагч Монгол Улсын иргэн Ц, Ч, А, Энар нь Нөхөрлөл, компанийн тухай /1995 оны/ хууль, Компанийн тухай /2011 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр 1997 оны 5-р сарын 07-ны өдөр харьяалах татварын албанд үүсгэн байгуулагчийн санаачлага, үүсгэн байгуулагчийн бичгээр үйлдсэн гэрээ, дүрэм, хурлын шийдвэрийг үндэслэн тодорхой бус хугацаагаар бүртгүүлжээ.

 

Үүсгэн байгуулагч хэд хэдэн иргэн хамтран 1 төрлийн өмчид тулгуурлан түүнчлэн өөр өөрийн өмчийг нийлүүлэн өмчийн холимог хэлбэрт тулгуурласан хуулийн этгээдийг байгуулж болно.

Компанийн тухай /2011 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар ...эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд ...-ийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, ... үндсэн эрх эдэлнэ.

Хариуцагч Л, Энарыг хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3., 59-р зүйлийн 59.2-т зааснаар Компанийг нэг үүсгэн байгуулагчтай, хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хурал хуралдуулах шийдвэр гаргаснаас хойш тодорхой хугацаанд багтаан хурлын зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд хүргүүлэх, 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулахаар хуульд зохицуулсан, энэ нь хувьцаа эзэмшигч хуралдаа оролцох, бэлтгэл хангах, хурлаар хэлэлцэх асуудлыг судлах, санал өгөх бэлтгэлээ хангах, ажил хэрэгч оролцох нөхцөл бололцоог компанийн удирдлага, хурал хуралдуулах, шийдвэр гаргасан этгээдийн зүгээс хангах үүрэгтэй холбоотой юм.

 

Нөхөрлөл, компанийн тухай /1995 оны/ хууль[3], Компанийн тухай /2011 оны/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар компани нь дүрэмтэй байх ба ГХХК-ийн дүрмийг 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар баталжээ. Уг дүрэм нь тухайн компанийн зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулах, үүсгэн байгуулах үндсэн баримт бөгөөд үүсгэн байгуулах хурал, гэрээ болон хууль тогтоомжид нийцэж байх тул хүчинтэйд тооцох нь зүйтэй.

Нөхөрлөл, компанийн тухай /1995 оны/ хуульд зааснаар ногдол хувь нь гишүүний саналын ...эрхийг тодорхойлох бөгөөд ногдол хувь тутам саналын эрхтэй байна.

Компанийг удирдаж буй этгээд нь компанийн эрх ашгийн төлөө үнэнч шударгаар, ажилдаа хариуцлагатай хандах ёстой.

Компанийн тухай хуулийн, компанийн дүрмийн талаарх эрх зүйн зохицуулалтыг хуулийн зорилгоор тайлбарлавал, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн-хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх ба хуульд өөрөөр заагаагүй бол нэг хувьцаа, ногдол хувь тутам саналын нэг эрхтэй, санал хураалтаар шийдвэрлэх асуудал бүрээр санал өгөх эрхтэй юм.

Нөхөрлөл, компанийн тухай /1995 оны/ хууль, Компанийн тухай /1999 оны/ хууль, /2011 оны/ хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Компанийн эрх барих дээд байгууллага удирдлага[4] нь бүх гишүүдийн-хувь нийлүүлэгчдийн-хувьцаа эзэмшигчдийн хурал юм. Хурлын бүрэн эрх, санал өгөх, асуудлыг саналын дийлэнх олонхоор батлах эрхийг А, Ц, А, Энар хэрэгжүүлнэ.

 

Компанийн /1997 оны/ дүрмийн 3-т Компанийн эрх барих дээд байгууллага удирдлага нь бүх гишүүдийн хурал байна. ...хурлаар /а.Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж тогтжээ.

Түүнчлэн хэлэлцэх асуудал, гишүүдийн чөлөөт цагт өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдана, санхүүгийн үйл ажиллагаанд бүх гишүүд хяналт тавих, Түүнчлэн дүрмийн 5.22-т зааснаар гишүүн нь эзэмшиж буй ногдол хувийн хэмжээгээр удирдах үйл ажиллагаанд оролцох... эрх эдлэхээр тогтжээ.

 

Хувьцаа эзэмшигчдийн хурлыг, хурал хуралдуулах тухай шийдвэр гаргах, ээлжит бус хурал, хурлын бүрэн эрх, хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох, хуралд оролцох эрх, хурлын зар, хэлэлцэх асуудал, тооллогын комисс, хурлын ирц, түүний хүчин төгөлдөр байдал, санал өгөх журам, хурлаас хэлэлцсэн асуудлаар гарсан шийдвэр, шийдвэрт гомдол гаргах зэргээр хуульд заасан журмын дагуу явуулах ёстой юм.

Гэтэл 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 3-р сарын 11-ний өдрийн компанийн дүрмүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хариуцагч Эганцаар хуралдсан, шийдвэрлэсэн, уг хуульд заасан журмыг зөрчсөн болох нь нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ үйлдэл тухайн цаг үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль /дийлэнх олонхоор батлах/-д заасан шийдвэр хүчин төгөлдөр болох журмыг зөрчсөн.

Түүнчлэн нэхэмжлэгч нарын хуралд оролцох эрхийг зөрчсөн байх бөгөөд хуралд оролцох нэрсийн жагсаалт, бүртгэлийн өдөр, зар хүргэх, зарлан хуралдуулах журам, хурал хүчин төгөлдөр болох, хурлын шийдвэрт гомдол гаргахаар хуулиар зохицуулжээ.

Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50 хувиас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно. Компанийн дүрэмд заасан бол тэр хэмжээгээр, заагаагүй бол хуульд заасан хувьд хүрээгүй хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Мөн дүрмийн 3.14, 3.15-т зааснаар Компанийн захирлыг ...өөр ...удирдлагад ажиллах бол бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх, зөвшөөрөл авах, бүртгэх байгууллагад нэн даруй мэдэгдэх журамтай атал ...бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлээгүй асуудлаар компанийн бүх гишүүдийн 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1 дүгээр тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болгож, 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр баталсан компанийн дүрмийн 2 дахь заалтыг хасч, үүсгэн байгуулагчдийг нэрсээс хассан нь компанийн 1997 оны дүрмийг, дээрх хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Хуульд зааснаар хурал зарласан этгээд нь ...зарыг хуралд оролцох эрхтэй этгээдэд мэдээлэх үүрэг хүлээх тул хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

 

Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг ...-ийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй ...-ийн саналын дийлэнх олонхоор батлахаар заажээ.

Компанийн захирал, компанийн дүрмийн 3.13-т заасан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тогтсон байх ба дангаар дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх эрхгүй, тэрээр хуульд заасан зохих ёсоор үүргээ биелүүлээгүй, мөн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулаагүй бол компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болно.

 

1999 онд Компанийн тухай /1999 оны/ хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд мөн хууль, компанийн дүрмээр тогтсоноор 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурал болсон, хурлаар асуудлыг саналын дийлэнх олонхоор баталсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг өдрийн тогтоол, хурал хүчин төгөлдөр болж чадаагүй байна. Энэ мэтчилэн хойших хурлаар хэлэлцсэн гэх бүх дүрмүүд мөн хүчин төгөлдөр болж чадаагүй юм. Тодруулбал:

Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлээгүй асуудлыг буюу 1 үүсгэн байгуулагчтай болох, компанийн удирдлага-гүйцэтгэх захирлаар Лсонгосон, өөрчилсөн-бусдад шилжүүлсэн, дүрэмд өөрчлөлт оруулсан зэрэг үйлдэл нь компанийн дүрмийн 3-т заасан заавал бүх гишүүдийн хурал /дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах/-аар хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлыг хүчин төгөлдөр гэж тооцох Компанийн тухай /1999 оны, 2011 оны/ хууль /Бүх гишүүний хуралд компанийн дүрмийн сангийн 50-иас дээш хувийг эзэмшигчид оролцож байвал хурлыг хүчин төгөлдөр гэж тооцох боловч хэлэлцэх асуудлын төрөл, компанийн гишүүдийн тоо зэргийг харгалзан компанийн дүрэмд өөрөөр тогтоож болно. Ингэхдээ ...компанийн удирдлагыг сонгох, компанийг өөрчлөн байгуулах, ...асуудлыг хэлэлцэх хурлыг компанийн дүрмийн сангийн 50-иас доош хувийг эзэмшигчдийн ирцтэй хийхээр дүрэмд зааж болохгүй./-ийн холбогдох зүйл заалт, Компани /1997 оны /-н дүрэмд нийцэхгүй бөгөөд хурлыг хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан 1997 онд бүх гишүүд буюу 4 гишүүн хуралдаж дүрмээ батлан, асуудлыг тогтсон...бусад хуралдаанд Энхтайванаас өөр хэн нь ч оролцоогүй, тэрээр дангаар тогтоол, дүрэмд өөрчлөлт оруулсан байна гэх тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэхэд 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 3-р сарын 11-ний өдрийн компанийн дүрмүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, бүртгэхдээ хууль тогтоомж, компанийн 1997 оны дүрмийг тус тус зөрчсөн байх тул уг дүрмүүдийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эдгээр тогтоол, шийдвэр, албан бичиг нь Монгол Улсад дагаж мөрдөгдөж буй албан бичиг хөтлөлт, түүнд тавигдах шаардлага, шийдвэрийг ёсчлох, гарын үсэг зурах, тамга тэмдэг хэрэглэх, албан ёсны эх гэж үзэх наад захын шаардлага хангахгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалангаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд нь Бүх гишүүдийн хурлыг ...зарлан хуралдуулсан, ...хурлаар хэлэлцэх ..төслийг ...хурлаар хэлэлцсэн, тэмдэглэл хөтөлсөн, хурлын ирц бүрдсэн, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ...саналын дийлэнх олонхоор баталсан болохыг нотлохгүй байх ба эдгээрийг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт, тайлбар, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд няцааж байна.

 

Бүртгэх байгууллагын буруутай үйл ажиллагаа буюу бүртгэхээс татгалзах үндэслэл бүхий баримт бичиг байсаар атал хүлээн авч бүртгэсэн нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасан ...бүртгэхээс татгалзана гэснийг зөрчсөн байна. Энэ гэм буруутай үйлдэл хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байх тул хууль зөрчигчид хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.

 

Хуульд зааснаар хурлын зар, дүрмийн төсөл, хэлэлцэх асуудлыг гишүүдэд танилцуулсан, мэдэгдсэн баримтыг хариуцагч нараас гаргаж өгөөгүй, хэрэгт авагдаагүй байгаа нь ... хурлын тов, хэлэлцэх асуудлын төсөл шийдвэр зэргийг танилцуулсан гэж үзэх, хурал, хурлаар хэлэлцсэн асуудал хүчин төгөлдөр, тогтоол дүрмүүд хүчинтэй болох нөхцөлгүй юм.

Компанийн тухай хуулиар /16.4/ хувьцаа эзэмшигчийн шаардлагаар компанийн дүрэм, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг түүнд танилцуулах үүрэгтэй.

 

Хариуцагч нар нь Компанийн тухай /1999, 2011 оны/ хууль болон компанийн 1997 оны дүрмээр тогтоосон журмыг зөрчиж, бүх гишүүдийн хурлаас шийдвэрлээгүй, ирц хүрээгүй, хурал хүчин төгөлдөр бус, хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр болоогүй байхад анхны дүрэмд өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал, компанийн албан ёсны шийдвэрийг хуульд заасан журам, компанийн 1997 оны дүрмээр тогтсоны дагуу шийдвэрлээгүй нь Компанийн тухай болон Иргэний хууль, компанийн дүрэмд нийцэхгүй байна.

Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хариуцагч Эдангаар буюу ганцаараа шийдвэрлэсэн нь хурлыг хүчинтэйд тооцох боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуульд зааснаар ГХХК-ийг үүсгэн байгуулагч 4 гишүүнтэй буюу 4 хувьцаа эзэмшигч /нэг эзэмшигчтэй компани гэж үзэхгүй/ -тэй бөгөөд 1997 оноос хойшхи хурлын шийдвэрүүдийг саналын дийлэнх олонхоор шийдвэрлэсэн, хурлыг хүчин төгөлдөр, тогтоол, дүрмийг хүчинтэй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх хэрэгт авагдсан баримтаар иргэн Л, Энар ГХХК-ийг үүсгэн байгуулагч болсон, дүрэмд өөрчлөлт оруулсан, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр бүртгэл хийсэн, гүйцэтгэх удирдлагаар Лтомилсон /3 өөр тамга, тэмдэг ашигласан /хх-46, 72, 77, 85/ зэрэг нь уг компанийн үйл ажиллагаа хуульд заасан зарчим, журмын дагуу явагдаагүй, үйл ажиллагаа сахилга батгүй, хэмх цэгцгүй, замбараагүй байсныг илтгэнэ.

Тодруулбал: Л2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэх удирдлагаар бүртгэгдсэн байхад 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ЭГХХК-ийг төлөөлөн гадагш бусад байгууллагатай харилцсан нь Лд анхнаасаа үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх эрх олгогдоогүйг нотолно.

Түүнчлэн 1997 онд компанийн дүрмийг баталснаар цаашид явуулах үйл ажиллагааны талаар, хэн удирдах, хэрэгжүүлэх, шийдвэрлэх нэг ч асуудлаар бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлээгүй байна.

Нэхэмжлэгч А нь ...Шүүхийн шийдвэрээр Ч өв залгамжлагчаар тогтоогдсон бөгөөд төрсөн эх Дхүү А нараас хууль ёсны өв залгамжлагч Аыг тогтоож өгөхийг хүссэн нь Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1.1-д зааснаар эх Дхүү А нар өвийг хүлээн авах, өвлөх эрхээс татгалзсан гэж үзэх ба тэдний хооронд өвлөх эрх хөндөгдөөгүй, маргаагүй байна. /хх-3-4/ Чы компанид оруулсан хөрөнгө, ногдох хувь, бусад эрхээр, түүнийг өмчлөгч болох эрх зүйн үр дагавар үүссэн ба Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.

Эд хөрөнгө бусдын хууль бус эзэмшилд байгаа тохиолдолд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс буцаан гаргуулахаар шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд энэ тохиолдолд хөрөнгө нь бусдын эзэмшилд биетээр байж түүнийг буцаан авах боломжтой ба өмчлөх, эзэмших эрх нь хэвээр байдаг юм.

Аливаа этгээд хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эд хөрөнгийг олж авснаар тухайн хөрөнгийн өмчлөл эзэмшил нь хууль ёсны болдог.

Хариуцагч нарын дээрх дангаар шийдвэрлэсэн үйлдэл нь хууль бус байгаа тохиолдолд түүнийг хүчингүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, бусдын өмчлөл, эзэмшилд байсан хөрөнгийг шилжүүлэн авахдаа хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр биш өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр /санаатай дур мэдэн, эсхүл андуурч, эсхүл санамсаргүй байдлаар/ авч хэрэглэн, улмаар өөртөө хөрөнгийн нэмүү өртөг, ашигтай байдлыг бий болгосон гэж ойлгоно.

Бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй захиран зарцуулснаар уг этгээдийн хөрөнгө, ашиг орлого нэмэгдэж энэ хэмжээгээр тэрээр үндэслэлгүй хөрөнгөжин хууль бус орлого олсон тул өөрийн хүсэл зоригоос гадуур хөрөнгөө алдсан этгээдэд эд хөрөнгийн хохирлыг буцаан төлөх үүрэг хуульд зааснаар үүсэж байна.[5]

 

Нэг талаас өмчлөгч нь зөрчлийг арилгахыг шаардах эрхтэй байна. Нөгөө талаас өмчлөгч нь ирээдүйд өмчлөх эрхийг нь зөрчиж болох үйлдлийг хийхгүй байхыг шаардах эрхээ шүүхээр дамжуулан хэрэгжүүлнэ. Тодруулбал, зөрчил нь өнгөрсөн цагт бий болсон хэдий ч өнөөдрийг хүртэл үргэлжилсээр буюу ирээдүйд нөлөөлөхөөр, зөрчигдөхөөр байна.

Хариуцагч нарын хууль, дүрэм зөрчсөн ноцтой үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын ... ХХК-ийн ...Эрх нь зөрчигдсөн ба нэхэмжлэгч нар өмчлөх эзэмших эрхээ аливаа хэлбэрээр алдаагүй байна. Өөрийн өмчийг хэрхэх асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурал шийдвэрлэнэ.

Хариуцагч нараас нотлох үүргийн зарчмын дагуу ...нэхэмжлэгчийн эдгээр эрхийг зөрчөөгүй, ...нэхэмжлэгч нар хуралд оролцсон, саналын дийлэнх олонхоор баталсан юм гэдгийг нотлох үүрэгтэй. Зохигч дийлэнх олонхоор асуудлыг баталсан, тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шүүх хариуцагч ГХХКомпанид Төлөөлөн удирдах зөвлөл байдаг эсэх, хувьцаа, компанийн хөрөнгийг захиран зарцуулах бусад асуудлын талаарх үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага, маргаанаас бусад эрх зүйн дүгнэлт хийхгүй.

 

Иймд Шүүх хүчингүй болсон хуулийг хэрэглэхгүй буюу хамгийн сүүлд батлагдсан хүчин төгөлдөр хуулийг хэрэглэнэ. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.-д зааснаар Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэх тул Компанийн тухай /2011 оны/ хуулийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7.,-д заасан .эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх; бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох журам, аргаар хамгаалах нь зүйтэй байна.

 

Компанийн эрх ашгийг хамгаалах зорилгоор, гүйцэтгэх удирдлагын хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэл зэргийг харгалзан хариуцагч Эаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, хариуцуулах нь зүйтэй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Энараас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ат олгох шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7., 106 дугаар зүйлийн 106.1, Компанийн тухай /2011 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.6-д зааснаар нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээж, ГХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 3-р сарын 11-ний өдрийн компанийн дүрмүүдийг хүчингүйд тооцож, 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар баталсан компанийн дүрмийг хүчинтэйд тус тус тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Энараас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ат олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд оролцоогүй талд мөн хугацаанд шүүх гардуулахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, د В.АМАРТҮВШИН