Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2017/01032

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 11 өдөр Дугаар 181/ШШ2017/01032 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

: Улаанбаатар хот,  Оюунтуяа/РД: /,

 

: Улаанбаатар хот, Цолмонбаатар/РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Юу Би Эйч центр, 1510 тоотод байрлах, Юу Би Эйч Проперти ХХК/РД: 5574765/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 6 804 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Цолмонбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунтуяа, нэхэмжлэгч С.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Цолмонбаатар 2014 оны 05 сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороололд байрлах ЮУ БИ ЭЙЧ ПРОПЕРТИ ХХК-ийн захиалан бариулж буй Хэппи Таун орон сууцны ХД-73-p байранд 2 өрөө байр захиалж, урьдчилгаа 30 хувь буюу 25,056,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 70 хувийн төлбөрийг Улаанбаатар хотын банкны 8%-ийн зээлээр төлсөн билээ. ЮУ БИ ЭЙЧ ПРОПЕРТИ ХХК-иас 2015 оны 11 сард байраа хүлээн авсаны дараа 2016 оны 05 сарын 18-ны өдөр Тоонто Гранд ХХК-иар Сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээг тогтоолгоход 3.78 м.кв дутуу буюу 42.62 метр квадрат талбайтай 2 өрөө байр болох нь тогтоогдсон юм. Энэ тухай ЮУ БИ ЭЙЧ ПРОПЕРТИ ХХК-д мэдэгдэхэд зөрүү төлөх боломжгүй, шүүхээрээ асуудлаа шийдүүл гэсэн хариу өгсөн болно.

Иймд хариуцагч ЮУ БИ ЭЙЧ ПРОПЕРТИ ХХК-иас БЗД-ийн 5-р хороо, 15-р хороолол хаягт байрлах Хэппи Таун орон сууцны ХД-73-p байрны 16 давхарын 78 тоотод байрлах 2 өрөө орон сууцны метр квадратын зөрүү болох 3,78 мкв-ын үнэ 6 804 000 төгрөгийг зохих журмын дагуу гаргуулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юу Би Эйч Проперти ХХК нь 2013 оны 04 сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, Хайппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот, барилгыг Өндөрбуянт ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан.

Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг Өндөр буянт ХХК болон Алъянстехник ХХК, Хай кик ХХК, Сигма-Отис ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 сарын 19-ны өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн. Бид боруулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг орон сууцыг худалдан авсанаас хойш хуулийн хугацаанд манай ХХК-д гомдол, шаардлага гаргаагүй. Манай ХХК барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон байгаа тул бид хөндлөгийн компаний талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Оюунтуяа, Ц.Цолмонбаатар нь хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК-иас нийт 6 804 000/зургаан сая найман зуун дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК нь барилгын зураг төслийн дагуу баригдсан гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Зохигчид 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр HPT14А97 тоот Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ/цаашид Гэрээ гэх/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Тус Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, Хэппи таун орон сууцны ХД-73 байр, 1-р орцны 46.4 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг барьж босгон, стандартын зохих түвшинд хийж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь орон сууцыг барьж, нэхэмжлэгч нь тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба зохигчдын тус хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.

 

Зохигчдын байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, ХД-73 байр, 78 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 46.4/дөчин зургаа аравны дөрөв/ метр квадрат талбайтай, 1/нэг/ метр квадрат нь 1 800 000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий нийт 83 520 000/наян гурван сая таван зуун хорин мянга/ төгрөгийн үнэтэй орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 78 тоот орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээлгэн өгч, нэхэмжлэгч орон сууцны нийт үнэ 83 520 000/наян гурван сая таван зуун хорин мянга/ төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь орон сууцыг хүлээлцэх актаар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

Тоонто гранд ХХК 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 78 тоот орон сууцны талбайн хэмжилтийг хийснээр нэхэмжлэгч нь 78 тоот орон сууцны нийт талбай 46.4/дөчин зургаа аравны дөрөв/ метр квадратад хүрэхгүй байгаа болохыг мэдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Тоонто гранд ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 40 дугаар тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Шүүхээс хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан шинжээчээр томилсон Эм эм инженеринг ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №11-03/2017 дүгнэлтээр 78 тоот орон сууцны нийт талбай 42.66/дөчин хоёр зууны жаран зургаа/ метр квадрат болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Эм эм инженеринг ХХК-ийн дүгнэлттийг хүлээн зөвшөөрсөн болно.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ., 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах. гэж заасан.

 

Хариуцагч нь Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үүргээ зөрчиж нэхэмжлэгчид нийт 42.66/дөчин хоёр зууны жаран зургаа/ метр квадрат талбайтай буюу Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаас 3.74/гурав зууны далан дөрөв/ метр квадратаар дутуу орон сууцыг хүлээлгэн өгсөн болох нь Эм эм инженеринг ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №11-03/2017 дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс 78 тоот орон сууцны нийт талбай Гэрээнд зааснаас 3.74/гурав зууны далан дөрөв/ метр квадратаар дутуу байгаагаас нэхэмжлэгчид 6 732 000/3.74х1800000=6732000/ /зургаан сая долоон зуун гучин хоёр мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь Эм эм инженеринг ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №11-03/2017 дүгнэлт, Гэрээний хуулбар, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууцыг хүлээлцэх актаар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 78 тоот орон сууцны нийт метр квадратыг хананаас хана хүртэлх хэмжээгээр тооцсон гэж тайлбарлаж байх боловч 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Гэрээг байгуулахад Стандартчилал, хэмжил зүйн газрын Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын стандарт MNS 6058:2009 үйлчилж байсан байх тул орон сууцны нийт талбайг хананаас хана хүртлэх хэмжээгээр тооцох үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 352.2.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК-иас 6 732 000/зургаан сая долоон зуун гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунтуяа, Ц.Цолмонбаатар нарт хувь тэнцүүлэн олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 72 000/далан хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

:

 

1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 352.2.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК-иас 6 732 000/зургаан сая долоон зуун гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунтуяа, Ц.Цолмонбаатар нарт хувь тэнцүүлэн олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 72 000/далан хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч С.Оюунтуяа, Ц.Цолмонбаатар нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 122662 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунтуяа, Ц.Цолмонбаатар нарт олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

, С.ХИШИГБАТ