Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2021/01037

 

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2021/01037

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.ОХХК / нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.ИХХК /-д холбогдох,

 

Гэрээний үүрэг болох 33,332,023 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт, Б.Удамбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.ОХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Т.ИХХК-тай 2019 оны 10 сарын 07-ны өдөр №2019/08 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Т.ИХХК-ийн захиалгаар 183.91 м.кв вакум цонхыг үйлдвэрлэн, захиалагч талын барилгад суурилуулах ажлыг 20.201.616 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон ба нэмэлт захиалгын дагуу нэмж цонх нийлүүлж, угсарч, нийт 33.281.833 /НӨАТ-ын дүн/ төгрөгийн ажлыг гүйцэтгэж, гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгсөн. Талууд тооцоо нийлж, акт үйлдсэн бөгөөд Т.ИХХК нь 11.060.485 төгрөг төлж, үлдэгдэл 22.281.833 төгрөгийг төлөөгүй байгаа.

Т.ИХХК-ийн захирал Б.Бат-Өлзий үлдэгдэл төлбөр 22.281.833 төгрөгийг төлөөгүй, төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч, бидэнтэй холбоо барихгүй, хариу өгөхгүй явсаар өнөөдрийг хүрч байна. Иймд Т.ИХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 22.221.348 төгрөг, алданги 11.221348 төгрөг нийт 33.332.023 төгрөгийг гаргуулж өгнө гэв.

Хариуцагч Т.ИХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Удамбаяр, Б.Баатарцогт нар хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 9.141.131 төгрөг төлөхийг зөвшөөрч, 24.140.702 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Т.ИХХК нь тендерт ялж, улмаар барилгын ажлыг гүйцэтгэж байсан.

Сан-Оргиу ХХК-тай харилцан тохиролцож, 2019/08 тоот худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч тал Сан-Оргиу ХХК нь захиалагч тал Т.ИХХК-д 60 рамтай Monplast материалтай 182,91 кв.м вакум цонхыг өөрийн үйлдвэртээ чанар стандартын шаардлага хангахуйцаар үйлдвэрлэн захиалагч талын барилгад суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн юм.

Гэрээний нийт үнийн дүн нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 Төлбөр тооцоо хийх журам- д зааснаар 20.201.616 төгрөг гэж байх бөгөөд үүнээс талууд гэрээгээр харилцан .тохиролцсоны дагуу Т.ИХХК нь Сан-Оргиу ХХК-д гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 6.060.485 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлсөн. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөгийг нэмж ажлын хөлсөнд төлснөөр тус гэрээний 4.1 дэх хэсэгт заасан нийт үнийн дүн болох 20.201.616 төгрөгөөс нийт 11.060.485 төгрөг /6.060.485 төгрөг+5.000.000 төгрөг/ төлж, 9141.131 төгрөг төлөгдөөгүй үлдсэн.

Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 33.281.833 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авсан бөгөөд үүнээс 11.060.485 төгрөгийг төлж, үлдэгдэл 22.221.348 төгрөг гэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Сан-Оргиу ХХК нь захиалагч Т.ИХХК-иас төлбөр төлөх гэрээнд заасан хугацааг хэтрүүлсний алдангид 11.110.674 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй .

Түүнчлэн С.ОХХК нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөрийг төлж дуусгахаар тохиролцож гэрээ байгуулсан гэсэн нь үндэслэлгүй. Сан-Оргиу ХХК нь гэрээнд 12 дугаар сарын 15-нд үлдэгдэл төлбөрөө барагдуулна гэж нэмж, бичсэн байгааг зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж заасан. Гэрээнд талууд төлбөр төлөх эцсийн хугацааг тохиролцож заагаагүй байтал Т.ИХХК-г үүргээ гүйцэтгээгүй буюу төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн гэж алданги бодож байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 11.110.675 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Т.ИХХК нь бусдаас авах төлбөр тооцооны маргаантай байгаагийн улмаас санхүүгийн хувьд хямралтай байна. Иймд №2019/08 тоот гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөх эцсийн хугацааг нэхэмжлэгч С.ОХХК-тай харилцан тохиролцож болно.

Сан-Оргиу ХХК-иас нотлох баримтаар гаргаж өгсөн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №2019/08 тоот гэрээ, тооцоо нийлсэн актад захиалагч буюу манай компанийг төлөөлж барилгын инженер Очирбал гэх хүн гарыг үсэг зурсан байдаг. Гэвч тухайн үед манай компанид Очирбал гэх хүн ажиллаж байгаагүй бөгөөд компанийг төлөөлж хэлцэл хийх аливаа бичиг баримтад гарын үсэг зурах эрх олгогдоогүй тул компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй 08 тоот гэрээ байгуулсан байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сан-Оргиу ХХК нь хариуцагч Т.ИХХК-иас гэрээний үүрэгт 22.221.348 төгрөг, алданги 11.110.674 төгрөг нийт 33.332,023 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч гэрээний үүрэгт 9.141.131 төгрөг төлөхийг зөвшөөрч, 24.140.702 төгрөг төлөх үндэслэлгүй гэх тайлбар гарган мэтгэлцэж байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3охигчдын хооронд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Худалдах худалдах авах гэрээ гэж нэрлэгдсэн гэрээ байгуулагдсан байх боловч уг гэрээгээр Т.ИХХК-ийн захиалгаар, хариуцагч Сан-Оргиу ХХК нь Дархан-Уул аймаг , Дархан сум 4 дүгээр багийн цэцэрлэгийн барилгын 183,91 кв.м вакум цонхыг нийлүүлэх, барилгад суулгаж өгөх, ажлыг ажлын 15 хоногт багтаан гүйцэтгэх, Т.ИХХК нь ажлын хөлсөнд 20.201.616 / НӨАТ дүн ороогүй/ төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд нэмж 10.054.596 төгрөгийн цонхыг үйлдвэрлэн суурилуулж, нийт 30.256.212 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, гэрээний хавсралт, талуудын тооцоо нийлсэн акт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна./х.х-ийн 3-10,47,79 тал /.

Иймд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ биелүүлэх, гүйцэтгэлийг талууд харилцан шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэж, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Хариуцагч Т.ИХХК нь Сан-Оргиу ХХК-иар Дархан-Уул Дархан сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн барилгын их засварын ажлын цонх нийлүүлэх, суурилуулах ажлыг гүйцэтгүүлж, ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсөнд 11.060.485 төгрөг төлсөн тухайд маргахгүй байгаа болно .

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө, гэрээнд заасан ажлыг хийгээгүй гэж маргаагүй, харин алданги төлөхгүй, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэх үндэслэлээр ажлын хөлс, алданги төлөхөөс татгалзаж байна гэх тайлбарыг гаргаж байгаа боловч 6 6.3, 6.5, 25 25.2.2, 38.1, 42 42.1- 뿿, 濿 .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргийг хуулиар хүлээдэг.

Сан-Оргиу ХХК-тай байгуулсан дээрх гэрээ болон гэрээний хавсралтанд Т.ИХХК-ийг төлөөлж, барилгын ерөнхий инженер н. Очирбал, захирал Б.Бат-Өлзий нар гарын үсэг зурсанаас гадна гэрээг Т.ИХХК-ийн захирал Б.Бат-Өлзий, Сан-Оргиу ХХК-ийн захирал О.Пүрэвдорж нар баталж, гарын үсэг зурж, компаниудын тамга дарагджээ.

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно. мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална. гэж тус тус заажээ.

 

Мөн дээрх гэрээнд Т.ИХХК нь захиалагчаар оролцож буй нь тодорхой тусгагдсан байх бөгөөд гэрээг баталгаажуулж, Сан-Оргиу ХХК, Т.ИХХК-ийн аль алинийх нь захирлууд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга гэрээнд тусгагдсан нь талуудын оролцоог давхар тодорхойлсон гэж үзэхээр байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнд Т.ИХХК-ийн барилгын инженер Очирбал гарын үсэг зурсан үйл баримтыг тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэх үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг бодит үнэнд нийцсэн тайлбар гэж үзэх боломжгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-д захиалагч, гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногийн 0.3 хувиар тооцож бие биедээ алданги төлөхөөр тохиролцсон байна.

Мөн гэрээний 1.5-д гэрээний хугацааг гэрээнд хоёр тал гарын үсэг зурж тэмдэг дарж батлагаажуулсан өдрөөс эхлэн ажлын 15 хоногт багтаан үйлдвэрлэн суурилуулж дуусгана гэж тохиролцжээ.

Нэхэмжлэгч Сан-Оргиу ХХК нь захиалагч "Т.ИХХК-д гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн, гэрээгээр тохиролцсон ажлын хөлсөнд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 6.060.485 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг нийт 11.060.485 төгрөг төлж, 9.141.131 төгрөг болон нэмэлт ажлын хөлс 10.054.596 төгрөгийг тус тус төлөөгүй болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон гэж үзнэ. /х.х-ийн 7, 63 тал/,

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн ажил гүйцэтгэх №2019/08 тоот гэрээний хавсралт, талуудын тооцоо нийлсэн акт, төлбөр төлсөн баримтуудыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй.

Гэрээний 5.2-т захиалагч нь ажлын гүйцэтгэлийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцно гэж тохиролцсон байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 9.141.131 төгрөгийн 50 хувиар буюу 4.570.565 төгрөгөөр алданги тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан заалтад нийцнэ.

Харин зохигчид 10.054.596 төгрөгийн нэмэлт ажил гүйцэтгэхээр тохиролцохдоо анзын гэрээг бичгээр хийгээгүй тул алданги шаардах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232 дугаар зүйлийн 232.7 дахь заалтад нийцээгүй гэж үзнэ.

Хариуцагч нь өөрийн татгалзалтай холбоотойгоор 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, Т.ИХХК-ийн 2019 оны 10 дугаар сар болон 2020 оны 02, 03 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, мөн тус компанийн ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын талаарх баримтыг гарган өгч байгаа боловч шүүхээр хянан хэлэлцэгдэж буй тухайн маргаанд ач холбогдол бүхий баримт гэж үзэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй. /х.х-ийн 88-103 тал/

 

Иймд хариуцагч Т.ИХХК-иас гэрээний үүрэгт 23.766.292 төгрөг гаргуулж, Сан-Оргиу ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9.515.541 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

A

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Т.ИХХК-аас 23.766.292 /хорин гурван сая долоон зуун жаран зургаан мянга хоёр зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж, Сан-Оргиу ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9.515.541 /есөн сая таван зуун арван таван мянга таван зуун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.ОХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324.610 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.ИХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 276.781 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.ОХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж. ЦЭНГЭЛ