Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/01085

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 14 өдөр Дугаар 181/ШШ2017/01085 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол, Хаппи Таун хотхон, 72 байр, 238 тоотод оршин суух, Вангаанхан овогт Пүрвээгийн Алтанзул/РД: МФ79060906/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Багшийн дээдийн уулзвар, Юу Би Эйч центрийн 15 давхар, 1510 тоотод байрлах, Юу Би Эйч Проперти ХХК/РД: 5574765/-д холбогдох,

 

8 916 800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Алтанзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Пүрвээ овогтой Алтанзул нь 2014 оны 12 сарын 09-ний өдөр "Юу би эйч проперти ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Happy town xoтхоны 72 дугаар байрны 238 тоот орон сууцыг худалдаж авсан бөгөөд 46.4 м/кв талбайтай 2 өрөө орон сүуцыг 1 мкв-ыг нь 1.880.000 төгрөгөөр бодож нийт 87.232.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 2.232.000 төгрөгийг гүйцэтгэгч Юу би эйч пропертиХХК-д төлж 85.000.000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны 8%-ийн хүүтэй зээлийн шалгуурыг хангаж 20 жилийн хугацаатай, cap бүр 710.241 төгрөгийг төлөөх нөхцөлтэйгөөр орон сууцны зээлд хамрагдах замаар тус байрыг шилжүүлэн авсан болно.

Гэтэл Юу би эйч проперти ХХКомпани гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор билүүлээгүй ба нэхэмжлэгч миний бие 46.4 м/кв талбайтай орон сууц захиалсан байхад 42.14 м/кв буюу 4.26 м/кв-аар дутуу талбайтай орон сууц хүлээлгэн өгч намайг хохироолоо. Миний бие Юу би эйч проперти ХХК-д 46.4 м/кв талбайтай орон сууцны үнэ 87.232.000 төгрөгөөр бодож уг орон сууцны үнийг төлж байгаа. Юу би эйч проперти ХХК нь гэрээнд зааснаас дутуу тоо, хэмжээ бүхий биет байдлын доголдолтой орон сууц худалдан авагчид шилжүүлснээр харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ болон тухайн харилцааг зохицуулсан холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. Гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагаанаас болж миний бие Юу би эйч проперти ХХК м.кв мөнгө болох 8 008 800 төгрөг, банкнаас зээлийн хүүнд 908 000 төгрөг тус тус илүү төлчихөөд байна. Иймд нэхэмжлэгч П.Алтанзул миний бие Юу Би Эйч Проперти ХХК-иас дараахь зүйлийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд: Орон сууцны талбайн зөрүү 4.26 мкв талбайн үнэ 8 008 800 төгрөг, банкны 8 хувийн зээлийн дагуу Худалдаа хөгжлийн банкинд илүү төлсөн 908 000 төгрөг, нийт 8 916 800 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбайртаа: Нэхэмжлэгч П.Алтанзул нь тус дүүргийн шүүхэд гаргасан 8 916 800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Юу Би Эйч Проперти ХХК нь 2013 оны 04 сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хайппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот барилгыг Өндөрбуянт холдинг ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан.

Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг Өндөр буянт ХХК болон Алъяанстехник ХХК, Хай кик ХХК, Сигма-Отис ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 сарын 19-ны өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн.

Бид боруулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг орон сууцыг худалдан авсанаас хойш хуулийн хугацаанд манай ХХК-д гомдол, шаардлага гаргаагүй. Манай ХХК барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон байгаа тул бид хөндлөнгийн компанийн талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ алдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Алтанзул, хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК-иас нийт 8 916 800/найман сая есөн зуун арван зургаан мянга найман зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК нь нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ/цаашид Гэрээ гэх/ байгуулсан талаар зохигчид маргахгүй байна.

 

Гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол, Хаппи Таун хотхон, 72 байр, 238 тоот, 2 өрөө орон сууцыг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас баригдаж дууссан 238 тоот, 2 өрөө орон сууцыг худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн орон сууцыг хүлээлцэх актаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд 238 тоот, 2 өрөө орон сууцыг шилжүүлж, нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт хариуцагчид нийт 87 232 000/наян долоон сая хоёр зуун гучин хоёр мянга/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 238 тоот орон сууцны нийт талбайн зөрүү болох 4.26 метр квадратын үнэ 8 008 800/найман сая найман мянга найман зуу/ төгрөгийг, банкны 8/найм/-н хувийн зээлд илүү төлсөн 908 000/есөн зуун найман мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол, Хаппи Таун хотхон, 72 байр, 238 тоот, 2 өрөө орон сууцны нийт талбай Гэрээнд заасан 46.4/дөчин зургаа аравны дөрөв/ метр квадратаас бага байгаа болох нь Эм эм инженеринг ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн орон сууцны талбайн хэмжилтээр тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1 дэх заалтад зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана:, 255.1.1эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан; гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр орон сууцыг хүлээн авахдаа уг 238 тоот орон сууцны доголдлын талаар буюу метр квадрат зөрүүтэй байгаа тухай мэдэх боломжтой байсан байх ба 238 тоот орон сууцны доголдлыг далд гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчаас 4.26 метр квадратын үнэ 8 008 800/найман сая найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 46.4/дөчин зургаа аравны дөрөв/ метр квадрат орон сууцыг худалдан авахад зориулж Улаанбаатар хотын банк ХХК-иас 20/хорь/ жилийн хугацаатай, жилийн 8/найм/-н хувийн хүүтэй 85 000 000/наян таван сая/ төгрөгийн зээл авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ОССГ9201/141209 Орон сууцны санхүүжилтийн гэрээ-ний хуулбараар тогтоогдож байна.

 

Эм эм инженеринг ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн орон сууцны талбайн хэмжилтээр 238 тоот орон сууцны нийт талбай 42.10 метр квадрат болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгч нь 42.10 метр квадрат орон сууцны зээлд 79 148 000/42.10х1880000=79148000/ /далан есөн сая нэг зуун дөчин найман мянга/ төгрөгийн зээл авхаас 85 000 000/наян таван сая/ төгрөгийн зээл авч орон сууцны метр квадратын зөрүүнээс шалтгаалан Улаанбаатар хотын банк ХХК-иас 5 852 000/таван сая найман зуун тавин хоёр мянга/ төгрөгийн илүү зээл авсан болох нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ОССГ9201/141209 Орон сууцны санхүүжилтийн гэрээ-ний хуулбар, Эм эм инженеринг ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн орон сууцны талбайн хэмжилтээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь 238 тоот орон сууцны зээлд 79 148 000/далан есөн сая нэг зуун дөчин найман мянга/ төгрөгийн зээл авахаас 85 000 000/наян таван сая/ төгрөгийн зээл авч, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зээлийн хүүд 1 053 360/8%:12сар=0.6%, 5852000х0.6%=35112, 35112х30сар=1053360/ /нэг сая тавин гурван мянга гурван зуун жар/ төгрөгийг илүү төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ОССГ9201/141209 Орон сууцны санхүүжилтийн гэрээ-ний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч  учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй., 261 дүгээр зүйлийн 261.1Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан  хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана. гэж заасан.

238 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ Гэрээнд заасан хэмжээнээс бага байх ба хариуцагч нь Гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын банк ХХК-иас Гэрээнд заасан талбай бүхий орон сууцны зориулалттай зээл авч, зээлийн хүүд 908 000/есөн зуун найман мянга/ төгрөгийг илүү төлж, нэхэмжлэгчид 908 000/есөн зуун найман мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ОССГ9201/141209 Орон сууцны санхүүжилтийн гэрээ-ний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас учирсан хохиролд 908 000/есөн зуун найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баритмлан хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК-иас 908 000/есөн зуун найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Алтанзулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 8 008 800/найман сая найман мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

:

 

1.  Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баритмлан хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК-иас 908 000/есөн зуун найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Алтанзулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 8 008 800/найман сая найман мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч П.Алтанзулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 26342 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Алтанзулд олгож, нэхэмжлэгч П.Алтанзулаас Эм эм инженеринг ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсөд 54010 төгрөгийг гаргуулан хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

, С.ХИШИГБАТ